Та бүхэнд харилцаагаа шалгах боломжтой дараах нийтлэлийг орчуулан хүргэж байна. Мэдээж, ямар ч харилцаа төгс байдаггүй, тиймээс зарим сул талыг хүлээн зөвшөөрөхөөс битгий айгаарай. Харин ч таныг хамтрагчтайгаа харилцаагаа дараагийн түвшинд гаргахад тус болно.
Мөн харилцааны талаар бэлтгэж буй цуврал нийтлэлүүдийг хүлээн авна уу.
Хүчирхийлэлтэй харилцааг танин мэдэх нь
Анхаарах зүйлс:
- Энд төгс харилцааны тухай бичигдсэн байгаа. Амьдрал дээр бүр ч их төвөгтэй зүйлс олон. Тийм учраас гол нь чухал зарчмуудаас хэт хазайхгүй л байх.
- Дараах жагсаалт “Үндсэн” болон “Нэмэлт” гэсэн хэсэгтэй. Үндсэн хэсэгт хувьсах боломжтой зүйлс бичигдсэн байгаа бол нэмэлт хэсэгт зарим хүмүүст чухал биш байж болох зүйлсийг оруулсан.
- Зарим харилцааны тухайд энэ жагсаалт таарахгүй байж болно. Бүх харилцааг ганцхан төрлийн жагсаалт тодорхойлох боломжгүй билээ.
- Энэхүү жагсаалт нь насанд хүрсэн хүмүүсийн харилцааг (заавал хосуудынх байх албагүй) тодорхойлох тохиромжтой.
- Хэрэв харилцаа тань “нэг л биш” санагдаж байгаа бол та бусдаас тусламж авахаас битгий санаа зовоорой.
- Харилцаа гэдэг бол хэн нэгнээ дэмжиж, аз жаргалтай байх учиртай зүйл билээ.
Зарим асуулт хэт олон давтагсан байж магадгүй ч, энэ нь чухал зүйлсийг гээгдүүлэхгүйн тулд гэдгийг санаарай.
/Харилцаанд байгаа хүмүүст хүйс оноохгүй байхыг хичээж орчуулав./

Үндсэн хэсэг:
- Бидний харилцаанд ямар ч хүчирхийлэл байхгүй.
- Бидний харилцаанд бүх зүйл сайхан байна гэсэн мэдрэмж надад төрдөг.
- Шаардлагатай үед бид харилцааныхаа талаар нарийн ярилцаж чадна.
- Би бол бие даасан хүн. Надад өөрийн гэсэн амьдрал бий. Миний хамтрагч оролцдоггүй хийх ажил болон хүрээлэл надад бий. Хамтрагчдаа бүх анхаарал халамж, цаг хугацаагаа зарцуулах ёстой гэсэн мэдрэмж төрдөггүй.
- Хамтрагчгүйгээрээ би амьдарч чадахгүй, амьдрах утга байхгүй эсвэл би аз жаргалтай байж чадахгүй гэсэн бодол надад төрдөггүй.
- Миний хамтрагч надгүйгээр байж чадахгүй гэж бодол надад төрдөггүй.
- Хэрэв шаардлагатай бол бид харилцаагаа дуусгаж чадна гэдгээ ойлгодог. Миний амьдрал болон миний хамтрагчийн амьдрал тэглээ ч гэсэн дуусахгүй.
- Энэ харилцаа гэмших, айх эсвэл өртэй юм шиг мэдрэмж төрүүлдэггүй.
- Миний хамтрагч бид хоёр харилцаагаа үргэлжүүлэхийг хүсч байгаа болохоор бид хамтдаа байгаа.
- Хүсвэл би харилцаагаа дуусгаж чадна. Гэхдээ хүсэхгүй байна, яагаад гэвэл түүнтэй байх надад сайхан байдаг/бидний харилцаа надад чухал байгаа гэх мэт
- Надад чухал зүйлийг минь миний хамтрагч хориглож, үгүйсгэдэггүй.
- Би хүсэхгүй зүйлээ хийх ёстой учраас хийдэггүй.
- Надаас болж миний хамтрагч өөрийнхөө дуртай зүйлийг хийхээ болиогүй. Би юу хийх эсвэл хийх ёсгүйг нь заадаггүй.
- Бид харилцаандаа эрх тэгш байдаг. Миний хамтрагч надаас илүү эрх мэдэлтэй санагддаггүй, би ч мөн адил
- Бидний хэн нэг нь “гэрийн ахмад” шиг, нөгөөх нь байнгын “хүүхэд” шиг байдаггүй. Гэхдээ хааяа энэ дүрүүдэд ордог ч, хоорондоо солилцдог юм. (Заримдаа энэ дүрүүдэд байсан ч бодит нөхцөл байдалдаа хурдан буцаад ордог.)
- Санхүүгийн хараат байдал бидний дунд байхгүй. Хэрэв аль нэг нь харилцаанд илүү их мөнгө гаргаж таарвал, энэ нь
- Ярилцсаны дүнд
- Энэ тухай хэзээ ч ахиж ярихад хялбар байдаг
- Нөгөөх нь шууд бус ч гэсэн харилцаанд төдий хэмжээний мөнгө гаргадаг (хэрэв тийм боломжгүй бол энэ талаараа бас ярилцаж тохирсон байх)
- материаллаг/санхүүгийн харилцааг дуусгах амархан, энэ талаараа бас ярилцсан, тодорхой аргуудтай (ж.нь харилцаагаа бүр мөсөн дуусгахаар шийдсэн бол хэн хэн нь тусдаа амьдрах газартай, хадгаламжтай)

- Би хамтрагчаа хэн нэгнээс эсвэл аливаа зүйлээс “хамгаалаагүй”, бас тэр миний цор ганц аврал биш.
- Хамтрагчтайгаа холбоогүй байх нь асуудал үүсгэдэггүй. Надад өөр хүмүүстэй цуг эсвэл ганцаараа байх цаг байдаг. Миний хамтрагчид ч мөн адил.
- Харилцаанд юу болж байгааг би ойлгож, хүлээн зөвшөөрдөг.
- Чухал зүйл болоход бид маш сайн ярилцдаг. Харилцааныхаа талаар би бие даасан шийдвэр гаргах эрхтэй. Хэрвээ миний хамтрагчийн ямар нэг зүйл нь өөрчлөгдсөн бол бид энэ талаар чухал ярилцаж чадна.
- Хоёул санал нэгдсэн учраас тохиролцдог. Хэрэв би ганцаараа аялах бол миний хамтрагч ч бас ганцаараа аялж болно. Хэрэв бидний тохиролцоо хааяа эрх тэгш биш байвал энэ талаар маш нухацтай ярилцаж, шийдэл олж хоёул санал нэг байсан учраас юм.
- Хэрэв бидний аль нэг нь зарим орчинд илүү их боломжтой байвал (илүү санхүүгийн боломж, нийгмийн статус, олон танилтай эсвэл хуулийн баталгаатай байр суурьтай гэх мэт.)
- энэ талаар ярилцсан
- энэ тал хэзээд ярилцахад амархан, асуудал байхгүй
- Бид хоорондоо тэнцвэрээ олсон. Бидний харилцаанд энэ зүйлс нөлөөлөхгүй бусад зүйлсийн тухай ярилцсан
- Энэ тал дээр бид хоёр хоёулаа анхааралтай ярилцсан
- Хэрэв тэгш бус байдал ямар нэгэн байдлаар гарч ирвэл бид энэ талаар нухацтай ахин ярилцаж, тохиромтой шийдлийг олох болно.
- Бидний харилцааны ихэнх шийдвэр ярилцаж тохиролцсон үед гардаг. Хааяа хэн хэнд нь таалагдаагүй шийдвэр байх ч ерөнхийдөө харилцаа хэвийн байгаа. Маш цөөн тохиолдолд зөвхөн аль нэгэнд нь таалагдах шийдвэр байдаг.
- Надад ийм бодол төрдөггүй. “Би ихэнхидээ харилцааныхөө “төлөө” илүү их цаг, хүч, нөөц боломжоо зарцуулдаг эсвэл надад төдийлөн хамааралгүй асуудлуудад би санал нийлдэг болохоор ихэнхдээ асуудал гарахад би шийддэг.”
- Надад ийм бодол төрдөггүй. “Миний хамтрагч харилцаандаа илүү их анхаардаг санагддаг. Бас түүний хувьд хамааралгүй асуудлуудад тэр зөвшөөрдөг.”
- Намайг тусламж хүсвэл миний хамтрагч боломжтой бол надад тусалдаг/туслах болно. Надад бас цаг, боломж байвал би чадахаараа түүнд тусална.
- Хэрэв надад цаг, боломж, хүч байхгүй эсвэл хүсэхгүй байвал би заавал ямар нэгэн юм харилцааныхаа төлөө хийдэггүй. Би өмнө нь байнга хийдэг байсан юмаа одоо боломжгүй эсвэл хүсэхгүй байвал хийхгүй. Миний хамтрагч ч мөн адил над шиг асуудлаа шийдэх болно.
- Би хүсэхгүй байвал “үгүй” гэж хэлж чадна. (өмнө нь санал нийлдэг байсан ч) Миний хамтрагч миний шийдвэрт анхааралтай хандаж, хүндэлдэг. Эсрэгээрээ би ч мөн адил түүнийг хүндэлнэ.
- Миний шийдвэрийг хамтрагч минь ойлгохгүй байж болох ч хүндэлдэг/хүндлэх болно. Би ч мөн адил.
- Бид хоёрын үзэл бодол зарим зүйл дээр зөрчилдөж болно. Гэхдээ бид хоёр бие биендээ үзэл бодлоо тулгадаггүй.
- Миний хамтрагчид миний дотоод ертөнц, мөн чанар чухал санагддаг. Надад ч мөн адил түүний дотоод хүн чухал.
- Ямар ч орчинд надад ямар нэг зүйл эвгүй санагдвал би чөлөөтэй илэрхийлж чадна. Миний хамтрагч ч мөн адил.
- Миний хамтрагч төгс хүн биш, өөрийн гэсэн сул талтай гэдгийг би мэднэ, яг л над шиг
- Миний хамтрагч харилцаанд надаас өөр, бодит биш хүн төсөөлдөггүй.(хэт үзэсгэлэнтэй, төгс эсвэл бүр эсрэгээрээ муу хүнийг) Намайг яг байгаагаар минь хүлээж авдаг.
- Намайг засаж, хүмүүжүүлэх гэж надтай үерхээгүй/хамт байгаа биш.
- Би хамтрагчаа өөр хүн болгохыг хүсдэггүй, надад байгаагаараа таалагддаг. (Гэхдээ энэ нь зөвшилцөж, хааяа буулт хийх тал дээр зөрчилдөхгүй)
- Санаа зовж буй асуудлуудынхаа талаар би хамтрагчтайгаа чөлөөтэй ярилцаж чадна. (Гэхдээ харилцаанд байлаа гээд бүх юмаа ярих ёстой биш гэдгийг санах нь чухал, зарим хүмүүс бүх асуудлаа ярихыг хүсдэггүй) Миний хамтрагч ч мөн адил.
- Уран бүтээлч: Б.Оюунзул ig:@queer.artsy.tired
Надад энэ харилцаанд байх таалагддаг, харилцаанд байгаа тухай бодох би дуртай.
- Бид хоёул хүсч буй харилцааныхаа талаар ярилцаж, энэ тал дээр тохиролцсон. Бидний харилцаа хүссэнтэй минь нийцэж байгаа. (Тохиролцоо болгон үгчлэн ярилцаагүй байж болно.)
- Би хамтрагчтайгаа хангалттай харилцдаг. (Тухайн хүний мөн чанар, зан арашнингаас хамаарч хангалтгүй харилцах боломжтой.)
- Намайг үл тоож буй мэт санагддаггүй.
- Надад хайхрамжгүй ханддаггүй.
- Харилцан бие биенээ гэсэн нь мэдрэгддэг.
- Би хамтрагчийнхаа мэдрэмж, хүсэл бас сонирхолд анхаарах гэж хичээдэг.
- Миний халамж, анхаарал хамтрагчид минь хангалттай санагддаг гэж бодож байна.
- Бид бие биенээ дэмждэг, энэ их чухал.
- Бидний харилцаа надад таалагддаг. Миний бусад харилцаа ч мөн адил үүн шиг зарчим дээр суурилцан байгаасай гэж бодож байна.
Нэмэлт
(Үндсэн хэсэгтэй зөрчилдөхгүйг анхаарна уу)
- Бид харилцааныхаа хэлбэрийг сольж болно гэж бодож байна. (Үерхлээс гэрлэлт эсвэл үерхлээс найзууд руу г.м)
- Бидий харилцаа их уян, бид одоо байгаа харилцаагаа нураахгүйгээр өөр харилцааны хэлбэр лүү шилжиж чадна.
- Би өөрийн эмзэг байдлаа хамтрагчдаа харуулж чадна.
- Хэрэв би маш эмзэг байвал миний хамтрагч ихэнх хариуцлагыг өөр дээрээ авч болно. Эсрэгээрээ ийм тохиолдолд би ч мөн адил хариуцлагыг үүрч чадна. Мөн буцаад байдал хэвийн болоход бид тэгш эрх үүрэгтэй болцгооно гэсэн үг.
Нийтлэлийн зохиолч: Саша Крик, сэтгэл зүйч
(ЛГБТИК олон нийттэй ажилладаг сэтгэл зүйч )
Эх сурвалж: “Выход” ЛГБТ групп