“ЛГБТ Төв” төрийн бус байгууллага нь энэхүү судалгааг Хүний эрхийн үндэсний
комиссын дэмжлэг, НҮБХХ-н санхүүжилтээр Монгол дахь ЛГБТ хүмүүсийн иргэний, улс
төрийн, эдийн засгийн болон соёлын эрхүүд хэр хангагдсан болон хэрхэн хэрэгжиж буй
талаар тоон болон чанарын судалгааг 2012 оны 6-р сараас 2013 оны 1-р сарыг дуустал
хийлгэсэн билээ. Энэхүү судалгаагаар Монголын ЛГБТ хүмүүсийн хүний эрхийн
хэрэгжилт олон тулгамдсан асуудалтай байгаа, эдгээр нь ялангуяа ялгаварлан
гадуурхалтад өртөхгүй байх эрх зөрчигддөгтэй шууд холбоотой, нийгэм, эдийн засаг,
соёлын болон эрүүл мэндийн асуудлууд байгааг гаргасан. Олон улсын хамтын
нийгэмлэгийн өмнө болон улсынхаа ЛГБТ иргэдийн өмнө хүлээсэн үүргээ Монгол
Улсын Засгийн газар нэн яаралтай хэрэгжүүлж эхлэх шаардлага үүсээд байгааг энэ
судалгаа дахин харуулсан юм.
Татах холбоос: ЛГБТ-эрхийн-байдал-2013