Сайн байцгаана уу, эрхэм хүндэт сонсогчид оо. Mongolian Queer Podcast-ын ээлжит дугаар ийнхүү эхэлж байна. Манай зочин өөрийгөө танилцуулна уу?

  • Намайг Энхмаа гэдэг. ЛГБТ Төвийн эрүүл мэндийн менежрээр шинэхэн орсон. Одоо 34 настай.

К: Өнөөдөр подкастын маань сэдэв болохоор өөрийгөө хэрхэн мэдсэн, мэдэрсэн бусдад илэрхийлсэн тэгээд  болзоо хайр дурлал тал руугаа түлхүү ярина. Эхлэхээсээ өмнө та хэдэд нэг зарын чанартай юм хэлэх гэсэн юм аа. 5 сарын 17 бол Олон улсын гомофоби,  трансфоби, бифобийн эсрэг өдөр болж байгаа энэ өдрийн талаар түүхнээ сөхвөл

  • 1990 оны 5 сарын 17-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас…

К: …ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг сэтгэцийн өвчнөөс хассан тэмдэглэлт өдөр. 2005 оноос хойш Гомофоби,  трансфоби, бифобийн эсрэг өдөр гээд дэлхий даяар тэмдэглэдэг болсон. ЛГБТ Төв 2014 оноос хойш яаг уламжлалаад “Эрхийн төлөө урлаг” гээд үзэсгэлэнг “Шилдэг бүтээлийн уралдаан” зарлаж байгаад нээлттэй олон нийтэд хүргэдэг болсон. Энэ жил та хэд монголын уран зургийн галерейд 5-р сарын 17-с 19-ны хооронд ирж үзээрэй.

К: Энхмаа анх өөрийгөө хэрхэн мэдэрсэн бэ? Хэдэн настай байсан бэ?

  • Юуны өмнө өөрийнхөө бэлгийн чиг баримжааг хэлсэн дээр байх. Би бол күийр гэдэг.  Анхны мэдрэмж бол 20 насны үед байсан. Явцын дунд том болсон хойноо эргээд харахад 13 настай байсан. Тэгэхээр үүнийг сэтгэл зүйчтэйгээ маш удаан ярилцаад ойлгосон. Жишээ нь гэхэд: анхны секс хийснээ эрэгтэй хүнтэй хийснээ л секс гэж бодож байсан. Сексийн ойлголт хүртэл хетеронорматив хүрээнд байсан байгаа юм. Яг өөрийгөө хүлээн зөвшөөрсөн бол 26 27 тойдоо хүлээн зөвшөөрч ойлгож хүлээж авж эхэлсэн. Бас эргэлзээ их байсан.

К: Күийр гэж өөрийгөө тодорхойлдог гэсэн, яг күийр гэдгээ өөрийнхөөрөө тайлбарлавал яагаад тэгж тодорхойлдог вэ?

  • Күийр гэдэг бол миний хувьд political term. Тэр нь яг өөрийнхөөрөө тайлбарлах юм бол ямар нэгэн хайрцганд орохгүй гэсэн ойлголт гэх юм уу

К: Сая тэгсэн шдээ heteronormative гээд үүнийг сонсогчдод тайлбарлаж өгвөл?

  • Heteronormative гэдэг consept нь болохоор эсрэг хүйсийн…

К: Бүх юмыг л эрэгтэй эмэгтэй хоёр хүний хооронд л байх ёстой гэх юм уу тэ?

  • Тийн, тэрийг л одоо ноорм гэх үзэл энэ бол стандарт энэ бол байгалиасаа ийм байх ёстой гэж үздэг үзэл.

К: Манай подкастанд орж байсан хүмүүсийг бодвол насны хувьд харьцангуй хойно өөрийгөө мэдэрч хүлээж авсан байна. Тэгэхээр яг тэр насанд өөрийгөө хүлээж авах, эргэлзэх ямар байдаг вэ?

  • Яахав , өөртөө бол хүлээж авах бол дотоод сэтгэл нь аягүй их ажил хийж байгаа ш дээ: бодоод л, уншаад л л, судлаад л дахин дахин шалгаад л… Миний хувьд бол өөрөө өөрийгөө хүлээж авах, өөртөө дотоод сэтгэлдээ арай хялбар, нийгэм эргэн тойрны хүрээнд ил гарж тэдэндэй харьцах, нийгмийн шилжилт маань аймар хэцүү. Жишээ нь: аягүй удаан найзалсан найзууд маань найз залуутай байхыг зөндөө удаан харсан. 5 жил нэг хүнтэй явж байсан ч юм уу тэгээд л араас нь өөр эрэгтэй хүмүүстэй болзоод л явж байсан чинь гэнэт би эмэгтэй хүнд татагддаг гээд явангуут гайхаад яаж хүлээж авахаа мэдэхгүй. Би тайлбарлаж хэлээд ойлгоод байгаа юм шиг мөртлөө дахиад нөгөө нэг надад үл итгэх асуултууд гарч ирдэг.

К: Юу гэж асуудаг юм бол?

  • Зөндөө л дөө. Болж өгвөл эрэгтэй хүнтэй суучихвал дээр юм биш үү? Наадах чинь зөвхөн түр зуурын сонирхол юм биш үү? Баруунд хэтэрхий удчихсан, Америкд хэтэрхий удчихсан болохоор соёлыг дагаад байна уу? Гадны нөлөөнд автсан тэгээд миний мэдрээд байгаа юмыг ойлгохыг хичээсэн хэрнээ ойлгож чадахгүй байгаа нь их хэцүү байсан. Тэгээд л надаас “Чи одоо ингээд хүйсээ солиулах гэж байгаа юм уу?” ч гэдэг юм уу. Миний хүрээнийхэн бол мэдээлэл муутай байсан.

К: Мэдээлэл муутай хүрээнд ихэнх нь анхнаасаа байсан. Тэгээд яаж тэмцэж, яаж хэлж хэдий хугацааны дараа арай гайгүй болж байсан бэ?

  • Манай нэг найз саяхан надад “Энхмаа чи одоо аз жаргалтай харагддаг болцон, өнгөрсөн жил юм уу өмнөх хэдэн жилүүдэд аягүй ууртай, их бухимдалтай дандаа хамгаалалтын характертай” гэсэн. Энэ чинь би өөрийгөө хамгаалаад байна ш дээ. Нөгөө хэтэрхий их үл итгэх асуултууд ирдэг. Хэлсэнд маань хүн итгэхгүй байхаар хүнд стресс болж байгаа юм.

К: Хэдий хугацаанд вэ?

  • Би бол ерөнхийдөө өөрийнхөө хувьд бол 3 жилийн дараа яг ингээд өөрөө тайвширлыг мэдрээд, би үүнд заавал тайлбарлаад, батлаад байх албагүй нэг тийм хэмжээнд хүрсэн. Ерөнхийдөө миний бодлоор 3 жил байтугай л зарцуулсан.

К: Магадгүй манай сонсогчид дунд найзууддаа, хүрээлэлдээ өөрийгөө илэрхийлээгүй байгаа хүмүүс зөндөө байгаа байх бас илэрхийлэх гэж байгаа хүмүүс байж магадгүй эсвэл бас л тэмцэлдэж байгаа хүмүүс сонсож байгаа байх. Тэр хүмүүст юу гэж зөвлөмөөр байна вэ?

  • Ерөнхийдөө уйгагүй тэвчээртэй тайлбарласан. Яагаад гэвэл эгч, дүү, сайн найзуудаас минь ирж байгаа тэр асуултууд надад хайргүйдээ биш, үзэн ядсандаа биш, мэдэхгүйдээ тийм асуултууд, үл итгэх зүйлс гаргаж байгаа гэж бодож байсан. Тийм учраас их тэвчээр гаргаад дахин дахин тайлбарлаад бас уйгагүй   хэл яриаг нь, жижиг зүйл дээр ч гэсэн байнга засаад л байдаг. Одоо надад манай нэг найз хааяа хэлдэг “Энхмаа ёстой аймар гоё охин байсан шд” тэгэхээр нь би “Байсан гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Би одоо илүү гоё байгаа. Одоо бол өөрөө өөртөө таалагдсан, хамгийн гоё дээрээ байна. Тийм учраас чи байсан гэдэг нь одоо би муухай болчихсон юм шиг, тэр чинь гарж ирэхээсээ өмнө илүү байсан гэж байгаа юм шиг хэлээд байна” гээд иймэрхүү жижиг юм дээр хүртэл ойлгуулж засаад л явна даа. Тэд ч бас юу тохиолдож байгааг надтай бас хуваалцаж байсан. “Бид бас яахаа мэдэхгүй байна” “Би ойлгохгүй байна шдээ, чи надад битгий гомдооч намайг ойлгох гэж хичээгээч” гээд л бас зөндөө найзууд дүү маань ч хэлж байсан. Тэгээл яахав эцэстээ бол “Чи ингэж ил гарж ирснээрээ надад маш их юмыг ойлгуулж өгсөн хүн. Өөрийнхөө тухай биш ЛГБТ хүмүүсийн талаар, ер нь ялгаатай байдлын талаар анзаарч ажиглаж үг дуугардаг боллоо” гэж нэг тиймэрхүү эерэг юм их ирдэг.

К: Дотоод сэтгэл зүй аягүй тайвширсан гэж ярьсан шдээ тэр мэдрэмжээ илүү дэлгэрэнгүй болговол?

  • Одоо өдөр тутмын амьдралд ж.нь: намайг гудмаар явахад нийтийн тээвэр, унаанд явахад хүмүүс аймар хараад байдаг. Энэ нь надад ярьшигтай санагдаад л уур хүрээд тэр чинь одоо би өөр ялгаатай өөр төрхтэй хүн байгаа шдээ, тэрэн дээр аймар бухимдаад тэр хүмүүсийн харц байгаа байдлаас залхаад л уур хүрээд байдаг байсан. Тэгээл би эд нарт юу ч баталж тайлбар өгөх зайлшгүй шаардлага үгүй өөрөө өөртөө болж байна өөрөө өөртөө хайртай байна гээд ерөнхийдөө өөрийгөө хайрлах ажлыг эхэлсэн. Биеэ хайрлаж өмнөх нь аягүй эмэгтэйлэг байх гээд л хичээгээд л болдоггүй ч юм уу чаддаггүй ч юм уу, үгүй ээ чадсан л байх гэхдээ түүндээ сэтгэл хангалуун байгаагүй, одоо байгаагаараа бол өөрийгөө хайрладаг. Хүмүүс бие дээр чинь юм хэлээд байдаг “чи одоо наад суганыхаа үсийг хусаачээ, хөлнийхаа үсийг хусаач, хумсаа будаачээ, хумсыг чинь будаад өгий, хөмсгөө засаачээ, нүүрээ будаач, давхраа хийлгээч” гээд л элдэв янзаар. Гэтэл би чинь яаг байгаадаа хайртай байтал намайг өөрчлөх гээд л илүү эмэгтэйлэг болгох гээд өөрсдийнхөө стандартад тааруулах гээд энэ болгонтой тэмцээд “-үгүй ээ би одоо байгаа үсэндээ дуртай” энийг би яаг мэдрээд байгаа энийг гаргаад хэлэх гэхээр хэцүү байна аа

К: Заа ер нь бол өөрөө өөртөө 100% сэтгэл хангалуун болчихсон юм байна шдээ

  • Тийн тийн, тэгж л хэлэх гээд

К: Кам аутийн түүх бол ийм байна, тэгээд болзоо хайр дурлалаа ярих уу? Энэ ч их өргөн сэдэв л дээ.

  • Угаасаа аймар өргөн сэдэв, миний хувьд бас их хэцүү сэдэв. Заа ингээд кам аут хийлээ тэр нийгмийн ойлгоод л  дотор байдаг зарчим дүрмийг шууд мэднэ гэсэн үг биш. Кам аут хийснийхаа дараа буцаад өсвөр насны хүүхэд болчихсон юм шиг мэдрэгдэж байсан яаах учраа олохгүй “google дээр лесбиян баар хаана байна? охидууд хаана цуглаж байна?” гээд л өөрийнхөө амьдардаг байсан хотод хайна. Тэгээд надад найз байхгүй тэрнээс л эхэлж  байгаа юм. Тэгсэн ч гэсэн л аймар хэцүү байгаад байгаа байхгүй юу нэг жишээ нь л гэхэд: өмнө нь эрэгтэй хүмүүстэй болздог байхад ихэнхдээ эрэгтэй хүмүүс л дийлэнх шийдвэр гаргадаг. Эмэгтэй эмэгтэй харьцаан дээр Хэн шийдвэрийг нь гаргах юм бол? Би яаг яаах ёстой юм бол? Надаас юу хүлээж байгаа бол? гээд аймар их юм бодоод яг учраа олж чадахгүй дээрээс  нь насны асуудал байна. 30 гарчихсан, харахаар ангийнхан дунд өөрийнхөө олон нийтийн дунд “-өө энэ бол учраа олчихсон, юмаа мэдэж байгаа” гээд л бодож байтал би 18тай юм гүйгээд байгаа ч юм шиг. Би өмнө өөрийнхөө амьдарч байсан хотдоо онлайн date их хийдэг байсан. Онлайн чинь дажгүй

К: Тийн ихэнх хүмүүс чинь ЛГБТИ олон нийт күийр олон нийт гэнгүүт шууд бие биеэ хараад л шууд тохироод л тэгээд л шууд хосоо олоод л… ерөөсөө бэлгийн цөөнх байх нь ганц бие байж болно гэдэг орж ирдэггүй ч юм уу? Байнгын л бэлэн хэдэн хүн байдаг. Хэдхэн хүн байдаг…

  • Тийн хэдхэн хүн байдаг нь асуудалтай, жижигхэн байна олон нийт маань. Би ч яахав Улаанбаатарт шинэхэн байгаа урьд нь Калифорниа мужид амьдарч байсан. Тэгэхэд манай найз асууж байсан “ Монгол хүнтэй болзмоор байна уу? Гадаад хүнтэй бозмоор байна уу?” гээд тэгэхээр нь би надад тийм сонголт байхгүй шдээ, андаа. Хаана байна тэр надаас өөр күийр хүн монгол хүмүүс дунд? Тэр бол надад тохироогүй асуулт байх жишээний. Одоо бол тохирох асуудал байх тэгээд дээрээс нь өөрийнхөө үеийн хүнийг олно гэхээр тааралдахгүй байна. Автобусанд таарахгүй, гудманд таарахгүй номын сан… тэр үе чинь өнгөрчихсөн тэгээд ялангуяа ангийнханд бүүр … Танай сонсогчид чинь ангийнхан гэж ойлгож байгаа биздээ?

К: Тийн ойлгохгүй бол ЛГБТИ хүмүүсийг нийтэд нь бас анги, ангийнхан гэдэг тийм код үгтэй. Манай сонсогчдынн ихэнх нь 25-аас доош насныхан байх магадлалтай байдаг.

  • Өө тийм үү

К: Гэхдээ яахав тэрнээс дээшээ учраа олоогүй хүмүүс байвал ЗАЛГААРАЙ!

  • Гүй ээ гүй, тийм юм бол суртачилгааны юм яваагүй шдээ

К: Яг тийм асуудал их тулгардаг байх, гэхдээ ганц хоёр болзооны түүх байгаа байлгүй дээ?

  • Болзооны түүх байгаа

К: Хамгийн сонирхолтой ч юм уу дурсамжтайг нь хуваалцвал.

  • Энэ бас миний хувийн зан араншинд нөлөөлөх байх. Ямар ч байсан би нэг онлайн болзоод  энд байхгүй юм чинь нэрийг нь хэлчихье Корра гээд нэг эмэгтэй. Тэр болохоор нийгэм антропологиийн багш байсан. Бид хоёр танилцаад  их гое байсан. Манай хүн цагаан арьстай, намайг яг мэргэжлийн зүгээсээ харааад байгаа ч юм шиг “ оох чи монгол юм уу? Оох чи анги юм уу?” гээл дэндүү намайг сонирхоод байгаа нь жоохон аймар санагдаад бүүр судалгаа хийх гээд байгаа юм шиг. Тэр чинь нийгмийн антропологийн багш хүн шдээ тэгээд л би -хүүеээ чи одоо мэргэжлийн өвчин үү? гэсэн чинь “харин тэгээд байдаг юм аа” тэгсэн ч гэсэн аймар хэцүү санагдаад. Тэгээд яахав манайд очъё гэсэн санал тавьсан болов ч тэр үед ээж аавтайгаа амьдарч байсан ямар ч нөхцөл боломж гараагүй аягүй харамсалтай. Хоёрдах удаа уулзсан чинь гал унтарчихсан тэгээд гуравдхаас нь найз болъё гээд миний хувьд бол сонирхолтой байсан. Тэр үед бороо орж байсан тэгээд баарнаас гарсан чинь хөтөлцөөд л, гүйгээд л аягүй гоё байсан. Яг л тэнэг ч юм шиг, орсон баар маань панк рок манай гэрийн хажууд байдаг баар. Тэр үед ээждээ ил гараагүй байсан болохоор аюултай ч юм шиг гэртэй ойрхон болохоор их сэтгэгдэл үлдээсэн болзоо.

К: Хамгийн анхны юм их паянтай байдаг. Дөнгөж өөрөө өөртөө кам аут хийчлээ тэгээд нэг болзоонд явья гэсэн тийм хуваалцахаар түүх байгаа юу?

  • Анхных гэж тэр ч яг болзоо биш ээ их сургуулийн надаас дүү охин надад их хандтай байсан. Тэгээд нэг сургуульд явж байгаа юм чинь дэмий, хэтэрхий ойрхон болхоор зайгаа барьж байгаад л төгсчихөөр нь төрсөн өдөр дээр нь очоод… аймар бас л буруу ойлголцож байсан… энийг ч одоо их боддог болохоор хандраад байсан. Тэгээд би үнэсмээр санагдаад үнэссэн өөрөө бодохдоо бид хоёр үнсэлцчихлээ гэж бодоод маргааш нь надад мессэж ирээд “чи намайг ашиглачихлаа, чи намайг согтуу байхыг далимдууллаа, би чамтай танилцсандаа хармсаж байна” гээд л тэр бол дөнгөж ил гарч ирээд удаагүй байгаа миний хувьд бол аймар цохилт болж орж ирээд сэтгэл зүйн хувьд бол их хэцүү байсан. Би одоо харанхуй хашааны булан луу чирээд ингээд хүчиндэх гэсэн юм шиг хүнд тийм мэдрэмж төрүүлчихсэн юм шиг тэр бол аймар байсан. Ерөнхийдөө миний сүүлийн үед ойлгосон юм болохоор эмэгтэй эмэгтэй дотно харьцаан дээр consent, communication гээд хоёр том юм яваад байгаа ш дээ. Баруунд лав Америкд миний болзсон эмэгтэй болгоны ярьдаг юм болзоонд гарлаа consent language хэрэглээд явчихсан consent гэдэг нь одоо зөвшөөрөл авах: хүний биед дураараа хүрэхгүй байх, үгүй бол үгүй гээд тэрийг эртхэн ярьчихдаг. Нэг эмэгтэйтэй болзож байх хооронд чи надад хүрэх болгондоо асуух ёстой гээд тиймэрхүү,  би нөгөө эрэгтэй хүйсийг заавал муулах гээд байгаа биш зүгээр өмнө нь эрэгтэй хүнтэй болзож байхад  охин үнэссэн чинь зөвшөөлгүй үнэслээ гээд хэлсэн бол яах бол? Тэр үед лав хэн ч надаас зөвшөөрөл авж байгаагүй ээ. Намайг үнэсэж болох уу? гээл тэ? өдий насны “-хөөх бас ийм юм байдаг юм байхдаа” гээд гайхаад тэгсэн миний ойлгосноор миний байсан хүрээнд их том сэдэв байсан сайн ярилцаж ойлголцох үргэлж зөвшөөрөл авах гэх юм уу нэгнийнхээ тавьсан шаардлага хүндлэх юм байна лээ. Тэрийг сэтгэл зүйчтэйгээ их ярьдаг байсан.

К: Гэхдээ чухал сэдэв байна шд би лав бас тэгж ярьдаг гэж сонсоогүй л дээ. Гэхдээ бас энд байгаа хүмүүс ч гэсэн тийм болооосой гэж боддог. Дөнгөж уулзаад танилцаад анхны болзоондоо нээх аймар зөвшөөрөлгүй хүрэхээр аймар бүдүүлэг санагддаг. Тэгээд монголд бас мэдэхгүй байж магадгүй сонсож байгаа хүмүүс бас яг асуувал аягүй гоё нэг тийм нөгөө хүнээ хүндэлж байгаа нь мэдэгддэг аягүй гое сэтгэгдэл төрүүлдэг л юм байналээ. Надаас бас нэг тэгж асууж байсан

  • Тийм ер нь бол кам аут хийснээс надад бас шинэ байсан. Одоо ч гэсэн үүний учрыг олох гээд хичээгээд л явж байгаа. Хамгийн сүүлд аягүй том краштай болоод тэгээд яг бодох гэхээр тэр хүнээ аягүй удаан мэддэг. Тэр хүн нь өмнө нь тэрний биед хүрж байсан байдлаа бодохоор аягүй дураарааа, би аягүй буруутай гэж бодож байгаа одоогийн өнцгөөс харахнээ. Ингээд л аймар хамаагүй хүрсэн тохиолдол байгаа хамгийн сүүлд уулзахад би аймар үнэсэхийг хүссэн тэгээд аягүй огцом сургамжтай ажиллачихсан байгаа шдээ тэгээд “-би чамайг үнсэж болох уу? Үнэсмээр байна аа” гэтэл “үгүй” гэсэн тэгээд би үгүйг нь авахад бэлэн байсан ч гэхгүй. Гэхдээ ямар ч байсан сэтгэл зүйчдээ хэлсэн чинь надад бараг баяр хүргээд “-хөөх чи харж байна уу? consent language хэрэглэсэн байна ямар дэвшилттэй байна аа” гэсэн тэгэхэд нь надад аймар гоё санагдсан. Сэтгэлзүйчээс таван хошуу авсандаа ч тэр юм уу өөрөө би ч бас тийм юм байна шдээ гээд би бас тэр хүнийгээ гомдоогоогүй. Хэрэв би асуулгүйгээр шууд үнэссэн бол аягүй муухай сэтгэгдэл төрөх байсан. Асууснаараа тэр хүн үгүй гэж хэлээд цаашдын харьцаагаа ч их цэвэрхнээр үргэжлүүлээд найз хэвээрээ байгаа.

К: Их шилжилт хийж байгаа юм байна. Тэнд бас тэгээд л яг олон нийтдээ дасаад байж байсан чинь буцаад Монголруу хүрээд ирсэн. Монголд байгаа хүмүүсээс асуусан чинь “чи юуун маягтай юм, хүрээч” гэвэл яана аа?

  • Гэхдээ ер нь бусдын шийдвэрийг хүндлэх, асуух, тэрэнд дээр бол харилцаанд зөв гэж бодоод байгаа шд. Улаанбаатар намайг яаахнуу харъя, жилийн дараа ярья.

К: Заа өөрийнхөө түүхийг нээлттэй хуваалцсанд баярлалаа. Тэгээд бусдад хэлэхийг хүссэн илэрхийлмээр байсан зөвөлгөө байна уу?

  • Ер нь бол 30-аас дээш насны над шиг мэдрэмжтэй, хойно гарч ирсэн эсвэл өөртөө гарчихсан хэрнээ бусдад гараагүй далд байдаг хүмүүст: ойлгож байна өөрийг чинь ойлгодог хүмүүс бас байгаа. Ганцаараа биш шүү угаасаа энэ чинь аймар хэцүү гэхдээ боломжтой тэсвэр тэвчээр. Би яахав азаар сэтгэл зүйч олчих боломж байсан харин Монголын нөхцөлд өөр.

К:  Яг одоо 20-иод насны ч юм уу өсвөр насны сонсогчдод хандаад заавалчгүй кам аут хийх тухай биш хувийн зүгээсээ юу зөвлөмөөр байдаг вэ?

  • Өөрөө өөртөө их зөөлөн байгаарай, өөрийгөө хайрлаарай ганцаараа биш гэдгээ мэдэж байх ёстой. Ер нь өөрийгөө хайрлах. Гэхдээ  self care өөрийгөө тордож хайрлах, ялангуяа сэтгэцийн эрүүл мэндээ анхаарах ёстой.

К: Заа дараагийн удаа өөрийгөө хайрлах подкаст хийж өгж болох юм.

  • Хүмүүсээс санал авахгүй юу

К: Та хэд бас сонсмоор байгаа сэдэвээ бичих боломжтой коммент эсвэл ЛГБТ Төвийн хуудас руу бичиж болно , нээлттэй шүү.