ЛГБТ Төвөөс эрхлэн гаргадаг Mongolian Queer Poscast маань та бүхэндээ унших хувилбараар хүрдэг билээ. 4-р улирлын анхны дугаарыг та бүхэндээ хүргэж байна.

Сонсох бол энд дарна уу.

Т: Сайн байцгаана уу? Намайг Туяа гэдэг. Би өөрийгөө илэрхийлэхдээ гей эмэгтэй гэж илэрхийлдэг. Яагаад гэдгийг нь мэдэхгүй, учир нь “гей” илэрхийлэл маань сэтгэлд минь илүү ойр буудаг учраас тэгэг юм болов уу даа. Ер нь бол сэтгэлээ сонсвол ямарваа нэг нэр томьёонд багтах сэтгэлгээ бол надад байдаггүй л дээ. Гэхдээ яах вэ нийгэмд өөрийгөө илэрхийлэхдээ гей эмэгтэй гэж илэрхийлдэг нэг тийм эмэгтэй байна аа. Би одоо Монголдоо амьдардгүй, 2003 оноос хойш  Англид амьдарч байгаад анх удаа Монгол ийм урт хугацаагаар ирж байна. Мөн бусдадаа өөрийнхөө түүхийг хуваалцаах энэ завшааныг олгож байгаа ЛГБТ Төвдөө мөн Гонто, Кенна хоёртоо баярлалаа.

Г: Манай podcast-д орж байгаад баярлалаа! Манай podcast-ыг сонсож байсан уу?

Т: Үгүй ээ

Г: Овоо их сонсолттой, тэгээд гадаадад байгаа хүмүүс маш их сонсдог гэсэн.

Т: Би харин тэр тал дээрээ жоохон муу, хааяа ФБ хуудас орж л юм харна тэрнээс podcast-ыг бол чих тавин сонсож байгаагүй юм байна аа.

Г: Хэдэн жилийн дараа Монголдоо ирж байна вэ?

Т: Би Англид 17 жил хагас болсон, тэгээд ингэж удаан хугацаагаар ирээгүй бараг 10аад жил болсон байхаа.

Г: Пэээх, Монголд ирэх ямар байна?

Т: Монголд ирэх гоё байна, цаг агаар нь ч тогтуухан сайхан, Англид бас цаг агаар хэцүү шүү.

Г: Монголд “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийг 10 жилийн өмнөхөөс илүү нээлттэй тэмдэглэдэг болсон, тэгээд тэр ялгааг харах ямар байна?  Өөрөө ч яг PRIDE-ийн үер Монголд ирж таарлаа.

Т: Харин тийм ээ, маш гоё байна. Хамгийн гоё зүйл нь гэвэл манай залуучууд үнэхээр гоё нээлтэй болсон байна. Би 40 гарсан шүүдээ, миний үеийн хажууд 17, 18 тай залуучууд хамаагүй илүү нээлттэй болсон байна. Хүмүүс бас бие биенээ хүлээн зөвшөөрч чаддаг болсон байна. Хүнийг байгаагаар нь хайрлаж чаддаг болсон тийм нийгэмд амьдарч байгаа мэт сэтгэгдэл төрлөө.

Г: Манай зочин өсвөр насандаа ямархуу хүүхэд байсан? Анх өөрийгөө яаж мэдсэн бэ? Тэгээд одоо үеийн залуучуудтай харьцуулвал юу нь өөр байна.

Т: Би анх Англи руу гарахдаа 23-тай байсан. Кам аут хийгээгүй өөрийгөө нуучихсан, энд тэнд очоод л стрэйт охидуудад дурлаад л, гэхдээ л өөрийгөө илэрхийлж чадахгүй дотроо шаналаад, тэгээд л нөгөө дуралсан охиныгоо найз залуутайгаа үнэсэлцэж байхыг нь хараад л зүрх шимширээ л явж байсан даа. Тийм л үед байсан шүү дээ би. Тэгээд 23-тайдаа Англид анх очоод сургуульдаа очиход манай сургууль руу явдаг нь СОХО гээд гудамж байсан тэр нь гей залуусын гудамж. Тэгээд би өдөр болгон тэр замаар л сургууль руугаа явдаг байсан болхоор энд тэнд 2 залуу үнэсэлцэх ч юм уу тэ тийм зүйлсийг маш их харж ойлгосны дараа өөртэйгөө эвлэрсэн дээ. Тэр хүртэлх миний 10, 20 насны үе хэцүүхэн л байсан, сэтгэлийн дарамттай.

Г: Одоо тэгээд эндээс харж үзвэл өөрийгөө мэдэхгүй явж байгаа залуучуудад харагдах ч юмуу тэ, тэдэнд ойлгуулах үүднээс PRIDE бол чухал ч юм шигээ.

Т: Та бүхний хийж байгаа ажил маш чухал ажил шүү дээ. Нийгэмд бэлгийн цөөнхүүдийг чиглүүлж байгаа нь. Миний 10, 20 насны үед иймэрхүү юм байдаггүй байсан. Бодоод үзэхээр одоогийн залуучууд маань маш их давуу талтай нийгэмд амьдарч байгаа нь мөн та бүхний нөр их хүч хөдөлмөрийн үр дүн. Эдгээр залуус маань маш их нээлттэй байж байна, стрэйт хосууд бусад нийгмийн хүмүүс ч гэсэн бага багаар зөв мэдээлэл авч байгаа явдалд маш их баяртай байна.

Г: Би ч гэсэн анх ЛГБТ Төв байгаагүй бол өдийд яг юу хийж явах байснаа ч төсөөлөхгүй байна.Надтай адилхан ийм бодолтой зөндөө залуус байгаа гэдгийг мэдэж байна.

Т:Гонто анх хэдтэйдээ кам аут хийж байсан бэ?

Г:Би чинь 2 жилийн өмнө л хийж байсан шүү дээ, тэгээд миний түүхийг сонсмоор байвал миний podcast-руу ороод сонсоорой. Одоо бол хөтлөгч хийж байна хэхэ. Тэгээд тэр бүүр гей гудамж юм уу тэ?

T: Мхн SOHO гээд бүүр гей дүүрэг байдаг Лондонгийн төв хэсэгт. Тэр бол маш гоё газар тэгээд Лондонд очиж байгаа хүмүүсийн заавал үзэх газруудын нэг шүү дээ.

Г: Ямар гоё юм бэ. Тэгээд тэд тэгвэл жилийн 4 улирал бараг PRIDE юм бишүү тэ ?

Т: Тийн ер нь бол байнга.

Г: Заавал очно. Тэгээд өөрөө бол тийм нээлттэй газар бас өссөн гэж хэлж болохоор байна шүүдээ тэгээд  өөрийн чинь хувьд ямар байв?

Т: Би жоохондоо ер нь бол өөрөөсөө эгчмэд хүмүүсд дурлаад л явдаг байсан л даа. Анхны тохиолдол гэвэл гэвэл 2 билүү 3 ангид байх аа, хүүхдийн ордны манай хийлийн дугуйланд явдаг байсан 9, 10-р ангийн надаас хамаагүй эгч тийм охин байсан. Тэгээд тэр миний хамгийн анхны дурлал байсан.

Г: 8,9-тэйдөө гэсэн үг шүүдээ бололгүй яах вэ.

Т: Тийн, тэгээд л хийлээ бариад тэр эгчийгээ дагаа л гүйгээд байдаг байсан, тэр эгч хаана очиж дадлага хийнэ тэнд нь би бас байж л байдаг даа. Энэ миний анхны тохиолдол гэхдээ тухайн үедээ бол ойлгохгүй жоохон байсан. Мөн дээрээ олон ахтай ганцаараа охин байсан болоод ч тэр юм уу, би эгчгүй болохоор эгч хүн шиг сэтгэл минь ойрхон байгаан боллв уу гэж боддог байсан юм шиг байгаа юм. 17,18 хүрээд арай гайгүй юмыг ойлгодог болсон үедээ нэг удаа биш нэлээн хэдэн удаа давтагдаад л, олон охинд дурлаад ирэхээрээ за энэ чинь юу болоод байгаа бол гээл асуулт гарч ирсэн. Тэр үеэс өөрийгөө илүү ойлгож эхэлсэн, гэхдээ тухайн үед өөрийгөө маш их дарж “Би яагаад ингээд байна? Чи буруу юм руу явж байна шүү! Манай найз охидууд найз залуутай болоод байхад би яагаад эмэгтэй хүн бодоод байдаг юм.” Энэ бодлуудаасаа болж маш их сэтгэл санаагаар унаж, сэтгэлийн зовлонтой байсан даа энэ бүхэн тэгээд л бид бүгдийн бүхнийх нь тулаад гардаг зовлон байх даа.

Г: Гэхдээ үнэхээр нээлттэй багаас нь мэдэдэг байсан бол хамаагүй дээр байсан байх тэ? Ийм хүмүүс байдаг энэ чинь байгалиасаа, чамд ямар ч буруу байхгүй гээд хэлсэн бол хамаагүй хөнгөн амьдрах байсан даа.

Т: Тийн тэр боловсролын системд нь тэрийг оруулж өгч байж хүүхдүүд багаасаа тийм юм суух байх л даа. Одоо гэхдээ ер нь эхнээсээ ороод эхэлсэн шүү дээ. Английн боловсролд заагаад бол эхэлчихсэн.

Г: Одоо тэгэх байлгүйдэээ, би одоо үхэхээсээ өмнө Монголд ижил хүйсийн гэрлэлт харчихмаар л байна.

Т: Хэдэн настай билээ Гонто минь?

Г: 23-тай шүү дээ, тэгээд өсвөр насандаа өөрийгөө дурлаад байгаагаа мэдэчихээд, өөртэйгөө зөрчилдсөөр байгаад Лондон явж байсан юм уу?

Т: Ер нь бол тийн шдээ, тэр үед одоогийн манай залуучуудад байгаа шиг мэдээлэл их байдаггүй байсан. Ийм Төвч байхгүй хаана юу байгаа нь мэддэггүй байсан. Жишээ нь оюутан байхдаа сэтгэлийн гүнд нэг ийм газар олох юмсан гээл,  хүнтэй танилцах юмсан гэж боддог мөртлөө хаашаа явхаа мэдэхгүй, юу хийхээ мэдэхгүй, юу ч байхгүй хаана юу байгаа нь мэдэгдэхгүй тийм байдаг байсан. Тэгээд Лондон явах хүртэл өөрийгөө бариад л,  хүмүүсийг дагаж худлаа ярина.

 

Тэр бол миний шаналж явдаг байсан зүйл, хүнд худлаа ярих , заавалчгүй худлаа ярих бол хэцүү зүйл.

 

Нэг залуу хаалган дээр хүрж ирээд намайг сонирхоход тэр надад таалагдахгүй байхад гэрийнхэн шал ондоогоор хүлээгээд авчихсан “Өө энэ танай найз залуу болох гэж байгаамуу?” гэнэ. Тэрнээс нь болоод цаашид зөндөө худлаа ярих тохиолдол гарна. Би өөрөө тэрэндээ маш их зовдог байсан. Үүнээс үүдээд бид муу зуршилд маш их автадаг юм шиг байгаа юм. Одоо тэгээд л тэр үед чинь дөнгөж 17 настай шилжилтийн үе байгаа тэ. Энэ үед хүн өөрийгөө үнэлэх үнэлэмж байдаггүй болохоор муу зүйлрүү орох нь их амар. Тэгээд тэр сэтгэлээр унасан үедээ архи, тамхи хэрэглэнэ зүгээр л сэтгэл санаагаа засах гэж. Үүнээсээ болж улам ийшээ уусах ч юм гарна. Тэгээ л Англид очсоныхоо дараа энэ чинь зүгээр л байдаг л юм байна шүү дээ, өөртэйгээ тэмцэлдэх хэрэггүй юм байна шүү дээ гэж ойлгосон Мөн эхлээд өөрийгөө ойлгож хүлээн зөвшөөрч байж бусдыг хүлээн авах юм байна. Тэгэх биш харин бусад хүмүүсд өөрийгөө тулгаад чи намайг ойлгох ёстой гэж тулгах бол биш юм байна лээ.

Г: Миний ойлгосноор бол тэр газарт очоод өөрийгөө хүлээн зөвшөөрөх процесс илүү амархан болсон байна гэж бодлоо.

Т: Мхн, Сэтгэл нэлээн ойрхон болоод, зориг орсон. Миний нэг хайртай найз байдаг, би тэр найзыгаа хүндэлж хайрлаж мөн айж явдаг ч би анх тэр хүнд хэлэхээр шийдэж байсан. Тухайн үед надад энэ найзыгаа алдаж магадгүй гэсэн бодол байсан ч би хэлэхээр зориг шулуулдсан. Хэлэх гэж байх үедээ байн байн ээрч муйраад, 2-3 дахин больдог ч юм уу гэсэн бодол төрөөл шууд л “Найз нь ийм эмэгтэй хүнд татагддаг юм байна” гээл хэлж байсан. Тэгсэн манай найз над руу нэг том хархаар нь би шууд за ингээл загинуулдаг юм байна гээл бодож байсан тэгсэн тэр үсэрч босож ирээд л намайг чанга тэвэрч аваад л “Чи миний жинхэн найз, миний хамгийн анхний лесбиян найз” гээд л баярлаад л.  Надад энэ нь маш их урам зориг өгсөн.

Г: Анх кам аут хийсэн хүн нь тийм гоё эерэг хүлээж авна гэдэг нь цаашдын зориг өгч байгаа шүүдээ. Манайхаан анх хэнд кам аут хийхээ сайн бодоорой хэхэ

Т: Гэхдээ хүн заавал өөрийгөө бусдад заавал зарлааад байх хэрэг байна уу үгүй юу тэрийгээ сайн бодсон нь дээр байх. Эхлээд хүн өөртэйгөө эвлэрч байж, өөр өөрийнхөө амар амагланг олж байж, би ийм юм байна шүү дээ гэж ойлгож хүлээн зөвшөөрснийхөө дэрээ хүмүүсд хэлсэн нь дээр байх.

Г: Бас магадгүй ирээдүйд хэн ч кам аут хийх шаардлагагүй болхо л байх тэ

Т: Тэгээд дээрээс нь кам аут хийсэн ч гэсэн нөгөө хүн чинь ч цочролд орно шүү. Жишээ нь ээж, аав, эгч гээд л тэ, бид нар бол өөрсдийнхөө үзэл бодлыг шууд тулгангуутаа энэ хүн намайг ойлгох ёстой гэсэн талаас нь кам аут хийх нь дутагдалтай тал байж магад. Яагаад гэвэл тэр нөгөө хүнд чинь чамайг ойлгох, дотроо эрэгцүүлэх боловсруулах цаг хугацаа хэрэгтэй шүү дээ. Тийм болохоор хүлээцтэй хандаж тэр хүмүүсд бас цаг хугацаа олгоорой.

Г: Тэгээд сая яриандаа Монгол хүн байдаггүй юм шиг санагдсан гээд ярьснаадаа, гэтэл одоо манай цөөнхүүд арай нээлттэй болоод бие биенээ таньж мэддэг болсон үе. Одоогийн залуучууд бол 15,16 настайдаа болзоонд яваад л ер нь туршлага сууж байгаа шүүдээ. Харин бид стрэйт хүмүүсийг бодвол сүүлд 22, 23 тайдаа кам аут хийгээд хожим болзож үзэж байгаа шүү дээ. Үүн дээр тулгамдаж байсан асуудлууд байсан уу?

Т: Миний хувь төвөгтэй юм байгаагүй. Бүхий л зүйлд өөрийн гэсэн цаг хугацаанд болж өнгөрдөг, Дэлхий дээр 7 тэрбүм хүн байгаа бүх хүний цаг хугаацаа адил биш шүүдээ тийм болхоор миний бодлоор үгүй ээ. Учир нь миний бүх болох ёстой юм цаг хугацаандаа боломж нь бүрдээд болсон гэж боддог. Тийм учраас харамсаад байдаг зүйл байхгүй ээ. Өнгөрсөн дэх алдаа оноо бүгд л өнөөдрийг бий болгосон байдаг  болохоор бүхий л зүйлдээ талархаж явдаг.

Г: Сая сонсоход би өөрийгөө хэтэрхий бас яарчихсан болвуу, юмнаас хоцрох гээд байсан юм шиг санагдаж байсан болохоор тэгсэн байх гэж маш их бодлоо л доо. Мөн найзууддаа кам аут хийх нэг өөр тэ манай үеийнхэн юм чинь намайг ойлгоно, хэрвээ ойлгохгүй бол гуньж гутраад ч юм уу яаж ийж байгаад болчдог. Харин гэр бүлдээ кам аут хийнэ  гэдэг жоохон хэцүү юм шиг санагдаж байна. Гэр бүлийн хүмүүсдээ кам аут хийсэн түүхээсээ хүваалцаач.

Т:  Би дээрээ 3 ахтай, ах нар маань надаас их хөндий хол юм шиг санагддаг л даа, хэчнээн бие биедээ хайртай ч ах нар гэр бүлд нэг бэлэг тэмдэг болж байдаг даа тэ хахах. Тийм болохоор эхний үед ах нарыгаа би хойш тавьсан дараад нь болох байлгүй дээ гэж бодоод. Харин хамгийн гол нь ээж, аав хоёр минь байсан. Би яг Англид очоод найз охинтой болоод тэрийгээ аавдаа цухуйлгаж байсан л даа, тэр үед аавын минь бие тааруу байсан учир аав минь ойлгосон үгүйг нь мэдэхгүй. Түүний дараа шууд ээждээ хэлсэн гэхдээ бүүр тийн нарийвчлан хэлээгүй. Аавыг минь өнгөрсний дараа ээж маань намайг хуучин эхнэртэй маань гэрэлсэн байхад бид хоёр дээр ирж 1,2 сар амарчаад буцдаг байсан. Эхний жилдээ бол ирчээд л манай эхнэртэй нээх их юм ярьдаггүй байсан харин 2 дахь жилдээ бол хандлага нь хамаагүй дээрдээд ирсэн. Энэ чинь их гоё юм байна шд хамт хоолоо хийнэ, гэрээ цэвэрлэнэ ингэж амьрах чинь ёстой гоё юм байна ээж нь баярлаж байна гэж хэлсэн. Энэ сэтгэгдэл нь надад маш их урам өгсөн. Учир нь тэр хүн миний амьдралд орж ирээд яаж амьдарч байгааг хараад илүү их мэдэрч ойлгосон байх гэж бодож байна.

Г: Нууц биш бол ээж нь хэдэн настай вэ ?

Т: Ээж минь одоо байхгүй л дээ, тухайн намайг ойлгож байх үедээ 60 орчим насны байсан.

Г: Гэтэл одоо Монголд чинь 40-тэй ээжүүд ойлгохгүй байгаа шүүдээ.

Т: Тиймүү, би чинь одоо 40 гарсан явж байна шд хэхэ

Г: Ерөөсөө 40 гарцан юм шиг харагдахгүй байна. Тэгээд сая өөрөө эхнэр гэж ярьлаа шүүдээ, хууль ёсны эхнэр зүгээр үерхэж байгаа хоёрын ялгаа яг юу вэ?

Т: Хувь хүний үүднээс хариулахад ямар ч ялгаа байхгүй ээ, магадгүй гэрлэлт гэдэг зүйл тухайн хоёр хүний харилцааг илүү ойртуулж холбож өгдөг байх. Миний хувьд гэвэл илүү дутуу зүйл байгаагүй, манай найз охин бид хоёр дөнгөж үерхэж эхэлж байсан, тэгээд Монголд ямар ч гэрлэх боломжгүй байсан тэгээд л Англид очиж гэрэлсэн. Бид хоёр бэлэн биш байсан. Яг одоо ингээд хархад гэрлэсэн амьдрал гэрлээгүй амьдрал хоёр ялгаа их байхгүй юм шиг санагдсан. Тийм болхоор тэрэнд тийм их яараад байх юм биш байхаа.

Г: Сая тэгээд экс эхнэр гэж ярьлаа шүүдээ хэр удаан хамт байсан бэ?

Т: Бид хоёр 10 жил хамт амьдарсан.

Г: Хэрвээ нууц биш бол 10 жилийн харилцааг дуусгах ямар байсан ?

Т: Хэцүү шүү , Романтик харилцаа байхгүй болсон ч гэсэн хүнд дассан сэтгэл гэж байдаг даа, тэр сэтгэл бол үнэхээр хэцүү зүйл байдаг юм байна лээ. Нэлээн зууралдаж, төөрөлдөж зовлонтой байж байж бид хоёр хөндийрсөн л дөө. Гэхдээ одоо бид хоёр бие биедээ тусалж дэмждэг харилцаатай найзууд болсон. Миний хувьд бол экс гэхээрээ л үзэн ядаж салах гэдэг ойлголтонд дургүй, нийцдэггүй учир нь би тэр хүнтэй олон жил хамт амьдарсан. Ер нь  жил ч бай 10 сар ч бай тэр хүнийг би хайрлаж чадсан юм чинь яах гэж үзэн ядах юм билээдээ.

Г: Одооноос цаашдын амьдралаа хэрхэн төлөвлөж байна. Намайг хархад бол маш залуухан харадсан. Маш их эрч хүчтэй залуухан.

Т: Амьдралын туршлага гэвэл жил тутамд л туршлага хуримтлуулж амьдардаг шүү дээ. Зовлон жаргал, салалт гээд л энэ бүхэн чинь хүнд туршлагаар юм ойлгуулж ухааруулж байдаг. Тэгээд энэ үүднээс хархад бол тийм төлөвлөгөө хийнэ гэдгээ больдог юм шиг байна шд. Одоо цагтаа амьдарч байвал л болоо.

Г: Хайр дурлалыг бол төлөвлөөд нэмэргүй л байхдаа тэ

Т: Тэр зүйл төлөвлөгдөх юм биш байх аа. Учир нь хүний сэтгэл зүрх яаж төлөвлөгдөх вэ дээ. Хүн өнөөдөр ямар сэтгэлтэй байна тэрийгээ дагаж явж байхад алдсан ч байсан тэр хүнд буцаад сургамж болдог, оносон байсан ч тэр иргээд дурсамж болж үлддэг. Би бол одоо юмыг төлөвлөөд алдах болов уу онох болов уу гэхээ больсон байна лээ. Сэтгэл юу хүсэж байна тэрийгээ хийж одоо цагаараа амьдрах нь илүү аз жаргалтай юм шиг санагдаж байна.

Г: Тэгээд одоо Монголдоо ирж амьдрана гэж бодож байна уу? Аль эсвэл Англи руу буцах гэж байна уу?

Т: Би одоо 7 хоногийн дараа буцах гэж байна. Гэхдээ би 17-18 жилийн дараа Монголдоо ийм удаан хугацаагаар ирж байгаа болхоор сэтгэл минь хувирсан. Ийм гоё хүрээлэл дунд ороод Монголдоо буцаж ирж өөрийн цаг заваа Монголдоо зориулна гэж маш их бодож байна. Монгол хүн гэхээрээ л хү ха гээд л байдаг гэж боддог байсан ч үгүйээ харин ч өөрсдийн гэсэн маш гоё онцлогтой ард түмэн гэдгээ сая эргэн саналаа.

Г: Ирээрэй хэхэ. Нийгмээс бид бүхэн лүү “Та нар хүүхдүүд уруу татлааа, танайхан ингэж байгаа л больчихно, барууны орнуудыг дууриаж байна саваагүй юмнууд.” гэдэг. Тийм болохоор бас Монголд байгаа нээлттэй күийр төлөөллийн тоо 1-ээр нэмэгдэж байгаад баярлах болно.

Т: Ямар ч улс оронд тийм хүмүүс байдаг. Хүлээн зөвшөөрсөн оронд ч гэсэн хэсэг бүлэг мөн зөвшөөрч чаддаггүй хүмүүс байдаг юм аа. Тийм учир тэрэнд бол нээх их ач холбогдож өгөөд нэмэргүй байх гэж би боддог. Зүгээр өөрсдийхөөрөө байж мэдээлээ цацаж, өөрсдийнхөө сэтгэлийг сайхан байлгаад тэр чинээгээрээ бусад хүмүүсийн юу ярьж байгаа нь чухал биш юм шиг санагддаг. Ер нь бол хүмүүс бие биенээ кам хийж гэж шахдаг зүйл хосууд болон найз нөхдийн дунд их харагдадаг л даа. Англид хүртэл би зөндөө харж байсан. Миний хүвь хүн өөрийгөө эхэлж ойлгосон үед, өөрийнхөө гүн лүү орсон үед, өөрийнхөө үнэлэмжийг ойлгосон тэр үедээ л кам аут хийх нь зүгээр юм шиг санагдсан. Хүнд зориулж биш, хүнд ямар харагдахдаа биш, хүний төлөө биш, зөвхөн өөртөө зориулж кам аут хийх нь айдсаар сэтгэлээ тэжээх биш харин хайраар сэтгэлээ тэжээнэ гэсэн үг. Тэр бол бид нарын хүсэл, эрх чөлөө гэх зүйл цанаасаа урган гарч ирэх болно шүү.

Г: Ямар гоё үг вэ. Манай подкастанд оролцож хүмүүсд маш гоё зөвлөмж өгсөнд баярлалаа. Баяртай дараагийн дугаараар уулзъя.

Нийтлэл бэлтгэсэн: Бондоолой