NikkieTutorials хэмээх YouTube хуудсаараа олонд танигдсан Никки Дэ Жагер өөрийгөө трансжендэр эмэгтэй хэмээн илэрхийлэв.

Өмнөх долоо хоногт тэрээр “Би камин аут хийж байна” гэсэн гарчигтай 17 минутын бичлэг өөрийн 12 сая гаруй дагагчтай YouTube хуудсан дээрээ байршуулсан бөгөөд уг бичлэгээрээ өсвөр насандаа хүйсийн шилжилтэнд орсон болон сүрдүүлгэд өртсөн учраас энэхүү бичлэгийг хийхээр шийдсэн тухайгаа хуваалцсан байна.

“Өнөөдөр би та бүхэнтэй үргэлж хуваалцахыг хүсдэг байсан зүйлээ хэлэх гэж байна. Хэдийгээр би өөрийн хүсэлтээр илэрхийлэхийг хүсдэг байсан ч надад тийм боломж олдсонгүй бололтой” гэжээ.

“Тэгэхээр, би өнөөдөр зориг шулуудан та бүхэнд нэг зүйл хэлэх ёстой боллоо. Би бага байхдаа буруу биед төрсөн буюу би трансжендэр хүн. Би бол NikkieTutorials, бас би бол Никки. Би бол би.”

Lady Gaga, Jessie J, Bebe Rexha зэрэг дэлхийн топ одуудтай хамтарч ажиллаж байсан од маань өөрийгөө бүхэл амьдралыхаа туршид эмэгтэй хүн гэж тодорхойлогдож байсан бөгөөд 6 настайгаасаа хойш хүйсийн шилжилтээ эхлүүлэжээ.

“Энэ хорвоо нэр хаяг, томьёогоор дүүрэн бас энэ нь надад хэзээ ч таатай санагдаж байгаагүй. Би өөрөө өөрийхөө хүн, өөрөө өөрийхөө илэрхийлэл байхыг хүссэн. Би бол Никки. Би бол би, бидэнд ямар нэгэн нэр шошго хэрэггүй. Үнэхээр хаягламаар л байгаа юм бол, тиймээ, би трансжендэр.”

Трансжендэр байдлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосоор орж уншина уу.

Хэсэг бүлэг үл таних этгээдүүд түүнийг олон нийтэд зарлана хэмээн сүрдүүлсэн тухай тэр үргэлжлүүлэн дурьджээ.

“Хувь хүнийг хүндэлж мэддэггүй чөтгөр шиг хүмүүс байдгийг мэдэх аймшигтай юм” хэмээгээд “Намайг сүрдүүлээд, бүх амьдралыг минь сүйтгэе гэж бодож байсан хүмүүст энийг зориулж байна.”

Ингэж хэлээд Никки камерийн өмнө дунд хуруугаа гаргажээ.

Никкигийн бичлэг интернэтээр хандалт их авч ЛГБТИК хүмүүсийн төлөөлөл түүнийг дэмжиж эхэлсэн байна. Тухайлбал “RuPaul’s Drag Race” уралдааны 5-р улиралын ялагч Жинкс Монсүүн, поп суперстар Ким Петрас, болон YouTube-дээр makeup бичлэгүүдээрээ алдаршсан Никита Драгүн нар цахим хуудсаараа дамжуулан түүнийг дэмжсэн юм.

 

“@NikkiTutorials-д өөрийхөө түүхийг хуваалцсанд нь баяр хүргэе! ХЭН Ч бусдын өмнөөс илэрхийлэх эрх байхгүй. Цэг.” гэж Жинкс хэлжээ.

“Никки энэ бүхэнтэй нүүр тулсанд үнэхээр харамсаж байна. Гэхдээ тэвчиж гарсанд нь чангаас чанга алга ташмаар байна.”

Никита өөрийн твиттер хуудсаар дамжуулан “Би чамаар үнэхээр бахархаж байна! Хэчнээн хэцүү байгааг нь ойлгож байна. Өөрийгөө илчилж, үнэн мөнөөрөө амдарч байгаа чинь нүдэнд минь нулимс цийлэгнүүллээ. Өөрийхөө түүхийг хуваалцсанаар хэчнээн олон хүнд урам зориг өгч, туслаж байгаагаа чи мэдэхгүй дээ! Би тэдний нэг юм шүү! Тэр ЭМЭГТЭЙ ХҮН гэж хэллээ!” хэмээн жиргэсэн байна.

 

Эх сурвалж: gaytimes.co.uk

Орчуулсан: Меган /Meghan/