ЛГБТ Төв сайн дурын ажилтнуудтайгаа хамтран ЛГБТ ба Урлаг булангаараа бид урлагийн ертөнц дэх олны танил ЛГБТИ хүмүүсийн тухай мэдээлэл хүргэдэг билээ. Энэ удаад та бүхэндээ дуучин Олли Александерын тухай мэдээллийг хүргэж байна. 

 

Түүний жинхэнэ нэрийг Oliver Alexander Thornton гэдэг ба 1990 оны 7-р сарын 15-ны өдөр Английн Норт Йоркширд төржээ. Түүний ээж Вики Торнтон нь “Coleford Music Festival”-ийн үүсгэн байгуулагчдын нэг байсан юм. Александр нь Коулфорд дахь Гэгээн Жоны  бага сургуульд сурч байсан ба дараа нь Монмутын цогцолбор сургуульд элсэн суралцаж байсан. Энэ сургуульд сурч байхдаа 2 ч жүжигт тоглож байжээ. Гэвч хожим нь Хэрфордын урлагийн коллежид сурч байсан ч кинонд тоглохын тулд суралцахаа больжээ.  “Нью-Йорк Таймс” сонинд бичсэнээр тэрээр анхны дуугаа 10 настай аавынхаа “Casio” хөгжим дээр бичиж байсан гэдэг. Түүний эцэг эх нь 13 настай байхад нь салсан бөгөөд ээж нь ганцаараа түүнийг өсгөсөн байна.  Ийнхүү ааваасаа бүр мөсөн холбоогоо тасалжээ.

Ихэнх хүмүүс түүнийг дуучин гэдгээр нь мэддэг. Гэвч түүний урлагийн гараа 2008 онд гарсан “Summerhill” кинонд тоглосноор эхлэсэн байдаг. Дараа нь тэрээр 2009 онд “Bright Star”, “Tormented”, “Enter the Void” кинонуудад тогложээ. Үүнээс хойшоо тэр “Dust “, “Gulliver’s Travels “, “The Dish & the Spoon “, “Cheerful Weather for the Wedding “, “Great Expectations “, “Skins цуврал” “Le Week-End “, “God Help the GirlThe Riot Club “, “Funny Bunny “ зэрэг кинонуудад гол болон туслах дүрүүдийг бүтээжээ.

Харин одоо түүний гол таних тэмдэг болсон 2010 онд байгуулагдсан “Years & Years” хамтлаг.  Electropop, Syth-pop, Indie-pop, Dance-pop урсгалаар уран бүтээлээ туурвидаг.  Анхны дэбют сингл нь “I Wish I Knew” юм.

2015 оны 7-р сард  анхны “Communion” цомгоо цацсан ба Их Британийн хамгийн сайн борлуулалттай цомог болсон билээ. Уг цомогт багтсан “King” болон “Shine” дуунууд Их Британи, Австрали, Австри, Болгар, Дани, Герман, Люксембург, Нидерланд, Ирланд ба Швейцарийн хөгжмийн чартын 1, 2-д байранд орж байв.

2018 оны 4 сард “Palo Santo” цомгоо гаргахаар зарласан бөгөөд  “Sanctify”, “If You’re Me Me” дуунууд нь UK chart-н эхний 10-д бичигдсэн байна. Цомог нь 2018 оны 6-р сарын 6-нд цацагдсан.

 

За тэр яаах вэ? Хувийн амьдрал нь чухал байна уу та нарт ххэ

 

Хамгийн сонин нь тэр Буддын шашинтай. Тэгээд гей.

Тэрээр аюулгүй бэлгийн харилцаа, ХДХВ-н шинжилгээнд хамрагдах, ЛГБТИ хүний эрхийн төлөөх кампанит ажлууд, тоглолт, ярилцлагуудад идэвхтэй оролцдог активист нэгэн байгаа. Түүнчлэн 13 настайдаа сэтгэлийн хямралд орж амиа хорлох оролдлого хийж байсан тухайгаа илэн далангүй ярьжээ.

2017 онд тэрээр ВВС телевизтэй хамтран 3 баримтат киног бүтээсэн нь ЛГБТИ хүмүүст тулгардаг сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудын тухай ил гаргажээ.

Тэр 2015 оны 5-р сараас Clean Bandit хамтлагийн хийлч асан Neil Amin-Smith-тэй болзож байсан. Тэд ЛГБТИ үлгэр жишээ хосуудаар нэрлэгдэж байсан боловч тухайн оныхоо 12-р сар  гэхэд л аялан тоглолт, дуу бичлэг, ажлын шахуу хуваариас болж 2 тийш болсон байна. Үүнээс хойш Олли одоог хүртэл ганц бие байгаа бөгөөд албан ёсоор өөр хүнтэй үерхээгүй л байна.

Одоо түүний тухай хэдхэээн факт.

  • Тэр ойролцоогоор 175 см өндөр 66 кг жинтэй.
  • Ногоон нүд, буржгар цайвар бор үстэй. Үргэлж хамрын ээмэг зүүдэг.
  • Цээжний тойрог 94 см, гарын булчингийн тойрог 30.5 см, бүсэлхийн тойрог 76 см.
  • Түүний дуртай зохиолчид бол Милан Кундера, Харуки Мураками, Маргарет Атвуд нар юм.
  • Харин дуртай хамтлаг дуучид нь FKA Twigs, Jungle, Kalala, Tink, Beyonce, Jeff Buckley
  • Олли Александер 10 насандаа хоол идэх эмгэгтэй байсан ч эмчилгээний тусламжтайгаар эмх замбараагүй байдлыг давж гарч чадсан.
  • Тэрээр жүжигчний карьераа үргэлжлүүлэхийн тулд 17 настайдаа Лондон хот руу нүүж, Рокит хуучин хувцасны дэлгүүрт ажиллаж санхүүгийн тогтвортой байдалд хүрэхийн тулд зөөгчөөр ажиллаж байжээ.
  • Тэрбээр сургуульд сурч байхдаа гей байдлаасаа болж ихэвчлэн дээрэлхүүлдэг байсан бөгөөд одоогоор ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөө ажилладаг олон байгууллага, дэмжигч бүлгүүдтэй холбоотой байдаг.

Эцэст нь та бүхэн түүний Twitter and Instagram хаягыг даган байнга хамт байгаарай

Мэдээллийг бэлтгэсэн Bilguun Batchuluun