Та яг одоо Mongolian Queer Podcast-ыг уншиж байна. Сонсох бол энд дарна уу.

 

Хөтлөгч Кенна: Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт уншигчид аа. Mongolian Queer Podcast-ын ээлжит дугаар эхлэж байна.  Бид улирал тутамд ямар нэгэн байдлаар мэдлэг олгосон, чухал хэрэгтэй мэдээллийг хуваалцсан подкаст хийдэг. Тэгэхээр өнөөдрийн дугаар маань та бүхэнд их хэрэгтэй, шинэ, өгөөжтэй мэдлэгийг өгнө гэж найдан өнөөдрийн зочноо урьлаа. 

Зочин маань өөрийгөө танилцуулна уу? 

Зочин: Сайн байцгаана уу? Намайг А.Цолмонтуяа гэдэг. Би сая АНУ-ын Хавай мужийн их сургуульд магистрын зэргээ “Нийтийн удирдлага болон Эмэгтэйчүүд судлал /Women’s Studies/-аар горилоод ирсэн. жендэр судлал, Эмэгтэйчүүд судлал, Хүний эрх ялангуяа Ялгаварлан гадуурхалтыг нийгэмд ямар байдлаар зогсоох ёстой вэ? гэдэг дээр хувь хүний үүднээс их анхаарч, энэ талаар илүү их зүйлийг хийж нийгэмдээ оролцоотой байхыг эрхэмлэдэг нэгэн байгаа

 

Кенна: Манай зочин маань өөрөө эхлэж холбогдож энэ талаар мэдлэг ойлголт түгээмээр байгаагаа бичсэн байгаа. Үүний үндсэн дээр бид 2 уулзаад, хамгийн эхэнд подкаст хийе, тэгж олон нийтэд хүргэе гэж ажлаа эхлүүлээд явж байна. 

Хамгийн эхэнд яагаад бид үүнд анхаарах ёстой вэ? Яагаад энэ подкастыг унших ёстой вэ? гэдгээс асуултаа эхлэе. Яагаад бас та оролцох нь чухал юм бэ? 

Зочин: Би өөрөө бол нийгмийн ухааны хүн. Тэгэхээр хүн төрөлхтөн өөрөө хүн гэдэг тодорхойлолтоо юунаас аваад байгаа юм, яагаад хүн болоод байгаа юм гэхээр бидний амьдарч байгаа хөгжиж буй, дотор нь амьдарч буй, боловсорч буй нийгэм маань ямар зан төлөвийг гаргаад байгаа юм?, ямар зан байдалыг өдөөгөөд байгаа юм?, юуг заагаад байгаа юм?, хаашаа яваад байгаа юм? Энэ бүгдээс чинь соёл, бидний дадал зуршил, бидний нөгөө “Нийгмийн амьтан” гээд яриад байдаг зүйл чинь нийгмийн ухааны хувьд тэр тодорхойлолт болж байгаа юм. Нийгмээсээ ямар хүн байхыг нийгэм маань өөрөө тодорхойлж өгнө. Тэгээд энэ маань үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Тийм учраас нийгэм үргэлж хувьсан өөрчлөгдөөд байгаа, залуу үе, шинэ үе болгон өөрчлөгдхөөр тэндээс хүсэл хэрэгцээ өөрчлөгдөөд ирнэ. Энэ бүхнийг бид хангаж байж хөгжингүй нийгэм гээд тодорхойлт руу ойртоод байгаа юм.

 

1-т: Хэнд ярих эрх нь байна? Энэ бол political queston/улс төрийн асуулт. 2-т: Юу яригдах боломжтой байгааг хэн шийдэж байна?.

 

 

 Гэхдээ хөгжингүй нийгэм гэдэг аливаа нэгэн улсын тодорхойлсон тодорхойлолтоор бус тухайн нийгэм маань өөрсдийн яс үндэс, заншил дээрээ үүдээд, хэрхэн хөгжихөө өөрсдөө аюулгүй байдлаа хэр цогцлоож байна, ялгаварлан гадуурхалтыг хэр их бууруулж, зогсоож чадаж байна, хэр аюулгүй ардчилсан нийгмийг цогцлоож байна гэдгээр хөгжсөн нийгмийг тодорхойлж байна. Өнөөдөр бид энэ талаар чөлөөтэй ярьж байх ёстой, яагаад гэвэл нийгэмд маань жендэрийн талаар ярих цаг нь угаасаа болчихсон. Бид энэ тухай хуультай болчихсон 2017 онд. Дээрээс нь бодлогууд явагдаад байна. Мөн бид нийгмийнхээ хэрэгцээ, хүслийг үргэлж анзаарч байх ёстой. Энэ хэрэгцээнд тааруулаад бид нээлттэй ярьж байх ёстой.

 Үүнийг яааж хөгжүүлэх вэ? гэхээр… Одоо жишээ нь: Би АНУ-д яг энэ чиглэлээрээ жендэр судлал, Эмэгтэйчүүд судлал чиглэлээр 2 жил буцлагдаад ирэхээр, үзэж харсан юм маань буцаад Монголдоо ирэхээр шал өөрөөр харж эхлээд “Манайд ямар хөгжих орон зай байна вэ? Энэ болгон дээр хэрхэн аюулгүй байдлыг нийгэмдээ  цогцлоохыг, энэ онолын маань хүрээнд, Монгол улсад оролцсоноор, залуус сурсанаар хэрхэн бид нар хөгжсөн нийгмээ, аюулгүй нийгмээ цогцлоох вэ? гэдэг дээр л бид хоёрын өнөөдрийн яриа чухал болоод байгаа юм.

Кенна: Таны ярьж байгаагаар бол Монгол оронд бол хөгжих орон зай их байна гэж байна. Гэтэл зарим талаараа хүмүүс сөрөг хандлагатай байгаа, “Монгол улс хэцүү байна”, “Хөгжих боломжгүй байна”, “Залуучууд сурахгүй байна” гэх мэт маш олон төрлийн хандлага байна. Та яагаад тэгэж бодож байгаа вэ? тэр тухайгаа хуваалцвал… 

Зочин: Энэ асуултанд юун дээр үндэслэн хариулах вэ? гэхээр Feminist Theory буюу Феминизмийн онол, дээрээс нь Queer* Theorу. Энэ дээрээ тулгуурлаад хөгжих боломжийн тухай ярья гэж бодож байна. 

Үүнийгээ ярьж эхлээсээ өмнө Feminist Theory, Queer Theory гэж юу вэ? гэдгийг ярих хэрэгтэй. Мэддэг хүмүүс ч мөн байгаа байх. Энэ бол үндсэндээ Нийгмийн ухааны, Антропологийн /хүн судлал/-н доор байгаа Gender Studies буюу АНУ-д болон Баруунд гэлтгүйгээр маш хүчтэй тархаж байгаа Феминизмийн хөдөлгөөнөөс үүдсэн дуу хоолой болоод, нэг том судлагдахуун болоод хөгжчихсөн байгаа. Gender Studies-ын доор Feminist Theory мөн Queer Theory. Монголд өнөөдөр Феминизмийг юу гэж хараад байна вэ гэхлээр… Их хязгаарлагдмал байдлаар ойлгоод байна. 

1920-иод онд Францад оёдолчин эмэгтэйчүүд анх энэ хөдөлгөөнийг эхлүүлсэн. Аюулгүй болон тэгш эрхтэйгээр ажиллах эрхээ хамгаалуулахын тулд оёдолчин эмэгтэйчүүд нэгдээд сонин гаргаж эхлэж байсан хөдөлгөөн. Бид тэр тухай хэр мэдэх билээ.. Тэгэхээр Феминизм гэдэг маань өөрөө глобалчлагдаад нэг зүйлээр тодохойлогдчихдог зүйл биш. Яагаад гэвэл нийгэм болгонд өөр асуудал бий. Эмэгтэй хүмүүст учирч байгаа, эмэгтэй хүмүүсийн дарангуйлал, ялгаварлан гадуурхалт, тэгш бус байдал, эрхээ эдлэж чадахгүй байгаа нийгмийн асуудлууд нийгэм бүрд өөр болоод байгаа юм. Цаг хугацаа болгоноороо өөр. Бид Феминизм гээд 1920-иод оныг яриад байна, энэ маань 2019 онд яааж өөрчлөгдөж байна? Даяарчлагдсан нийгэм дээр яааж яригдах вэ? Үүнээс гадна нийгэм нийгмээрээ буюу transnational feminism гээд Америкт ийм феминизм явагдаж байна, IV-р давалгаа яваад байна.  Гэтэл Энэтхэг дээр мөн адил 4-р давалгаан дээр явж байна гээд ярьчихвал энэ чинь буруу болчихно. Тийм учраас нэгдүгээрт Феминизм гэдгээ Монголд “Яагаад байгаа юм, юу болоод байгаа юм, хаанаас үүдсэн, асуудал юу байна, ямар төрлийн асуудал байна, энд ямар эрхийн зөрчил явагдаад байна, юуны төлөө Монголд феминизм байгаад байна” гэдгээ эхлээд өөрсдөө мэдэх ёстой. 

 

Феминистүүдийн гол зорилго нь юу юм – Аюулгүй нийгэм л. Маргаангүй, аюулгүй, бие биедээ халддаггүй тэр нийгмийг л цогцлоох зорилготой

 

 

Энийг мэдэхийн тулд одоогоор юу байна вэ гэхлээр ТББ-ууд байна, Феминистүүд байна, Активистууд* байна. Гэхдээ энд асар том орон зай юу дутаад байна гэхлээр нөгөө Feminist Theory буюу онолын хөгжил дутаад байна. Боловсролын системтэйгээ уялдуулж өгөх ёстой. Тэгэхээр энд боломж нь байгаад байгаа юм. Хоосон орон зай тэнд оршоод байгаа юм. Аливаа нэг боломжийг тодорхойлохын тулд түрүүн хэлсэнчлэн нийгмийн хөгжлийг тодорхойлохын тулд “яг энэ нийгэм шиг байна” гээд тодорхойлоход энэ бол харьцангуй ойлголт болчихно. Яагаад гэвэл тэнд “шат дамнасан хүч” үүсээд байгаа биз. “Заавал ийм байж байж хөгжсөн болноо.” биш ээ …. Харин бид яг өөрсдийнхөө нийгмийн одоо байгаа байдал, ерөнхийдөө бидний соёл юу юм? бидний итгэл үнэмшил юу юм? гэдэг дээр үндэслээд энэ онолыг Монголдоо хөгжүүлж байж, Дэлхий дахинд байгаа онолоосоо удаалан хөгжүүлж, өөрсдийнхөө асуудлыг зөв гаргаж ирнэ. Дуу хоологойгоо нэгтгэх боломж нь манайд бол байгаа гэж харж байгаа юм. Хамгийн түрүүнд яах ёстой вэ? гэхлээр энийг оршидгийг мэдэх л ёстой. Яг юу оршоод байна, хөгжингүй нийгэмд миний жишээгээр АНУ-н Хавай мужид Gender Studies, Gender гэдэг ойлголт яааж яваад байна? Академик ертөнц- энэ ямар том салбар юм бэ? Wooow энэ чинь одоо юу вэ? гэж гайхмаар. Тийм хөгжлийг нь ойлгоод, дотор нь ороод, хамт буцлаад, хүмүүстэй түүн дээрээ ярилцаад эхлэхээр яахын аргагүй “Аан Монголд феминизмийг яаж хөгжүүлэх вэ?  Яаж ойлгох вэ?” гэхээр энэ онол гэх зүйлийг сурах нь дутуу байгаад байна. Тийм учраас л энэ яриа чухал. Дээрээс нь гол хэрэгтэй орон зайгаа ингэж л харах хэрэгтэй. Асуудлаа хардаг бол боломжоо давхар харчихдаг энэ чадварыг суулгах. 

Queer/Күийр-Бэлгийн чиг баримжаа болоод хүйсийн баримжаа, илэрхийллийн хувьд цөөнх хүмүүсийг нийтэд нь ЛГБТИ эсвэл Күийр гэдэг. Түүхий хувьд энэхүү үг нь нэлээд сөрөг утга агуулдаг байсан ч энэ үгийг ЛГБТИ хүмүүс өөрийн болгож авч чадсан. Хэдийн тийм ч бүх ЛГБТИ хүмүүс энэ үгийг өөртөө хамаатуулан ашигладаггүй. Ихэвчлэн энэ нэр томъёог хүйс болон бэлгийн чиг баримжааг хоёрхон туйлт хэмээн үзэхийн эсрэг байдаг ЛГБТИ хүмүүс хэрэглэдэг.

Activist/активист- улс төр болон нийгмийн өөрчлөлтөнд гүн итгэдэг бөгөөд өөрчлөлтийн төлөө өөрөө оролцдог, дуу хоолойгоо өргөдөг хүн.

Кенна: Сая онол гээд нилээн олон зүйлийг сонслоо. Ерөнхийдөө бол онол яаж нийгэмд нөлөөлдөг вэ? Нөлөөллийн хүч хэрхэн буудаг юм? Энэ нь цаашдаа ямар үр дүнг авчирч болох юм бэ? гэдгийг тодруулбал…. 

Зочин: Маш энгийнээр ярья лдаа. Хоёулаа хэдэн хүнтэй суучихсан нэг сэдэв дээр мэтгэлцлээ гэж бодъё. Жендэрийн тухай мэтгэлцлээ. Хоёулаа аливаа зүйлийг өөрийнхөө аргумент буюу санал нийлэхгүй байгаа зүйлээ тайлбарлахын тулд мэдээж эхлээд бухимдаж магадгүй. Хэрвээ би “Юу яриад байгаа юм бэ? Зөвхөн Эр, Эм гэсэн “төрмөл” хүйсээр жендэрийг хязгаарладаг юм.” гээд чам руу дайраад байлаа. Тэгээд би үүнийгээ тайлбарлахдаа их цэгцтэй хэлчихлээ гэж бодъё. За ийм ийм үүднээс, түүхэнд ийм ийм байсан учраас манай нийгэмд, Чингис хааны түүх энэ тэр гэж оруулаад л маш цэгцтэйгээр аргументаа өгөөд л чамайг чимээгүй болгочихлоо гэж бодье. Хэрвээ чи өөдөөс нь өөрийн аргументаа сайн хэлж чадахгүй, үгүй ээ … жендэр гэдэг бол нийгмээрээ constructed/зохиомол, цаг үеээрээ, бидний оршиж буй газар, соёл, түүх үүнээс улбаалаад жендэр гэдэг ойлголт бол хүйснээс давж ойлгогдох зүйл. Энэ хүний эрх. Үүнийг юу гэж ойлгох вэ гэхлээ гээд чи маш гоёор, бухимдахгүйгээр тайлбарлаж чадах чадварыг онол өгдөг юм.

Тэгээд бидний хэрүүлгүй маргаангүй, ядаж бие биенээ сонсдог,  аливаа зүйлийг хэн нэгний хэлсэн үгийг тодорхойлсон тодорхойлолтыг маш нухацтайгаар шүүмжлэлтэйгээр харж чадаад “Аан энэн дээр ийм ийм үүднээс ингэж ойлгож байнаа, таны яг ингэж хэлсэнтэй чинь би ийм шалгаанаар санал нийлэхгүй байнаа” гээд хэлэх чадварыг л хөгжүүлэх гээд байгаа байхгүй юу? Онолын хүч бол тийм. 

 

Үүний цаана үгний асар том хүч байгаа

 

 

Түүнээс биш зүгээр ном уншаад, хэдэн хүн тэндээ юм бичээд байгаагаар харж болохгүй. Сургууль гэдэг барилгын дотор ороод тэр хүмүүс номын сангаасаа ном авч уншаад тэгээд болоо биш. Үүний цаана үгний асар том хүч байгаа. Манай нийгэмд одоо энэ хэрэгтэй. Яагаад гэвэл жендэр гэдгийг ойлгох ойлгоц нь байхгүй байна. Энэ талаар ярьж байгаа хүмүүст маань, хэлж байгаа хүмүүст маань тодорхой хэмжээгээр онолын мэдлэг дутаад байгаа байхгүй юу? Илүү далайцтай тайлбарлахын тулд онолын мэдлэг нь дутаад байна гэсэн үг. Тэгэхээр онол гэдэг нь өөрөө Feminist Theory, Queer Theory, Gender Theory гээд энэ бүх онолуудыг яагаад үзээд байдаг вэ гэхээр, яагаад чухал юм бэ гэхээр бид нар хэрүүл маргаангүй, бие биедээ маш бодитой тайлбартай, ойлгоход амраар энэ мэдээллийг ярьж хөгжүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Тэрнээс биш “чиний буруу, миний зөв” , “чи тийм байна, ийм байна” гэж хэрэлдээд л  бухимдаад дуусах биш. Энд нэг сэдвийн талаар олон талаас нь эвтэй найртайгаар ярих орчин нь бүрдээд өгч байгаа юм. Надад бол тэгж л санагдсан. 

Кенна: Бид хоёрын яриа жендэр ба Хүйс гэдэг дээр толгой эргүүлэх гээд байгаа юм шиг санагдлаа. Манай уншигчид жендэр гэдэг нь юу юм? Хүйс биш юм уу? гэж бодож байж магадгүй. Энэ дээр хоёулаа тайлбар өгье. 

Зочин: Яагаад жендэр гэдэг тодорхойлолт гараад ирчихсэн юм бэ гэхлээр. . Хүйс яриад эхлэвэл Таныг төрөхөд төрсний гэрчилгээн дээр чинь ямар хүйсийн тодорхойлолт байна гэдгийг ХҮЙС гэж өгөөд байгаа юм. Англиар бол үүнийг SEX гээд байгаа. Харин ЖЕНДЭР гээд ирэхээрээ түрүүн ярьсанчлан нийгмийн хөгжил, нийгмийн хувьсал. Нийгэм дээр оршиж буй хүн болгон тэгш эрхийг хүртэх эрхтэй. Тэрийг хүн төрөлхтөн өөрсдөө нийгмийн хөгжилдөө тунхаглачихсан. Хүний эрхийг дээдэлдэг хомо-сапиенсууд  болчихсон. Зөвхөн төрсний гэрчилгээн дээр тодорхойлогдож байгаа хүйс өөрөө хязгаарлаад эхлэж байгаа юм. Хүн өөрийгөө хэрхэн илэрхийлэх, хүн энэ амьдралдаа ямар хүйсээр, ямар identity буюу өөрийгөө хэрхэн тодлохойлоод байгаа вэ? Тэр маань өөрөө нийгэм дээр зөвхөн тэр 2 хүйсээр хязгаарлагдахгүй учраас “жендэр” гэдэг ойлголт маань одоо хүртэл төгсгөл нь нээлттэй байгаа. Бид нар өнөөдөр жендэр дээр LGBTIQ, INDIGENOUS* гээд  манай Хавайд бол оруулаад байгаа.

 

Таныг төрөхөд төрсний гэрчилгээн дээр чинь ямар хүйсийн тодорхойлолт байна гэдгийг ХҮЙС гэж өгөөд байгаа юм. Англиар бол үүнийг SEX гээд байгаа.  Зөвхөн төрсний гэрчилгээн дээр тодорхойлогдож байгаа 2 хүйс хүмүүсийг хязгаарлаад эхэлж байгаа юм. Тиймээс “жендэр” гэх ойлголт бий болсон.

 

 

ЛГБТ чинь өөрөө ЛГБТ гээд дуусахгүй. Тийм учраас жендэр гэж яриагдаад байгаа юм. ЛГБТ гээд дуусчихвал бид жендэрийг дахин тодорхойлоод байна гэсэн үг. Хаагаад орхичоод байна, хөгжүүлэхгүй байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нийгэм дээр нээгдэж гарч ирэх, дуу хоолойгоо тусгах, тэр бүхнийг авч хэлэлцээд хүн болгоны эрхийн төлөө энэ жендэр гэдэг тодорхойлолт гарч ирээд байгаа юм. Тэгэхээр ялгаатай болчиж байгаа юм.  Тиймээс хүйс, жендэр хоёрыг яг ижил зүйл гэж ойлгож болохгүй. Зөвхөн хүйсээр жендэрийг хязгаарлаж болохгүй гэдгийг ойлгох ёстой. 

Indigenous(орч. уугуул нутгийн)- албан ёсны тодорхойлолт байхгүй ч орчин үед дараах байдлаар томьёлж байна.

-Уугуул нутгийнх гэж өөрийгөө тодорхойлохдоо хүй олон болон хувийн зүгээс хүлээн зөвшөөрсөн

-Колончлолын өмнөх эсвэл/болон суурьшмал соёлоос өмнөх үетэй түүхийн хувьд салшгүй холбоотой

-Нутаг дэвсгэр болон байгалийн баялаг бүхий орчинтой нягт уялдаа холбоотой

-Нийгэм, эдийн засаг эсвэл улс төрийн өвөрмөц/ялгаатай тогтолцоо

-Өвөрмөц/ялгаатай хэл, соёл, итгэл үнэмшилтэй

-Нийгмийн цөөнх бүлэг

-Үе дамжиж ирсэн орчин, тогтолцоогоо ялгаатай хүмүүс болон хүй олон гэдгээр нь авч үлдэж, сэргээхийг эрхэмлэдэг.

Кенна: Зарим хүмүүс жендэрийг “Нийгмийн хүйс” гэж орчуулаад байгаа юм. Энэ болохоор бас маш их хүн асуугаад л “та нар чинь тэгээд ардаа үсэг нэмээд л, нэмэгдээд л олшроод л байх юм” гээд үзээд байдаг.  Энийг юу гэж зөв утгаар нь тайлбарлах вэ? 

Зочин. Одоо энийг тайлбарлахын тулд онолын оролцоо ороод ирдэг юм.  Нэгдсэн том Umbrella зураглал нь юу юм бэ гэхлээр GENDER STUDIES юм.  жендэрийг судлаад байна шүү дээ. Асар том судлагдахуун болоод хөгжөөд байна. Тэгэнгүүт онолчид….  Би нэр дурдья – Францын философич Мишель Фуко/Michel Foucault. Хамгийн анх Фуко болохоор жендэр дээр голчилдоггүй хэрнээ, мань хүний яг хэлж үлдээсэн тодорхойлолтууд, асуултууд жендэр судлал үүсэж хөгжихөд маш их судлагдахууныг тэлж өгсөн байдаг. Тэр Францын философич 2 асуултыг үлдээчихэж байгаа юм. 1-т: Хэнд ярих эрх нь байна? Энэ бол political queston/улс төрийн асуулт. 2-т: Юу яригдах боломжтой байгааг хэн шийдэж байна?. Тэгэхээр нийгэм дээрх  “жендэр гэдгийг хэн тодорхойлох гээд байна, жендэр гэдгийг ярих эрх нь хэнд байна” гэх мэтчилэн  философийн асуултууд болоод явчихаж байна. Үүнээс улбаалаад жендэрийн онолчид, жишээлбэл: Жудит Батлер/Judith Butler гэх эмэгтэй байгаа. Judith Butler бол Gender Studies-ын урдаа барьдаг активист бичигч хүн.

 Энэ эмэгтэй маань 16 насандаа Йель/Yale их сургуулиас гараагаа эхлэсэн. Түүний академик түүх, хөгжил нь Йель-ээс эхлэж байгаа юм. Тэр хүн Йель рүү явах лекцэнд дээрээ юу гэж хэлсэн бэ гэхлээр “ I’m Gay. I’m Going to Yale” – “Би гей. (Өөрийгөө зарлалаа. Кам аут* хийлээ.) Одоо би Yale рүү явах гэж байна”. Ингэж гараагаа хийгээд одоо Жудит Батлер бол жендэр судлалын урдаа барьдаг хүн. Энэ хүний бичсэн бичвэрүүдиийг уншаад, жинхэнэ бүх эмоци маань гарч ирээд, өөрөө өөрийнхөө итгэл үнэмшилд асуулт тавиад, жендэр гэдэг ойлголтыг жендэрээс давж яааж харах вэ энэ бүгдийг бид нарт суулгаж өгдөг. Тэгэхээр нийгэм дээр “жендэр, хүйс” гээд маргаад байна гэж байна. Тэгвэл бидэнд жендэрээс цаадхыг харах чадварыг энэ онолчид өгдөг. Бид нийгмээс гарч ирж байгаа асуултуудын цаадхыг олж харах чадвар хөгжиж байж энэ асуултуудыг засварлаж чадна. Яагаад ийм мэтгэлцээн байх ёстой гэж? Яагаад 2-хон сонголттой мэтгэлцээн байх ёстой юм. Яагаад 3-хан тайлбар тавих боломжтой хариултуудад хариулахын тулд энергиэ бараад зовоод байх ёстой юм. 

Кам аут-өөрийгөө илэрхийлэх, ялангуяа ЛГБТИ хүмүүс өөрсдийн бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллээ хэн нэгэнд эсвэл олон нийтэд илэрхийлэх

Хэрвээ бид үүний цаадыг хараад амьдраад сурчих юм бол тодорхойлолтын асуултан дээр нийгмээрээ санаа зовохгүйгээр хамтдаа эв нэгдэлтэйгээр гол зорилгоо мэдэж авна. “Гол зорилго нь энийг тодорхойлохдоо биш юм байна. Гол зорилго маань хамтдаа, эвтэй аюулгүй, хүн болгон тэгш эрхээ эдлэх тэр нийгмийг л бүрдүүлэх юм байна.” Яг үүн дээр л Gender Studies гэдгийн зорилго яваад байгаа юм. Маш их номыг нь уншаад, маш их онолчдын үзэл бодолтой танилцах тусам яг тийм сэтгэлгээ сууна. Энэ зорилго чинь Хэн феминизмийг зөв тодорхойлоод байгаадаа биш хэн жендэрийг ийм шүү, тийм шүү гэж зөв хэлээд байгаадаа биш бидэнд үүнийг уншаад гол зорилго маань юу билээ гэдгийг л дахин сануулахад байгаа юм. Хүний эрх. Тэгээд л болоо. 

Кенна: Зарим хүмүүс “Яагаад та нар өөрсдийгөө тодорхойлоод байгаа юм. Адилхан хүн гэчихээд дуугүй байгаач. Энгийн юм бол тэгээд өөрсдийгөө заавал ялгаатай гээд байх шаардлага байгаа юм уу?” гэдэг. Энэ тодорхойлолтоос дээр нэг юм байгаа гэсэн. Бүгд хамтдаа гээд. Тэгвэл тэр ХАМТДАА гэдгийг ямар ч тодорхойлолтгүй дуугүй бай гэдэгтэй ижил гэж үздэг хүмүүс байгаад байх шиг байгаа юм. Энэ дээр юу гэх вэ? 

Зочин:  Энийг яаж ойлгох ёстой вэ гэхлээр түрүүнээс хойш хоёулаа нийгэмтэйгээ холбоод яриад байна шдээ. Жишээ нь: чи алимыг хазаж иддэг гэж мэдэхгүй, хэзээ ч алим харж байгаагүй бол чи алимыг яаахаа мэдэхгүй шүү дээ. Алимыг идэж сурахын тулд яах вэ? Үнэрлэж үзнэ. Муухай үнэр байна уу? Гоё үнэр байна уу? Өмнө нь муухай үнэртэй зүйлийг үнэрлээд үзчихсэн бол алимны гоё үнэрийг мэдэх жишээний. Яг үүн шиг хэрвээ нийгэмд аливаа зүйлийг ялгаатай, салгаатай, өөр өөр байдлаар маш олон өнгийн хүн төрөлхтөн амьдардаг гэдгийг ойлгохын тулд нэгдүгээрт ярьдаг л байх ёстой. Кам аут хийж байх ёстой. Тэгж байж мэддэггүй хүмүүс маань мэддэг болоод олон олон өөр өнгийг хүлээн зөвшөөрч эхлэнэ. Нөгөө айдас байхгүй болно. Энд юу саад болж байгаа вэ гэхлээр өөрчлөлтөөс айх байдал. Дасан зохицсон нийгэм иймээрээ байх ёстой. 

 

 

Яаж нийгэмд тогтнох вэ? Яаж энх тайвныг цогцлоох вэ?  Дэлхийн дайнууд дуусаад бидний зорилго чинь энх тайван болсон.

 

 

Манайд болохоор 90 оноос хойш шилжилт, Ардчилсан нийгэм гээд яваад байгаа хэрнээ бид нар хуучин нийгмийнхээ үзэл бодлоор амьдарсаар байгаа. Яагаад гэвэл энэ байдал бидэнд нэвт шингэчихсэн. Тэр үзэл бодол нь нэвчин шингэсэн учраас бид нар тэрийгээ өөрийн мэдэлгүй өнөөдөр Ардчилсан гэсэн тодорхойлолтын дор амьдарч байгаа ч гэсэн нийгмийнхээ үйлдлүүд, дадал зуршил, үзэл бодлыг хийдэг.

 Тийм  учраас гарч ирэх естой, үүнийг яагаад вэ? гээд байгаа уурлаад, уурсаад, та нар иймээрээ бай гэвэл нөгөө тэр  хүний итгэл үнэмшил нь, үзсэн харсан нь, ийм байх ёстой гэсэн тодорхойлсон тодорхойлолт нь яг энэдээ байгаа юм.  Яаж өөрчлөх вэ гэхээр – тэр өөр өөр байдлыг харуулж байж элбэг шүү, энэ хэвийн шүү, энэ байх ёстой шүү, бид бүгд олон өөр төрлийн хүмүүс гэдгээ мэдэх ёстой гэдгийг гаргаж ирж байж тэр хүнд ойлгогдоно. Тийм учраас кам аут хийхийн чухал нь гэвэл ингэж тайлбарлаж болно. Бид нийгмээ яаж хөгжөөх вэ? Яаж ялгаварлан гадуурхалтыг зогсоох вэ? гэхээр өөр өөр байдал байдгийг энгийн болгох. Өөрийн үзэл бодолдоо ийм байх ёстой гэсэн итгэл үнэмшил хэрхэн хувьсан өөрчлөгдөх вэ гэхээр тухай байгаа нийгэмдээ, харж байгаа, өдөр бүр харилцан нөлөөлж буй тэр орчноосоо хүн хөгждөг.

Хүн төрөлхтөн тэгж л хөгжсөөр ирсэн. Юу ч мэдэхгүй байж байгаад л аливаа нэг юмтай дасаж зохицож сураад л, харьцаж сураад л, хэл яриа үүсээд л, хамтдаа нэг зүйлд итгэж сураад л түүнийхээ төлөө хамтдаа явж байж бид хөгжсөн. Яг тэрэн шиг энэ цааш яаж үргэлжлэх вэ? Яаж нийгэмд тогтнох вэ? Яаж энх тайвныг цогцлоох вэ?  Дэлхийн дайнууд дуусаад бидний зорилго чинь энх тайван болсон. Хүн төрөлхтөний итгэж үнэмших ёстой тэр гол зорилгуудаа харах юм бол энийг бид арай бага багаар, удаан удаанаар, жижиг жижгээр алхаад ч хамаагүй нийгэмд хүмүүст таниулаад, тэр хүмүүс маань аяандаа “Аан заза… Ийм юм байдаг юм байнаа. Бид нар чинь шилжээд явдаг юм байна. Бид нар чинь өөрчлөгддөг юм байна. Үзэл бодол маань өөрчлөгддөг юм байна.” гэдэг байдлыг л энгийн болгохын тулд ингэж явцгаагаад байгаа юм. 

Кенна: Нэг талдаа кам аут хийж байгаа зөвхөн ЛГБТИ хүмүүс урам зориг өгч байгаа мэтээр хараад байдаг. Гэхдээ энэ нь бол үнэн л дээ. Нөгөө талдаа нийгэмдээ ийм том ач холбогдолтой юм байна. Тэгэхээр айдасгүй нийгмийг цогцлооё гэдэг санаа явж байна. Онолын талаас нь иймэрхүү мэдлэгтэй болж байгаагийн хувь хүний ач холбогдол нь ямар вэ? Энэ талаар бас манай уншигчид сонирхож байгаа бол хаанаас нь эхлэвэл зүгээр вэ?   

Зочин: За тэгвэл би өөрөө яаж эхлэчив гэдгээ ярья лдаа. Миний яг үндсэн гол АНУ-д сурсан чиглэл бол нийтийн удирдлага.  Манайхан төрийн удирдлага гээд яриад байдаг. Гэхдээ нийгмийн удирлага. Нийгмийн удирлага дээр юу ихэвчлэн үзэх вэ гэхлээр төр, иргэд, эргэн тойрон дахь байгууллагууд яааж хамтран ажиллаж байж, төрийн ямар шийдвэр, яаж энэ бүхэн хамтдаа цогц оршиж байж нийгэмдээ удирдлагыг зөв байлгах вэ? Нийгмийн менежементээ хэрхэн сайжруулж байх вэ?. Манай салбарын судалгаанууд гэвэл хязгаарлагдмал. Датан дээр тоглодог. Ийм эрэлт байна ингэлээ. Үүнийг ингэж нөхье. Улсын төсөв ийм байна. Яг миний чин сонирхолтой, тэр чиглэлийн судалгаагаа хийе гэхээр өглөө сэрээд л судалгаагаа бодох эрмэлзэл байдаггүй байсан. Тэгээд миний энэ Антропологийн том салбар/field рүү орох сонирхол маань төрсөн. Яагаад гэхээр нийгмийн удирдлагааа сурч байх хугацаанд миний голчилж барьж авсан сэдэв бол гэр бүлийн хүчирхийлэл. Би гэр бүлийн хүчирхийлэл юу юм бэ? гэдгээс илүүтэйгээр ямар харилцаа, ямар хөгжил, юу үүсээд ямар зүйлтэй уялдуулан үзэх боломжтой вэ? гэдгээ хараад би эмэгтэйчүүд судлал руу давхар орсон байдаг. Энэ чинь юу юм бэ? Энэ чинь одоо юу гэсэн үг юм бэ? гээд сонирхоод орсон юм. Судалгаандаа ашиглаад явж байсан ихэнх онолчид маань Gender Studies, Anthropology, Feminist Activist онолчууд болоод хувирчихсан. Тэгэнгүүт судлаж эхлэсэн. Тэгээд асар том Феминист хөдөлгөөнөөс үүдэлтэй эмэгтэйчүүдийн дуу хоолой, эмэгтэйчүүдийн эрх, хаана юу дутаад байгааг үгийнхээ хүчээр, боловсролоор тэнд маш зөв аргументтай, уурлаж гарч байгаа уургүй феминистүүд байгаа юм. Уураа дараад сурчихсан, тархиа ашиглаад чадаж байгаа маш том мэтгэлцээний орчин бүрдээд өгчихсөнийг би хараад Энэ надад таалагдаад байна. Энийг би судлаадхая, Би заавал энийг мэддэг болж төгсье гээд ийшээ орсон.

 Яаж эхлэсэн бэ гэхээр итгэл үнэмшил. Би одоо өөрийгөө жоохноосоо бодоод байхад тэгш эрхийг их эрхэмлэдэг хүүхэд байсан байна лээ. Тэрийгээ мэдэхгүй. жендэрийн талаар ямар ч ойлголтгүй, заримдаа facebook memories гарч ирнэ. Тэгэнгүүт anti-femimist юмнууд биччихсэн байдаг, насаа харахаар 18-тай. Тэр миний тухайн үедээ нийгмээсээ олж авсан мэдээлэл байгаа юм. Одоо өөрийн итгэж үнэмшиж байгаа зүйлийнхээ тас эсрэг зүйл биччихсэн зөндөө түүх гарч ирж байна.

Бидний үзэл баримтлал, үзэл бодол, итгэл үнэмшил үргэлж өөрчлөгдөхийг нийгэм маань бүрдүүлж өгдөг. Энийг хөгжөөж байх ёстой. Яааж ийм нийгмийг бүрдүүлээх вэ гэхээр энэ олон талт онол ч байна уу? юу ч  байна, олон талт өнгүүдийг бид нар эрхэмлэж байх хэрэгтэй. Ийм учраас энэ эндээ байж байх ёстой юм. Энэ их сонирхолтой. Залуус маань ч гэсэн энэ салбарыг сонирхоорой. Наад захын мэдлэгийг бол гүүглээс авчихна. Гэхдээ яг голч, голч онолчуудын номыг уншаад ч юм уу? тэр өгч байгаа аргументуудыг нь уншаад үзэхэд өөрийн эрхгүй өөрөө өөрийгөө няцаана л даа. Энэ л гол зорилго нь – Gender Studies, Anthropology. Нийгэмд байгаа хамгийн дуу хоолой байхгүй байгаа бүхнийг гаргаж ирж байж энэ шаталсан ёсыг бага багаар байхгүй болгох зорилготой. Дандаа нэг төрлийн дуу хоолой яваад тэр үзэл бодлоо шахаад байвал нэг ёсны дарангуйлал болно. Яг үүнийг л нөгөө талаас нь олон өнгөө нэмэхийн тулд энэ салбарууд чинь байгаад байгаа юм. Яагаад  ЛГБТ туг олон төрлийн өнгө байдаг юм. Энэ чинь ийм учиртай. Зөвхөн жендэр гээд тодорхойлолт биш байгаа биз. Энэ чинь яг томоор нь харах юм бол Дэлхий ертөнцдөө, хүн төрөлхтөний хөгжилдөө, нийгмийн аюулгүй байдалдаа, нийгэмдээ байх ёстой олон өнгийг илэрхийлээд байгаа хэрэг.  Би бүх юмаа байгаа тодорхойлолтоос нь цаадхыг хараад байх боломж бүрдээд байна гэсэн үг. 

Кенна: Энэ удаагийн дугаараа ингээд өндөрлөе. Их олон мэдээллийг авлаа. Хамгийн сүүлд нь нэг л асуулт байна. Яаж тэгвэл хамгийн эхэнд феминист болох вэ? Жижигхэн зөвөлгөө хаанаас эхлэх вэ? 

Зочин:  Яаж феминист байх вэ? гэхлээр. . . Би бол хувьдаа тэгж хэлнэ. Хүйснээс цаадхыг хардаг бай. Феминист гэхээрээ эмэгтэй хүн гээд тодорхойлоод байгаа шүү дээ. Энэнээс цаадхыг хардаг байх ёстой. Эмэгтэй хүн гэдэг тодорхойлолт дотор чинь ЛГБТ, өнгө байгаа. Ганц эмэгтэй гээд тодорхойлолт өгчихөөд эрчүүдийн эсрэг гээд хүйсэн дээрх маргаан үүсээд байгаа биз. Энэ маргаанаас цаадхыг харж байж бид нар зөв феминист болно. Феминистүүдийн гол зорилго нь юу юм – Аюулгүй нийгэм л. Маргаангүй, аюулгүй, бие биедээ халддаггүй тэр нийгмийг л цогцлоох зорилготой. Би бол ингэж л хэлнэ.

 

Кенна: Заа маш их баярлалаа. Уншигчиддаа хандаж хэлэхэд бид хоёр дахиж подкасm хийнэ. Зөндөө зүйл төлөвлөж байгаа. Мэдээлэллээ бас аваад явж байгаарай. Битгий нэг подкаст дуусчихлаа гээд орхиорой гэж гэж хэлэх байна. Түр баяртай. 

 

Та яг одоо Mongolian Queer Podcast-ыг уншиж дууслаа ☺ 

Нийтлэл бэлгэсэн: Bilguun Batchuluun