АНУ-д Бахархлын сар болж байгааг тохиолдуулан Дэлхий даяар ЛГБТИ хүний тэгш эрхийг дэмждэг, хүндэлдэг бүхий л байгууллага, алдартнууд, брендүүд өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлж мөн баяртайгаар тэмдэглэж байна.

Нью Йорк хотын Франклин Рузвелтын Эрх чөлөөний 4 паркын шат  анх удаагаа Бахархлын туг болжээ. Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү туг нь 366х3048см хэмжээтэй хамгийн том Бахархлын туг болж байгаа юм.

Хотын паркийн вэбсайтад ийн нийтэлжээ.

 

Энэхүү том туг маань Бахархлын сарыг тохиолдуулан сүүлийн 50 жилийн хугацаанд ЛГБТИ олон нийтийн авчирсан өөрчлөлтийг илэрхийлж мөн Дэлхийн цаашдын тэгш эрхийн төлөөх тэмцэлд гэрэл гэгээ нэмэх үүднээс мандан бадраг!

 

Хотын оршин суугчид, жуулчид 6-р сарын 14-с 30-ны хүртэл нийтдээ 17 хоног уг Бахархлын тугийг очиж сонирхож болох юм байна.

Эх сурвалж: CNN