ЛГБТ ба Спорт булангаараа та бүхэнд спортын ертөнц дах ЛГБТ тамирчдын талаар мэдээлэл хүргэж байхаар болоо. Меган Рэпинөү хөлбөмбөгчний талаар сүүлийн үед шуугиад байгаа мэдээллийг хүлээн авч уншина уу.

Меган Анна Рэпинөү 1985 оны 7-р сарын 5-нд төржээ. Тэрээр АНУ-ын Эмэгтэйчүүдийн үндэсний багийн ахлагч мөн нээлттэй гей эмэгтэй хөлбөмбөгчин билээ. Тэрээр 2015 оны ФИФА Эмэгтэйчүүдийн ДАШТ-ээр АНУ-г ялахад, 2012 оны Лондонд болсон Олимпийн наадмын алтан медаль авахад г. м. том хувь нэмэр оруулсан юм.

 

Өнгөрсөн 6-р сарын 28-нд Парист болж байгаа ДАШТ-нд Франц болон АНУ-ын тоглолт болж өндөрлөлөө. АНУ-ын баг Францын багийг 2:1- ээр ялсан бөгөөд тоглолт эхлээд 5 минутын дотор Меган Рэпинөү анхны гоолыг хийсэн юм.

Тэрээр “Урагшаа, гей хүмүүс ээ! Гей тамирчидгүйгээр ямар ч баг аварга болж чадахгүй. Өмнө нь ч тийм байгаагүй. Шинжлэх ухаан нотолно” гэжээ.

7-р сарын 2-нд АНУ болон Английн багийн тоглолт болох гэж байгаа юм.

 

Мөн Меган Рэпинөү өнгөрсөн 5-р сард Sports Illustrated спортын сэтгүүлд зургаа авахуулжээ. Ийнхүү тэрээр усны хувцастай зургаа авахуулсан анхны нээлттэй гей эмэгтэй болсон байна.

Рэпинөү тус зураг авалтанд оролцсоноор ЛГБТИК тамирчдыг ойлгож, хүлээж авдаг хэвшмэл ойлголтыг эвдэхийг хүссэн гэжээ.

“Спортын гей эмэгтэй тамирчдын талаар хэвшмэл ойлголт түгээмэл байдаг бөгөөд гей эмэгтэй хүн тамирчин байхыг маш явцуу хүрээнд авч үздэг. Тиймээс үүнийг эвдэж, хүлээлтээс шал өөр зүйл хийх нь их чухал” гэжээ.

https://www.instagram.com/p/BxNORXOBqW1/?utm_source=ig_embed

2012 онд Рэпинөү олон нийтэд өөрийнхөө бэлгийн чиг баримжааг Out сэтгүүлд өгсөн ярилцлагаараа илэрхийлсэн юм. “Эмэгтэйчүүдийн спортод гей эмэгтэй л бол танай багийнхан маш хурдан чамайг мэдчихдэг. Тэд маш нээлттэй бөгөөд их дэмждэг юм.” гэжээ.

Үүнээс хойш тэрээр спортын ертөнц дэх ЛГБТИК тамирчдын ялгаварлан гадуурхалтыг арилгах гэж идэвхитэй тэмцдэг болжээ. Мөн Sports Illustrated сэтгүүлийн зураг авалтанд орсон нь энэхүү тэмцлийн нэгээхэн хэсэг нь юм.

Sports Illustrated сэтгүүлийн зүгээс маш зоримог мэдэгдэл хийсэн гэж би үзэж байна. Учир нь шударгаар хэлбэл, энэ сэтгүүл зөвхөн стрэйт эрчүүдэд зориулагдсан төрлийнх байсаар ирсэн юм. Хэвшмэл ойлголт одоог хүртэл байсаар байгаа бөгөөд биднийг яг байгаагаар минь хүлээж аваагүй дутуу ойлголтууд их байна. Тиймээс эдгээр хил хязгаарыг эвдэх гэж байнга оролдох нь маш чухал гэж бодож байна.”

Та бүхэн сэтгүүлийн бүх зургуудыг үзэх бол энэ холбоосоор орно уу.

Эх сурвалж: Pride.com, Wikipedia