Mongolian Queer Podcast-ын 3-р улирлын анхны дугаарыг та бүхэндээ унших хувилбараар хүргэж байна. Та бүхэн soundcloud, itunes, M+ болон castbox-оор сонсох боложмтой.
Сайн байна уу, эрхэм хүндэт сонсогчид оо! Монголиан күийр подкастын маань ээлжит дугаар ийнхүү эхэлж байна. Би хөтлөгч Кенна. Заа манай зочин өөрийгөө танилцуулна уу?
- Заа сайн байцгаана уу?
К. Өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаарай
- Заа энэхүү подкаст сонсож байгаа хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Буржаак гэдэг. Жинхэнэ нэрээ хэлмээргүй байна. Өөрийгөө тийм аймар тодорхойлоод байх шаардлагаггүй гэж бодож байна. Ямар ч байсан baby face-тэй насанд хүрсэн том хүн байна аа.
К: Заа Буржаакаар сонин юу байна? Ажил ихтэй байгаа юу?
- Ажлаа хийгээд л, ажил гэр ажил гээд л…
К: Ажил дээрээ нээлттэй байдаг гэсэн?
- Тийн. Намайг хамгийн анх ороход надаас эхлээд нөхөр хүүхэд асуусан юм. Тэгэхээр нь би худлаа яриад яах вэ дээ нэг өөрийгөө нуучихвал тэгээд нууна, тэгээд худлаа ярихаар давхар өөрт төвөгтэй бас өөрөө өөртөө л худал ярьж байгаа гэсэн үг ш дээ. Тэгхээр нь би угаасаа одоо эмэгтэй хүнтэй амьдарч байгаа үерхдэг эдр гэсэн чинь “ммн тиймүү” гээд тоогоогүй шд. Анхнаасаа тэгээд нээлттэй байсан болохоор нээх ч тоогоогүй асуусан нэгэнд нь “тийн ш дээ” гээд, зарим нэгэнд нь тийм ийм гэж хэлээл зарим нь бас яг яаадын эдр гээд л сонирхож асууна. Өөрөөс нь шал өөр яг нэг мэдэхгүй юм байгаа болохоор гэх юм уу, яг юу гэх юм бэ дээ тэр талын мэдлэг байхгүй учраас илүү их сонирхож асуудаг. Транс хүмүүс бид нар шиг хүмүүсийг хооронд нь хольдог ч юм уу тэ? Тэд одоо яадаг вэ? Төрөл бүрийнх нь талаас асуудаг тэр бүхэнд нь аягүй нээлттэй хариулснаараа тодорхой хэмжээнд нэг ч болов хүний мэдлэгийг нь тэлж байна гэх юм уу, харах өнцгийг өөрчилж байна гэх юм уу юу гэж хэлэх юм. Ямар ч байсан бэлгийн цөөнхийн талаарх бага ч болов зөв ойлголтыг өгч байгаа гэж бодож байгаа. Ер нь хүнд нээлттэй байснаараа, ажлын байр ч гэлтгүй.
К: Ингэж нээлттэй байх зам чинь аймар урт байсан байх. Эхнээс нь эхлэж ярьж болох уу?
- Би чинь яг өсвөр насны анхны хайр гэвэл найздаа сайн болчихсон анхны хайрын дуу эдр сонсонгуутаа шаналаал уйлж муйлаад л. Тэр үед намайг 10 жилд байхад Опозит эдрийг чинь аймар сонсдог байсан. Опозитийн хайрын дуу эдрийг чинь сонсоод шаналаад л нөгөөдөх нь тоохгүй болоол ирэнгүүт бүүр шаналаад. Тэгээд одоо яг эндээс ингээд харахаар найзын хайр биш гэдгийг анх мэдсэн гэх юм уу. Тухайн үедээ бол нээх аймар ач холбогдол өгсөн зүйл байхгүй. Тэр үед ээждээ “Ээж би жоохон тиймэрхүү юм шиг байна аа” гэсэн чинь” “Тийм бол гэрээс зайлаарай” гээд тэгээд дахиж тэр талаар ерөөсөө бодоогүй. Тэгээд явсаар оюутан болоод би чинь бас нэг хэсэг эморсон юм аа, найзуудаасаа холбоогоо таслаад ганцаараа кофе шопд суугаад хичээл номоо уншаад нэг тиймээрхүү байсан. Тэгж байтал ЛГБТ Төвд ажиллаж байсан Базотой танилцаад цаадах чинь бас ном эдр орчуулдаг тэгээд би бас философи эдр сонирхдог. Тэр үед Молор-Эрдэнэ багш чинь эд моод болж байсан юм. Тэр үед чинь бид хэд дөнгөж өөрсдийгөө таньж мэдчих гээд филсофи, сэтгэл судлал гээд янз бүрийн юм судлаад явж байгаа юм чинь. Ямар ч байсан Базотой таарсан Love bus гээд төсөл болж байсан тэрэндээ намайг уриад би чинь тэгээд эмороод очсон. Тэгээд бид хэд тодорхой хэмжээний манай цөөнхүүдтэй холбоотой газруудаар явсан. Тэрнээс хойш зөндөө өдөр өнгөрөөд яг тэр өдөр би өөрийнхөө талаар гүн гүнзгий бодож эхэлсэн. Өмнө нь тэгээд яг таг блоклочихсон байгаа ш дээ, тэр талаар бодохгүй гээд л яг тэр өдөр бодсон. Өөрийгөө тодорхойлох гээд гэх юм уу би чинь яаг юу билээ гээд 10 жилдээ тэгж байсан юм байна эдр гээд тодорхойлолт гаргачиж байгаа байхгүй юу. Тэгээд нэг хэсэг аймар гутарсан юм аа. Энэ чинь ингээд бүх мэдээллээ олчиж байгаа юм чинь хамгийн түрүүнд бодогдсон юм нь пааах би ямар азгүй юм бэ? Очиж очиж дэлхий дээр 7 тэрбум хүн байхад би тэгээд эмэгтэй хүн сонирхдог болж төрөөд байхдаа яахав дээ гээд. Эхлээд бол өөрийнхөө оршихуйг үзэн ядсан тэрнээсээ болоод аймар эморсон өөрийгөө үзэн ядаад уйлаад л ингэж амьдрахаар үхдэг юм билүү гээд л. Яагаад ч юм цаанаасаа нэг энэ бол болохгүй юм эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо амьдараад гэр бүл болдог. Хэчнээн ингээд мэдээлэл олчихсон ч гэсэн төрөлхийн төрчихсөн гээд мэдэж байгаа хэрнээ өөрийгөө гаж ч юм шиг ёс зүй, амьдралын жамаас гажуудчихсан ч юм шиг юу гэж тайлбарламаар юм дээ хэчнээн зөв мэдээлэл авсан ч гэсэн өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй гэх юм уу. Ер нь анх тийм ч гоё хүлээж аваагүй. Тэгээд л хүн чинь бага багаар бодно. Надад бас ЛГБТ гэсэн найз байдаггүй нэг ч ЛГБТ хүн бараг мэдэхгүй. Ер нь багадаа ЛГБТ кино эдр үзэж ч байгаагүй юм байна дөө. Яаг мэдчихээд өөр дээрээ тодорхойлолт нь уначихаж байгаа юм –би яаг ийм нь юм байна гээд. Тэгээд хамгийн анх Төрөө гээд найздаа кам аут хийж байсан уйлаад л… одоо бодохоор аймар инээдтэй ч юм шиг тухайн үед бол аймар хэцүү л байсан сэтгэл зүйн хувьд аймар хэцүү байсан. Би нөгөө хүнээ бас яаж хүлээж авахыг нь мэдэхгүй шдээ “өө зүгээр шдээ хөгшөөн”, “угаасаа ингээд байж л байдаг шд” гээд хамгийн анх кам аут хийсэн хүн нь эергээр хүлээгээд авангуут би чинь бас нээх ч тийм болохоо байчихсан, юу гэхийн гаж буруу биш л юм байна тийм хүмүүс байж л байдаг миний хажуудах найз ингэж бодож байхад би өөрийгөө яллах ямар хэрэг байна аа гэж бодсон. Тэрний дараа аймар гоё юм болсон. Хамгийн анхны найз охинтойгоо танилцсан, дурласан. ЛГБТ Төв дээр 48цаг кино наадамд оролцоод аягүй гоё найзуудтай болсон. Хамгийн анх чат бичээд Кеннагаас кино санал болгохыг асууж байлаа.
К: Нэг ч анги кино үзээгүй л хүн байлаа шдээ
- Тэгээд тэрнээс хойш яг ЛГБТ найзуудтай болоод л өөрөө бас найз охинтой болоод хамгийн гол нь аймар дурлачихсан байсан. Бас бүрэн гүйцэт хүлээн зөвшөөрөөгүй гэх юм уу, тэгээд л гадуур хөтлөлцөөд явхаасаа санаа зовдог хүн амьтан яачих бол намайг ингэж бодоод, Намайг ингээд тэгээд яриад явж байх болов уу? Яаах бол гээд нэг тийм нэг хүмүүсийн нүднээс санаа зовдог байсан, анх бол өөрийгөө нэг л хүлээн зөвшөөрөөгүй л үе яваад байхгүй юу тэгээд л. Намайг яг өөртөө аймар нээлттэй олон нийтэд ч гэсэн аймар нээлттэй байхад тусалсан юм ерөөсөө анхны үерхэл юм шиг байна аа. Яг нөгөө хайран дунд байгаад байхаар бусад эрэгтэй эмэгтэй хоёр хүний хайр миний хайрлаж байгаа хайр гээд хоорондоо нээх тийм ялгаатай юм байхгүй хайр бол хайр байдаг. Миний хайрын бичвэрүүдийг ч гэсэн стрэйт хүмүүс Воов ямар гое хайр вэ гээд л эцсийн эцэст намайг эмэгтэй хүнд зориулж бичсэнийг мэдэхгүй.
К: Аймар од бичвэр шд тэ?. Хэлэхгүй юм уу?
- Яах юм бэ, иччихлээ. Надаа бол өнөөдрийн ийм нээлттэй гээд ерөөсөө өөрийгөө хүлээн зөвшөөрсөн илэн далангүй, ер нь бол найз нөхөд дээрээс нь үерхэл, хайр аймар тусалсан. Ер тэгээд хосын хайр гэлтгүй хайр бүхнийг ялна, хайр надаа аягүй их тусалсан.
К: Гэрийнхэндээ хэр нээлттэй байдаг вэ?
- Гэрийхэндээ кам аут хийгээд 2 жилийн нүүрийг авжээ. Тэр чинь хамгийн анх нэг тийм юм болсон. Би дөнгөж МУИС төгсөж байхад манай дүү МУИС-д 1р курст ороод ирчихсэн. Тэр яаж гадарласан юм бол гэж би асууж байгаагүй. Над дээр нэг өдөр хүрч ирээд манай гэр бүлээс хамгийн анх дүүдээ кам аут хийсэн. “Та лесбиян уу” гэж авдаг юм, би чинь тухайн үедээ найз охинтой эд үерхээд явж,, шууд дүү тэгээд асуунгуут угаасаа сургууль дээр ил тод хөтлөлцөөд л явдаг байсан болохоор нэг нь л хэлчихсэн юм байна гэж бодоод. Бид 2 чинь аягүй хурган нээлттэй үерхдэг байсан, найзууддаа хэлчихсэн бүх хүмүүс мэдэхгүй ч гэсэн. Дүүг тэгээд л мэдчихсэн юм байна гэж бодоод л “Тийм бол яасан” гээд шууд тийм гээд хэлэхгүй “тийм бол яасан” гээл тэгсэн чинь “тийм бол гое байхгүй юу” гэж авсан тэр нь надад аймар гоё санагдаад тэгээд л яаг доод талын дүүдээ хамгийн анх кам аут хийж байсан. “Тэгээд та хоёр яг яах вэ?” эдр гээд л сонин сонин асуулт асуугаад тэгээд яав л гэж дээ, хосууд яаг юу хийдэг яаг тийм байдаг шд. Энэ чинь нээх тийм харь гарагийн хоёр хүн хоорондоо цуг байгаад байгаа юм биш.”
- Дүүдээ хэлчихээд байж байсан чинь би чинь нэг хэсэг сэтгэл гутралд орчихсон байсан өвөл ээж намайг юу гэж бодсон бэ гэхээр “ер нь эмэгтэй хүнтэй хамт байгаад үерхээд явна эдр гэж юу байсан юм. Ёстой гажиг амьтан” эдр гээд нэг өдөр ууралдаг байхгүй юу, би ч тэр үед хэлбэл тэгээд гэрээс хөөгдөх байх даа гээд нэг айдастай байгаад, тэгсэн тэр үед надад юу ч хамаагүй болчихсон эхэндээ ээжтэй аймар хэрэлдсэн. Тэр үед дүү намайг өмөөрөөөд нэг бүрчлэн ярих нь ч бас хаашаа юм би яг нэг бүрчлэн санахгүй байна. Ямар ч байсан хоол идчихээд тайвширсан. Тэр үед Тайваний нэг баримтат кино байсан. Бүр урт биш ээж хятад хэлтэй болохоор “та энийг үзчих гээд” тэгсэн чинь надаа өөрөө эхлээд орчуулаад эхлэж байгаа юм тэгсэн ингэсэн гээд “би наад бичлэгэн дээр чинь яа юу гарж байгааг сайн мэдэж байна аа” гээд амьхандаа өөрийгөөө ойлгуулах гээд тэгээд үзүүлж дуусчихаад манай экс бид хоёрын альбом байдаг юм. Тэрийгээ ээжид үзүүлэв ээ, тэгээд ээж анхааралтай бүгдийн нэг бүрчлэн үзээд хажууд байсан захиа гээд бүх юм байгаа тэгээд надаас аймар ёөөө тэрийг хэлэх нь зөв үү буруу юу Надаас хамгийн анх асуусан асуулт нь юу вэ гэхээр “Та хоёрын тэгээд хэн нь эрэгтэй юм гэж асуусан” тэгээд л би аль нь эрэгтэй юм гэхээр, уул нь тэ? Нээх тийм эрэгтэй эмэгтэй гэдэггүй шд. Дараагийн асуусан асуулт нь болохоор Тэгээд та хоёр бараг л яаж тээж яадаг юм бэ? гээд асуусан. Тэгээд л тэрүүхэн тэндээ тиймэрхүү яриа болоод өнгөрчихсөн байсан. Би чинь угаасаа тэр үед салчихсан байсан тэгээд хэлчихээд маргааш нь ээж бол гайгүй Яамайг бараг л гажиг чигээр нь хүлээж авъя гэсэн ухааны маягаар хүлээж авсан. Би жоохон сэтгэл дундуур байсан юм шиг байгаа юм. Үгүй ээ сэтгэл дундуур гэх нь ч хаашаа юм сэтгэлээр уначихсан тэгээд ээж нээх хөөрхөн “Миний охин хамгийн гол нь хэнд хайртай дуртай байх нь ч яах вэ, хамгийн гол нь эрүүл байгаарай” тэгээд дараагийн захисан юм нь “Хүүхэдтэй болоорой” гэсэн
К: Яг бүүр дандаа тэгэх юм тэ? Хүүхэдтэй болох нь аймар чухал юм шиг байгаа юм
- Манай ээж аймар күүл ойлгоод байгаа хэрнээ цаанаа нэг найдвар байдаг юм шиг байгаа юм. Заа энэ эцсийн эцэст нэг эрэгтэй хүнтэй л учирна даа гэдэг ч юм уу. Гэхдээ мэдэхгүй л дээ гэхдээ юу ч гэх юм одоо эмэгтэй хүнтэй суугаад л манай найз охиныг ч гэсэн мэднэ. Цаанаа л нэг найдвар байдаг юм шиг цаанаа нэг миний охин одоо л ингэж тэнэгтэж байгаад гольдролдоо орно байгаа гэх гээд ч байгаа юм уу. Гэхдээ мэдэхгүй ээ би ч гэсэн өөрийгөө сайн мэдэхгүй би чинь бас тодорхой хэмжээний эрэгтэй хүнд татагддаг хэн мэдэх вэ, амьдралд юу тохиолдохыг
К: Өөрийнхөө түүхийг хуваалцаж байгаад баярлалаа. Тэгээд подкастын төгсгөлд сонсогчддод зориулаад хэлэх үг байна уу? Зөвлөгөө ч юм уу эсвэл юу ч хэлэхгүй байсан ч болно.
- Ер нь бол тэгээд ЛГБТ гэлтгүй өөрөөрөө л байгаараа өөртөө л үнэнч амьдраад, өөрийнхөөрөө л дуус ганц л амьдрах юм чинь. Би яаг тэрийг хэлмээр байгаа байхгүй юу “Та нар тэр парад гээд юугаараа бахархдаг юм” гээд асуудаг хүмүүст бид нар чинь… миний түүх дээр гэхэд би өөрийгөө анх аймар гоё хүлээж аваагүй аймар хэцүү замыг туулаад сэтгэл зүйн хувьд аягүй тийм хэцүү өдрүүд байсан. Надаас бас илүү хэцүү тийм дарамт гэр бүлээс ирэх дарамт нийгмэээс ирэх дарамт байна уу тэр бүх дарамтыг туулаад өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөөд хүн шиг хүн байгаадаа бид бахархаж байгаа.
Одоо гэрээсээ хөөгдсөн ч хүн байна, зодуулж нүдүүлсэн ч хүн байна, зүгээр л жоохон ялгаатай байгаа байдлаас нь болоод, зүгээр л өөр хүн хайрладгаас нь болоод айдас хүйдэстэй, эсвэл заавал худлаа ярих шаардлага гардаг ч юм уу хүмүүс ойлгохгүй гэж бодоод. Наад зах нь гэхэд хайртай хүнийхээ гараас хөтлөөд хайраа илэрхийлэх боломж байхгүй, илүү гей залуучууд гэх юм уу. Тэр бүх зүйлийг даван туулна сэтгэл зүйн хувьд хэцүү зам мөрийг туулан байж тэр олон доромжлол, сэтгэл зүйн дарамт, зодуур хайраа илэрхийлэх боломжгүй, өөрөөрөө байх ч боломжгүй тэр бүх өдрүүдийг даван туулан өнөөдөртөө өөрөөрөө амьдраад өөрөөрөө хөдөлмөрлөж байгаа болохоор бид нар Бахархалын баяраа тэмдэглэмээр байна.
- Ер нь яагаад хүн аймар хэцүү зам мөрийг туулаад хүн шиг хүн байгаадаа бахархаж болохгүй юм. Гэхдээ нөгөө фэйсбүүкээр нэг инээдтэй юм яваад байсан шдээ стрэйт хүмүүс Бахархалын баяр тэмдэглэмээр байна шдээ тэгэнгүүт стрэйт эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо гэрлэхийг эхлээд болиулчъя.
К: Америкт бас стрэйт сизжендэр хүмүүсийн парад зохион байгуулах гээд үйл ажилгаандаа орчихсон байна гэсэн шд. Өдөр болгон хүлээн зөвшөөрөгдөж амьдарч байж.
- Яаг нөгөө феминизм ярихаар ингэдэг шдээ. Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс давуу эрх эдэлчих гээд байгаа юм шиг. Тэрэнтэй яаг адилхан цөөнхийн эрх, хүний эрх гээд ярингуут бусад хүмүүсээс давуу эрх эдлэх гээд байгаа зүйл бол биш. Бид нар адилхан л хайрлаж дурлаж байгаа адилхан л цуг насаараа амьдраад эрх тэгш хосуудын, юу байдын бүх л болзлуудыг хүсэж байгаа жишээ нь: Манай найз охин бид 2 хоёулаа Монголд байрны 8%-ийн лизингд оръё гэхэд боломжгүй. Яагаад гэвэл гэрлэлтээ батлуулж чадахгүй. Тэгээд бас ар гэр нь хүлээн зөвшөөрдөггүй бол батлан даахгүй бол бүүр боломжгүй зүгээр нэг энгийн кэйс дээр авхад л гэрлэлт хүний амьдралд ямар чухал вэ гэдэг нь харагдаж байгаа. Адилхан л найз охинтойгоо цуг байрлуу зүтгэчихмээр л байна шд.
К. Тийн шдээ амьдралаа босгомоор л байна ш дээ.
- Наад зах нь гэхэд л тийм байгаа. Өөрөөрөө л амьдраад зүрх сэтгэлээ сонс. Заа ингээд өндөрлөе. Авахыг нь аваад хаяхыг нь хаяаарай.
Нийтлэл бэлтгэсэн: Chimmy Zya