Та бүхэн Mongolian Queer podcast-ын 19дэх дугаарыг хүлээн авч уншина уу. Энэ удаагийн дугаарт ЛГБТ Төвийн Эрүүл мэндийн хөтөлбөрийн менежер Г. Доржжанцан оролцлоо.

 

За, Сайн байцгаанаа уу, эрхэм хүндэт сонсогчдоо Mongolian Queer Podcast-ын маань ээлжит дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна.

Энэ удаагийн дугаарт хөтлөгч Аагий миний бие,

Сайн байцгаанаа уу: Кенна байна аа.

Сайн байна уу, Жаак байна.

Аагий: Жаакаар сонин сайхан юу байна.

Жаак: Надаар сонин сайхан тайван доо.. сонсогчид маань мэдэхгүй бол би ЛГБТ Төвийн эрүүл мэндийн хөтөлбөр дээр ажилдаг, өнөөдөр Кеннагийн сая тайлбарласнаар эрүүл мэндийн тухай тэр тусмаа, тамхитай холбоотой, тамхины эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөө тэрний талаар ярилцаж олон нийтийгээ тамхинаас гарахыг уриалах зорилготой.

Аагий: Та тамхинаас гарж байгаа гэсэн хэр амжилттай үйл явцтай явж байна?

Жаак: Ямар ч байсан тэрнээс өмнө магадгүй, тамхигүй олон нийт гээд шинэ мэдиа кампанит ажил хэрэгжүүлээд эхэлцэн. За үүний маань зорилго нь: Олон нийтдээ тамхины хор уршигыг мэдүүлж, тамхинас гарах сэдэл төрүүлэх л зорилготой кампанит ажил байгаа. Үүнийхээ дагуу кампани эхлүүлэхдээ би бас өөрөө тамхинас гарах зориолт тавиад, төлөвлөгөө гаргаж одоогийн байдлаар явж байгаа, нэлээн үр дүнтэй явж байгаа. Бараг гарчихсан хэхэ

Аагий: Одоо өдөрт хэдэн тамхи татаж байна.

Жаак: Одоо би өдөрт дээд тал хоёрыг, ихэнхдээ нэгийг л татаж байгаа. За би яг 3 долоо хоногийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байгаа. Бас тамхинас гарахад хэдэн аргууд байдаг юм байна л да …Шууд тамхинаас гарах шийдвэр гаргаад нэг мөсөн гарчиж болж байна, энэ аргууд нь хувь хүн болгонд өөр өөр байгаа. Миний хувьд болохоор долоо долоо хоногоор төлөвлөгөө гаргаж гарч байгаа байхгүй юу… би тамхиныхаа тоог цөөлөөд одоогийн байдлаар 3 долоо хоногийн дотор өдөрт нэгээс хоёрыг л татаж байгаа.

Аагий: Хуучин хэдийг татдаг байв?

Жаак: Хуучин би бага татдаг байсан, гэхдээ энэ төлөвлөгөөг гаргахаас өмнө бас жоохон  ихсээд өдөрт нэг 6-7 татдаг байсан байхгүй юу. Эхний долоо хоногтоо ерөнхийдөө өдөрт 3 тамхи татна гээд зориолт тавиад тэрийгээ 2 болгоод одоо би 1 рүү орж байгаа.

Аагий: Ер тамхинас гараад ямар өөрчлөлтүүд, ер нь мэдэгдэж байна уу? Ер нь өөрчлөлт гардийн байна уу?

Жаак: Өөрчлөлт бол гарна ш дээ, мэдээж өөрчлөлтүүд гарна. Монголд бол зүрх судасны өвчлөлийн хувь бол нэлээн их, Монголчууд тамхидалт нэлээн өндөр… эмэгтэй, эрэгтэй, залуучууд, бүх насныхны хувьд тамхидалт нэлээн өндөр, тэгээд энэ болохоор маш олон төрлийн архаг өвчлөлтүүдэд хүрэгдэг. За хамгийн гол өвчлөлтүүд: зүрх судасны талын өвчлөлтүүд аягүй их, гэхдээ одоогийн байдлаар нэг хоёрыг татаж байгаа учраас тийм онцын өөрчлөлтүүд байхгүй. Гэхдээ мэдэгдэж байгаа өөрчлөлтүүд шууд нөгөө нэг өглөөд босоход хоолой дээр цэр салст ихтэй ханиалагдаг байхгүй юу, тэр маань одоо нэлээн багассан. Дээр жаахан сүүлийн үед энэ утаанаас болоод астма жоохон нэмэгдээд байсан чинь  утаа ч багаслаа, уушгаа хордуулдаг тамхины хэрэглээ минь ч гэсэн багасаж байгаа учраас харьцангүй сайжирсан.

Аагий: Тамхигүй олон нийт гэснээс Кенна тамхи татдаг уу?

Кенна: Би ер нь бол татдаг байсан. Тэгээд гараад жил болох гэж байна, 6 сард жил болох юм. Тэгээд аягүй бахархалттайгаар тамхи татдаггүй хүн байна аа.

Жаак: Тамхитай холбоотойгоор яагаад энийг хэрэгжүүлэх болсон бэ гэвэл: ЛГБТИ олон нийт болон бусад цөөнх олон нийт ерөнхийдөө тамхины хор уршгийг хамгийн ихээр хүртдэг олон нийтийн тоонд ордог. Зөвхөн Монголд ч гэлтгүй дэлхий даяар, Монголд бол нарийн судалгаа байхгүй гэхдээ дэлхийд хийгдсэн хөгжилтэй орнуудын судалгаанаас харахад тамхины хор уршгийг хамгийн ихээр эрүүл мэндээрээ мэдэрч байгаа хохирч байгаа олон нийт нь бол ЛГБТИ хүмүүс, арьс өнгөний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй гээд цөөнх болсон хүмүүс байдаг. Тэгэхээр ялгаваралан гадуурхалтаас үүсч байгаа энэ стресс дарамт эргээд тамхины хэрэглээтэй аягүй холбогдож байгаа зураглал харагдаж байгаа. Ялангуяа Монголд энэ чинь тамхинаас гадна агаарын бохирдол, амьдарч байгаа цаг уурын байдал, дээр нь амьдралын стресс энэ бүхэн нэмэгдэхээрээ энэ өвчлөлийг бүүр илүү болгож байна гэсэн үг.

Аагий: Ер ингээл тамхигүй хүмүүсийг эрүүл амьдралын хэв маягтай гэдэг ч юм уу тэ ийм байдлаар аль эсвэл зөвхөн тамхи татдаггүйгээр нь ч юм уу тэгж хэлээд байдаг. Ер нь эрүүл амьдралын хэв маяг гэдгийг хүмүүс яаж ойлгох ёстой юм? Эрүүл амьдралын хэв маягаар амьдарна гэдэг яаг яадаг вэ?

Жаак: Тэрийг бол би тодорхойлж мэдэхгүй тодорхойлж хэлэхэд гэцүү. Хүн болгон өөр өөрөөр л тодорхойлж байгаа. Хамгийн гол нь эрүүл мэнд гэх ойлголтыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тодорхойлтыг би энд  дурдъя л даа:  Бие махбод, сэтгэл зүй, нийгмийн талаас  эрүүл байх нөхцөл байдлыг л эрүүл оршихуй гэж хэлээд байгаа юм. Тэгээд энэ 3 хоорондоо уяалдаатай, тойрог шиг уяалдаатай нэг нэгнээ нөхцөлдүүлж явдаг хүчин зүйлсүүд. Бие махбодийн эрүүл мэнд өөрөө сэтгэл санааны эрүүл мэндтэй шууд холбоотой, сэтгэл санааны эрүүл мэнд нь өөрөө нийгмийн эрүүл мэндтэй шууд холбоотой. За ялгаварлан гадуурхалт хүчирхийлэл өндөр  байх нь эргээд сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлнө, энэ нь бие махбодын эрүүл мэндэд шууд болон шууд бусаар нөлөөлнө. За энэ дээр эрсдэлт хүчин зүйлсүүд нь: Архи, тамхины хэрэглээ за бүр цаашлад амиа егөөтгөх үйл явц  эх мэтчилэн зүйлүүд орж ирж болно гэж ойлгож болно.

Аагий: Намайг бага байхад их ярьдаг байсан. Дам тамхидалт их болоод байна. Тэгээд л ингээд тамхины тухай хууль ч батлагдаад л, одоо ч дам тамхидалт гэж ярихаа больчихож, тамхидалт ихэслээ ч гэж ярихаа больчихож. Ер нь энэ тамхидалт Монгол улсад яг буураад байна уу? Ихсээд байна уу? гэдгийг ер ойрын хугацаанд судлагдсан юм байна уу ? Ер нь хуучин судлагдаж байсан юм бол уу?

Жаак: Үндэсний хэмжээний тамхидалтын 5 судалгаанууд бол байгаа. Тэр судалгаануудаар бол Монголчуудыг хувиар харьцуулахад тамхидалт өндөр байна гэж гарч ирч байгаа.

Тодорхой хэмжээгээр буурж байгаа нь төдийлөн мэдэгдэхүйц биш, тамхидалт өндөр хэвээрээ байгаа. Тэр тусмаа залуу хүмүүсийн дундах тамхидалт нилээн өндөр байгаа

Кенна: Ер нь тамхины хор уршигийг бүгд л хортой гэдгийг мэддэг яг сонсож байгаа хүмүүст зориулаад  аймар гаргая гэж бодуулах хортой юм нь юу вэ?

Жаак: За. Тамхинд агуулагдаж байгаа бодисуудыг л хэлж болно ш дэ, тамхинд чинь

Аагий: Никотин

Жаак: Тийн, никотинийг бол бүгд мэддэг тэ, маш олон төрлийн химийн бодисууд агуулагддаг, хэдэн мянгаар тоологддог. Тэдгээрэс нь 400-500 зуу гаруй нь л гэж миний хамгийн сүүлийн уншсан мэдээн дээр байсан: 500 гаруй химийн бодисууд нь хавдрын эх үүсвэр хавдрын үүсгэгч бодисууд гэж үздэг. Тэрэнд агуулагдаж байгаа бодисууд нь байгаад байгаа. Одоо ингээд сошиал медиа ялангуяа фейсбүүкээр тамхины хор уршгийг таниулсан хөөрхөн хөөрхөн видеонууд явуулж байдаг шүү дээ. Жишээ нь:  Цагаан хөвөн рүү хэдэн ширхэг тамхины утааг хийхэд  тэр хүний уушиг ямар болж байгааг харах боломжтой . Дээр чи сая дам тамхидалт ярьсан: Тамхи татахийг багаас нь бид нарт эцэг эх маань өвөө эмээ нар маань хажууд тамхи татсаар байгаад энгийн ойлголт гээд ойлгуулчихсан. Тэгэхээр хүүхдийнхээ хажууд тамхи татаж болохгүй гэсэн ойлголт одоогийн байдлаар байхгүй байна.

 

 

Тэгээд ялангуяа энэ утаа, агаарын бохирдол ийм  өндөр байгаагийн хажуугаар хүүхэд тамхидалтанд  өртөх, зөвхөн хүүхэд ч гэлтгүй тамхи татдаггүй хүмүүс дам тамхидалтанд өртөнө гэдэг эрүүл мэндийн эрсдэлийг хэд дахин нэмэгдүүлж байгаа.

 

 

Ялангуяа амьсгалын замын өвчлөлтүүдээр өвчлөх эрсдлийг 50-100 дахин нэмэгдүүлдэг, ялангуяа бага насны хүүхдүүд дээр. Гэхдээ миний хувьд бол хор хөнөөлийг таниулах сурталчилгааг бол байнга хийж байх естой гэж үздэг. Энэ хор хөнөөлийг таниулснаар л урьдчилан сэргийлнэ, түүнээс ярихгүй байх тусам энэ асуудал бугшардаг.

Кенна: Би тамхийг хортой гэдгийг мэдээд л яваад байсан мөртлөө 4 жил татсан. Гэхдээ л нэг цаанаасаа гэмтэй татна гэх юм уу, би биендээ хортой юм хийж байгаа ер татах хэрэг байгаа ч юм уу, араас нь толгой эргэх ч юм уу.. тиймэрхүү юм бол ажиглагддаг, халуунд бол тамхи татсаны дараа ч гэсэн толгой эргэдэг тэгсэн мөртлөө татаад яваад байдаг. Сүүлд бодоод байсан чинь ихэнх хүмүүс хажууд талын хүмүүс татдаг болохоор дагах хэрэгцээ байдаг…

Жаак: Сошиал буюу нийгмийн тамхичин гэж байгаа… Нийгэмшихийн тулд тамхийг хэрэглэдэг гэдэг ойлголт хүртэл байдаг. Өрөвдөлтэй хэцүү л байдалд байна.

Кенна: Тийн. Би бас тэгэж байснаа сүүлд мэдсэн л дээ гарсныхаа дараа, гарахынхаа өмнө дэмий мөнгө үрж байгаа юм байна, тамхигүй найзуудтайгаа байж болох юм байна гэж бодоод л гарсны дараа бол аягүй гоё болчихсон.

Жаак: Саяны ярьж байгааг хүүхдүүдэд сонголт байгаа гэдгийг хэлж таниулах хэрэгтэй байна. Ихэнх хүүхдүүд залуус..залуучууд дээр жишээ аваад ярья: Тамхинд орсон түүх нь болохоор “Найзууд татдаг учраас ингээд ганцаараа үлдээд, найзуудтайгаа хамт байхын тулд тамхи татаж эхэлсэн” гэдэг ч юм уу. Тэгэхээр ямар ч байсан заавал найз нөхөдтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэхийн тулд тамхи татах албатай биш гэдгийг ойлгох. Дээр нөгөө нэг энэ хүмүүсийн жаахан хүндэлдэг даган бишэрдэг энэ хүмүүс маань энэ талаар бас ярьж байх хэрэгтэй гэж боддог. Тамхи татах тийм гоё биш. Би ч гэсэн жишээлэх юм бол бас тамхи татаж эхэлж байх үед тамхи бол гоё л гэж боддог байсан, гое харагддаг гэж боддог. Одоо би бол ичдэг, тэгээд би 3-4 жил л татах гэж байна уу даа.. тэгээд одоо бол энэ сараар өөрийнхөө тамхины хэрэглээг бүр мөсөн дуусгаж байна. Миний 3 долоо хоногийн маань төлөвлөгөө энэ долоо хоногт дуусаж байгаа. Тэрнээс хойш би тамхи татахгүй.

Аагий: Тамхи татах сэдэл гэснээс: Дөнгөж ажил хийж эхэлж байгаа хүмүүс аягүй их тамхи татах гаад байдгийн юм шиг санагдаад байдаг байхгүй юу надаа.. ялангуяа би дөнгөж 16 настайгаасаа эхлээд аягүй олон цагаар аягүй олон газраар ажилаад эхэлцэн, тэгээд нэг газар ороод эхлэн гуйтаа ах нар бөөнөрөө тамхи татъя гээд гардаг, тэгэнгүйт нь би ганцаарай ажлаа хийгээд үлдэж байгаа байхгүй юу..ажилаа хийнэ гэдэг чинь хамаг юмыг нь цэвэрлээл хамаг юмыг нь угааж арьчаал байна гэсэн үг ш дээ.. тийм учраас би тэд нарыг дагаж гараад орж ирээд бөөнөөрөө хамтдаа ажил хийх тийм арга сураад, Тэгээд ер багадаа тэгэж боддог байсан.. Ер тамхи татах нь өөрсдөндөө цаг гаргаж байгаа зөв хэлбэр юм байна нэг тийм сэдлүүд байдаг. Тамхинд ороогүй л дээ.

Кенна: Би болохоор ингэж хэлмээр байгаан нээх аймар хэнхэг царайлаад л бид нар битгий тамхи тат мат гээл байгаан биш зүгээр л тамхи татахгүй ч гэсэн гэсэн күүл байж болдгийн байна лээ…. хэхэхэ

Жаак: Үнэхээр бүүр ойлгочихсон тэ.. Тамхи татах үнэхээр күүл биш юм байна аа. Тэгэж бодоод татдаг байсан тээ .. одоо татдаг байсан одоо тэр үеийг бодохоор өөрөөсөө ичиж байна…

Кенна: Харин тийн.

Жаак: Дээр манай Төвийн гол зориолго нь: Олон нийт маань тамхины хор уршгийг бие дээрээ мэдэрч байгаа, тамхины хэрэглээгээрээ олон улсад ч судалгаагаар тамхины хэрэглээ нь бусад олон нийтдээ харьцуулахад их байна гэж гараад байгаа учраас ямар ч байсан олон нийтийгээ тамхины хор уршгийг таниулах дээр нь эрүүл мэндэд сөрөг тамхинас гарч болдог юм шүү. Тамхинаас гарцгаарай гэж уриалах л зориолготой компанит ажлыг л эхлүүлж байгаа. Хамгийн гол нь хүмүүс энэ асуудлыг тоохгүй болчихоод байгаа байхгүй юу.. Олон ярьж л байдаг юм, хортой гэсэн л тиймэрхүү нөхцөл байдалд оччихоод байгаа нь өнөөдөр энэ хүмүүс тамхинаас гархад нь нөлөөлөөд байгаа. Одоо жишээлбэл огт мэддэггүй байж байгаад хортой гэдгийг нь дөнгөж мэдсэн бол маш эрчтэйгээр гарна шүү дээ. Анх тамхийг олон нийтэд түгээж байхдаа эрүүл мэндэд хор хөнөөлгүй эсрэгээрээ тайвшруулах эрүүл мэндэд сайн гэж суртчилж байсан. Баячуудын хэрэглээнээс олон нийтийн хэрэглээнд оруулахад, шинжлэх ухаан хөгжөөд тамхи бол маш олон өвчний үндэс суурь юм гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталснаас хойш тамхины хэрэглээ багасгах гээд Дэлхий даяар тэмцэж яваа. Даанч үр дүн багатай. Хүмүүсийн тамхины хэрэглээ буурахгүй байна гэсэн харамсалтай үр дүнтэй байгаад байгаа. Түүнээс хийгээгүй, тэмцээгүй биш тэмцэж байгаа.

Аагий: Одоо нөгөө нэг ЛГБТ Төв ̋Тамхины эсрэг кампанит ажил өрнүүлээд эхлээд ер ЛГБТ Төвийн залуучуудтай тавьж байгаа олон нийтдээ тавьж байгаа суртчилж байгаа хамгийн гол үр дүнг нь харья гэж байгаа зүйл нь юу байна? Олон нийтийгээ нэг мөсөн тамхинаас гаргачихая гэж хүсэж байгаа юм уу? Мэдээллээ түгээе гэж хүсэж байгаа юм уу?

Жаак: Мэдээж олон нийтийгээ тэр чигт нь тамхинаас гаргаж чадахгүй. Энэ бол тийм амархан ажил биш дээр нь бид нар ЛГБТ Төв олон нийтдээ мэдээлэл түгээж байгаа болохоос биш, тэр хүмүүсийн өмнөөс шийдвэр гаргаж чадахгүй. Бид нар хамгийн эхний ээлжинд яасан бэ гэвэл: Оффисд ажиллаж байгаа бүх хүмүүс маань тамхинаас гарч байгаа. Одоо ерөнхийдөө тамхи татдаг хүн оффисд маань бол байхгүй. Би л бараг хамгийн сүүлийн хүн. Адөрт нэгийг л татна. Тэгээд үргэлжлүүлээд мэдээлэл түгээх аян, тамхинаас хүсэл тэмүүллийг л бий болгох л зориолготой. Түүнээс бүгдийг 100 хувь тамхинаас гаргана гэж хэлж чадахгүй ш дэ.

Кенна: Гэхдээ аягүй гоё хүлээж авч байгаа юм шиг санагдсан шүү дээ. Тамхинаас гарсан түүх гээд би нэг пейж, веб сайтдаа оруулсан шүү дээ. Тэгсэн аягүй олон хүнд уншигдсан байсан.. Манайхан бас өөрсдөө тамхинаас гаръя гэж аягүй бодож байгаа юм байна.. Амжилт манайхаан.

Жаак: Ядаж тамхинаас гарснаараа маш олон сайн тал үр дүн байгаа, эрүүл мэндэд үр дүнтэй цаашлаад нийгмийн эрүүл мэнд нийгэмд маш олон төрлийн үр  ашигтай.

Кенна: Мөнгөнд хэмнэлттэй

Жаак: Хамгийн гол нь байгаль орчинд бас хэмнэлттэй. Тамхины ард талын иш бол дэлхий даяар хамгийн их цуглардаг хогнуудын нэг. Тамхины иш ямар зориулттай гэхээр тамхинд агуулагдаж байгаа хорыг шүүх зориулттай, тэр шүүгдсэн хор тамхины иштэй хог болоод хаяагдаж байж  тэр нь цаашаа үргэжлээд хаана булагдаж байна гэхээр хөрсөнд булагдаж байна бүр цаашлаад далайд орж байна.. Тэгэхээр тэр хор хөрс усны бохирдлын нэгээхэн хэсгийг бий болгож байгаа. Байгаль орчинд бас хор хөнөөлтэй. Тамхинаас гарахад бас арга техник хэд хэдэн тодорхой аргууд байдаг юм байна лээ… Шууд хор уршгийг сайн судалж таньж мэдээд эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийхийн тулд эсвэл санхүүгээ хэмнэхийн тулд ч юм уу тамхинаас шууд гарах эсвэл хэтэрхий тамхинаас хараат донтолт нь нилээн их байх юм бол тодорхой хэмжээгээр яг өөрөө төлөвлөгөө зохиогоод сарын дотор тамхинаас гарна гэдэг ч юм уу тээ.. эхний 7 хоногт 10ширхэг татдаг байсан бол 5 болгоод тэрийгээ 3 болгоод 2 болгох иймэрхүү төлөвлөгөө гаргах бас аягүй үр дүнтэй гэдгийг би өөрөө бас хэлмээр байна. Өөр тамхи татдаг хүмүүсийн хувьд жишээлэх юм бол бусдын хажууд бусдыг дам тамхидалтанд өртүүлэхгүйн тулд тусдаа татах естой. Эсвэл хүүхдийнхээ хажууд татахгүй, гэрээсээ гэраад татдаг тиймэрхүү соёл бас хэрэгтэй байгаад байна . Би бас энэ кампаныт ажлыг хэрэгжүүлээд өөрөө тамхинаас гарна гээд яриад явж байсан нь найзуудад нөлөөлж байгааг харж л байгаа юм л даа. Бүгдээрээ бас, Нэг хүн хичээгээд эхлэхээр тухайн хүмүүс бас хичээх тийм хүсэл төрдөг л юм уу даа гэж би харж байна.

Кенна: Тийн урам зориг аягүй хэрэгтэй л байдаг юм байна лээ.

Жаак: Бас нэг арга чинь өөрийнхөө тамхинд зарцуулж байгаа мөнгө санхүүгээ бодож үзээд гаргаад сард жилээр нь бодож гаргаад өөрийнхөө санхүүд review хийх арга чинь хүнд бас аягүй нөлөөлдөг юм шиг байгаа юм … Хөөх би энэ их мөнгийг үрж байхын оронд чиний хэлдгээр хүүхэддээ, найз охиндоо, найз залуудаа, өөртөө зарцуулж болохыг харж болно.

Аагий: Тамхинаас гараад тамхинаас гарсан мөнгөө юунд зарцуулах вэ гэсэн асуултийг олон хүн асуудаг?

Кенна: Аан за. Би одоо үсэндээ л зарцуулдаг. Хэхэ Үсээ будчихаар чинь аягүй их мөнгө ордог юм аа.. Цайруулна, ягаанаар будна, тэгээд эрүүл байлгана, гэмтлийг нь арчилж байна гээл. Гэхдээ яах уу би энэдээ их дуртай сэтгэл хангалуун байдаг.

………………..

Кенна: Манай зочин өөрийгөө танилцуулаарай.

Сайн байцгаана уу, намайг: Нора гэдэг. Би одоогоор Амеркит амьдарч байгаа.

Кенна: Аан. ЛГБТ олон нийтийн зүгээс өөрийгөө тамхинаас гарсан туршлагыг хуваалцана уу?

Нора: Би тамхи татаад бараг 8 жил болж байгаа болсон. Тэгээд гарах ородлого хийж байсан ч 1-2 хоног татахгүй байж байгаад буцаж орчихдог байсан. Тэгсэн чинь яг сүүлд яг 6 сарын өмнө найз охинтойгоо танилцаад, манай найз охин тамхи татдаггүй, тамхины үнэр аймар дургүй, би ч гэсэн аймар дургүй л дээ, тэгээд тамхинас гарахаар шийдээд энд жүүл байдаг электрон тамхи. Би анх Монголд байхдаа тест өгч байхад зуршлаар тамхинд донтогч никотинд донтогч нь гээд 2 ангилдаг.. Тэгээд судалгаагаа харсан чинь никотинд донтогч болж таараад,  никотин хэрэгтэй юм байна гээд жүүл авсан.. энэ болохоор 5 хувийн никотинтэй тамхийг бодвол арай бага юм шиг байна лээ, хор нь бага ямар ч үнэргүй тэгээд хаана ч татаж болдог. Үүнийг 4 сарын өмнөөс хэрэглээд тэгээд сүүл рүүгээ никотин ч бас хүний биед муу юм чинь гээд бага багаар багасгаж байгаад тэгээд л ер нь гарсан даа.

Кенна: Аанхн ерөнхийдөө төлөвлөгөө гаргаад бага багаар яаж байгаад л гарсан юм байна.

Нора: Тийн. Яг өөртөө сэтгэл зүйгээ бэлдэх шаардлагатай байдаг юм байна лээ.

Кенна: Тамхинаас гарах юмсан гэж бодож байгаа мөртлөө. Яг шийдэж чадахгүй нэг мөч байдаг даа, за нэг гарна даа гээд хойшлуулаад байдаг, яг тийм хүмүүст өөрийнхөө зүгээс зөвлөгөө ямар зөвөлгөө өгөх вэ?

Нора: Ер нь сэтгэл зүйгээ бэлдээд, төлөвлөгөө сайн гаргаад, орчин бас чухал байдаг. Би өмнө нь гарна даа гэж бодоод байдаг ч миний орчны хүмүүс бүх найзууд, бүгдээрээ тамхи татдаг тэгээд өөр шинэ газарлуу нүүгээд ирсэн чинь манай найзууд ерөөсөө татдаггүй хүүхдүүд байсан байх гүй юу, тэгээд тэр хүүхдүүд татдаггүй болохоор надад гаръя гэх хүн байхгүй, тэгээд дээрээс нь бүх төлөвлөгөө гаргаад нэг мөсөн гаръя гэж шийдээд гарсан даа.

Кенна: За ерөнхийдөө өөрийнхөө туршлагаас хуваалцсанд маш их баярлалаа. Тэгээд хамгийн сүүлд нь тамхинаас гарсны дараа ямар мэдрэмж төрсөн бэ?

Нора: Аймар том мөрөөдлийн ард… энэ чинь бас нилээн том алхам. Хүний хувьд тэгээд аймар том мөрөөдөлдөө хүрцэн юм шиг сэтгэл ханамж авч байсан. Тэгээд бас баярлалаа.

…………..

Аагий: Тамхи татадаг хүмүүсийг би бүр аймар ярианд ороод байхгүй, яагаад гэвэл яриа хийхээр чинь утаа нь илүү их миний аманд орно гэсэн үг .. Тийм болохоор аль болох чимээгүй байхыг хичээгээд байдаг.

Кенна: Би аль болох гардаггүй , тамхи татаж байхад нь очдоггүй. Тэгээд бас муухай үнэртээд байдаг тээ. Яг татсаных нь дараа үнэхээр муухай үнэртээд байдаг юм байна лээ. Би тэгээд бүүр 4 жил тийм муухай үнэртэж явснаа хааяа бодоод ичдэг шүү бүүр. Яаж охидуудтай уулздаг байсан юм

Аагий: Охидуудаас нөгөө нэг залуутай уулзаад ч юм уу өөр хүнтэй уулзаад ер юу нь хамгийн их  таалагддаг гэвэл үнэр гэдэг байхгүй юу. Тэгсэн хэрнээ тамхи татдаг залуучууд гоё байдаг гээд тэгсэн мөртлөө залуучуудын сэтгэлгээ нь зөрөлдөөд байгаа биз яах ч аргагүй.

Кенна: Тэгээд тэр бүүр татсаныхаа дараа үнэртэй ус хольчихоно ёоо бүүр битгий л дээ

Жаак: Авах юм нэг ч эерэг зүйл байхгүй даандаа л сөрөг.. ядаж л мөнгө, гоо сайхан, шүдээ хараад л даа шав шар байгаа биз дээ. Тамхинаас гарснаар гоо сайхандаа том хөрөнгө оруулж байна, эрүүл мэнддээ, санхүүдээ өөр юу байдаг юм тэ?

Кенна: Бас сэтгэл зүйн хувьд тамхинаас гарчихсан өөртөө итгэлтэй болчихсон  юм шиг би лав анзаарсан ш дэ. Хүмүүс би тамхинас гарч чадахгүй байна, аймар хэцүү байна, хичээсэн ч чадсангүй гээл тэгдэг бол “Би чадсан” гэдэг мэдрэмж нь надаа аймар гоё байсан.

Аагий: Та нар бол тамхинаас бол хурдан гарчих байх. Манайд 40-50 жил тамхи татсан эмээ 2 жилийн өмнө тамхинаас гарсан, шууд гаръя гээд л гарсан. Одоо зүв зүгээр эрүүл явж л байна шүү дээ. Энэ бол аймар том асуудал биш зүгээр гаръя гэвэл гарна.

За манай подкастыг сонсдог сонсогчиддоо маш их баярлалаа. Бидний подкаст маш амжилттай маш олон сонсогчидтой байгаа. Үүгээрээ дамжуулаад олон хүнд ялангуяа гадаадад байгаа Монголчуудад маш гоё гоё мэдээллүүдийг үнэгүй байдлаар хүрч байгаа гэж бодож байна. Ингээд дараагийн дугаараар уулзацгаая.  Баяртай. Бөөнөөрөө тамхинаас гарцгаая… Амжилт хүсье..