Mongolian Queer podcast-ын 18 дах дугаар “Нөхөрлөл” сэдэвтэйгээр та бүхэндээ унших хувилбараар хүрч байна.
Сонсох:
Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт сонсогчид оо!
Би хөтлөгч Аагий байна. Энэ улирал надтай хамт хөтлөхөөр хөтлөгч,
Гонто байна шүү.
Аагий: Тийн Гонто маань хөтлөхөөр болсон байгаа. Юу ч гэсэн чамд шинэ оны мэнд.
Гонто: Бүгдэнд нь шинэ оны мэнд хүргэе.
Аагий: За, шинэ оноо хэрхэн угтав?
Гонто: Киногоор л угтлаа даа. Гоё байсан.
Аагий: 12 цаг 51 минутанд юу хийж байсан юу билээ. 11 цаг 59 минутанд юу хийж байсан.
Гонто: Шампанскаа онгойлгох гээд оролдож байсан.
Аагий: Найз охинтойгоо үдсэн үү?
Гонто: Тийн, найз охинтойгоо.
Аагий: За, бид та бүхэндээ энэ удаагийн дугаараар ЛГБТИ хүмүүсийн найзууд хэрхэн come out-г хүлээж авдаг вэ? Найз нь өөрийгөө гей, лесбиан гэж хэлэхэд хэрхэн хүлээж авдаг вэ? Талаар ярилцахаар 2 зочныгоо урьсан байгаа. Өөрсдийгөө танилцуулах уу?
Амина: Сайн байна уу? Намайг Амина гэдэг. Би 17 настай.
Төрөө: Намайг Төрөө гэдэг. Би бас 17 настай.
Аагий: Аягүй гоё цоглог хүүхдүүд байна. ХАХАХА. За, Амина маань өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулбал, бэлгийн чиг баримжааныхаа талаар, гэхдээ энэ асуултыг хүнээс асуух онцгүй л дээ. Сонсогчид маань ямар хүнтэй ярилцаж байгаа гээд арай илүү мэдээлэл болгох үүднээс.
Амина: Сизжендэр, лесбиян.
Аагий: Гонто сизжендэр гэдэг үгийг тайлбарлаж өгөх үү.
Гонто: Хүн болгонд хүйсийн баримжаа, илэрхийлэл гэж байдаг. Сизжендэр хүмүүс нь төрсний гэрчилгээн дээр байгаа хүйстэйгээ яг өөрийнх мэдэрч байгаа тархины хүйс нь адилхан байгаа хүмүүсийг хэлдэг юм. Тэгээд сизжендэр хүмүүс нь нийгэмд олонхи байдаг. Трансжендэр хүмүүс нь мэдээж эсрэгээрээ хүйсийн баримжаа, илэрхийллээрээ нийгэмд цөөнхи гэж үзэгддэг хүмүүс гэж байгаа.
Аагий: Лесбиян гэдэг нь болохоор
Гонто: Лесбиян гэдэг нь бэлгийн чиг баримжаагаар, хүн болгонд бэлгийн чиг баримжаа байдаг. Стрэйт, бисексуал, лесбиан/гей гэж байдаг. Лесбиан нь бэлгийн болон хайр сэтгэлийн хувьд эмэгтэй хүнд татагддаг эмэгтэй хүнийг хэлнэ.
Аагий: Төрөөгийн маань хувьд өөрийгөө танилцуулбал
Төрөө: Би стрэйт. Тэгээд найзыгаа дэмждэг.
Аагий: Стрэйт гэдгийг бас тайлбарлаж өгвөл. Мэдлэгтэй хүнтэй хамт хөтөлдөг болсон болохоор юм болгоныг асуугаад байгаа шүү.
Гонто: За, стрэйт гэдэг нь түрүүн хэлсэн хүн болгонд бэлгийн чиг баримжаа байдаг. Тэгэхээр стрэйт хүмүүс нь нийгэмд олонхи гэж тооцогддог. Эсрэг хүйстэндээ татагддаг хүнийг хэлдэг байгаа.
Аагий: Бидний эхний улиралын дугаар хэрхэн ком аут хийсэн тухай лесбиан охинтой ярилцаж байсан. Үгүй бисексаул охинтой ярилцаж байсан. Энэ удаад эхний дугаартай ойролцоо байх гэж бодож байна. Нөхөрлөл талаас нь ком аут хийх талаар. Ком аут гэдгийг тайлбарлаж өгөх үү.
Гонто: Ер нь бол өөрийн бэлгийн чиг баримжааны эсвэл хүйсийн баримжаа, илэрхийллээ хүлээн зөвшөөрч эргэн тойрондоо илэрхийлэх гэдгийг монголоор come out гэж орчуулагдах байгаа. Ком аут хийснээсээ хойш хүмүүс лесбиян болсон тиймэрхүү буруу ойлголтууд байдаг. Ком аут хийснээр олон нийтэд нээлттэй байгаа болохоос биш төрснөөсөө хойш бэлгийн чиг баримжаа, хүйсийн чиг баримжаа нь өөрчлөгдөнө гэж байхгүй.Тэрийгээ нийгэмд юм уу, дотны найз нөхөддөө илэрхийлж байгаа илэрхийлэмжийг ком аут гэдэг байгаа.
Аагий: Аминагийн хувьд хэзээ ком аут хийсэн бэ?
Амина: Саяхан хийсэн л дээ. Өмнө бол дунд ангид байхдаа эрэгтэй хүүхэдтэй үерхэж үзсэн. Гэхдээ сэтгэлд хүрээгүй нээх удаан харилцаагүй. Тэрнээс хойш нилээн байж байгаад манай найз байсан. Бид 2 нэлээн удаан найзладаг байж байгаад сүүлдээ тэр харилцаа нь өөрчлөгдөөд тиймэрхүү болсон юмаа. Тэгээд яг ком аутыг саяхан ахлах ангид орж ирээд нэг найзтай болоод тэр сайн найздаа яг хэлж байсан анх. Манай найз их эерэгээр хүлээж авсан байдаг юмаа.
Аагий: Тэр найз нь эрэгтэй юу, эмэгтэй хүүхэд байсан уу.
Амина: Эрэгтэй байсан.
Аагий: Ммхн Төрөөд үү? Найз нь өөрийгөө лесбиян гэж хэлж байхад ямар санагдав?
Төрөө: Ер нь би эхнээс нь ярья. Би анх 10-р ангидаа шилжиж ирээд
Аагий: Одоо чи хэддүгээр анги юм..
Төрөө: Одоо 11-р анги. Түрүү жил шилжиж ирсэн гэсэн үг. Тэгээд анх ер нь бол тиймэрхүү хүмүүсийг зарим нь хар бараан, ёсгүй өөр юу байдгийн тийм зүйлийг зөрчсөн гээд байдаг. Надад бол тийм хүмүүсийг байдаг гэдгийг мэдсэнээс хойш тиймэрхүү сэтгэгдэл байгаагүй. Ер нь бол байх л ёстой зүйл гэж боддог байсан.
Аагий: Орчлон дээр тийм хүмүүс оршиж байгаа гэдгийг хэзээ мэдэв?
Төрөө: За байз магадгүй дунд ангидаа ч юмуу мэдсэн байх.
Аагий: Хэнээс мэдэв?
Төрөө: Киноноос л үзсэн. Анх Л гэж хэлж байхад үнэхээр WoW гэж хүлээж авсан. Тэгээд надад гоё санагдсан. Хамгийн дотны эмэгтэй найз Л би өөрөө дэмжих ёстой гэдгээ мэдсэн. Яагаад гэвэл миний хамгийн сайн найз би дэмжих ёстой гээд. Одоо тэгээд дэмжээд подкастанд нь ороод байж байна.
Аагий: Найзыг нь Л гэдгийн бусад найзууд нь мэддэг үү?
Төрөө: Бусад найзууд нь мэдэхгүй байгаа. Ихэнх нь сайн мэдэхгүй байх аа.
Амина: Ангидаа бол хэлдэггүй байсан. Манай ангийн банди нар “Өө чи чинь лесбиян биш биз дээ, арай тийм биш биз” гээд би тэр үед ичдэг байсан юм уу, тэгээд шууд аманд орсон үгээр би “Үгүй ээ” гэж хэлдэг байсан. Тэгээд дараа нь бол ганц найздаа хэлж байсан. Тэрнээс хойш бол манай ангийнхан бага багаар мэддэг болсон. Зарим нь жаахан хүлээн зөвшөөрдөг болсон.
Гонто: Тэгээд эндээс харахад жишээ нь төрөө маань киноноос мэдсэн гэж байна. Хүмүүс кинон дээр харагдаж байх нь чухал нийгэмд байгаа шүү гээд оруулж байх нь зүгээр. Хүмүүс болохоор яагаад заавал кинон дээр ЛГБТИ хүмүүсийг оруулах ёстой юм, хүүхдүүд үзэж байна…
Аагий: Та бүхэн оны сүүлийн подкастыг сонссон бол Гонто маань Q Project-н дарга нь байгаа. ХАХАХАХА
Гонто: Манайд тийм дарга гэсэн юм байхгүй. Кино бол нийгэмд харагдаж байгаа нь чухал, хэн ч үзэн ядалт байхгүй. Үзэн ядахыг хүмүүс “сурдаг”, тэгэхээр зөв үлгэр дуурайлал үзүүлж байх хэрэгтэй.
Аагий: Төрөөгөөс асууя. Өмнө найзалж байсан Амина, дараах ЛГБТИ гэдгээ илэрхийлсэн, ком аут хийсэн нь өөр байна уу адилхан байна уу? Нөхөрлөлийн хувьд
Төрөө: Ер нь бол нээх өөрчлөгдөөд байгаа юм байхгүй. Яагаад гэвэл хамгийн анх надад хэлэхээс өмнө би Л гэж боддог байсан л даа. Яагаад гэвэл бид нар ингээд утаснаасаа нэг охины зураг үзүүлээд хөөрхөн байгаа биз гээд тэгээд би тэрнээс болоод өөрөө гадарлаад би түрүүлж асууж байсан. Чи найздаа үнэнээ л хэл чи Л үү гээд тэгэж байсан. Надад бол тиймээ л гэж хэлж байсан. WoW гээд л . Тэрний дараа надад илүү нээлттэй болсон л доо. Өмнө байгаагаасаа илүү нээлттэй болсон гэсэн үг.
Аагий: Амина одоо хэдэн найздаа ком аут хийсэн бэ?
Амина: Эргэн тойрны найзууд гэж боддог хүмүүсдээ хэлсэн.
Гонто: Найзууддаа анх хэлэхээс өмнө мэдчих вий гэж айж сэтгэлзүйн хувьд илүү хэцүү үе байсан уу?
Амина: Тийн. Ер нь бол ангийнхан аймар, ялангуа хөвгүүд нөлөөлдөг байсан сэтгэлзүйд “Еэээ” эдр гээд доромжлох гээд ч байгаа юм шиг. Яг тэр байдлаас болж санаа зовдог байсан. Мэдэгдчихгүй байх юмсан гээд.
Гонто: Миний хувьд тийм стресстэй байх нь хамаг энерги үрээд тийм юм ажиглагдаж байсан уу?
Амина: Ер нь бол тийн. Хүмүүс тэгэх вий дээ ингэх вий дээ гээд байнгын тархинд дарамт учруулаад тэгэхээр хийх ёстой юм багасаад ч юм уу айдастай ч юм уу тийм байдаг байсан.
Гонто: Одоо болохоор?
Амина: Харьцангуй нээлттэй хүмүүс мэддэг тэрийгээ эерэгээр хүлээж авдаг болохоор гоё сайхан тайван байна.
Аагий: Чи ер нь хамгийн анх өөрийгөө “Би эмэгтэй хүн сонирхдог юм байна даа” гэж хүлээж авч байсан?
Амина: Яг дунд ангид байх аа, би яг өөрийнхөө эмэгтэй найзыгаа үнэсэж байсан гэхгүй юу. Яг тэрнээс хойш гоё хихихи
Гонто: Яаж байгаад үнэссэн юм? хха
Амина: Яаж байгаад билээ…. Гэхдээ бид 2 яаж байгаад тийм болсоныг мэдэхгүй байна. Манай найз ч тийм эршүүд байсан. Бид 2 яаж байгаад үнэссэнг санахгүй байна. Удаан найзалдаг байсан. Нэг удаа тэр найзыгаа үнэсээд тэрнээс хойш сонин харилцаатай байж байгаад тэгээд л найзлахаа больсон.
Гонто: Найзлахаа больсон? Ммм больчихсон юм уу. Чи одоо найз охинтой билүү?
Амина: Найз охинтой.
Аагий: Төрөөд өөр ЛГБТИ найз байгаа юу?
Төрөө: Миний мэдэж байгаагаар байхгүй.
Аагий: Таньдаг мэддэг хүмүүс ажиглагдаж байна уу? Чи чинь Аминаг хараад Л гэж бодсон шиг тэгэж бодогддог хүүхэд байна уу?
Төрөө: Ер нь тийм хүмүүс байдаг л даа. Барьцгүй л дээ. Мөн ч юм шиг биш ч юм шиг, нэг жишээ бол манай найзуудын нэг, нэг өдөр ком аут хийсэн. Тэгээд тэрнээсээ хойш үгүйсгэсэн. Тэгэхээр аягүй сонин.
Гонто: Би бас тэрийг сайн ойлгож байна. Стрэйт хүмүүс ком аут хийх шаардлагагүй байдаг ш дээ. Тэгээд ком аут хийсэн ч гэсэн тэрийгээ өөрсдөө мэдээгүй. Тэр нь илүү амар, яагаад гэвэл нийгэм тэр чигтээ олонхи амархан хүлээж авдаг. Бүх юм стрэйт. ЛГБТИ хүмүүсийн хувьд ком аут хийх нь мэдээж хэцүү тэгээд дараа нь яачих бол гэсэн бодол эргэлдээд нүдэн дээр нь стрэйт хүмүүс харагдаад байхаар буруу юм шиг санагддаг үеүд аягүй их байдаг. Өөрийгөө бүрэн ойлгох бүрэн хүлээн зөвшөөрөх гэж нэлээн юм болно.
Аагий: Аминагийн хувьд гэрийнхэндээ ком аут хийсэн үү, үгүй юу?
Амина: Гэрийнхэндээ бол одоохондоо хэлээгүй байгаа. Гэхдээ ээждээ тойруу утгаар хэлэх гэж үзсэн л дээ. Ээж ойлгоогүй байхаа тэрийг. Ер нь яваандаа хэлэхгүй бол болохгүй ш дээ. Нэг өдөр хүнтэй гэрлэхээр болоод энэ манай эхнэр гээд…
Аагий: Манай хоёрын хувьд өөр гоё зүйл юу байна?
Гонто: Төрөөгийн хувьд найзыгаа ком аут хийхэд ЛГБТИ эрхийг илүү судалсан ч юм уу, мэдээлэл цуглуулсан тиймэрхүү түүх байгаа юу?
Төрөө: Аа мэдээлэл цуглуулсан түүх… надад Амина хэлж байсан л даа чи Orange is the new black гээд кино байдаг ш дээ. Тэрийг үз гэж хэлээд. 3 episode үзсэн. Би тийм episode, serial кино үзэж сураагүй. Орхичихсон байгаа л даа. Гэхдээ үзэж дуусгана гээд амлачихсан байгаа.
Аагий: Киноноос мэдээлэл авч байна ш дээ.
Гонто: Кино их чухал. ХАХАХА
Аагий: Аминагийн хувьд өсвөр насны хүүхдүүд, ялангуяа teenage насныханд өгөх зөвлөгөө юу байна? Яг өөрийгөө ЛГБТИ гэдгээ мэдэх бусад найзууддаа хэлэх.
Амина: Ерөнхийдөө бэлгийн чиг баримжааны хувьд өөрийгөө мэдэрсэн л бол ойр дотны найзууддаа хэлэх зөв л гэсэн бодолтой байна. Тэгээд дарамтанд амьдраад байх хэцүү. Ком аут хийгээд өөрийнхөө амьдралыг илүү хялбар болгоорой гэж зөвлөж байна.
Төрөө: Гэхдээ яг хэнд, ямар хүнд, яаж ком аут хийхээ зөв хүн гэж бодож хийхгүй бол найдваргүй хүнд хэлчих юм бол дооглох ч юм уу тиймэрхүү зүйл болж магадгүй. Ком аут хийх гэж байгаа бол зөв хүндээ хийгээрэй гэж зөвлөмөөр байна.
Гонто: Асуудал гарвал ЛГБТ Төвд хандаарай залуусаа.
Аагий: Ер нь ЛГБТИ хүмүүсийн найз нөхөд нь яаж хүлээж авах ёстой байдаг юм. Чам шиг аягүй гоёор хүлээж авах хүмүүс байна. Авахгүй хүмүүс байна. Сонсож байгаа үе тэнгийнхэндээ хандаж хэлбэл.
Төрөө: ЛГБТ хүний 5 найз байлаа гэж бодъё. Тэр 5 бол тавуулаа өөр өөр хүлээж авна мэдээж 5 өөр хүн болохоор. Гэхдээ хоёрхон сонголт байгаа ш дээ. Эерэгээр, сөргөөр гэсэн сонголт байгаа. Яах уу яаж хүлээж авах нь тэр хүний л зүйл дээ. Мэдээж бид нар чинь адилхан хүмүүс ш дээ. Ойлгох ёстой, адилхан төрөөд, үхэх юм чинь. Нэг дэлхийд л амьдарч байгаа болохоор ойлгоод үнэхээр чи түүнийг үүрдийн сайн найз гэж ойлгосон бол дэмжих ёстой.
Аагий: Өнөөдрийн дугаарт ирж маш гоё нөхөрлөлийн талаар, найзууд дундаа хэрхэн ком аут хийсэн талаар ярилцсанд маш их баярлалаа. Тэгээд та хоёрын ирээдүйд аз жаргал хүсье. Маш гоё агуу хайрыг хүсье.
Аагий: За ингээд бид та бүхэнд өмнөх улиралын турш “Амьдрал эрх чөлөө, хайрыг магтуу” дэлхийн шилдэг ЛГБТ яруу найрагийн анпловоос хүргэж байсан бол энэ улиралаас та бүхэнд нодьлон нээлтээ хийсэн “Тэр гараг” нэртэй ЛГБТ эрхийн төлөөх сэтгүүл гарсан байгаа. Энэ дугаар дээр энэ “Амьдрал эрх чөлөө, хайрыг магтуу” номын маань тэмдэглэлийн уралдаан гараад “Тэргүүн” байрыг тодруулсан байгаа. Энэ тэргүүн байрыг уншиж танилцуулъя.
Аав минь,
Амьтан хүн намайг
Аавыгаа өвчсөн л гэх юм…
Би тань шиг л юм бол
Бэлгийн чиг баримжаа
Таныхаас яагаад И
йм өөр юм?
Ифтикаар Насийм “Амьдрал эрх чөлөө хайрыг магтуу” номын хэсгээс….
Хүмүүн заяаг олж төрнө гэдэг хамгийн гайхалтай зүйл бөгөөд их бага зовлон бэрхшээлийг давж туулдаг. ЛГБТ хүмүүс амьдралын олон зовлон бэрхшээл дээр нэмээд өөрийгөө бусдад хүлээн зөвшөөрүүлнэ гэж маш хүнд аялалд гардаг. Гэвч тэд бидний л нэг тэнгэр дор амьдардаг. Гей найз маань нэгэн залуугаас ирсэн зурвасыг догдлон уншиж инээж суухыг хараад хайр гэдэг ийм л зүйл гэдгийг тэрхүү мөчид мэдэрсэн юм. Энэхүү номыг уншаад улам илүү мэдрэхийн зэрэгцээ тэрхүү шүлгүүдийг бичсэн зохиолчид мөн л их хайраар бялхаж явсаныг төсөөлөн бодож ямар агуу зүйл болохыг нэхэн ойлгов. Хайр гэдэг чухамдаа хүмүүс бидний оршихуйн дотор утга учир байгааг нэг л өнгөтэй юм. Хайр нэг л өнгөтэй.
Аагий: За ингээд та бүхэнд маш их баяралалаа. Дараагийн подкастаар уулзацгаая. Баяртай.
БАЯРТАЙ.
Нийтлэл бэлтгэсэн: DawQ