Mongolian queer podcast-ын маань “Гэр бүлийнхэндээ өөрсдийгөө илэрхийлэх нь” дугаарыг унших хувилбараар та бүхэн хүлээн авна уу.

Сонсох

-Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт сонсогчид оо, ЛГБТ Төвийн сайн дурын залуучуудаас хэрэгжүүлж байгаа Mongolian queer подкастын ээлжит дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаарыг хөтлөгч Аагий болон Гонто нар хөтлөхөд бэлэн болоод байна. Юун түрүүнд зочидтойгоо танилцья.

Б: Намайг Билгүүн гэдэг. Би Залуус-Эрүүл мэнд төвд 2-3 жил хүрч очих ажилтнаар ажиллаж байсан. Одоо болохоор YouthLead Mongolia олон улсын сүлжээ ХДХВ-д чиглэсэн байгууллагад гишүүнээр 3 дахь жилдээ ажиллаж байна.

А: Намайг Анударь гэдэг. МУБИС-ийн сэтгэл судлалын ангид сурдаг. ЛГБТ Төвийн сайн дурын ажилтан.

-Эвгүй биш бол өөрсдийнхөө бэлгийн чиг баримжааг хүмүүст хэлж өгч болох болов уу?

Б: Би гей

А: Би бисексуал

-Шууд ингэж асуухаар эвгүй байна уу? Зүгээр байна уу?

Б: Гайгүй ээ.

-Ингэж асуухгүй бол подкаст сонсож байгаа сонсогчдод маань хэн яриж байгаа нь, ямар зорилтот хүмүүс рүү яриж байгаа нь ойлгомжгүй байгаад байдаг болохоор асуучлаа. Гэхдээ амьдрал дээр хүнээс ингэж асуух их бүдүүлэг. Өнөөдөр би та бүхэнтэй гэр бүлийнхэндээ хэрхэн кам аут хийсэн тухай ярилцах болно. Хамгийн анх хэдтэйдээ кам аут хийж байсан бэ?

Б: Хамгийн анх 20-тойдоо. Одоо бол 24- тэй. Ер нь эгч нартаа л кам аут хийж байсан. 2 эгчдээ хийж байсан. Эмээдээ бол хөгшин настай хүн болохоор санааг нь зовоогоод яах вэ гээд хийгээгүй байгаа. Ер нь бол кам аут хийнэ гэж боддоггүй. Төрсөн ахдаа далдуур хэлж байсан. Гэхдээ тэр хүн яг ойлгож авсан эсэхийг нь мэдэхгүй. Жоохон шокын түвшинтэй байгаа. Тэгээд ер нь ирээдүйд хийх л байх.

А: Би бол анх ээждээ кам аут хийж байсан. 2 жилийн өмнө өөрийгөө мэдчихээд л хийж байсан. Одоо 19-тэй гэхээр 17-тойдоо хийж байсан.Тэгээд ээж ер нь гадарладаг байсан юм шиг байсан. Тэр үедээ нэг их хүндээр тусгаж аваагүй. Асуулт асуугаагүй. Тэгээд л ойлгоод өнгөрсөн.

-Та 2-т кам аут хийхийн өмнө болон дараа сэтгэлзүйд эсвэл гэр бүлийг харилцаанд эерэгээр болон сөргөөр өөрчлөгдсөн зүйл байгаа юу?

Б: Сөргөөр өөрчлөгдсөн зүйл алга. Эерэгээр бол өөрчлөгдсөн өөрчлөлтүүд бол байна. Гэхдээ бас кам аут хийсний дараа ойлгож байна гэж байсан ч хийж байгаа үйлдлүүд нь ойлгохгүй байгаад байгаа юм шиг зүйлсүүд гарч ирдэг. Тэр нь бас сэтгэлзүйд нөлөөлдөг ч гэлээ хэт их ойлгоогүй, доромжилсон байдалтай хүлээж авч байгаагүй болохоор эерэг тал руугаа гэж бодож байна.

А: Минийх ч гэсэн эерэг талруугаа. Гэр бүлийн харилцаа илүү хөгжилтэй болсон. Ээж аймар хөгжилтэй асуултууд асууна. Тэгээд илүү дотно болсон юм шиг санагдсан.

-Ямар асуултууд асуусан бэ?

А: Хүнтэй чатлаад сууж байнгуут найз охинтой болчихсон юмуу? Яагаад инээгээд байгаа юм? Гээл илүү хөгжилтэй, нээлттэй, надад илүү амар болсон.

-Өөрсдийн чинь сэтгэлзүйд бас нууж хаах юм байхгүй болчингуут илүү амар болж байгаа байх

Б: Төрсөн эгчдээ кам аут хийсэн ч гэж баригдчихсан. Харин том эгчдээ өөрөө зорьж кам аут хийж байсан. Том эгчийн хандлага бол жаахан өөр. Төрсөн эгчийн хандлага бол нэлээн сайн.

-Өөрөө хэлж байхад эгч нь яг яаж хүлээж авч байна? Өөрөө хэлнэ гэхээр яаж хэлсэн бэ?

Б: Надаа ЗЭМ төвд ажилладаг байсан туршлага байгаа болохоор юмыг жаахан уусгалттай хэлэхгүй бол болохгүй гэж би боддог. Тэгээд эхлээд, жишээ нь Солонгос кинон дээр 2 эрэгтэй хүн хоорондоо маяглах гэх мэт, эсвэл гоё ах гарвал яасан гоё ах вэ гэх мэтээр бага багаар өгөгдлийг өгч байгаад дараа нь хэлж байсан. Уусгалттай хэлэхгүй огцом хэлчихвэл хүнд байх болно гэж бодсон. Ерөнхийдөө хэлэхийнхээ өмнө бага багаар жаахан контакт өгч байх хэрэгтэй.

А: Сэтгэлзүйн хувьд миний хувьд амар болсон. Өмнө нь би хүмүүс рүү аймар уурлаад байгаа юм шиг санагддаг байсан. Одоо бол ерөөсөө тийм юм байхгүй. Өөрийгөө ингээд илэрхийлчихсэн болохоор эргэн тойрны хүмүүс ч гэсэн харьцахад амар болсон.

-Билгүүнээгийн хувьд Залуус-Эрүүл мэнд төвд ажиллаж байсан гэсэн ш дээ. Одоо манай подкастыг гей залуучууд нэлээн сонсож байгаа байх гэж бодож байна. Ер нь хүрч очих ажилтан гэж хэн юм бэ?

Б: Хүрч очих ажилтан бол ер нь хүрч очно л гэсэн үг. Хамгийн гол нь Залуус-Эрүүл мэнд төв эрүүл мэндийн чиглэлээр ажиллагаа явуулдаг байгууллага байсан. Бид нарын ажил бол яг тэр хүмүүсийг эрүүл мэнддээ анхаараасай гэсэн зөвлөгөө өгөх, сайн дурын зөвлөгөө шинжилгээнд нь зуучлах гэсэн ажил хийдэг. Эрүүл мэндийн боловсрол гэдэг зүйл бол монголд ер нь муу. Заавал халдвар авсныхаа дараа эмчид ханддаг. Тэрнийхээ өмнө хандах ёстой гэдэг ойлголт дутуу. Тэр хандлагыг өөрчлөхийн төлөө ажилладаг.

-Зөвлөгөө шинжилгээ нв үнэтэй байдаг уу?

Б: Үнэгүй. Ямар ч үнэ төлбөр байдаггүй. Аягүй уян хатан зөвхөн төв дээр биш хороод дээр нь ажилдаг гэдгийг ч залуус мэдэхгүй байгаа.

-Залуус-Эрүүл мэнд  төвтэй яаж холбогдох вэ? Зөвлөгөө шинжилгээ авъя гэвэл?

Б: Оффисын дугаар нь 70111240 гэж байгаа. Гранд Плазагийн 15 давхар 1501 тоотод төв нь үйл ажиллагаа явуулдаг байгаа. Ороод шууд нээлттэй харьцаж болно.

-Танай одоо ажиллаж байгаа байгууллагын чинь онцлог, давуу тал нь юу вэ?

Б: Давуу тал нь гэвэл ОУ-ын байгууллага. Ерөнхийдөө бас л ХДХВ-ийн халдвар битгий аваарай гэсэн үзэл суртлыг нийгэмд түгээдэг гэсэн үг. Тэр нь тэгээд заавал манай залуучууд байх албагүй талруугаа бид нар тодорхой хэмжээний ажил хийдэг байгаа.

-Хүмүүст хэрэгтэй үүднээс жаахан мэдээлэл өглөө. Одоо буцаад come out-ийн  түүх рүүгээ оръё гэж бодож байна. Одоо үед өсвөр үеийг хамгийн их стрессттэй үе гэж бодоод байдаг л даа. Дөнгөж 13, 14-тэйдаа би эрэгтэй хүн юмуу эмэгтэй хүнд татагдаад байгаагаа, яг аль руу нь татагдаад байгаагаа  мэдэхээ болсон үе байдаг ш дээ. Яг тэр үе та хоёрт тохиолдож байсан уу? Тэр үеийг ер нь яаж давж байсан бэ?

А: Тохиолдож байсан. Тийм үе тохиолдохоор хэцүү санагддаг. Өөрийгөө гажиг эсвэл сонин өөрөөр мэдрээд байдаг. Одоо бол тэр үеэ бодохоор тэнэг бодолтой байсан байна. Гажиг гэвэл үгүй ш дээ. Тэр үед өөрийгөө илэрхийлэх ямар нэгэн боломж байхгүй. Хэнл хандах, хэнтэй ярилцахаа мэдэхгүй. Шууд найз нөхөддөө хэлэх гэвэл хэцүү. Гэр бүлдээ хэлье гэвэл бас хэцүү. Өөрийгөө ч ойлгохгүй тийм үе бол байсан.

-Хэрвээ сонсож байгаа хүүхэд байвал ЛГБТ Төв 24 цагийн тусламжийн утас ажлуулдаг байгаа. 95159270 гэсэн утсаар холбогдох бодомжтой.

Б: Тусламжийн утас гэхээр яаж тусламж үзүүлдэг вэ?

-Сэтгэлзүйн анхан шатны тусламж үзүүлдэг. 24 цагийн турш ажилдаг болохоор хэзээ ч залгаж болно. Асуулт байвал асууж болно. Асуудал байвал асууж болно.

Б: Энэ утасны цаана яг ямар мэргэжилтэй ямар хүн байх вэ?

-ЛГБТ Төвийн эрүүл мэндийн менежер одоогоор байгаа. Хүний их эмч мэргэжилтэй. Сэтгэлзүйн анхан шатны туслалцаа үзүүлэх бүрэн боломжтой залуу байгаа.

Б: Би чинь их хойно хийсэн. 18 настайдаа хамгийн анх мэдсэн. Өөрийгөө ер нь гадарладаг байсан. Анх фейсбүүк нээгээд анги профайлтай аккаунттай хүнтэй өөрийнхөө аккаунттай хүнтэй найзалж байсан. Хамгийн инээдтэй нь анх 3 хүнтэй уулзаж үзсэн. Ямар ч бэлгийн харьцаанд орж үзээгүй. Гурвуулантай нь үнсэлцэж үзсэн. Дараа нь яг бөөлжмөөр санагдаж байсан. Тэгээд өөрийгөө гей биш юм байна гэж бодоод л фейсбүүкээ устгаад л хэдэн сар болж байсан. Тэгээд байж байтал дугаараа өгч байсан нэг залуу гэнэт  залгаад болзсон. Тэр миний анхны дурлал байлаа. Дурласан болохоор хүн өөрийгөө гей гэж боддог гэхдээ анхнаасаа өөр өнцгөөс өөрийгөө харж байгаагүй. Эмэгтэй хүнтэй үнсэлцэхэд хүртэл үнэхээр тухгүй байдаг байсан. Дээрээс нь арван жилдээ охидуудтай үерхэх боломж зөндөө байсан ч нэг ч үерхэж байгаагүй. Тэгээд миний анхны дурлал, харьцаж байсан хүн ч гей байсан болохоор одоо өөрийгөө гей гэдэгт цэвэр итгэлтэй байна.

-Ер нь сохор болзоонд  хэр их явж байсан бэ?

Б: Минийх их амжилттай болдог байсан. Би хамгийн анх 3 хүнтэй амжилттай болгосон. Миний амьдралын түүхэн дэхь сохор болзоо их амжилттай болдог байсан. Хамгийн гол нь чатныхаа хэв маягийн хүмүүс их анзаардаг байгаасай гэж боддог. Анхнаасаа бэлгийн харьцаанд орохдоо аль талдаа ордог байсан бэ гээд асуучихсан, шууд бэлгийн харьцааны тухай асуулт ирээд байдаг хүнтэй шууд сохор болзоо хийх нь зөв үү эсвэл өөр ярианы  сэдэв хөндөөд байгаа хүнтэй болзох нь зөв үү гэдгээ хүмүүс анзаараасай гэж боддог. Магадгүй царай төрхийнхөө хувьд таарахгүй байлаа ч чатан дээр үзэл бодол таарсан учир уулзаад сохор болзоо байсан ч их таалагддаг.

А: Би бол сохор болзоонд явж байгаагүй.

-Та хоёр гэр бүлийнхэндээ хэлэхэд яаж хүлээж аваасай гэж хүсч байсан бэ? Найдлага бас айдас чинь юу байсан бэ?

А: Миний хувьд ээжтэйгээ хоёулахнаа байдаг болохоор ээжийгээ их  эсэргүүцэх уурлах нэг юм байгаа байх гэж бодож байсан. Тэгсэн кам аут хийхэд ерөөсөө тийм юм байгаагүй. Амар байсан. Зүгээр хүлээж авсан. Гэхдээ надад ямар нэгэн юм хэлэхийг хүссэн байсан байх. Тэр үед бол надаас юм асуугаагүй, юм хэлээгүй болохоор их амар байсан.

Б: Надад айдас гэсэн зүйл байгаагүй. Манай гэрийнхэн их нээлттэй хүмүүс байсан. Зурагтаар Ган-Од эгч маань гарлаа гэж бодоход тэр хүнийг дэмждэг өнцөг гаргаж ирж ярьдаг ч юмуу бэлгийн цөөнх хүмүүсийн тухай мэдээлэл авахаараа эерэгээр хүлээж авдаг байсан. Хүн чинь бас кам аут хийх эсэхээ бодох хэрэгтэй. Тэс хөндлөн, үзэл бодол нь өөр байсан бол нэлээн болгоомжлох байсан байх. Гэрийнхэн ийм хүмүүсийг ойлгож байгаа юм чин намайг өөрийгөө илэрхийлэхэд ойлгохгүй байх болов уу гэсэн хар байсан ч байгаа байсан.

-Өөрсдийгөө ЛГБТ гэж мэдрэхээс өмнө  энэ хүмүүсийн тухай ямар бодолтой байсан бэ?

А: Ерөөсөө тийм юм байгаагүй. Бодож ч байгаагүй.

Б: Би хорвоо ертөнц дээр байдаг байсныг ч мэдээгүй. Би гэхдээ багадаа сонин хүүхэд байсан юм аа. Одоо гэхдээ их нээлттэй 13, 14 тэйгээсээ л  ороод ирж байна. Манай үед мэдээлэл жаахан хомс байсан юм уу, яасан юм ойлгодог хүмүүс байдгийг саяхан мэдсэн. Өөрийгөө бол ойлгодоггүй л байсан байх.

– Кам аут хийсний дараа эхэндээ мэдээлэл өгөхийн тулд ямар нэгэн юм хийх, брошур өгөх ч  тийм юм байсан уу? Ямар нэгэн тактик? Гэрийнхэн чинь ч гэсэн та 2 шиг өмнө нь мэдээлэлгүй байсан байх?

А: Би бол одоо эмээтэйгээ хамт амьдардаг. Эмээд ээж бид 2 хоёулаа хэлэхгүй. “Тэр гараг” гээд сэтгүүл байдаг. Тэр сэтгүүлийг эмээд өгөөд л эмээ уншаад дууссан. Дараа нь манга гарахад  тэрийг бас уншуулаад эмээ уншаад л байсан. Ээж  дараа нь “Эмээ чинь уншаад юм хэлсэн үү?” гээд “Үгүй” гээд л “За за” гээд. Ер нь их мэдээлэл өгөхийг хичээдэг. Ямар нэгэн эвентэд очоод тэр тухайгаа ярьж өгдөг.

-Эмээ чинь сэтгүүлийн тухай ямар нэгэн юм ярьж байна уу?

А: Үгүй. Ийм парад болдог юм байна ш дээ гээд хэлж байсан. Ганц хоёр юм л ярьж байсан. Манай эмээ одоо 60 хэдтэй.

Б: Би бол тухайн үед Залуус-Эрүүл мэнд төвд ажилдаг байсан мөртлөө юу ч мэдэхгүй хүн шиг худлаа зан гаргаж байсан. Би ийм юм шиг байна гэх мэт. Тэгэхгүй бол анх надаас “Чи уруу татагдаж байсан уу?” гэж асуусан. Тийм болохоор уруу татагдаагүй ийм байгаа байдлаа илэрхийлэхийн тулд олон хүнтэй уулзаагүй гэдэг зүгээр л энгийн нэг залууд дурлачихлаа өөрийгөө одоо л ингэж мэдэрч байна гэсэн байдлаар нөгөө хүмүүстэй ойлгуулахын тулд худлаа ярьж байсан.

-Уруу татагдах гээд ярьж байна. Ер нь ЛГБТ хүүхдүүд уруу татагддаг юм болов уу? Уруу татагдчихлаа, нэг залуу чихдчихлээ гэсэн ярианууд байдаг ш дээ тэ?

Б: Би уруу татагдсан биш тэр хүнд тэр гей гэдэг амьдралыг хамгийн анх юу ойлгуулж байна вэ гэдэг л чухал гэж ойлгодог. Уруу татагдаад тийм болдог бол яагаад стрэйт хүмүүс уруу татагдаад шууд гей болоод орж ирэхгүй байгаа юм. Тэгвэл би дуртай залуугаа гей болгочихмоор л байна ш дээ.

-Л охид стрэйт охинд дурлаад оролдож байгаад Л болгочихдог бол гоё л байх тэ?

Б: Би бол уруу татах байсан.

-Даанч тийм боломжгүй юм даа. Ажлын шаардлагаар олон хүмүүстэй уулзаж байсан байх. ЛГБТ хүмүүс олон газраас ирж зөвлөгөө авч байгаа ш дээ. Хүмүүсийн хандлага ер нь ямар байдаг вэ? Хүмүүс өөрсдөө зөвлөгөө хэр авч байна, өөрсдийнхөө төлөө хэр явж байна.

Б: Өөрсдийнхөө төлөө явдаг гэвэл их хэцүү. Заавал нэг ард урдаасаа шинжилгээ өгөөрэй гэж эсвэл ямар нэгэн байдлаар тэр хүнийг ятгасан байдаг. Уг нь сайн дурын байгууллага гэдэг нэртэй сайн дураараа очих ёстой байдаг боловч хүрч очих ажилтнууд энэ тал дээр сэтгэлзүйн  хичээл зүтгэл их гаргадаг. Өөрсддөө анхаарахгүй байдаг болов уу гэж боддог.

-Анугийн хувьд гэрийнхэндээ хийсэн ч сургууль анги, найзуудын хүрээнд хэр байдаг вэ? Яаж хүлээж авдаг вэ?

А: Найзууд бол гайгүй хүлээж авсан.  Гадарлаж байсан гэх мэт юм хэлдэг. Нэг найз минь их сонин хүлээж авсан. Кам аут хийхдээ сөрөг хүлээж авж байсан хүнтэй таарч байгаагүй. Тэгсэн манай найз ямар сонин юм яриад байгаа юм? Чи надаас хол байгаарай гээд л тэгэж байсан. Би тэгээд гайхаад. Зарим стрэйт хүмүүсийн бодлоор эмэгтэй хүн сонирхдог гэхээр шууд харсан эмэгтэйгээ сонирхоод хайрлаад байдаг ч юмуу тийм буруугаар ойлгодог юм шиг санагдсан.

-Найз нь одоо ойлгосон уу эсвэл бүр холбоогоо тасалсан уу?

А: Ойлгосон.

-Яаж ойлгосон бэ?

А: Сайн найзууд байсан болохоор ойлгочихдог юм шиг байналээ. Одоо бол тэгээд ойлгосон. Найз охинтой болох нь уу гээд асууна. Зүгээр гоё.

-Би хүмүүстэй ярилцахаар энэ үгийг их гайхдаг. Чамайг гадарлаж байсан гэдэг. Яг ямар байдлыг гадарлаад  гей, лесбиян гэж ойлгоод байгаа юм бол?

А: Бид нар чинь ингээд найзууд болохоор чөлөөтэй ярина ш дээ. Тийм болохоор тэгээд яриан дундаа өөрийн мэдэлгүй тийм охин таалагддаг гэх мэтээр ярьдаг юм шиг байгаа юм. Тэгээд найзууд гадарладаг байх.

Аагий: Хүмүүс намайг яг гей байх гээд аймар гадарлаж байсан юм шиг байна лээ. Одоо ч гадарлаад байдаг юм гэдэг шиг.

Гонто: Манай энэ хөтлөгч маань хэзээ нэгэн цагт кам аут хийж магадгүй.

Аагий: Харин тийм. Тийм болохоор чамайг гадарлаж байсан юм аа гэдэг шиг. Өнөөдөр ирсэнд маш их баярлалаа. Манай сонсогчдод өгөх зөвлөгөө байна уу? Хэрхэн кам аут  хийх, анхаараарай гэдэг ч юм уу, энэ удаа бараг 2 сэдвийн тухай ярилаа ш дээ. Сайн дурын зөвлөгөө шинжилгээ, кам аутын тухай нэлээн ярилцлаа. Энэ талаар  зөвлөгөө өгвөл

Б: Кам аут  тал дээр жаахан болгоомжтой бай гэж боддог. Өмнө нь болохоор ажиллаж байса шаардлагаар надад 5 кейс байдаг. Бөөнөөрөө 18 ч хүрээгүй хүүхдүүд байсан. Гэрийнхэндээ кам аут  хийгээд хөдөө мал маллах ирээдүйтэй болчлоо. Зарим нь болохоор гэрийнхэн ойлгосонгүй гээд фейсбүүкээ хаагаад алга болчихдог. Одоо яг ямар байгаа бол. Юмыг бодож байж кам аут хийх хэрэгтэй. Гэрйихнийгээ энийг ойлгодог хүмүүс үү үгүй юу гэдгийг анзаарах хэрэгтэй. Өөрийгөө авч явдаг, ядаж их сургуулиа төгсчөөд кам аут хийгээсэй гэж боддог. Өөрийгөө хувцасладаг, хооллодог, байрандаа өөрөө орчдог, гэрийнхнийгээ ойлгохгүй бол биеэ даагаад авч явах чадвартай болсны дараа кам аут хийвэл зүгээр гэж боддог. Ойлговол сайн ч сөрөг талаас нь жаахан харж үзвэл зүгээр гэж боддог.

А: Миний хувьд ямар ч нөхцөлд өөрийнхөөрөө, нээлттэй байх хэрэгтэй, тэгэж байж бусад хүмүүсээс мэдрэмж авна, тэр хүмүүст сэтгэгдэл төрүүлнэ, тиймээс нээлттэй байсан нь дээр гэж боддог.

-Бэлэн болсон үедээ кам аут хийгээрэй. Хэн нэгэн хүчилж болохгүй. Өөрсдөө энэ шийдвэрээ гаргаарай гэж уриалж байна.

-Маш их баярлалаа. Энэ подкастаар маш хэрэгтэй мэдээлэл өгсөн байх гэж бодож байна.  Кам аут хийх болон ЛГБТ хүмүүсийн төлөө маш олон байгууллагууд ажилладаг юм байна. Хэрэг гарвал ЛГБТ Төвийн тусламжийн утсаар ярьж болох нь байна.  Үнэгүй зөвлөгөө, шинжилгээнд орохыг хүсвэл Залуус-Эрүүл мэнд төв Гранд Плазад ажиллаж байгаа юм байна. Мөн ОУБ-ууд энэ талаар ажилладаг талаар та бүхэн маань мэдээлэлтэй болсон байх гэж бодож байна.

 

Үргэлж манай подкастыг сонгон сонсдог та бүхэндээ баярлалаа. “Амьдрал, эрх чөлөө, хайрыг магуу” болон Тэр гараг сэтгүүлийг та “ЛГБТ Төв”-ийн байрнаас ирж авж болно. Ингээд подкастанд оролцсон та бүгдэд маш их баярлалаа.