ЛГБТ Төв нь нийгэмд үйлчилдэг, ашгийн бус, гишүүнчлэлгүй, төрийн бус байгууллага юм.
ЛГБТ Төвийн эрхэм зорилго нь Монгол Усын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Монгол Улсын олон улсын гэрээ, конвенциор баталгаажсан хүний эрхийг эрхэмлэн дээдэлж, хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих, аливаа алагчлалаас ангид байх ардчилсан иргэний нийгмийн үнэт зүйлийг Монголын нийгэмд төлөвшүүлэх, ийнхүү төлөвшүүлснээр бэлгийн цөөнх болох гей, лесбиян, бисексуал, трансжендэр, интерсекс, күийр хүмүүсийн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, хүний эрхийн зөрчлийг бууруулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд хувь нэмрээ оруулах, байгууллагын эрхэм зорилгод хүрэхийн тулд ижил төстэй зорилго бүхий олон улсын болон дотоодын төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын засгийн газар хоорондын байгууллагуудтай хамтран ажиллахад оршино.
ЛГБТ Төв нь 2007 оны 3-р сард үүсгэн байгуулагдаж, 2009 оны 12-р сарын 16-нд ТББ-ын гэрчилгээгээ албан ёсоор авсан. Түүнээс хойш тасралтгүй, ЛГБТИК+ хүй олны хүний эрхийн төлөө ажиллаж буй Монгол дахь цор ганц бөгөөд анхны байгууллага байсаар байна. (Түүхэн товчоо үзэх)
ЛГБТ Төв нь бүтэн цагийн 4, хагас цагийн 1 ажилтан бүхий гүйцэтгэх багтай билээ. ЛГБТ Төвийн хамт олны тухай дэлгэрэнгүйг энэ холбоосоор хүлээн авна уу.

Facebook: The LGBT Centre (Mongolia)
E-mail: info@lgbtcentre.mn
Гүйцэтгэх багийн жендэрийн хүснэгт*
Оноосон нэр | Албан тушаал | Төрөхөд тэмдэглэгдсэн хүйс | Хүйсийн баримжаа | Бэлгийн чиг баримжаа | Биологийн хүйс |
Э.Энхмаа | Гүйцэтгэх захирал | эмэгтэй | жендэркүийр | күийр | эмэгтэй |
Д.Эрдэнэбүрэн | Эрхзүйн хөтөлбөрийн менежер | эмэгтэй | жендэрфлуид | бисексуал | эмэгтэй |
О.Энхзаяа | Эрүүл мэндийн хөтөлбөрийн менежер | эмэгтэй | сизжендэр | стрэйт | эмэгтэй |
Б.Хулан | Залуучуудын хөтөлбөрийн менежер | эмэгтэй | нонбайнари | күийр | мэдэхгүй |
Сайханаа | Санхүүгийн ажилтан | эрэгтэй | сизжендэр | бисексуал | эрэгтэй |
Ойлгомжтой байлгах үүднээс хялбарчилсан зурагт хуудсаг нэмэлтээр орууллаа. Бэлгийн цөөнхийн тухай түгээмэл асуугддаг асуултуудын хариултыг унших бол энд дарна уу.