“ЛГБТ Төв” нь 2014 оноос эхлэн урлагаар дамжуулан ЛГБТИ хүний эрхийг дэмжих бодлогыг баримтлан ажиллаж “Эрхийн төлөө урлаг” санаачлагыг 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Жил бүрийн 5 дугаар сарын 17-ны өдөр Гомофоби, трансфоби, бифобигийн эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан залуу уран бүтээлчдийн дунд инстоляци, уран зураг, мультимедиа төрлөөр уран бүтээлийн уралдааныг зохион байгуулж олон нийтийн хүртээл болгодог уламжлалтай болсон. 

Мөн “Эрхийн төлөө Урлаг” санаачлагын талаар унших боломжтой.

 Тус санаачлага амжилттай хэрэгжиж байгаа учраас үйл ажиллагааны хүрээг тэлж 2018 болон 2019 онд “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ээр театрын урлагаар дамжуулан ЛГБТИ хүний эрхийг нийгэмд таниулах зорилгоор “Күийр театр” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг болсон билээ. Күийр театрын анхны жүжгүүд болох “Үдшийн гялаан, үүрийн цолмон”, “Мөнгөн хонхны жингэнээ”, “Өчигдөр, өнөөдөр, өнө мөнх” тавилтат уншлагыг 2 удаа, “Иргэж ирсэн хүү” жүжгийг нэг удаа олон нийтэд хүргэсэн байгаа.

Сайн дурын ажилтнуудын оролцоогүйгээр Күийр Театр тайзнаа амилах боломжгүй юм. ЛГБТ Төвд сайн дурын ажил хийдэг авьяаслаг, гайхалтай хүмүүстээ талархлаа илэрхийлье!

 

Та бүхэнд тавилтат уншлага болох “Өчигдөр, өнөөдөр, өнө мөнх” зохиолыг хүргэж байна.

Зохиолч: Н.Анараа

Цахим хаяг: n.anaraa@gmail.com

WhatsApp +31657516509

 

“Үүрийн цолмон, Үдшийн гялаан” жүжгийн зохиолыг энэ холбоосоор орж уншина уу. Сүүлчийн хонхны жингэнээ  жүжгийг эндээс хүлээн авна уу.

Күийр Театрын анхдугаар жилийн багийнхан

 

2020 оны “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ээр олон нийтэд шинэ жүжгүүдээ толилуулахаар “Зохиолын уралдаан” 12-р сард зарлан, нийт 15 бүтээл ирсэн билээ. Шалгаруулалтын хариуг 2-р сарын 20-нд мэдэгдэх болно.

Шүүгчдийн бүрэлдэхүүн:

О.Энхзаяа-ЛГБТ Төвийн Эрүүл мэндийн хөтөлбөрийн менежер

Д.Эрдэнэбүрэн-ЛГБТ Төвийн Эрхзүйн хөтөлбөрийн менежер

Э.Энхмаа-ЛГБТ Төвийн Гүйцэтгэх захирал

Синна Д.Лесвэл-Күийр Театрын зохиолын анхдугаар уралдааны ялагч, 2 жил жүжгийн найруулагч хийсэн сайн дурын ажилтан