Энэхүү нийтлэлийг орчуулан хүргэж байгаа билээ. Та бүхэн ерөнхий ойлголт авсан ч энэхүү нийтлэлээр бүх зүйлийг тодорхой болгох боломжгүй гэдгийг анхаарна уу. Тиймээс та бүхэнд мэргэжлийн хүнд хандах эсвэл цааш бие дааж судлахад тус болох үүднээс бэлдлээ.

“Хүчирхийлэлтэй харилцаа”, “токсик буюу хортой харилцаа” гэх үгс олон давтагдах болно. Мөн хүчирхийллийн талаар дэлгэрэнгүй бичигдэх тул анхаарна уу.

Найз нөхөд, амраг хосын, гэр бүлийн, ажлын хүмүүсийн, ах/эгч дүүс гээд бүх төрлийн харилцаанд дараах жагсаалт тохирно. Гэхдээ зөвхөн хамтрагч гэдэг үг ашиглах болно. Мөн зарим үгсийг ганц тоон дээр бичсэн ч цаад утгаараа олон тоон дээр байж болохыг анхаарна уу. (Жишээ нь: үйлдэл-үйлдлүүд г.м)

Хүчирхийлэлтэй харилцаа гэж юу вэ?

Үүнийг нэг тодорхойлолтонд шууд оруулах боломжгүй юм. Ерөнхийдөө бол нэг хүн нөгөө хүнийхээ хүсээгүй зүйлийг шууд эсвэл шууд бусаар “албадан” хийлгүүлэхийг хэлнэ. Энэ нь өөрөө хүчирхийлэл юм.

Хүчирхийлэлтэй харилцаан дахь үйлдлүүд болон хүчирхийллийн үйлдлүүд хоорондоо ялгаатай. Харилцааны зарим зүйлийг дангаар нь шууд хүчирхийлэлд тооцох төвөгтэй байдаг. Хүчирхийлэлтэй харилцаанд ихэвчлэн давуу эрх мэдэлтэй нь хүчирхийлэл үйлдэж байдаг бөгөөд системчлэгдсэн хүчирхийлэл байдаг байна.

Тийм учраас хязгаар тогтоох хэрэгтэй: зарим тохиолдолд ганц үйлдэл харилцаагаа дуусгахад хангалттай- жишээ нь: бие махбод болон бэлгийн хүчирхийлэл. Гэхдээ хязгаарын тухайд бол энгийнээр шууд хэлэх тодорхойлолт байхгүй. Гэхдээ та бүхэнд энэхүү нийтлэл тус болно гэдэгт гүнээ найдаж байна.

Харилцаагаа хүчирхийлэлтэй байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Дараах асуултуудыг анхааралтай уншаад хариулна уу

Таны хамтрагчийн үйлдэл/үйлдлүүд таны бие махбодийн бүрэн бүтэн байдал, эрүүл мэнд, амьдралд муугаар нөлөөлдөг үү?

Хэрэв тийм бол та хүчирхийлэлтэй харилцаанд байгаа нь бараг л тодорхой.

Та түүний хажууд өөрийгөө хэрхэн мэдэрдэг вэ?

Та түүнээс айж байгаа мэдрэмж авч байна уу? Та түүнд итгэхгүй байна уу? Та өөрийгөө муу хүн гэж бодож байна уу? (ялангуяа хамтрагчтайгаа танилцахаас өмнө тэгж боддоггүй байсан бол?) Та энэ хүнээс хамааралтай юу? Танд энэ хүнээс болоод таны хийж буй болон бодож буй зүйлс буруу санагдаж байна уу? Та өөрийн хүссэн зүйлээ хийж чаддаг уу? Харилцаагаа дуусгаж чадахгүй юу? Хавханд байгаа юм шиг мэдрэгддэг үү? Өөр хэнд ч хэрэггүй юм шиг санагдаж байна уу? 

Хэрэв тийм тийм тийм байвал та хүчирхийлэлтэй харилцаанд байна.

Түүний үйлдлүүд танд хэрхэн нөлөөлдөг вэ?

Танд сайхан байна уу, эсвэл хэцүү байна уу? Таны төлөө сайн сайхан зүйл хийгээд байгаа ч танд хэцүү бас тийм ч сайхан биш санагдаж байна уу? Хэрэв тийм бол та харилцааныхаа талаар сайн бодолцоод үзээрэй.

Эрх мэдлийн хувьд харилцаа тань тэнцвэртэй юу?

Хэн нэгэн нь илүү их эрх мэдэлтэй байх үед хүчирхийлэл амархан үүсдэг. Анхнаасаа ч ийм байж болно эсвэл яваандаа тэнцвэргүй болж эхэлж ч болно. Хүчирхийлэлд өртсөн хүн өөрийн эрүүл мэнд, нийгмийн хүрээлэл болон өөрийгөө үнэлэх үнэмжээ алдаж мэднэ.

Юунд анхаарвал зохих вэ? Харилцаа тань тэнцвэргүй байвал хамтрагчтайгаа сайн ярилцаарай. Тэнцвэргүй байлаа гээд шууд хүчирхийлэлтэй болно/байна гэсэн үг биш ч энэ нь хүчирхийллийн үндэс нь болж болзошгүй.

Материаллаг, санхүүгийн бас өмчийн хувьд.

Аль нэг  нь илүү өндөр орлоготой, үл хөдлөх хөрөнгөтэй, нөлөө бүхий олон танилцтай, сайн боловсролтой гэх мэт материаллаг давуу тал ихтэй юу? Харин нөгөөдөх нь үгүй юу?

Эрүүл мэнд: Аль нэг нь хөгжлийн бэрхшээлтэй юу? Эрүүл мэндийн хувьд тусгайлчлан анхаарах ёстой байдаг уу? Харин нөгөөх нь гайгүй юу?

Хэрэв нэг эсвэл нэжгээд “тийм” гэж хариулж байвал харилцаа тань тэнцвэргүй байна гэсэн үг.

 

Мөн үүнийг санаж яваарай:

 

  • Хүчирхийлэл ямар ч харилцаанд байж болзошгүй. Боловсрол, нийгэм болон эдийн засгийн байдал, гарал үүсэл, жендэр, хүйсийн баримжаа болон бэлгийг чиг баримжаа, нас гэх мэт бүх зүйлээс үл хамааран хүчирхийлэлтэй харилцаа үүсэх эрсдэлтэй.

Хүчирхийлэл нь дараах үе шатуудаар явна.

 

 

Ерөнхий санаа нь: эхлээд үл ойлголцол гарч хурцадмал байдал үүснэ. Дараа нь хүчирхийллийн шинж тэмдэг бүхий үйлдэл үүсч, удалгүй эвлэрнэ. Ийнхүү бал сарын үе ирж, хүчирхийлэгч нь хамгийн сайн хүн болж, харилцаа төгс байгаа мэт санагдана. Тэгээд л бүх зүйл ахин давтагдана.

Мөн заавал энэ дэс дарааллаар явдаггүйг анхаарна уу. Хүчирхийлэлтэй харилцаа бүр өөр өөрийн гэсэн онцлогтой.

Хүчирхийлэл шууд эхэлдэггүй. Мэдээж бие биендээ итгэдэг, тодорхой хэмжээнд хайртай учраас харилцаа тань төгс санагдана. Хүчирхийлэл маш бага зүйлээс эхлэн бага багаар томорч, ширүүсэх боломжтой.

Хүчирхийлэл олон хэлбэртэй байж болно.

 

Зарим тохиолдолд хүчирхийлэл шууд олон хэлбэртэйгээр гарч ирдэг. Жишээ нь: бэлгийн болон сэтгэл санааны хүчирхийлэл эсвэл бие махбодын+сэтгэл санааны+санхүүгийн гэх мэт.

Дараагийн нийтлэл нь хүчирхийллийн тухай дэлгэрэнгүй бичигдсэн байх тул та энэ холбоосоор орж уншина уу.

Харилцаагаа тодорхойлохыг хүсвэл энд дарна уу.

 

Эх сурвалж: “Выход” ЛГБТ групп