🏳️🌈2020 оны Оскараас “Шилдэг жүжигчин” шагнал хүртсэн илтгэл хүн бүрийн сэтгэлийг ихэд хөдөлгөжээ. Тэрээр хүний эрхийн хөдөлгөөнийг дэмждэгээ байнга илэрхийлдэг гайхалтай хүн билээ. Манай сайн дурын ажилтан Меган түүний илтгэлийг орчуулан та бүхэндээ хүргэж байна. Хүлээн авч уншина уу.
“Би үнэхээр талархаж байна. Би цуг нэр дэвшсэн нөхдөөсөө болон энд байгаа хүмүүсээс өөрийгөө ямар нэгэн байдлаар илүү гэж бодохгүй байна, учир нь бидний кино урлагт зориулсан хайр нэг юм. Энэ бүхэн миний амьдралыг хосгүй болгосон. Үүнгүйгээр өөрийгөө хаана юу хийж явахыг ч мэдэхгүй юм. Гэхдээ надад болон салбарын минь нөхдөд олдсон хамгийн том бэлэг бол дуу хоолой нь хүрч чадахгүй байгаа хүмүүсийн төлөө өөрсдийн дуу хоолойгоо өргөх боломж гэж боддог. Сүүлийн үед миний сэтгэлийг түгшээж буй асуудлуудын талаар бодлоо л доо… Бас хүмүүс өөрсдийгөө өөр өөр шалтгаанаар тэмцэж байна гэж боддог юм шиг санагдсан. Гэхдээ миний хувьд эдгээр нь нийтлэг зүйл юм. Миний бодлоор жендэр, арьс өнгө, күийр хүй олны эрх🏳️🌈, уугуул иргэд эсвэл амьтдын тэгш эрхийн төлөө тэмцэж байгаа нь шударга бус байдлын эсрэг тэмцэж буйн илэрхийлэл юм.
Бид байгаль ертөнцөөсөө хэт хөндийрсөн мэт санагдах боллоо. Бидний маш олон нь эгоцентрик үзэл буюу Дэлхийн төвийг өөрийгөө хэмээн үздэг үзлээсээ болон буруудаж байна. Бид байгаль Дэлхий рүү дайрч, ашиг шимийг нь сорж байгаа. Шаналан орилж байгааг нь мэдсээр байж үнээнд хуурамчаар үр суулгаад дараа нь тугалыг нь эхээс нь салгадаг. Тэгээд тэр тугалын хөхөж бойжих ёстой сүүг нь булааж өөрсдийн кофе, овьёосондоо хийн хэрэглэдэг. Бид хувьдаа өөрчлөлт хийхээс айдаг. Учир нь бид эдгээр өөрчлөлтүүдийг хийхийн тулд ямар нэгэн зүйлийг хаяж, золиослох хэрэгтэй гэж боддог. Гэвч хүн төрөлхтөн бид хамгийн шилдгээрээ байвал бүтээлчээр сэтгэж, шинийг эрэлхийлж, өөрсдөдөө болон бусад амьд биетэд ээлтэй орчинг бүтээж, хөгжүүлж, хэрэгжүүлж чадна.
Би бүхий л амьдралынхаа туршид өөдгүй, хувиа хичээсэн нэгэн байсан. Заримдаа хэрцгий болж, ажиллахад төвөг учруулж байсан ч энэ танхимд байгаа их олон хүн надад хоёр дахь боломжийг олгосонд нь талархдаг. Бид бие биесээ дэмжих үедээ л хамгийн шилдэг нь байдаг гэж боддог. Нэгнийхээ өнгөрсөн амьдрал дээр дөрөөлөн хаях бус цаашид өсөж дэвжихэд нь туслах үедээ… нэг нэгэндээ зааж, нэг нэгнийгээ аврал руу хөтлөх үедээ… Намайг 17 настай байхад ах минь нэг ийм дууны үг бичиж байсан юм:
“Авралын зүг хайр дүүрэн гүй
Аяндаа энх тайван дагаад хүрээд ирнэ”