“ЛГБТ Төв” нь 2014 оноос эхлэн урлагаар дамжуулан ЛГБТИ хүний эрхийг дэмжих бодлогыг баримтлан ажиллаж “Эрхийн төлөө урлаг” санаачлагыг 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Жил бүрийн 5 дугаар сарын 17-ны өдөр Хомофоб, трансфоб ба бифобийн эсрэг Олон Улсын өдрийг тохиолдуулан залуу уран бүтээлчдийн дунд инстоляци, уран зураг, мультимедиа төрлөөр уран бүтээлийн уралдааныг зохион байгуулж олон нийтийн хүртээл болгодог уламжлалтай болсон.
Мөн “Эрхийн төлөө Урлаг” санаачлагын талаар унших боломжтой.
Тус санаачлага амжилттай хэрэгжиж байгаа учраас үйл ажиллагааны хүрээг тэлж 2018 болон 2019 онд “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ээр театрын урлагаар дамжуулан ЛГБТИ хүний эрхийг нийгэмд таниулах зорилгоор “Күийр театр” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг болсон билээ. Күийр театрын анхны жүжгүүд болох “Үдшийн гялаан, үүрийн цолмон”, “Мөнгөн хонхны жингэнээ”, “Өчигдөр, өнөөдөр, өнө мөнх” тавилтат уншлагыг 2 удаа, “Иргэж ирсэн хүү” жүжгийг нэг удаа олон нийтэд хүргэсэн байгаа.
Сайн дурын ажилтнуудын оролцоогүйгээр Күийр Театр тайзнаа амилах боломжгүй юм. ЛГБТ Төвд сайн дурын ажил хийдэг авьяаслаг, гайхалтай хүмүүстээ талархлаа илэрхийлье!
Та бүхэнд “Сүүлчийн хонхны жингэнээ” жүжгийн зохиолыг хүргэж байна.
Зохиолч: Чулуунхүүгийн Солонго
Цахим хаяг: together_inf2l@yahoo.com