Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) 2019 оны 5-р сарын 25-нд өвчний олон улсын ангилалыг шинэчлэх томоохон шийдвэр гаргасаны дагуу цаашид трансжендэр байдлыг “сэтгэцийн эмгэг” -ийн ангилалд багтаахаа больжээ.
НҮБ-ын Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн агентлаг (ДЭМБ) Өвчний олон улсын ангилалаас “Хүйсийн баримжааны эмгэг”-ийг хассан нь “Дэлхий даяар трансжендэр хүмүүсийн өөрийн эрхээ эдлэх боломжийг олгох алхам боллоо хэмээн ОУ-ын Хүний эрхийг хамгаалах байгууллага болох Human Rights Watch мэдээлжээ. ” хийх алхмыг арилгах шийдвэрийг батлав.
Түүхэндээ ДЭМБ-ын дэмжлэгтэй болон дэмжлэггүй ихэнх эрүүл мэндийн системэнд трансжендэр байдлыг сэтгэцийн эмгэг гэж ангилдаг байсан билээ. Гэвч жендэрийн талаарх шинжлэх ухааны ойлголт хөгжин, Дэлхий дахины трансжендэр активистуудын цуцашгүй нөлөөллийн ажил энэхүү дэвшилтэт өөрчлөлтөд чухал нөлөө үзүүлсэн юм.
Транжендэр байдлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншаарай.
Трансжендэр хүмүүс хуулийн өмнө хүлээн зөвшөөрөгдөхийн тулд оношилгоо, зарим тохиолдолд бусад төрлийн мэс ажиллагаанд орсон байхыг Олон Улсын Засгийн газрууд өмнөх ангиллын дагуу шаарддаг нь ялгаварлан гадуурхсан бодлогын суурь шалтгаан юм. Трансжендэр хүмүүс үндсэн эрх болох хөдөлмөрлөх, сурч боловсрох болон аялах эрхээ эдлэхэд хэрэг болдог бичиг баримтан дээрх хүйсийн тэмдэглэгээ болон нэрээ өөрчлөхийн тулд “хүйсийн баримжааны эмгэг” гэсэн оношилгоог Засгийн Газраас нь шаарддаг байна.
ДЭМБ-аас гаргасан шинэчилсэн Өвчний олон улсын ангиллын (ICD-11 ) дагуу “хүйсийн баримжааны эмгэг”-ийг “хүйсийн үл нийцэл” гэсэн ангилалд оруулжээ. Хүйсийн үл нийцэл нь өмнө нь “сэтгэцийн эмгэг” -ээр бүртгэгдэж байсан бол одооноос бэлгийн эрүүл мэндийн бүлэгт багтаж байгаа юм. Активистууд ойрын гурван жилийн хугацаанд ICD-11-ийг ДЭМБ-ын 194 гишүүн орон хэрэгжүүлнэ гэж найдаж байна.
Дэлхийн хэд хэдэн оронд хүйсийн шилжилт хийх үйл явц нь ӨОУА-ийн хуучин хувилбарт хуучирсан ICD-ийн тогтолцоонд суурилсан бөгөөд энэ нь трансжендэр байдлыг “сэтгэцийн эмгэг” ангиллын дагуу “хүйсийн баримжааны эмгэг” гэж үздэг. Япон улсад, жишээлбэл, хүйсийн шилжилтэнд орох тохиолдолд тухайн хүнд “хүйсийн баримжааны эмгэг” гэсэн онош тавьж, бичиг баримтан дээрх хүйсийн тэмдэглэгээгээ өөрчлөхийн өмнө заавал нөхөн үржихүйн эрхтнээ мэс заслын аргаар авахуулсан байхыг шаарддаг хууль 2004 оноос хойш хэрэгжиж байгаа юм.
НҮБ-ын гишүүн орон болох Япон улс ICD-11-ийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх үүрэг авсан бөгөөд 2022 оны 1-р сарын 1-нийг хүртэл хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.
Тайм сэтгүүлд Human Rights Watch дахь ЛГБТ эрхийн хөтөлбөрийн судлаач Кайл Найт “Хүний төрөлх мөн чанар, оршихуйг сэтгэцийн эрүүл мэндийн байдлын түвшинд оношилдог систем нь маш их гутаан доромжлолыг тарааж, хүмүүсийг цааш нь түлхдэг” гэж хэлжээ. “Бид Япон, Казахстан, Украйн, Индонез улсын трансжендэр хүмүүстэй ярилцлага хийхэд тэд хуулийн дагуу шийдвэрлэх боломжтой үйл явцыг эхлүүлэхийг ч хүсэхгүй байгагаа илэрхийлсэн юм. Учир нь өөрсдийг нь сэтгэцийн эмгэгтэй гэж оношлон, өөрсдийгөө мэдэрдэг бодит байдлаас шал эсрэгээр дүгнэдэг сэтгэл зүйч дээр очихыг шаарддаг гэнэ. Хүмүүс өөрийн хүйсийн баримжааг нь оношилж болохуйц эсвэл ямар нэгэн онош шаардсан зүйл гэж мэдэрдэггүй”
Олон улсын зүгээс ICD-11-ийг зөв алхам гэж тэмдэглэж байгаа ч цаашид хэрэгжүүлэх ажил их байгааг активистууд дурьдав. Хүйсийн баримжаа, жендэрийн илэрхийлэл, бие махбодийн олон янз байдлыг олон нийтэд мэдүүлэх, өмгөөлөхөөр ажилладаг GATE байгууллага нь ДЭМБ-ын удахгүй хийх хяналт, шинэчлэлтийн үйл явцад хувь нэмрээ оруулахад анхаарч, ICD-11-ийг батлахыг Засгийн газрууддаа санал болгохыг хүмүүст уриалж байна. “Аз жаргал гэдэг бол мэдрэмж, гэхдээ үүнтэй зэрэгцэн бид эдгээр дэвшлийг харж байх үед АНУ-тай адил эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ авах нь улам хэцүү болж байгаа улсууд бий” гэж Аргентин улсын интерсекс болон транс хүй олны хүний эрхийн хамгаалагч Мауро Кабрал, GATE-ийн гүйцэтгэх захирал хэллээ.
Саяхан буюу 5-р сарын 24-ний байдлаар Трампын засаг захиргаанаас гаргасан шинэ дүрэм нь эрүүл мэндийн үйлчилгээ эрхэлдэг трансжендэр хүмүүст ээлтэй ялгаварлан гадуурхалтыг зогсоох үйл ажиллагаа байсан бөгөөд үүнийг анхан шатны эмнэлгийн тусламж авах эрхийг зөрчиж байгаа талаар АНУ-ын ЛГБТ хүний эрхийн бүлгүүд анхааруулсан юм.
Кабрал Тайм-д хэлэхдээ, ДЭМБ-ын шинэ тогтоолыг маш их сайжруулалт гэж үзэж байгаа боловч энэ нь транс хүмүүст ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөн хүрээнд Дэлхий дахинд авах үр өгөөжийг хангахад чиглэсэн төгс бус алхам байж болзошгүй юм.
“Хүйсийн үл нийцэл” -ийг Олон Улсын эв санааны нэгдлийн илэрхийлэл гэж үздэг бөгөөд хэрэв өөр хэл ашиглах тохиолдолд эрүүл мэндийн тогтолцоо нь үүнийг хэрэгсэхгүй байх магадлалтай. “Би хувьдаа өөрийгөө тэгж тодорхойлдоггүй бөгөөд өөрийгөө “хүйсийн үл нийцэл”-тэй гэж тооцдог хүнтэй таарж байгаагүй. Гэвч энэ тодорхойлолтын ачаар бусад орны хүмүүст шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах арга зам нээж өгөх учраас бид хүлээн зөвшөөрч байна.”- гэж Кабрал хэллээ.
“Энэхүү утгагүй, доромжилсон, шинжлэх ухааны хувьд хүчингүй, хуучирсан оношилгооны систем дээр суурилсан ялгаварлан гадуурхах бодлогын эсрэг ажиллах цаг болжээ” гэж Найт TIME-д хэллээ. “Хэдийгээр эдгээрийг таслан зогсооход нэлээдгүй цаг хугацаа шаардлагатай ч гэсэн энэ нь өмнөхөөс ч илүү биднийг яаруулж хурдлуулж байна”
Монгол Улсад хүйсийн шилжилтэнд орсон транссексуал хүмүүст бичиг баримтынхаа хүйсийн тэмдэглэгээг өөрчлөх боломж түүхэнд анх удаа 2009 оноос хойш бүрдэж, 2016 оны 3-р сарын 30-ны байдлаар энэхүү үйл явцаар хүйсийн шилжилтэд орсон 3 транссексуал хүн бичиг баримтынхаа хүйсийн тэмдэглэгээг өөрчилж, шинэчилсэн бичиг баримттай болсон.
14 дүгээр зүйл.Хүйс өөрчлөгдсөний бүртгэл
14.1. 18 нас хүрсэн иргэн хүйсээ өөрчилснийг иргэний улсын бүртгэлд бүртгүүлэх бол дараах баримт бичгийг бүрдүүлж, улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өөрийн биеэр бүртгүүлнэ:
14.1.1.өргөдөл;
14.1.2.иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ;
14.1.3.эмнэлгийн байгууллагаас хүйс өөрчлөгдсөнийг нотолсон баримт бичиг.
14.2.Энэ хуулийн 14.1-д заасан баримт бичигт дараах баримт бичгийн аль тохирохыг хавсаргана:
14.2.1.гэрлэлт дуусгавар болсон тухай эрх бүхий байгууллагын шийдвэр;
14.2.2.хүүхдийн эцэг /эх/-ийн нэрийн бүртгэлд өөрчлөлт оруулах бол эцэг /эх/-ийн өргөдөл;
14.2.3.хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх.
14.3.Улсын бүртгэгч энэ хуулийн 14.1, 14.2-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор хүйс өөрчлөгдсөний бүртгэлийг хөтөлнө.
Оруулагдсан зарим үгс:
Gender incongruence – хүйсийн үл нийцэл эсвэл хүйсийн нийцэмжгүй байдал
Mental disorder – сэтгэцийн эмгэг
Gender identity disorder – Хүйсийн баримжааны эмгэг (F64.1 Хоёрдмол трансвестизм)
Орчуулсан: Sadfatcat
Хянасан: ЛГБТ Төв
Эх сурвалж
Time.com
odko
unheer ih medeelel avch chadlaa tun ih bayrlla