ЛГБТ Төв Mongolian Queer Podcast-ыг эрхлэн гаргаад жил гаруй болжээ. Бид 2019 оны 1-р сараас эхлэн бүх подкастын дугааруудаа унших хувилбарт оруулан та бүхэндээ хүргэж байна.
Бондоолой: Стрэйт хүмүүс шиг болзохыг хүсдэг.
Заа сайн байцгаана уу? Сонсогчид оо. Mongolian Queer Podcast-ын III-р улирлын ээлжит дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Хөтлөгч Кенна ахин мэндчилж байна. Зун болоод бусал хөтлөгч нар маань завгүй, би ганцаараа хөтлөх ажил дээх оногдчихоод байж байна.
Кенна /Цаашид К/ Өнөөдрийн зочин маань өөрийгөө танилцуулахгүй юу?
Зочин /Цаашид З/ Заа сайн байцгаана уу? Өөрийнхөө хочоор л явчихья. Намайг Бондоолой гэдэг.
К. За ёстой халуун өдөр байна тэ!
З: Харин тиймээ яг урсах нь ээ хэхэ
К. Энэ халуун өдөр зорьж ирж подкастанд орж байгаад маш их баярлалаа.
З. Санал тавиад урьж оруулж байгаад маш их баярлалаа.
К. Өмнө нь бас Подкаст их сонсдог байсан гэсэн тэ!
З. Ер Күүйр подкастуудыг сонсдог. Сонсоход их байдаг тодорхой хэмжээгээр feeling авч чаддаг.
К. Сонсдогт баярлалаа. Манай сонсогчид ч бас өөрийн түүхээ ярих боломжтой шүү гэж хэлмээр байна. Үнэхээр нээлттэй сэтгэгдэл юм уу? шинэ санаагаа хэлж болно.
З. Өөрийнхөө сонсдог байсан зүйлд одоо өөрөө ярьж байгаа гэхээр тодорхой хэмжээний сандралтай ч байна, гоё feeling-тэй байна. Миний ярьж байгаа зүйлд хүнд хүрнэ гэж бодохоор гоё байна.
К. Өөрийгөө яаж тодорхойлдог вэ? Хамгийн эхэнд тэгээд асуучихья. Заавал тодорхойлдог байх бас албагүй л дээ.
З. Ер нь өөрийгөө гей гэж хэлнэ. Үүнийгээ муухай гэж хүлээж авдаггүй. Өөрөөрөө бахархдаг. Тэгж бол зоригтой хэлнэ.
К. АНУ-д Бахарлын сар болж байна. Монголд удахгүй Тэгш Эрх Бахархлын Өдрүүд болох гэж байна. 8-р сарын 24нд эхлэнэ. Тэгээд Бахархал гэхээр хүмүүс сайн ойлгодоггүй тэ! “Яагаад юугаараа бахархаад байдаг юм”, “Яагаад энэ үгийг ашиглаад байдаг юм” гэж хэлдэг. Чиний хувьд яагаад ашигладаг вэ? ямар утга учиртай вэ? Энэ үг??
З. Би яг өөрийнхөө өнцгөөс хараад хэлчихье. Бусад хүмүүст яг яаж ойлгогдох нь уу? Бусад хүмүүс миний ойлгож байгаагаар ойлгож чадах нь уу? сайн мэдэхгүй байна. Би яагаад бахархадаг вэ гэхээр миний нийгмийг харах өнцөг өөр байдаг, бусад хүмүүсээс. Би эрэгтэй хүнд дурлаж, эрэгтэй хүнийг хайрладаг. Тэгсэн мөртлөө эрэгтэй хүнийг хайрладаг ч гэсэн эмэгтэй хүнийг үзэн ядна гэж байхгүй ш дээ. Эмэгтэй хүнийг хараад тэр хүмүүсийн гоо сайхныг мэдэрнэ. Юмсыг тал талаас нь харж чаддаг болохоор Open-Minded гэх зүйл байгаа шдээ, тодорхой хэмжээнд. Тийм болохоор түүгээрээ бахархадаг. Хүн болгонтой чөлөөтэй байж чаддагаараа бахархадаг. Тэрнээс биш БИ ГЕЙ, ГЕЙ ГЭДГЭЭРЭЭ БАХАРХАЖ БАЙНА гэж хэлэхгүй. Яагаад гэвэл энэ зүйл тодорхой хэмжээгээр намайг өөрчилсөн, сайн чанарууд нь илүү давамгай өөрчлөгдсөн. Тодорхой хэмжээгээр дарамт шахалт бол байдаг байсан. Одоо бол гайгүй байгаа. Яагаад гэвэл одоо үеийн залуучууд, миний үеийн залуус, найз нөхөд бол ойлгодог болчихсон байна. Тэрэнд их баярлаж, бахархаж яг стрэйт найзууд дундаа ганц ийм гэдгээрээ бахархадаг ххэ.
К. Камин аут түүхээ ярьж эхлэх үү хоёулаа?
З. Гэр бүлдээ кам аут хийсэн үү? гэвэл одоохондоо хийгээгүй байгаа. Өөрийн гэсэн байр сууриа олчихоод гэр бүлийнхэндээ хэлсэн нь дээр гэж бодож явдаг. Найз нөхөддөө бол хэлсэн. 10 жилийн хүүхдүүд маань ер нь бол мэдэж байгаа. Гэхдээ хамгийн гоё нь намайг ерөөсөө муугаар хүлээж авсан хүн байхгүй. Найзын харилцаагаа тасалсан хүн байдаггүйд нь их баярлаж байгаа. Сүүлд нагац эгчдээ хэлсэн. Манай нагац эгч одоо 25-тай. Намайг бол Woow гээд их гоё байдлаар хүлээж авсан. Надад их зөвлөгөө өгөөд Одоо ингээрэй тэгээрэй, чи ер нь гадаад явсан нь дээр байх. Эгч нь бол чамайг дэмжинэ гэж хэлж байсан. Open-minded хүн болохоор их гоё хүлээж авсан. Найзад нөхөдтэйгөө байж байхад санамсаргүй байдлаар тийм сэдэв яриад эхлэнгүүт заримдаа би өөрийгөө гэнэт хэлчихдэг байхгүй юу? Нээх нуудаггүй, хэлчихмээр санагддаг. Өөрийнхөө дотны гэсэн хүмүүстээ л хэлдэг л дээ. Тэгэхээр нөгөө хэд чинь Woooow л гэж хүлээж авдаг. Муухай жигшиж авдаг хүмүүс байдаг л юм байна лээ л дээ. Манай найзууд дунд тэгж авсан хүн байхгүй. Тэрэнд нь аягүй баярладаг.
К. Би бас чиний өмнөөс аягүй баяртай байна. Бүх л ЛГБТИ хүмүүс тийм найзууд, дотны хүмүүстэй байгаасай гэж хүсэж байна. Яг хамгийн анхныхыгаа бидэнд дэлгэрэнгүй ярьж өгөөч. Анх кам аут хийж байхдаа айдастай байдаг шүү дээ хүн бүр. Яаж хүлээж авч байгааг нь мэдэхгүй ч юм уу? Чи одоо бол сурчихсан байна шдээ тэ!
З. Одоо бол сурчихсан. Анхных бол 10 жилээ төгсчихөөд л байсан л даа. Зун байсан. Тэгээд 10 жилд хамгийн их нийлдэг ангийн охин байсан. Бид 2 үй зайгүй найзууд. Нэг өдөр бид хоёр гадуур зугаалж байгаад орой болоод би гэрт нь хүргэж өгөх гээд, замд нь би шифи маягаар “Би чамд аймаар гоё гэнэтийн юм хэлнээ” гээд хэлсэн байхгүй юу? Цаад чинь юу юм бол гээд гэж байснаа, би яг гэрийнх нь гадаа очоод , яг намайг анх мэдэх гэж байгаа хүн байхгүй юу? Өөр хэн ч мэдэхгүй. Тэгээд ч өөрөө хэлэхэд ч хэцүү. Амнаас унаж өгөхгүй. Гэнэт сандралд ороод нээрээ яааж хүлээж авдаг бол? Ёстой эвгүй хүлээж авбал би ч эвгүйтэнэ дээ гээд бодоод л тэр үедээ амаар бол хэлж чадаагүй. Хажууд нь утасны Memo дээрээ бичээд МАЙ гээд л үзүүлсэн. Уншчихаад надруу харснаа “Аан” гээд аймаар инээсэн. “ За тэгээд яасан” гэж хэлсэн чинь “Гоё л байна шдээ. Болж байна. Гоё байна.” гээд тэгж авч байсан. Яг тэр үед их эрч хүчтэй болсон. Тэр өдөртөө бол бараг нисмээр санагдсан. Намайг анх хүлээж авч байгаа хүн гэхэд аягүй гоё хүлээж авсан болохоор тэгээд маш гоё сэтгэгдэл төрсөн.
К. Анхны хүн их гоёор хүлээгээд авчихаар цааш цаашдын зам гоё болчихдог шдээ тэ! Өөрийгөө багаасаа мэдэрч байсан уу? Хэдэн насандаа өөрийгөө илүү ихээр бусад хүмүүсээс ялгаатай юм байна гэдгээ мэдэж байсан бэ?
З. Багаасаа бол гэхгүй. Ахлах ангид ороод өөрийгөө мэдэрч эхлэсэн. Стрэйт эрэгтэй найзуудтай суухаар нөгөө хэд чинь охидын тухай ярина шдээ. Тэгэнгүүт би зүгээр харчихаад “Аан хөөрхөн охин байна” л гэдэг. Тэгсэн мөртлөө эрэгтэй эмэгтэй хүнийг харьцуулаад харангуут би эрэгтэй нь илүү хараад, хамаг юмыг нарийвчилж хардаг болчихсон. Тэгээд өөрөө бас бодсон лдоо. Бас тийм юм болов уу? үгүй юм болов уу? гээд өөртөө эргэлздэг юм билээ. Тухайн үед бол хүүхдүүд ойлгохооргүй. Тэгээд өөрийгөө туршиж үздэг юм болов уу гэж бодоод, эмэгтэй хүүхэдтэй харьцаж үзсэн. Тэгэхэд гоё байсны хувьд гоё байсан. Гэхдээ мэдрэмж авч чадаагүй гэх юм уу? Догдлол байхгүй тэ! Хүмүүс ингээд чаатлахад “маргааш уулзана” гэнээ гээд л “яаах уу, ийх үү” гэж гүйдэг дээ. Зүгээр л ингээд “ аан, сайн уу, юу байна” гээд тэгээд л уулздаг. Тэгээд л “Зза ер нь худлаа юм байна” гэж бодсон.
Тэрний дараа өөр эрэгтэй хүнтэй харьцаж үзсэн. Тэгэхэд бол аягүй гоё мэдрэмж аваад л, тэр хүнд сайн болчихсон ч юм шиг. Их догдолж мессеж бичдэг болчихсон. Чаатыг нь хүлээдэг болчихсон. Хэзээ чаатандаа орж ирэх болдоо. Хурдан хичээл тараасай. Нэг чаатлачих юмсан гээд тэгээд л өөрийгөө мэдсэн дээ.
К. Их гоё эерэг түүх байна тэ! Нэгэн чаатны тухай ярьсан юм чинь хамгийн дурсамжтай болзооны түүхээ ярьж болох уу? Зун болж байгаа. Хүн болгон доглоод хүлээж байгаа байлгүй дээ.
З. Дурсамжтай болзоо юу?
К. Заавал ч үгүй гоё дурсамж биш байж болно л доо.
Хүмүүс ярьдаг шдээ. Романтик болзоо гээд. Тийм болзоонд бол явж үзээгүй. Зүгээр хамт хоол идээд л, нэг газар ярилцаж сууж байгаад, кино үздэг юм уу? Ер нь бол тийм байдлаар болзож байсан. Олон нийт ойлгоод эхлэх юм бол тархинаас бодогддог болзоо бол зөндөө байгаа. Ингээд нэг хамт яваад үзчих юмсан. Ингээд үзчих юмсан гээд. Хамгийн күүл байсан болзоо гэвэд нээх гоё онцлоод байхаар юм байхгүй ээ.
К. Стрэйт, сизжендэр олон нийт бол бид хэдийг харь гаригийхан мэтээр бодоод байдаг шдээ. Хүмүүсийн болздогоос өөрөөр болздог, хүмүүсийн хайрладгаас өөрөөр хайрладаг ч юм уу? Хүмүүсээс арай өөрөөр юм хийдэг гэж бодоод байдаг юм шиг байгаа юм. Гэсэн чинь нөгөө хэд нь ялгаагүй л гадуур уулзвал уулзана, уулзахгүй бол уулзахгүй. Бүгд өөр өөр. Жишээ нь чи бол романтик болзоогүй юм байна шдээ. Дотроо бол дүүрэн романтик болзоо байна хха. Би бас бодоод байдаг. Охид арай илүү романтик юм шиг санагдаад байдаг шдээ.
З. Магадгүй. Яагаад гэвэл миний бодлоор охид хөтлөлцөж явдаг даа. Стрэйт охидууд ч гэсэн хөтлөлцөж явдаг. Монголын нийгэм охид ингэж л байдаг юм гээд хардаг болчихсон. Тийм болохоор охидыг аягүй нээлттэй хүлээж авдаг болчихсон байх. Охидод ер нь атаархдаг аа. Л-үүдэд ххэ.
К. Яг цагаа тулбал энэ ажиглагддаг байхгүй юу? Зза ингэж байгаад больчихно. Охидууд ингэж байгаад л угаасаа нөхөртэй болоод л эрэгтэй хүнээ л сонгоно шдээ гээд бодоод байдаг. Гэтэл noooooo hha.
З. Бид чинь гадуур явахдаа биеэ барих эцсийн цэгэндээ тулаад явна шдээ. Гадуур ингээд л гоё газраар явж байгаа ч гэсэн хайртай хүнээ л хөтлөөд явмаар санагдана. Тодорхой хэмжээнд ойртохыг хүснэ. Гэсэн хэдий ч хөтлөөд явбал яах билээ дээ. Аймаар айдас хүйдэстэй. Тэгээд л хүнгүй газар очиж суугаад гараас нь атгах ч юм уу? Тэгж л нэг хүнгүй газар л гарыг нь барих юм даа.
К. Тийм мэдрэмж аягшүй сүртэй тэ! Кино үзэж байхдаа ингээд л аймар сэмээрхэн хөтлөлцөөд , гар хөлрөөд л аая
З. Гол нь кино үзэж байхдаа хамгийн урд юм уу? дунд сууж үзээгүй.
К. Тийм үү? Хаагуур суух уу?
З. Дандаа хойгуур суудаг. Тэгж байж л гар хөтлөх юм уу тэ!
К. Нөгөө талаараа бэлгийн цөөнх хүмүүсийг хайраа илэрхийлэх талаасаа ч өөр гэж бодоод байдаг тэ! Бид хэдэд бол зүгээр хөтлөлцөөд явах нь догдлох мэдрэмж өгдөг байхад, бэлгийн ажил хийдэг гээд л бодчихдог.
З. Харин тийн. Үгүй байхгүй юу даа. Эхнээсээ чаатлахад хүртэл догдлолтой тэ! Бие биедээ сайн болчих юм бол бүүр догдлолтой болчихно. Аймар хөлөрч уулзана. Хөтлөхөд гар хөлрөөд, салганаад, ямар гоё юм бээ гээд л. Стрэйт хүн шиг болзоонд явж үзэхийг хүсдэг.
К. Тэгж болзох өдөр ирэх байлгүй дээ. Нэг сайхан өдөр гадаадад явж болно шдээ тэ! Би бол ирээдүйн сайн сайханд итгэдэг, 5хан жилийн дараа хэр их өөрчлөгдөх бол? 5 жилийн дараа би эхнэрээ үнсээд гудамжинд явж байх ч юм бил үү? Би ерөөсөө үгүйсгэдэггүй.
З. Гэнэт гэнэт өөрчлөгддөг зүйл байгаа. Одоогийн залуучууд ер нь бол дийлэнх нь гэж хэлж бол мэдэхгүй л дээ. Гэхдээ тодорхой хэмжээнд бол ойлгодог болчихсон болохоор ирээдүйд гайгүй л байх гэж бодож байна. Гэхдээ жоохон настайвтар хүмүүс, ээж аавын үеийн хүмүүс жоохон ойлгоход бол хэцүү л байх.
К. Ямар залууст татагддаг вэ? Чиний type
З. За ер нь бол би бие хаа хараад л, царай зүс хараад байх дуртай бол биш. Хүн бол хүн. Хүн өөртөө л төгс төрдөг. Гол нь тэр хүний юуг нь хардаг вэ? Тэр хүний гэрийн суурь хүмүүжил, хүн хүндэлж байгаа байдал, хүмүүстэй яаж харьцаж байна гэдгийг харж байж л нөхөрлөж найзлах дуртай.
К. Ямар занд нь илүү татагддаг вэ? Нэг зан харахаар л аймаар догдлох үе байдаг шдээ. “ooooooh ямар гоё юм бээ?” гээд л. Тийм мэдрэмж ер нь ямар зангаас нь авдаг вэ?
З. Нэг юм нь гэвэл би ширүүн хүмүүст аягүй татагддаг. Ширүүн хөдөлгөөнтэй гэхгүй. Зэвүүн хардаг гэх юм уу? Зэвүүн хүмүүст л татагддаг сонин хүн байгаа хха.
К. Ямар сонин юм. Энэ тухай анх удаа л сонсож байна.
З. Хүмүүс чинь зөөлхөн, cute юм бэ? гээд тэгдэг дээ. Тийм биш харин оронд нь ширүүн царайтай ч юм уу? Ширүүн хүн байвал татагддаг.
К. Сонирхолтой л юм. Заза. Их гоё эерэг түүхүүд хуваалцан болохоор хүмүүс бүүр ямар гое юм бэ? гэж бодож байгаа байхаа. Подкастын төгсгөлд асуудаг байнгын асуулт байгаа. Бусад хүмүүст юу хэлмээр байна. Миний асуугаагүй ч юм уу? Ярихыг хүссэн зүйл байгаа юу?
З. Бусад ЛГБТ хүмүүс ч сонсож байгаа, стрэйт хүмүүс ч сонсож байгаа байх гэж бодож байна. Стрэйт хүмүүст хэлэхэд “энэ хүмүүсийг ойлгоорой, ирээдүйд юуны магад тиймээ , бид нар өөрсдөө стрэйт хүмүүсээс төрсөн хүмүүс, тийм учраас үр хүүхэд чинь ч гэсэн тийм гараад ирэх ч юм бил үү? Бид нарыг хараад үр хүүхэд чинь уруу татагдана гэж байдаггүй юм аа. Төрөлхөөсөө ийм байдаг юм. Биднийг битгий тэгж их үзэн ядаарай. Бид та нарт гэм хийхгүй ээ. ЛГБТ хүмүүст хандаж хэлэхэд бол миний бодлоор тэгж боддог шдээ. Хэрвээ бид нар амжилтанд хүрээд, бүгд тал талын өөр өөрийн байр сууриа эзлээд эхлэхээр эхнээс нь зөв хүлээж авах болов уу л гэж боддог. Өөрсдийн гэсэн зүйлээ Монголдоо бүтээчихсэн байх юм бол Монголчууд эерэгээр хүлээж авах болов уу? гэж боддог.
К. За ийм гоё нартай өдөр, ийм гоё сайхан түүхээ хуваалцсанд их баярлалаа. Цаашдын чиний ирээдүйд бас сайн сайхан, аз жаргалыг хүсье.
З. Баярлалаааааа
К. 5 юм уу 10 хэдэн жилийн дараа нөхөртэйгөө ирээд ярилцлага өгөөрэй.
З. Ерөөл бат оршиг ээ ххэ
К. Баяртай дараагийн дугаараар уулзацгаая.
З. Баяртай
ЛГБТ Төв: Хүн бүрт хүний эрх, шударга ёс, нэр төр
Та яг одоо Mongolian Queer Podcast-ыг сонсож байна