Сайн байцгаана уу, эрхэм хүндэт сонсогчид оо! Монголиан күийр подкастын ээлжит дугаар маань эхэлж байна. Би хөтлөгч Кенна байна. Өнөөдөр та бүхэнд маш нээлттэй, тэгээд ЛГБТ Төвийн идэвхитэй сайн дурын ажилтан урилгаар оролцож байна. Өөрийгөө танилцуулаач…

  • Сайн уу, намайг Гонто гэдэг. Бүтэн нэр Эрдэнэбүрэн, гэхдээ хүмүүс Гонто гэж дууддаг. Төвд 4 жил сайн дурын ажилчнаар ажиллаж байна.

К. Бид нар бараг нас чацуу сайн дурын ажилтнууд

  • Чи бараг биднийг Төвд чирж орж ирсэн байх 

К. Тийн, магадгүй нөгөө Скарлетынхан гээд

  • Тийн Скарлетынхан гээд би чинь Оюунаа эдрийг дагаад орж ирж байсан.

К. Тийн би чинь яаг 10 жилэээ төгсөөөд 18 нас хүрчээд гүйж ирж байлаа. Тэгээд би чинь бас ганцаараа очихоос санаа зовоод хамаг эргэн тойрны хүмүүсдээ цуг явья, цуг явья гээл

  • Тэгээд аймар зөв хүмүүсээ олоод дуудчихсан байхгүй юу. Дандаа күийр гарууд… 

К. Тэгээд одоо хараад байхад аймар нийлдэггүй байсан хүмүүс ихэнх нь күийр хүмүүс байгаад байх шиг байгаа юм. Тэгээд та бүхэн бас Гонтог пэйжээс юм уу, ерөнхийдөө их харж байсан байх. Зураг авдаг, постер хийдэг ч юм уу дизайн тал их хариуцдаг. Тэр талаар нь сайн мэдэх байх гэхдээ яг хувь хүн ч юм уу, яг ямар хүн байдаг талаар нь сайн мэдэхгүй байх. Тэгэхээр энэ дугаар маань их сонирхолтой санагдана гэж бодож байна. Гонто маань өөрийгөө яг юу гэж тодорхойлдог билээ?

  • Ер нь бол күийр гэж тодорхойлдог. Яг гэх юм бол бисексуал гэж тодорхойлдог. Аймар голден бисексуал. 

К. Заа тэгэхээр анх өөрийгөө хэрхэн мэдэрч байсан бэ?

  • Нийгмээс хүлээн зөвшөөрдөггүй нөгөө мэдээлэл багатай байсан болохоор өөрийгөө тодорхойлж чаддаггүй байсан ч гэсэн ерөөсөө анхнаасаа л  өөрийгөө бисексуал гэж мэдэрч байсан. Нөгөө миний нүдэнд харагддаг юм нь стрэйт хосууд, жоохон урлагийн чиглэлээр сурдаг ч юм уу, тийм болохоороо нөгөө сэргэн мандалтын үед эмэгтэйчүүдийг эдр гээд тэд нарыг чинь хуулж зурдаг. Тийм болохоороо эмэгтэйчүүдэд дуртай байна, энэ бол миний урлаглаг чанар юм байна гээд бодчихсон байсан. Тэгсэн чинь үгүй байсан юм байна лээ.

К: Заа тэгээд бас манай подкастыг маань анх удаагаа сонсож байгаа хүн байвал  стрэйт гэдэг маань эсрэг хүйсийн хүндээ татагддаг гэж үздэг бэлгийн чиг баримжааг хэлж байгаа. Саяны хэлснээр стрэйт хос гэдэг нь…

  • Эрэгтэй, эмэгтэй хосуудыг хэлж байгаа… 

К: Урлагийнхан дундаа бас тэрийгээ холиод байдаг байж магадгүй 

  • Тийн мэдрэмжээ тэгээд өөрийгөө, бүх хүмүүс л стрэйт байгаа юм чинь би нэг өөрийгөө бисексуал юм уу лесбиян байх боломжтой гэдгээ (тэр үгээ ч мэдэхгүй тэр ойлголт ч байхгүй) мэдэхгүй явж байх үе. Ммн би урлагт  их дуртай болохоороо л эмэгтэйчүүдэд өөрөөр татагддаг юм байна л гэж боддог байсан.
  • Тэгээд л яах вэ? Хүн юм чинь дурлаад л эхлэнэ шдээ шаналж эдр тэгээд яг дурлаад эхлэхээр “Хөөх байж бай даа” гээд тэгдэг юм байна лээ.

К: Би бас бодоод байгаа юм. Ерөнхийдөө манай сонсогчид ч юм уу тиймээрхүү хүмүүс бисексуал бэлгийн чиг баримжааны талаар их буруу ойлголттой байдаг ш дээ. Чамд яг ямархуу сөрөг хандлага ч юм уу буруу ойлголтууд их таардаг вэ?

 

Бисексуал хүмүүсийг болохоороо яг аль аль хүйсийн хүмүүст татагддаг гэдгийг нь хүн л байвал чичрээд дайрчихдаг юм шиг ойлголттой хүмүүс байдаг. Жишээлбэл аль аль хүйсийн хүмүүст татагддаг болохоороо аягүй явдалтай ч гэх юм уу. Тийм буруу ойлголт байдаг.

 

 

  • Зүгээр хэн нэгэнд дурлаад хамт байгаа л хүмүүс шдээ тиймээ тэрнээс биш бисексуал гэнгүүтээ заавал хоёр хүйстэнд зэрэг дурлаад л яг ангаж цангах гэж байгаа юм шиг хайгаад л гүйнэ гэсэн үг биш шдээ. Тэгж буруу ойлгодог бас тренд гэж буруу ойлгоод байдаг. Бисексуал хүмүүс жоохон аль аль талдаа гадуурхагддаг юм шиг санагдаад байдаг шд. Одоо ингээд стрэйт хүрээлэл ч юм уу нийгмийн олонх болохоороо бисексуал ч байдаг юм уу ингээд ижил хүйстэн гэж шууд нэрлээд байдаг. Хэзээ нэг цагт эмэгтэй хүнтэй үерхэж байсан бол лесбиян эсвэл эрэгтэй хүнтэй үерхэж байсан эрэгтэй хүн байвал гей гээд оруулчаад тэгээд ойлгочихдог. Аан ЛГБТ олон нийт нь болохоор хэрвээ би өмнө эрэгтэй хүнтэй үерхэж байсан гэвэл нэг тийм дургүй хандлагтай нь мэдрэгдээд байдаг эсвэл нэг тийм хуурамч гэсэн буруу ойлголтууд яваад байдаг. Энэ чинь ингээд зүгээр л аль аль хүйсийн хүмүүст татагддаг л хүн.

К. Хамгийн анх өөрийгөө яаг ноцтой мэдрээд хүлээж авах үйл явж чинь яаг хэзээнээс эхлэсэн бэ? Юу тохиолдсон бэ?

  • Би ингээд өөрөө найз залуутай найз залуугаа цэрэгт явуулчихсан хүлээдэг. Тэр үед би Төвд аймар ирэх дуртай, ирж Төвийн орон зайд байх надад аймар таалагддаг. Тэгээд  чамайг ч гуйгаад л өөр найзыгаа ч гуйгаад “Төв дээр очий тэгэх үү?” яагаад ч тэр орон зай нь таалагдаад татагдаад байдаг байсан тэгсэн мөртлөө өөрийгөө стрэйт гээд нэрлэчихсэн. Тэгээд л яг өөрийгөө болохоор бисексуал бол биш гэж дотроо нэг тийм сонин бодолтой явдаг байсан. Тэгээд хүн чинь дурлаж байж л мэддэг юм байна лээ. Яаг өөрийгөө заа би үнэхээр бисексуал гэж яаалтчгүй гэж хүлээн зөвшөөрч байсан үе нь 2 3 жилийн өмнө юм уу?

К. Яг 2 жилийн өмнө. Би яг ажилд орох гэж байсан. 

  • Тийн яг 2 жилийн өмнө би нэг эмэгтэйд дурлаад …

К. Тийн одоо яг ерөнхийдөө бисексуал хүмүүсийг чинь тэгээд байдаг шдээ. Стрэйт ч юм уу бүтэн хэлдгээр лесбиян ч юм уу гей ч байж байгаад одоо эсрэг хүйсийн хүндээ татагдангуут нь “Өө юу вэ энэ чинь” одоо ялангуяа стрэйт гэдгээр аймар явж байгаад бисексуал гээд хэлэнгүүт хүмүүс чинь хамгийн эхэнд боддог нь олдмол юм байна.

  • Харин тийн яг дурлалыг хүчээр нэг тийм хүний тархинд суулгаж болдоггүй байх аа, болохгүй гэж бодож байна. Яагаад гэвэл тэр чинь нэг тийм аймар натурал мэдрэмж шдээ. Хорьж болдоггүй ч юм уу. Яааж тэрийг хүнд суулгаж олдохыг бол хэлж мэдэхгүй л байна. Дурлахыг зааж болохгүй байх аа. Бисексуал хүмүүсийг олдмол гэж аймар ярьдаг. Бас уруу татагдсан тэгээд манай хуучин эрэгтэй эксүүд их гайхдаг шд. Тэгэнгүүтээ манай нэг экс бүр “би чамд бүүр хэтэрхий сайн хүн байгаад чамд дахиад өөр дурлах залуу олдохгүй байгаа юм уу?” гэж хэлж байсан. 

К. Ерөөсөө бисексуал бэлгийн чиг баримжааг тийм ойлгохгүй чухал хүлээж авдаггүй

  • Тийн хэсэг зуурын залуу насны хөөрөл гэж хүлээж авдаг ч юм уу? Бас манай ЛГБТ олон нийт залуучуудаас илүү охидуудыг бисексуал гэхээр арай дээр хүлээж авдаг. Эрэгтэчүүдийг бисексуал гэхээр аягүй үзэн яддаг эсвэл заа наадах чинь бисексуал биш ээ шууд гей гээд байдаг 

К. Энэ дээр асуухад яг заа бисексуал хүний хувьд өөрийгөө мэдэрч эхлэж байгаа хүний хувьд юу гэж хэлмээр байдаг вэ?

  • Ер нь бол хүмүүс ингээд аймар дотроо ч юм уу бүгдээрээ мэдэж байдаг юм шиг санагддаг. Тэгээд зүгээр өөрөө түүнийгээ хүлээн зөвшөөрч чадахгүй их уддаг юм шиг. Тэгээд бисексуал байснаараа өөрийгөө гэнэт өөр хүн юм шиг мэдэрчих юм шиг санагдаад өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй их удсан 

 

Хэрвээ эргэлзэж байгаа бол интенэтээр тестээр өөрийгөө бисексуал уу гэж үзээд сууж байгаа бол тийм байх магадлал чинь нэлээн өндөр шүү гэж хэлмээр байна. 

 

К. Тэр нь одоо яаг яана гэсэн үг үү?

  • Тэр нөгөө нийгмээс өгсөн буруу мессэж л байгаа юм. Би өөрийгөө бисексуал гээд тодорхойлчих юм бол ямар нэгэн хүрээллээс гарчих гээд байгаа юм шиг эсвэл хэн нэгэн хүмүүст шоолуулчих гээд байгаа юм шиг тийм айдастай байсан. Тэгээд яалтчгүй нүүрэн дээр тулж ирж байгаа юм чинь зугатаж гүйсээр байгаад …

К. Тэр нөгөө интернэтээр хайх гээд ярьсан шдээ тэр тест яаг үнэн байдаг юм уу?

  • Би бас нэлээн олон удаа өөрийгөө тестлэж байсан ихэнх дээр нь бисексуал гээд гарч ирээд байсан. Гэхдээ ер нь бол хандалт авах л тест байх миний бодлоор. Гэхдээ аймар инээдтэй стрэйт гээд гараад ирэх юм бол сэтгэл гонсойгоод тэгэнгүүтээ дахиж үзнэ тэгээд бисексуал гэж гаргаж ирэнгүүтээ санаа амарж эдр. Нэг тиймэрхүү дотроо өөрийгөө мэдэж байгаа хэрнээ хүлээн зөвшөөрч чадахгүй 

К. Тэгэхээр би сонсогчиддоо хэлэхэд манайх руу хүмүүс их асуудаг бэлгийн чиг баримжаач юм уу хүйсийн чиг баримжаа тодорхойлох боломжтой юу? Тийм тест байна уу? гээд тэгэхээр яг үнэндээ хүний дотоод мэдрэмжийг яг тестээр ч юм уу ганц удаагийн асуултаар гаргах боломжгүй. Удаан хугацааны үйл явц байдаг болохоор. Хамгийн сайн зөвлөгөө гэвэл бусад хүмүүстэй сайн нөхөрлө өөрийгөө сайн сонс гэж хэлмээр байдаг юм. 

  • Тест ер нь бол худлаа шдээ, нөгөө нэг ийм тестүүд байдаг шээ та нар энэ дундаас харсан зургаа сонго тэгээд бал сар чинь ямар байхыг хэлж өгье ямар ч холбоогүй зүгээр тийм хандалт авах гэсэн юмнууд л байгаа. Бас үнэхээр мэдэхийг хүсээд байгаа учраас өөрийн эрхгүй тийшээ ороод тэгж хайгаад байдаг. Тэгээд зөндөө олон хүмүүсийн түүх уншина… 

К. Тэгээд яаг ерөнхийдөө одоо яг эргээд харахад хамгийн их нөлөөлсөн үг ч юм у, урам зориг өгсөн хүмүүс ч юм уу байна уу?

  • ЛГБТ Төвийхөн л байх, тэгээд л Анараа ах байна тухайн үед Анараа ах монголд байсан шдээ, тэгээд чи байна. Төв дээр ирэхээр нээх тийм гоё хамгаалагдчихсан ч юм шиг, өөртөө итгэлтэй ч юм шиг санагдаад байдаг. Хүмүүстэй ярилцахаар Ханзо эдрт ороод суугаад ярилцсан ч гэсэн нэг тийм ямар мэдрэмж гэх юм бэ дээ…

К. Миний хувьд гэвэл нэг тийм дулаан, аймар дулаахан л мэдрэмж төрдөг байсан шд 

  • Би яаг дотроо ийм айдастай байсан юм шиг байна лээ. Би бисексуал гээд кам аут хийчингүүт хүмүүс намайг зүгээр анхаарлын төвд орох гэлээ гэж хүлээж авах вий гэж аймар айж байсан. Би чинь бараг 3 жил стрэйт гээд гүйчихсэн хүн шдээ. Тэгээд аймар айж байсан. Тэгээд би чамд кам аут хийх гээд ядаж байсан чинь чи “тлл чи угаасаа л бисексуал шдээ, чи угаасаа надад хэлж байсан шд” гэхээр нь би нээрээ бисексуал юм байна шдээ гэхдээ угаасаа л үнэн юм чинь илүү дутуу юм бодох хэрэггүй юм байна гэдэг бодол тухайн үед орж ирсэн 

К. Тэгж их айж байгаад тэр үйл явц дуусаад кам аут хийгээд өөрийгөө хүлээн зөвшөөрчихлөө тэгээд цаашаа яаг одоо стрэйт найзууддаа буцаад хүмүүст өөрчлөх хэрэг гарна шдээ. Би стрэйт биш юм байна гэх ч юм уу, тэр яг ямар байсан бэ?

  • Би бараг ихэнх стрэйт найзуудаа алдсан байх аа, одоо бол нээх холбоотой байдаггүй. Яагаад гэхлээр нээх муухай юм болоогүй зүгээр хөндийрчихсөн. Бид чинь өмнө ингээд харилцааныхаа асуудлыг ч юм уу зөндөөө олон асуудлыг яриад харилцан аймар гоё ярилцдаг найзууд байсан. Намайг яг кам аут хийсний дараа би эмэгтэй хүнтэй үерхэж эхлэсэн. Найз охинтой болоод тэгээд харилцаан дундуур чинь асуудлууд гарч ирнэ шдээ. Тэгээд найзуудтайгаа уулзаад л тэр хэд асуудал ч юм уу болсон үйл явдлаа ярина. Би тэрийг нь аймар сайн сонсоод л зөвлөгөө өгөөд л яг өмнөх шигээ тэгээд яриад дуусчихаад би өөрийнхөө харилцаа ярихыг хүснэ шдээ эсвэл асуудлаа ч юм уу эсвэл юу болсноо хуваалцахыг хүсэнгүүт бүгд аймар эвгүйцээд тэр яриаг шууд дуусгаад дахиад өөр сэдэв гаргаад яриад байдаг.

 

Миний харилцааг ч юм уу намайг хамт байгаа хүмүүсийг ерөөсөө хүндэтгэхгүй намайг сонсохыг хүсдэггүй тийм болчихсон тэгэнгүүт би шууд зайгаа барьчихсан.

 

К. Тэгэхээр хүмүүс бас найз нөхдөө алдах вий гэдгээс айдаг юм байна.

  • Тийн гэхдээ яаг кам аут хийгээд би яг найзууддаа хэлэхэд бас л нөгөө нэг тренд хөөж байна гэсэн байдлаар хүлээгээд авчихсан. Би уул нь аймар чухал зүйл аймар зориг гарган хэлж байхад найзууд маанв “ммн” гээд нэг тиймэрхүү үл тоосон байдлаар хүлээгээд авчихсан. Тэгээд тэр талаар бас ярилцахыг хүсээгүй тэгээд нэг нь надад “Өө би ч бас хааяаа аймар хэцүү байхаар зүгээр эмэгтэй хүнтэй байчвал ч амар юм уу гэж боддог юм өө” гэж хэлсэн. Тэгэхээр яг миний харилцаа миний хамт байгаа хүнийг хүндэтгэхгүй болонгуут найзууд холддог юм байна лээ.

К. Ерөнхийдөө чиний яг өөрийн чинь сэтгэл зүйн хувьд ямар өөрчлөлт гарсан бэ?

  • Би илүү зоригтой болсон. Яагаад вэ гэхээр өмнө хэзээ ч хийхгүй гэж бодож байсан зүйлээ хийгээд давж гараад тэр нь сайн болонгуут “өө би чадах юм байна” би илүү их юм ч чадах юм байна гэж боддог юм байна лээ. 2т миний дотны хүмүүс маань намайг илүү сайн мэддэг болонгуут намайг илүү хайрлаж байгаа юм шиг надад санагдсан. Би ээждээ жилийн өмнө кам аут хийсэн.

К. Заа тэгүүл энэ сэдэв рүү оръё 

  • Би айлын ганц. Тэгээд ээждээ кам аут хийсэн чинь ээж аймар хөөрхөн хүлээж авсан. Манай ээж чинь жаран хэдтэй. Хүмүүс болохоор хөгшин хүмүүсийг ойлгоддоггүй гээд байдаг тэгэхэд аягүй хөөрхөн хүлээж авсан. Өөрийг нь зөвхөн байгаагаар нь хайрладаг бол гэр бүлийнхэн нь хүлээн зөвшөөрдөг л юм байна лээ. Би ч бас ээжид хэзээ ч хэлэхгүй гэж бодож байсан тэгээд хэлчихсэн. Тэгээд харилцаагаа хааяа ярьдаг 

К. Хэлэхээс өмнө болон дараах ээж охин хоёрын харилцаа ямар болсон бэ?

  •  Би ээжтэйгээ цуг амьдардаггүй байхгүй юу тэгээд лгбт төвийн брошур цэцэгтэй барьж ороод бисексуал хүний тухай 10 асуулт хариулт гэсэн брошур өгчөөд “энэ бисексуал гэж байгаа та уншаарай, яг энэ нь би шүү за энийг намайг гэж харж уншаарай, заа баяртай” гээд гараад явчихсан. Тэгээд дараа нь 2 3 удаа ээж дээр очиход жоохон эвгүй байсан.Тэрний дараа ээж ярилцаад нээх аймар цочирдож хүлээж аваагүй. Ээжүүд чинь ер нь хүүхдүүдээ мэдэж байдаг юм биш үү?

К. Уул нь мэддэг юм шиг байгаа юм. Нөгөө үнэнтэй нүүр тулах үгүй дээр л хэцүү байдаг юм шиг байгаа юм 

  • Тэгэнгүүтээ надад өөрийнх нь амьдралын үзэл бодол “чи бүх мэдрэмжээ сонсож дагах хэрэг байгаа юм уу? Зүгээр л хүмүүсийн амьдардаг шиг амьдарчихаач мэдрэмжээ сонсох шаардлага байгаа юм уу?” гэж яриад л “чи гэхдээ өөрийгөө мэдэж байга байлгүй дээ гэж хэлсэн. Бисексуал чинь бас эрэгтэй хүнд татагддаг юм байна тэ?” гээд цаагуураа тийм хальт хүргэн хүсч байгаа юм шиг юм хальт цухуйлгачихаад л өнгөрсөн. Тэгээд найз охинтойгоо хамт амьдарч байхад “өө цаадхандаа энийг өгөөрэй тэрийг өгөөрэй” гээл юм өгч явуулаад л 

К. Одоо хүний эрхийн активист байх зүгээр нээлттэй байх хоёр ялгаатай гэж боддог уу?

 

Зүгээр кам аут хийснээрээ зарим тохиолдолд хүний эрхийн активист байгаагааа ойлгоддоггүй юм шиг санагддаг.

 

  • . Чам дээр жишээ авах юм бол чам дээр аймар олон жоохон хүүхдүүд байдаг шдээ зориг авдаг. 

К. Заа баярлалаа 

  • Чи тэгэхлээр өөртөөө тустай сайн зүйл хийгээд хүмүүст тустай сайн зүйл хийж болдог гэж би боддог. Активист байх нь яаг тэг юм шиг санагддаг би зүгээр өөртөө туслаж байгаа гэхдээ тэр нь давхар хүмүүст туслаж байгаа.

К. Заа тэгээд хамгийн их ирдэг асуулт чинь зза эрэгтэй хүнд сайн болчих л юм байна шдээ тэ гээд. Яаг тэрэн дээр юу гэж хариулмаар байдаг вэ?

  • Сайн болж магадгүй шдээ тэ? Гэхдээ би зза эрэгтэй хүнд сайн болчих юм чинь эмэгтэй хүнд дурлахгүй ээ дурлахгүй ээ би ёстой эмэгтэй хүнтэй байхгүй шүү гэж бодоод эмэгтэй хүнтэй хамт байхгүй байж чадахгүй шдээ. Би хэнд дурлахаа өөрийгөө үнэхээр мэдэхгүй би бүх харилцаанд хамт байсан хүмүүсдээ бол хамт байна ч гэж бодож байгаагүй. Зүгээр л нэг л мэдэхэд дурлаад харилцаад орчихсон үйл явдал. Тэрийг логикоор ч юм уу төлөвлөгөөгөөр тайлбарлах ямар ч боломжгүй. Би хэнд дурлах хэнтэй хамт байхаа үнэхээр мэдэхгүй тийм болохоор л өөрийгөө бисексуал гэж тодорхойлж байгаа. Би зүгээр л эрэгтэй хүнтэй байна гэж боддог байсан бол магадгүй зүгээр л хэлэхгүй.

К. Миний бас мөрөөдөл ч гэх юм уу чамайг харахаар бодогддог нэг юм байдаг юм. Одооны үеийн бүх күийр хүмүүсийн бүх хөргийг чи аваад яваад байгаа шдээ ямар нэгэн байдлаар. Тэгээд өмнө бол стрэйт найзуудынхаа зургыг зөндөө л авж тэгээд яаг тиймэрхүү зургийг авахад өөр юм санагддаг уу?

  • Ммхан санагддаг манай стрэйт найзууд гэж юу байхав. Гэхдээ хүн болгоны зургийг нь авж байхад бүр төлбөргүй авж байхад таалагддагүй юм нь: би гэрлээ орчноо хараад хамгийн гоё харагдсан юмаа л авж байгаа шдээ, зураг зурж байгаа юм шиг “өө энд миний ийм үс байна” “миний батга байна” гээд нэг тийм өөр дээрээ л зөвхөн анхаараад байдаг. Хүн үнэгүй тийм зураг авж байхад тэр нь аймар таалагдаггүй. Манай найзууд ч юм уу одоо сүүлийн үед зураг авдаг моделууд болохоор ерөнхий тийм зүйлийн нээх тоодоггүй ямар мэдрэмж өгч байгааг нь их анзаардаг хүмүүс байдаг юм шиг санагддаг. Би чинь тийм хүмүүстэй ажиллах аймар дуртай. Нээх тийм цугтаа бүтээл хийгээд гое байя даа гэж боддог хүмүүс энэ намайг гое харагдуулах гэж байгаа гэж боддог хүмүүс хоёр аймар өөр байдаг.

К. Тэгээд бас Q Project энүүгээр бас мэдэж байгаа байх шинэ жилийн дугаарт бас Гонто ерөнхийдөө орсон ганцаараа нэг дугаарт орж байгаагүй Q Project сонин юу байна. 

  • Q Project ерөнхийдөө медиа компанит ажил Ялгаварлан гадуурхалтыг зогсооё гээд та нар харсан бол автобусны буудлууд гээд 

К. Хүн болгон л тэр стикертэй байгаа байх 

  • Заа ашгүй дээ тэр төсөл дээр Q Project багийхан ажиллаж байгаа Төвтэй хамтраад яг ажил шиг ажиллах надад аймар гоё байсан. Одоо гэхдээ дуусаагүй 3 видео нэг анимейшн хийх ёстой. Тэгээд одоо бас PRIDE болох гэж байгаа тэгээд постер дизайн бүх юм орно сэтгүүл, сонин, тараах материал гээд юу байна бүгдэд оролцож байгаа болохоор жаргалтай байгаа шд.

К. PRIDE гээд бахархал гэдэг үг байгаа шдээ. Тэр бахархал гэдэг үгийг сонсоод ч юм уу чамд яг ямар мэдрэмж төрдөг вэ? Зарим хүмүүс бол аягүй дургүй байдаг шд үхсэндээ ингээд ижил хүйстэн гэдгээрээ бахархаад байдаг юм. Бүүр жагсана гэнэ шүү 

  • Гэхдээ Pride гэдэг чинь нэгт орчуулга. Бахархал гэдгээс өөр юу гэж орчуулдгийг би бас сайн мэдэхгүй байна. Бас би ижил хүйстэн гэдгээрээ бахархаж байна гэдэг жагсаал биш шдээ. Энэ чинь Тэгш эрх бахархалын өдрүүд урд талд нь тэгш эрх гээд нэмээд өгчихсөн байгаа шдээ тэгэхээр тэгш эрхтэй байх хэрэгтэй гэдэг утгатай. Өөрөөрөө байхаасаа ичихгүй өөрийгөө хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж буй баяр ч гэх юм уу. Тэр чинь ингээд зөндөө олон нуугдмал ЛГБТ олон нийтэд урам зориг өгдөг шдээ. Тэр утгаараа бахархал гэдэг нь зөв нэр юм шиг санагддаг. Түрүүн ярьж байсандаа хүний эрхийн активист байх нь ямархуу вэ гээд. Чамд бол хийж байгаа ажил чинь аймар бахархалтай санагддаг байх

К. Тийн ажлаасаа жоохон холдхоор санана. Байх естой гэдгээ мэдэрдэг 

  • Тэр Pride алхах нь хүний эрхийн активист гэдэг мэдрэмжийг авдаг болохоор надад их бахархалтай санагддаг бахархал мэдрэгддэг.

К. Тэгээд би энийг сонсоод бодлоо л доо. Хүмүүс ингээд яг хэдхэн сайн дурын ажилчидтай тэр хоорондоо л байдаг гээд ойлгочих вий дээ гэж бодлоо.

  • Өө үгүй шдээ жишээ нь: зөндөө би лав анх Төвд ирж байснаас харьцуулахад сайн дурын ажил бүүр аягүй их болчихсон. Манай доод үе гэж нэрлэх нь ч хаашаа юм одоо оюутан байгаа хүүхдүүд бүүр аймар гоё идэхивтэй 

К. Тийн одоо яаг сайн дурын ажилчидын орон зай руу ороход чөлөөтэй. Хүн болгон яг чаддаг юмаа ингэж зориулдаг болохоор боломж ихтэй гэх юм уу?

  • Бас тэр кинон дээр ч гэсэн 48, Q Project дээр сайн дурынхангүй бол үнэхээр явхааргүй байсан. Сайн дурыхан байж байж л ажил явдаг юм байна лээ. Ерөнхийдөө үндсэн бүтэн цагийн 4 хагас цагийн 1 ажилтантай бүхэл бүтэн Монголын ЛГБТ олон нийтийг 5хан хүн төлөөлж чадахгүй, сайн дурыхан байж байж Төв хөдөлдөг илүү хурдан урагшилдаг.

К. Заа тэгээд та хэд Гонтойтой холбогдоод зургаа авхуулж болно. Доор инста хаягийг нь үлдээе. Тэгээд бисексуал олон нийтийг төлөөлөөд оролцсонд баярлалаа. Подкастын сүүлд хүмүүст хандаж хэлэх үг байна уу?

  • ЛГБТ олон нийт дунд бисексуал олон нийтийг хүлээн зөвшөөрөөрэй гэж хүсмээр байна. Бисексуал гэдэг нь тийм яаахаа мэдэхгүй ч юм уу эргэлзэж байгаа гэсэн үг биш зүгээр бисексуал гэсэн үг аль аль хүйсийн хүнд татагддаг энэ бол эргэлзээ биш гэж хэлмээр байна

К. Бас ингэж хэлээд байдаг шдээ тал гей, тал лесбиян, тал стрэйт биздээ гээд

  • Тал гэж юм байхгүй шдээ энэ чинь талх биш. 

К. Бүтэн бисексуал 

  • Бисексуал гэдэг бол бисексуал гэсэн үг хоёуланд нь татагддаг гэсэн үг. Тэрнээс биш нэг талаа ягаан нэг талаа цэнхэрээр будаж байгаа гэсэн үг биш. Бисексуал байлаа гээд  дутуу ч юм уу аль нэг хүрээлэд багтаж чадахгүй гэсэн үг биш.