Та бүхэнд энэхүү нийтлэлээрээ Human Rights Campaign Foundation-оос гаргасан судалгаануудын үр дүнгээс гадна сэтгэлийн гүн шархаа эдгээх, даван туулах талаар орчуулсан нийтлэлийг хүргэж байна.
2015 онд АНУ-ын Эмгэг хянах болон урьдчилан сэргийлэх төв (CDC) Залуу хүмүүсийн эрсдэлт зан үйлийн судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд: ЛГБК залуучуудын 60% нь маш их гунигтай бөгөөд итгэл найдваргүй болж өдөр тутамдаа хийдэг байсан зүйлсээ хийхээ больсон гэж хариулжээ. (Kann 2016).
Трансжендэр залуучууд бусад транс биш (non-transgender) залуучуудыг бодвол депресст орох нь ойролцоогоор 4 дахин их гэж судалгааны үр дүнд гарчээ. (Reisner 2015). Мөн ЛГБК өсвөр үеийнхэн депрессийн шинж тэмдгүүдийг стрэйт, сиз үеийнхнээсээ илүү их мэдэрдэг байна.(Marshal 2011).
HRC буюу Хүний эрхийн аянаас 2016-2017 онд явуулсан судалгаанд ЛГБТК залуучуудын 28% нь, тэр дундаас транс залуучуудын 40% нь сүүлийн 30 өдрийн дийлэнх хугацаанд сэтгэл гутралтай байжээ гэжээ. Гэтэл ЛГБТК биш залуучуудын 12% нь ижил хариулсан байна.(HRC Foundation 2017).
ЛГБТК залуу хүмүүс стрэйт, сиз залуучуудтай харьцуулахад амиа хорлох талаар бодох нь 2 дахин их, оролдлого нь 4 дахин их. (Kann 2016) Энэ тоо бисексуал хүмүүсийн хувьд бүр ч их байж магадгүй.(Marshal 2011). Судалгааны үр дүнгээс үзвэл 3 трансжендэр залуучуудын 1 нь амиа хорлохоор шийдэж байсан бол 5-аас 1 нь бүр амиа хорлох оролдсон байна.
2015 онд Substance Abuse and Mental Health Services Administration’s National Survey хийсэн судалгаагаар ЛГБК насанд хүрэгчдээс 3 хүн тутамд 1 нь багадаа авсан сэтгэл гутрал нь даамжин сэтгэцийн эмгэгтэй байсан/байж үзсэн бол стрэйт, сиз 5 хүн тутмын 1 нь ижил байв. (Medley 2016).
АНУ-ын Трансжендэр судалгаанаас үзэхэд транс насанд хүрэгчдийн 40% нь амьдралынхаа явцад амиа хорлохоор оролдож байхад бусад АНУ-ын нийт иргэдийн хувьд энэ тоо 5%-с ч бага байна. (James 2016).
Эх сурвалж: HRC Campaign Foundation
Монголд энэ хэмжээний том судалгаа хийгдээгүй байгаа ч ЛГБТИК хүний эрхийн нөхцөл байдал АНУ-аас илүү ээлтэй биш л байх. ЛГБТИ хүний эрхийн нөхцөл байдлын талаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд ЛГБТ Төвөөс явуулсан 3 дахь удаагийн илтгэлийг эндээс үзнэ үү. (англи хэл дээр)
Нөхцөл байдал сайн биш хэдий ч бид өөрсөддөө аль болох анхаарал халамж их тавьж байх нь чухал билээ. ЛГБТ Төвийн сайн дурын ажилчид сэтгэцийн эрүүл мэндийн талаарх нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Сэтгэлийн гүн шархаа эдгээхийн тулд эхлээд өөрийнхөө мэдрэмжийг зөв таньж, мэдрэх хэрэгтэй. Өөрт төрж буй мэдрэмжүүдээ зөв таньж мэдрэх нь таны өөртөө хийж чадах хамгийн эрүүл зүйл юм.
Хүн хэдэн ч настай байсан, ямар ч амьдралын мөчлөгт байсан өөрчлөгдөж чадна. 77 настай эсвэл 17той байхаас хамааралгүйгээр бид суралцаж, өсөж дэвжиж, шинэ дадал зуршилтай болж, өөрийн хүссэн амьдралаа бий болгох шинэ сонголтыг хийж чаддаг билээ. Гэхдээ бидэнд дандаа ингэж санагддаггүй шүү дээ.
Хүүхэд байхдаа авсан сэтгэлийн шарх биднийг өнгөрсөнд хүлж, хязгаарлах үед хурдацтай хөдөлж буй газрын хөрснөөс түрлэгэнд арчигдаж буй мэт санагдаж мэднэ. Голын хоёр талд бариад авчихаар мөчир байхад ч оюун бодол тань тийш гар сунгахад саад болж байгаа мэт. Энэхүү “ямар нэг зүйл” нь таныг хязгаарлагч цэг буюу нүдэнд үл үзэгдэх, хойш нь татагч уяа хүлээс юм.
Таныг хүлж буй уяа нь бага насандаа авч байсан сэтгэлийн шарх эсвэл шокноос үүдэлтэй байдаг—тэр тусмаа таны сэтгэлийг өвтгөсөн, өөрийгөө мэдрэх мэдрэмжийг тань сэвтүүлсэн дурсамжууд.
Ижилхэн үйл явдал, туршлагууд нь хүн бүрд харилцан адилгүй өөрөөр нөлөөлдөг. Жишнээ нь: ЕБС-даа доог тохуу болсон үйл явдал нь удаан хугацааны турш бодогдож, салж чадахгүй нэгэн байхад зарим нэгэн нь түрхэн зуурт л мартаад өнгөрдөг.
Тухайн хүний генетик, амьдралд нь тохиолдсон үйл явдлууд, сэтгэлгээ болон итгэл үнэмшил зэрэг нь хүүхэд ахуйн аль дурсамжаа авч үлдэх, алийг нь үл ойшоох вэ гэсэн шийдвэрт нь нөлөөлж байдаг юм. Сэтгэлийн шархын дараах нийгмээс авч буй дэмжлэг, түүний үргэлжлэх хугацаа болон ямар байдлаас үүдсэн сэтгэлийн шарх зэрэг нь тэрхүү уяа хүлээс бий болох явцад нөлөөлж байдаг.
Сэтгэлийн шарх нь ямар нэгэн хэмжээгээр сэтгэл хөдлөлийг үүсгэж байдаг бөгөөд сэтгэл хөдлөлөө тухайн үед нь л гаргахгүй бол сэтгэлд тань үлдсэн зүйлс мэдрэлийн системд гацаж үлдэн, цаашдаа сэтгэл зүй болон бие бие махбодийн аль алинд нь сөргөөр нөлөөлдөг билээ.
Уур бухимдал, уйтгар гуниг, уй гашуу болон айдас зэрэг сэтгэл хөдлөлүүдийг гаргаж илэрхийлэх нь эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтой. Хэрэв та өөрийнхөө мэдрэмжүүдээс зугтаж, цааргалсаар байх юм бол сэтгэлийнхээ далд буй асуудлуудаа хэзээ ч шийдэж чадахгүй.
Дарж барьсан сэтгэл хөдлөлүүд хэзээ ч арилдаггүй, харин тэд улам хортой болж хувирдаг . Шийдвэрлэх арга замаа олох хүртэл амьдралд тань ямар нэгэн байдлаар ахин дахин гарч ирэн таны жаргалыг булаасаар л байна. Амьдралынхаа туршид өөрт төрж буй мэдрэмжүүдээ зөв мэдрэх нь (мэдрэмжээсээ зугтахгүй бас үгүйсгэлгүйгээр) таны хийж чадах хамгийн эрүүл бөгөөд бүтээмжтэй зүйлсийн нэг юм.
Газрын хөрсний түрлэгээс гарахын тулд, мөчирт хүрэхийн тулд нэн түрүүнд юунаас болж таны сонголтууд хязгаарлагдаж, үйл хөдлөлийг тань хорьж, муу муухай дурсамжиндаа хүлэгдэж байгаагаа олж мэдэн өөрийн дотоод ертөнцөө таньж мэдэх хэрэгтэй. Өөрийн ухамсартай болон ухамсаргүй хийж буй үйлдлүүдээ олж мэдсэнээр бид өөрийгөө өнгөрсөнөөс чөлөөлж, ирээдүйд хүсэж буй сайн сайхан амьдралынхаа зүг рүү алхаж чадна.
Биднийг хүлж буй уяаг олохын тулд амьдралд өмнө нь тохиолдсон бүхий л зүйлсийг нэгд нэгэнгүй бодоод шаналаад байх шаарлагагүй. Үүний оронд яг одоо таны амьдралд бүтэхгүй байгаа зүйлсийг хараарай.
Үсээ онцгүй тайруулсанаас болсон уур хилэн, цөхрөл шаналал, ичгүүр аль нь танд хүчтэй мэдрэмж төрүүлдэг вэ? Сэтгэлийн хөдлөлтэй байх хэрэгтэй гэж бодсон ч дотроо юу ч мэдрээгүй үеүд танд хэр их байдаг вэ? Эдгээр мэдрэмжүүд эсвэл сэтгэл хөдлөлийн дутагдалтай байгаа нь өөрөө таны тухай юуг хэлэх гээд байна вэ?
Өөрийгөө хайх, ойлгох үйл явц нь өөрийгөө илүү гүнзгий түвшинд танин мэдэхэд туслах болно. Ямар нэгэн итгэл үнэмшил, дурсамж, шүүлт болон харамсал гэх мэт таныг хязгаарлаж буй зүйлээс өөрийгөө чөлөөлж, ухамсаргүй үйл хөдлөлөө жолоодохын тулд та өөртөө шүүмжлэлгүй хандах хэрэгтэй. Та өөрийн бодол санаа, мэдрэмж, итгэл үнэмшлийг ухамсартайгаар тунгаах хэрэгтэй. Ингэснээр та өөрийгөө судалж, нээж, үүсгэж чаддаг болно.
Таны өөрийгөө ажиглахад шаардагдах шинж чанаруудыг доктор Дэн Сигал “COAL” -ийн товчлолоор бичдэг.
- Curiosity Сониуч зан
- Openness Нээлттэй байдал
- Acceptance Хүлээн авах
- Love Хайрлах
Та дээрх COAL-ыг ашигласнаар өөрийн сөрөг мэдрэмж, сэтгэл хөдлөл, дотроо түгжсэн бодлуудаа ил гаргаж сэтгэл зүйн хувьд аюулгүй орчинг өөртөө бүрдүүлээрэй. Өөрийн дотоод ертөнцдөө анхаарал тавих нь сэтгэл зүрхээ хайрлаж байгаа хэлбэр юм. Өөрийгөө таньж мэдэхийн тулд та бусадтай ойр дотно харилцаа тогтоох нь өөрийгөө ойлгож, аз жаргалтай байхад чухал билээ. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг таниснаар та амьдралынхаа өнгөрсөн шархнаас үүдэлтэй бус харин яг одоогийн үнэн бодит байдал дээрээ суурилсан шийдвэр гаргаж чадна.
Та өөрийнхөө үнэн бодит мэдрэмжийг мэдрэх хэрэгтэй. Таны сэтгэл хөдлөл таны амьдралын салшгүй нэг хэсэг билээ. Тэдэнтэйгээ нөхөрлөж, тэднээс суралцаж бас хайрлаж, айдасгүйгээр хамтран амьдрах хэрэгтэй.
Таны нууцыг чандлан хадгалж тантай ганцаарчлан ярилцах хүн хэрэгтэй байна уу?
Мөн бид Mongolian Queer Podcast-аараа дамжуулан та бүхэнд сэтгэл зүйн эрүүл мэндийн зөвлөгөө өгөхөөр төлөвлөж байна. Удахгүй хүлээн авч сонсож бас уншаарай!
Эх сурвалж:
HRC Campaign Foundation
psychologytoday.com