Mongolian Queer Podcast-ыг ЛГБТ Төвийн сайн дурын ажилтнууд унших хувилбараар бэлдэж өгдөг билээ. Энэхүү дугаарыг та бүхэн сонсох бол энэ холбоосоор орно уу.
Сайн байцгаана уу?
Кенна:Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт сонсогчид оо, манай ээлжит дугаар эхэлж байна.
Өнөөдрийн дугаар хөгжилтэй,нээлттэй болно гэдэгт найдаж байна. Бид урьд нь дандаа кам аут хийсэн түүхээ хуваалцдаг байсан бол өнөөдөр арай өөр хөгжилтэй ярилцах болно.
Зочин: Сайн байцгаана уу? Үүлээ байна.
Зочин: Сайн байна уу? Дээгий байна
Кенна: За өнөөдөр биднийг нэгтгэж байгаа зүйл бол бид 3 3-уулаа ганц бие /инээлдэв/ Та хоёр хэр удаан ганц бие байгаа вэ?
Үүлээ: Бараг бүх насаараа /инээв/
Дээгий: За бараг 19 жилийн турш ганц бие явж байна /инээв/
Кенна:Та хоёр үерхэх гэж оролдож байгаагүй юмуу ?
Үүлээ: Уг нь оролдож байсан юм аа, чи мэдэж байгаа ш дээ. Нэг юм байсан даа /инээв/
Кенна: бБи лав хагас жил ганц бие байна, жаахан гунигтай л байна. Та хоёрт нууц биш бол бэлгийн чиг баримжаагаа манай сонсогчдод хэлж болох уу ?
Үүлээ :Би бол жендэркүийр хүйсийн баримжааны хувьд, бэлгийн чиг баримжаа бол гей. Өдий хүртэл ганц бие байгаа шалтгаанаа бодож олоогүй л байна /инээв/
Дээгий :Би трансжендэр. Би ер нь өөрийгөө хар багаасаа л мэддэг байсан, тэгэхдээ би стрэйт болон гей хүмүүстэй үерхэх боломжгүй. Трансжендэр болохоор өөрийн гадаад байдалдаа их анхаардаг “илүү эрэгтэйлэг болоод байна даа” гэж санаа зовдог байсан ер нь ганц бие байгаадаа санаа зовдоггүй байсан. Гэхдээ найз нөхөд ихтэй болоод найзууд маань хоорондоо үерхээд ирэхээр жаахан ганцаардаж л байна.
Үүлээ: Ядаж байхад улирал таараад ч тэр үү 37 градус хүсдэг л юм байна /инээв/
Кенна: Чи гэхдээ зун байсан ч даарч байдаг биз дээ. Зун хүнтэй үерхвэл гоё л гэнэ, намар үерхвэл гоё л…
Үүлээ: Өвөл болохоор даараад л гэнэ /инээв/ Ер нь ганц бие байхад улирал цаг хугацаа орон зай хамаагүй. Ганц бие байгаа нь л гоё байна.
Кенна: Гэхдээ ганц бие байх нь гээд подкаст хийе гэж Үүлээ хавар санал тавьсан.
Үүлээ: Шики Зебра хоёрын хосын жор гээд подкаст сонсчхоод би яагаад сингл юм бэ гэж бодоод л ер нь энэ талаар подкаст хийе гэж бодсон. Бас илүү сонирхолтой байх болов уу.
Кенна: “Хайр бол хайр” гэж ярьдаг ч ЛГБТ хүмүүсийг ганц бие, ганцаарддаг гэж боддоггүй тэ?
Үүлээ: Адилхан ЛГБТ хүмүүс нэгнээ олоод one night хийгээл хийгээд л явчихдаг гэж боддог. Стрэйт хүмүүс ЛГБТ хүмүүсийг бэлгийн таашаал авах гэж үерхдэг гэсэн буруу ойлголттой байдаг. Би ч бас хүн хүнийг хайрлаж хайрлуулмаар л байна ш дээ адилхан хүн тийм биз дээ.
Кенна: Хэтэрхий цөөхүүлхнээ болохоор бие биенээ олохын бол ядаж хоёулаа ч гэсэн үерхье гэж боддог эсвэл бүүр хол хаягдсан гэж боддог тэ?
Дээгий: Шулуухандаа хэлэхэд би ч бас тэгж боддог байсан.
Үүлээ: Би нэг удаа аймаар сэтгэгдэл уншиж байсан “үр хүүхэд төрүүлэх чадваргүй ийм малнуудаар яадаг юм, шатаа, цаазаар ав” гээд ер нь аймаар аймаар сэтгэгдэл бичдэг. Үр хүүхэд төрүүлэхгүй ч би ч гэсэн хүн хайрлаж хайрлуулмаар байна гэж боддог байлаа. Гэхдээ ганц бие амьдрал гоёоо гоё
Кенна: Хүнтэй үерхэх гэж оролдож байсан гээд нэг ярьсан тэр гашуун туршлагаасаа хуваалцах уу?
Үүлээ: Хүнтэй үерхэх гэж оролдож байсаан байсан. Хажуудаа 37 градус хүсдэг юм байна лээ. Буцалсан ус биш хүн хүсдэг юм байналээ /инээв /Тэгээд яах вэ, хүнтэй үерхэх гэж үзсэн л дээ.
Би араас нь гүйсэн. Өөрийнхөө араас гүйлгүүлэх гэж бас оролдсон. Бүтээгүй ч хайрлуулж чадахгүй бол үзэн ядуулах сонголтыг хийе гэж бодсон /инээв/ Тэгээд крашийнхаа крашыг нүдэн дээр нь үнэсэж байлаа. Гоё ш дээ, уйлмаар санагдаад байх юм аа /уйлав/
Дээгий: Би ч бас оролдож байсан, гэхдээ их стрессдээд байдаг байхгүй юу. Анх өдөөд л чат бичээд, тэгээд л хөөрөөд байсан. Чат бичиж байгаал алга болно, тэгээд л үерхээгүй болохоор хэлж чадахгүй дотроо санаа зовоод л яасан юм бол гэж бодно. Би ямар нэг юм буруу хийсэн юм болов уу гэж бодно. Тэгэхээр чинь аягүй их стресстдэг. Тэрнээс хойш хүнтэй үерхэх оролдлого хийгээгүй. Нэг л удаа оролдого хийсэн тэрнээс хойш ч хүн гарч ирээгүй.
Кенна: Манай үеийхний ихэнх нь бие биеэ чатаар л найрч байгаа. Та хоёрын хувьд хамгийн бүтэлгүй найралт?
Үүлээ: Чатаар hi гэхээр буцааж wave дардаг, чамаар юу байна гэхээр тайвандаа гээд л бараг чат дуусдаг юм. Асуухаар аан гээл чатаа дуусгадаг, найрах тал дээр манайхан жаахан асуудалтай санагддаг.
Дээгий:Энийг бол сайн мэдэхгүй байна.
Кенна:Та хоёрлуу wave явуулбал та хоёр профайл руу орж үздэг үү ?
Үүлээ: Үздэг ш дээ
Кенна: Та хоёр ер нь ямар шалгууртай вэ?
Үүлээ: Ерөнхийдөө бол нээх царай зүс хараад байдаггүй
Кенна: Гол нь хүйс л хамаатай юу /инээв/
Үүлээ: Гол нь тэгээд хандлага ш дээ. Гоё хандлагатай хүнтэй харьцахад ч амар, үерхвэл бүүр ч гоё.
Кенна: Гэхдээ би зарим хүмүүсийг гайхаад байдаг. Яг яах гээд байгаа нь чат бичиж байгаагаас нь шууд мэдрэгддэг. Эвэнт юм уу өөр юм асууж чат бичиж байгаа хүмүүс байдаг даа, тэднээс шал өөр “юу байна, хаана байна” гээд асуугаад байдаг. Би энэ хаана байна? гэдэг асуултыг ойлгодоггүй, ирэхгүй байж яах гэж тэгж асуугаад байдаг байна аа. Тэгээд зарим хүмүүс сельфи зургаа явуулдаг, азаар нүцгэн зураг биш байдаг. Тийм үед зурган дээр нь лайк даралтай нь биш аан гэлтэй нь биш… Та хоёрлуу зургаа явуулбал яах вэ?
Үүлээ: Наадах чинь ямар аймаар асуулт вэ?
Дээгий: Намайг Солонгост амьдарч байхад манай эгч рүү нэг Солонгос хүүхэд байнга зургаа явуулдаг байсан. Номын санд байна, гадуур явж байна гээд л тэр үед бас ийм байдалд ордог байсан байх аа.
Үүлээ: Соёлын ялгаа юм болов уу?
Кенна: Мэдэхгүй ээ, гэхдээ үерхэх нь бүүр тодорхой болсон, бие биедээ татагдсан тийм үед зургаа явуулж болно ш дээ. Тэгээд анх танилцаад удаагүй байж зураг нтрээ явуулах нь жаахан сонин.
Дээгий: Тэгж зургаа явуулдаг нь өөрийнхөө царайнд дасгах гээд тэгээд байдаг юм биш үү?
Үүлээ: Хүүхдүүд шинэ гутал хувцас авахаараа тэрийгээ оруулах гээд зургаа даруулаад байдаг тэрэн шиг юм биш үү /инээв/
Кенна: Мэдэхгүй би аймаар гайхаад тэрийг аймаар эвгүй гэж боддог ш дээ. Танай олон нийтэд гоё аpplication байдаг тэ?
Үүлээ: Grindr yy? Тэрийг чинь крашдаа үзэн ядуулий гэж бодож байхдаа 4 хоног ашиглаж үзсэн. Tinder-тэй адилхан л юм шиг байна лээ. Гэхдээ tinder гэж яг юу юм бэ? Тэрийг ч бас сайн ашиглаж чаддаггүй ш дээ /инээв/. Grindr-д хэчнээн хүн орж профайлыг чинь үзсэн нь харагддаг. Тэгээд л эхний өдөр 70 дараачийн өдөр 100 хүн үзсэн ч нэг ч хүн чат бичдэггүй байсан. Нэг хүн үсний өнгө чинь гоё юмаа гээд баярлалаа гэхэд хэхэ гэхэд нь юу гэж бичих юм. Заза гээд бичээгүй тэгээд л grindr –г 4 хоног ашиглаад хаасан даа.
Кенна: Өөрийнхөө зурагнуудыг тавьсан хүмүүс байдаг юм уу?
Үүлээ: Янз янзын зурагтай хүмүүс байдаг, psycho ч юм уу?
Кенна: Ер нь ихэнх нь өөрсдийгөө нууж байгаа хүмүүс байгаа байх тэ?
Үүлээ: Тийн, тэгээд л гадаадад бол зургаа хамаагүй л тавьдаг. Монголд бол тэгээл байнга нуудаг
Кенна: Чи Grindr –г ашиглаж байсан уу?
Дээгий: Манай нэг гей найз санал болгож байсан. Гэхдээ их ашигладаггүй байсан
Кенна: Grindr хоорондын зай км-г заадаг тэ
Үүлээ: Нэг тийм онигоо байдаг. Цагаан сараар нэг айлд орсон чинь Grindr-д км 0 гэж заадаг.
Кенна: хамаатан дунд нь нэг гей байх нь тэ /инээв/
Үүлээ: Тэгсэн чинь бүүр хүргэн ах нь байхгүй юу.
Кенна: Яагаад бэр эгч нь байж болохгүй гэж?
Үүлээ: Эмэгтэй хүн ашиглаж болохгүй биз дээ
Дээгий: Болдог юм шиг байна лээ. Гэхдээ яаг эмэгтэй хүнээ хайж олоход хэцүү юм шиг байна лээ.
Кенна: Би нэг нээж үзсэн, үнэхээр нэг ч охин байхгүй болохоор хаасан.
Үүлээ: Гэхдээ охидод зориулсан тийм апп байдаг биз дээ?
Кенна: Тиндер үү? Манай Монгол охидтийм апп ашиглахдаа жаахан муу юм шиг байна лээ. Гэхдээ тиндер өөрийн хүйсээ бичээд хайж байгаа хүйсээ бичихээр гарч ирдэг. Даанч би монголд байгаа бүх охидыг танина.
Үүлээ: Ажил мэргэжлийн онцлогоос болж.
Кенна: Тийн тэгэхээр би бүүр ямар ч явцгүй болоод байгаа юмаа
Дээгий: Гэхдээ Л охидууд тийм апп ашиглахаасаа илүү шууд фейсбүүкээр харьцдаг юм байна лээ ш дээ
Кенна: Өө тиймүү
Үүлээ: Манайд чинь тэгээл хоёр охин хөтөлцөөд явж байвал яасан хөөрхөн охид вэ банди нарыг хөтөлцөөд явж байвал балиар заваан гомо гээд л… бодохоор охид аягүй эрх чөлөөтэй байгаа байхгүй юу
Кенна: Гэхдээ хоёулаа эмэгтэйлэг бол нээх анзаардаггүй ш дээ. Нэг нь tomboy байвал эмэгтэй юм уу эрэгтэй юмуу гээд л ярьдаг ш дээ. Гэхдээ охид тийм амархан чаталдаг юм байх даа. Миний ажил мэргэжил яалтчгүй нөлөөлж байгаа юм байна.
Дээгий: Тийн
Үүлээ: Тийн
Үүлээ: Би яагаад ганц бие байгаа шалтгаанаа бодож үзэхэд ягаан үснээс болсон юм шиг байна лээ.
Кенна: Чи гэхдээ сүүлд нь л ийм яагаад үстэй болсон биз дээ?
Үүлээ: Хар үстэй байсан ч хүн тоодог байсан биш дээ. /инээв/
Кенна: Gay radar гэж үг байдаг ш дээ. Манай сонсогчид сайн мэдэхгүй байж магадгүй, хараад нэгнээ күйир үгүйг нь таана гэсэн үг. Та хоерын хувьд хэр таньдаг вэ?
Үүлээ: Би бол аягүй сайн таньдаг ш дээ. Заа энэ гей байхдаа гэхээр гей байдаг.
Дээгий: Гэхдээ хүмүүс эмэгтэй хүмүүсийг анзаардаггүй ч эрэгтэй хүмүүсийг аймаар анзаардаг. Жаахан эмэгтэйлэг байвал за энэ гей байна гэдэг.
Үүлээ: Эмэйгтэйлэг стрэйт хүмүүс бас байдагшдээ. Тийм хүмүүсийг бас шууд гей гэж болохгүй ш дээ. Эрэгтэйлэг эгч нар байдаг ш дээ, хүнтэй суугаад л хүүхэд гаргаад сайхан амьдраад явж байна. Гэхдээ л гей хүмүүсийг фейсбүүк рүү нь орж хараал mutual friends хараад л заза ойлгомжтой гэж боддог.
Дээгий: Гэхдээ шал танихгүй нэр усыг нь ч мэдэхгүй үед яаж таних уу?
Үүлээ: Биеийн хэлэмжийг нь л харна ш дээ
Кенна: Гей залуучуудыг хоолойгоор нь л таньдагшдээ хэтэрхий их сэтгэл хөдлөлөө гаргаж ярьдаг. Та хоёр тэгвэл Л охидыг яаж таньдаг вэ?
Үүлээ: Алхаа хувцаслалт нтр нь шаал өөр байдаг.
Дээгий: Тийн угаасаа өөр хувцасладаг. Үсний засалт нь хүртэл өөр санагддаг.
Хайрлаж хайрлагдаж чаддаггүй тал дээр сэтгэл зүйчтэй уулзахад ЛГБТ хүүхдийг эцэг эхчүүд нь багаас нь ийм бай тийм бай гээд шаардахаар хүүхэд өөрөө эцэг эхээсээ хайрыг мэдэрч чаддаггүй. Үүний улмаас хүнийг хайрлаж чаддаггүй хайрлах баримжаагүй болдог гэж байсан.
Үүлээ: Монголчууд бас монгол эр хүн гэсэн цензур тавьдаг тэ?
Кенна: Нэг удаа Ханзод сууж байхад нэг гадаад залуу өөрийн түүхээ хуваалцахад миний сэтгэл их хөдөлсөн. Яагаад хөдөлсөн гэхээр ээж нь бүр 6 настай байхад нь гей гэдгийг нь анзаараад ахтай нь цуг суулгаад ЛГБТ хүмүүсийн талаар ярьдаг. Хэрвээ та хоёрын нэг нь ийм байвал зүгээр би хайрласаар байх болно гэж ээж хэлдэг байсан гэнэ. Тэр залуу хэлж чадахгүй явсаар байгаад 20 хүрээд аялаж байхдаа ээждээ хэлсэн. Ээж нь маш их баярлаад би чамайг кам аут хийхийг чинь 6 настайгаас чинь хойш хүлээсэн гээд баярлаад бүх хамаатан садандаа хэлээд… эмээ нь тэр залуу руу залгаад яагаад надад яагаад юу ч хэлээгүй юм бэ. Би чамд бүх нууцаа хэлдэг чи надад кам аут хийгээгүй гээд их гомдсон гэж байна лээ. Тэр залуу би их азтай дээрээс нь хойд нь аав нь ЛГБТ хүмүүсийг дэмждэггүй тийм хүн гэхдээ ойлгоод дэмждэг болсон гэсэн. Анхны найз залуу нь өнгөт арьстан аав ээж нь юу ч хэлээгүй одоо нөхөртэй болоод 7,8 жил болж байгаа…
Үүлээ: Би яаг уйлах нь ээ…
Дээгий: Би хүүхэд байхдаа өөрийгөө их илэрхийлэх гэж оролддог байсан. Ээж эгчийнхээ гутлыг өмсөөд л, таалагддаг хүнээ ээждээ хэлээд л… Тэр үед би ээжтэйгээ их дотно байсан. Ээж маань миний хэлж байгаа чимээгүй сонсоод л байсан ч нэг өдөр найзуудтайгаа уугаад жаахан халчихаад надад чи ингэж ярьж болохгүй ЛГБТ хүн боллоо гээд тэр шөнөжингээ надад лекц тавьсан. Тэр үеэс эхлээд заз гэрийнхэн маань угаасаа намайг ойлгохгүй байна гээд аягүй муухай ааштай болсон найз эцэг эхчүүд хүүхдүүдээ жаахан анзаарчих хэрэгтэй байхгүй юу. Эцэг эх нь бас хүлээн зөвшөөрсөн бол хостой болчих байсан ч юм билүү…
Кенна: Та хоёрын хувьд болзоо ямархуу байвал гоё вэ ?
Үүлээ: Болзоонд явж үзээгүй ш дээ
Дээгий: Анхны болзоонд бол алхаад л кофе шоп ороод… алхвал гоё тэ
Кенна: Би нэг охинтой зун натураас их дэлгүүр хүртэл алхаж болзсон. Тэгсэн тэр охин маргааш нь алга болоод яасан юм болоо гээд асуусан чинь хэт хол алхаад хөл нь өвдөөд наранд түлэгдсэн гэсэн.
Дээгий: Мэдрэмжтэй байх хэрэгтэй байхгүй
Кенна: Миний болзож байсан охин хэт нуугдмал онлайн орчинд миний постонд дээр хүртэл лайк дарахаасаа эмээдэг тийм охин байсан. Гэхдээ тэр нь надад бас үлдсэн юм шиг байна лээ. Онлайн орчинд хэн нэгэнд өөрийгөө бас илэрхийлчихэж чадахгүй.
Дээгий: Харилцан бие биенээ хүндлэх хэрэгтэй.
Кенна: Та хоёрт ямар бэлэг таалагддаг бэ?
Дээгий: Надад бол хүн бэлэг өгвөл заавал эргүүлж өгөх хэрэгтэй юм шиг санагддаг.
Үүлээ: Нээх үнэтэй биш бас хямдхан биш бэлгэнд дуртай.
Кенна: Өнөөдөр маш сонирхолтой ярилцлага боллоо баярлалаа
Үүлээ:Баярлалаа.
Дээгий: Баярлалаа.