ЛГБТ Төв сайн дурын ажилчидтайгаа хамтран Mongolian Queer Podcast-ыг эрхлэн гаргаад жил гаруй болсон байна. Хүртээмжтэй байх үүднээс унших хувилбараар оруулдаг болоод нэг жил болжээ. Хөл хорионы үеэр манай олон нийт юу хийж байгаа тухайгаа хуваалцсан дугаарыг унших хувилбараар хүргэж байна.

Мэдээлэл: 

ЛГБТ Төвийн сайн дурын ажилчид, Mongolian Queer Podcast-ын багийнхан подкаст/ярилцлага бүрийн цаана тусалж, хичээж байдаг билээ. Нэг подкастыг шивж, нийтлэхэд л гэхэд дунджаар 6 цаг ажилладаг юм шүү. Мөн манай подкаст ашгийн бус бөгөөд санхүүжилтгүй хэрэгждэг тул та манай сайн дурын ажилчдыг дэмжээрэй.

ЛГБТ Төвийн үйл ажиллагаа болон хүний эрхийг дэмжиж, хувь нэмрээ оруулж буй танд талархлаа илэрхийлье!

Голомт банк, 1405012628 ЛГБТ Төв, Төгрөгийн данс

Утганд нь: Подкастын багт

 

Сайн байцгаана уу?

Эрхэм  хүндэт сонсогчид оо! Хөтлөгч Кенна та бүхэнтэй хамт байна. Энэхүү Mongolian Queer Podcast-н шинэ дугаарыг Коронавирусын хөл хорионы үеэр манай ЛГБТИК+ олон нийт юу хийж байгаа бол гэсэн сэдвээр та бүхэндээ хүргэж байна.

Энэ дугаарыг бэлдэхийн тулд олон хүмүүстэй Facebook, онлайнаар холбогдоод юу хийж байгаа, ямар санагдаж байгаа, бусаддаа хандаж юу хэлмээр байгаа вэ гэсэн 3 асуултыг асуусан байгаа. Зөвхөн Монголд байгаа биш, Дэлхий даяар өөр өөр оронд байгаа хүмүүстэй бас холбогдсон байгаа. 10 жилийн сурагч хүүхдээс авахуулаад ажил хийдэг хүмүүсээс хүртэл асуусан. За тэгээд хүмүүсийн байгаа байдлын тухай хүлээн авч сонсоорой. Хамгийн сүүлд нь би өөрийнхөө түүхийг оруулсан байгаа шүү.

https://soundcloud.com/user-134307932/khl-khoriony-eer-yuu-khiytsgeezh-bayna

Зочин 1: За би коронагийн үед айдастай байгаа. Өөрийгөө аль болох тайван байхын тулд хичээлээ хийж, мэргэжлээ сонгосон болохоор мэргэжлийнхээ дагуу сайн судалж ихэнх цагийг өөрийгөө сатааруулж өнгөрүүлж байгаа. Бусаддаа хандаж хэлэхэд бүгдээрээ коронагаас сэргийлээд заавар зөвлөмжөө сайн дагаж мөрдөн, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй энэ цаг үеийг даваарай гэж хэлье.

Зочин 2: Сайн байцгаана уу? Би бүтэн цагийн ажил хийдэг. Тийм болохоор яг зөвхөн бусад хүмүүс шиг гэртээ суугаад хаашаа ч гарахгүй байж чадахгүй байгаа. Тийм учраас гэртээ байж байх хугацаандаа гар хөлөө сайн угаагаад, гадуур гарахдаа маскаа зүүгээд тэгээд яг зөвхөн ажлынхаа байрандаа очиж сууж байгаад өөр тийшээ явахгүйгээр буцаад гэртээ ирдэг. Тийм маршруттай болчихсон байгаа. Хүмүүст хандаж хэлэхэд Grindr-аа бага ухаарай, ийш тийшээ бага яваарай, янзан бүрийн шоудаж энээ тэрээ болж байгаад халдвар авуузай. HIV/AIDS(ХДХВ/ДОХ)-ээс илүү аюултай зүйл шүү гэдгийг захиж хэлмээр байна.  За баярлалаа.

ХДХВ/ДОХ, хэрхэн урьчдилан сэргийлэх талаар мэдээлэл унших бол ЭНД дарна уу.

Зочин 3: За яг энэ хөл хорионы үед Зориг сан-аас зөвлөж байгаа найман зөвлөмжийг хэрэгжүүлээд үзээрэй гэж хэлмээр байна. Надад их таалагдсан. Би бас нэлээд хэдийг нь хэрэгжүүлчихсэн явж байгаа. Энэ карантины хугацааг өөртөө зөвөөр ашиглаарай. Тэгээд мэдээж эрүүл байгаарай. Эрүүл байхад л бүх юм чиний гарт шүү. Амжилт 😉 bye~

Зочин 4: Сайн байцгаана уу? ЛГБТ Төвийн эрүүл мэндийн хөтөлбөрийн менежер Энхзаяа байна. Хөл хорио тогтосноос хойш сар гарны хугацаанд гэрээсээ ажлаа хийж байгаа. Энэ хугацаанд ажлыхантайгаа болон бусад шаардлагатай хүмүүстэйгээ онлайнаар холбогдоод эсвэл утсаар яриад хийх ажлуудаа төлөвлөөд хийгээд явж байгаа. Одоогоор би нэг судалгаан дээр ажиллаж байгаа. Тэгээд судалгаатай холбоотой шаардлагатай үед оффис дээр ирээд бусад тохиолдолд гэрээсээ ажлаа хийж байгаа. Гэрээсээ ажиллахад бэрхшээлтэй зүйл одоогоор бол байхгүй байна. Гэхдээ амьд харилцааг жаахан үгүйлж эхэлж байна гэж хэлж болно. За тэгээд удахгүй сайхан цаг ирээд коронавирусын дэгдэлт намжина гэдэгт бол итгэлтэй байгаа. Тэгэхээр дэгдэлт бүрэн намжих хүртэл дархлаагаа сайн дэмжээд, чанартай хоол унд идээд, гэртээ чадах чинээгээрээ дасгал хөдөлгөөн хийгээд аа харин гадуур явахаар бол маскаа сайн зүүгээд гараа сайн угааж ариутгаж байгаарай гэж хэлмээр байна. За тэгээд удахгүй уулзацгаая.

Зочин 5: За Сайн байцгаана уу? Одоогоор Америкт байна.  Карантины цагаар юу хийж байгаа вэ гэхээр энд бас сургуулиуд хаагдсан. Монголтой адилхан онлайнаар хичээлүүдээ үзэж байна. Нөхцөл байдал нь юу болсон бэ гэхлээр энд хүмүүсийг гэрээсээ гарахыг түр хориглосон байгаа. Карантины цагаар ер нь бол өрөөндөө л өнгөрүүлж байна. Хийж  байгаа шинэ зүйл гэх юм бол өглөө босоод бясалгал хийх, тэмдэглэл хөтлөх, дасгал хийх,  нэгээс хоёр хуудас номны нүүр унших гээд өөрийгөө их хэмжээгээр биш бага бага хэмжээгээр өөрийгөө залхаахгүй зүйлүүдийг хийж байгаа. Тэгээд бас орой  болгон унтахаасаа өмнө англи  номны гурван хуудас уншиж байгаа. Тэгээд  гэрээсээ  гарахгүйгээр гэртээ байгаад хамгийн гол нь энэ чинь хайртай хүмүүсээ хамгаалж байгаа нэг хэлбэр шдээ тиймээ. Эндэхийн залуучууд болохоор юу гэж ярьж байгаа вэ гэхлээр бид угаасаа өвдөх юм бол ханиад шиг байж байгаад долоо хоногийн дараа идгэчихнэ гээд тэгээд ерөөсөө тоохгүй байна лээ. Америк залуучууд жоохон тиймэрхүү хандлагатай байсан. Би болохоор тэгж бодохгүй байгаа. Магадгүй  бид залуу хүмүүс хор хөнөөлгүй, амь насанд халгүй байсан ч гэсэн хэрвээ бид тусчих юм бол таны хажууд байдаг настай хөгшин эмээ, аав, ээж хэн байдаг юм тиймээ эсвэл нялх дүү ч юм уу тээ эдгээрт  хор хөнөөлтэй.Тийм болохоор хайртай хүмүүсээ бодоод гэртээ байгаарай  гэж зөвлөж байна.

Зочин 6: Ажлаа хийгээд л, маскаа зүүгээд л, гараа сайн угаагаад л, утсаа бас байнга санитолоор цэвэрлэж байгаа.

Зочин 7: Сайн байцгаана уу? Намайг Стью гэдэг. Манай нөхрийг Южин гэдэг. Бид хоёр Их Британи улсын Нью Касл-д амьдардаг. Одоогийн байдлаар Солонгосд өөрсдийн гэсэн жижигхэн startup хийгээд явж байна. Солонгос улсад одоогийн байдлаар COVID-19 өвчний улмаас карантины байдалд байгаа. Яг энэ Коронавирусын үед болохоор бид 2 ерөөсөө гэрээсээ гарахгүйгээр гэр дотроо бүх юмнуудаа захиалж аваад, гэхдээ захиалж авахдаа маш олноор биш жоохон жоохноор хүнсээ захиалж аваад гэрээс гарахгүйгээр гэр дотроо ажлаа хийж байгаа. Ер нь Солонгос улсад өчигдрийн байдлаар гэхэд Ерөнхий сайдын тушаалаар нь 14 хоногийн карантины байдал зарлагдсан. Тэрнээс болоод ерөнхийдөө бид хоёрын ажил ч гэсэн зогсож эхэлж байгаа. Өмнө нь 7 хоногтоо 2-3 хоног болзоонд явдаг байсан бол одоо гэртээ бүгэх байдалтай байгаа. Яг гэртээ гадагшаа гарахгүй хоёулхнаа байгаа болохоор ярилцах цаг илүү их олддог. Ярилцах цагаасаа илүүтэйгээр яг цуг байгаа болохоор үл ойлгоцох мэтийн зүйлүүд хэд хэдэн удаа гарсан. Өмнө нь бол ердөөсөө бид 2 ажлаа хийгээд л энэ тэрүүгээр, ийш тийшээ яваад л өглөө оройдоо ихэвчлэн уулздаг гэх юм уу. Энэ удаа яг цуг байгаа болохоор тэр юм уу үл ойлголцол илүү их гарч байгаа. Гэхдээ бас бие биенийгээ илүү их ойлгож эхэлж байгаа.

Найдвартай мэдээ мэдээллийг авч, найдвартай сайтууд руу орж үзэж, найдвартай баримттай нотолгоотой юмнуудыг илүү их үзээрэй. Битгий тэгж юманд итгээрэй. Аа бас гадуур гарч хоол ундаа бөөндөж битгий аваарай. Маскаа сайн зүүгээд, гараа тогтмол угаагаад гэрээсээ гарахгүй байх юм бол өвчин тусах магадлал бага. Тийм болохоор эрүүл орчныг бүрдүүлээд өөртөө илүү удаан амьдрах нөхцөлийг бүрдүүлээд гэртээ байгаад аль болох эрүүл байгаарай гэж хүсэж байна.

Зочин 8: Хорио цээрийн үеэр ганц авууштай тал нь хүүхэд болгон дор бүрнээ өөрийгөө хөгжүүлэх боломжтой гэж бодож байгаа. Ямархуу аргаар вэ гэхээр ерөнхийдөө гадаад хэл сурах, IQ хөгжүүлэх, шатар тоглож сурах, хөгжим тоглож сурах гэх мэт тиймэрхүү зүйлүүдээ илүү их хөгжүүлж өөртөө цаг гаргаасай гэж бодож байна. Аль болох дийлэнх хичээлээсээ хоцрохгүйгээр бүгдээрээ хичээгээрэй. Хүн болгонд тааламжтай байна гэж бас юу байхав. Ер нь бол өөрийнхөө байж чадахаараа хамгийн сайнаараа хичээгээд үзэх юм бол буруудахгүй байх аа л гэж бодож байна. Миний хувьд бол теле хичээл ямар ч хүртээмжгүй ойлгомжгүй, асуух ямар ч боломжгүй  гэж санагдаад байгаа. Дүү нарынхаа хичээл дээр давхацчихсан. Нэг цагт зэрэг зурагтаар гарч байгаа болохоор ямар ч үзэх боломжгүй. Дүү нар маань хичээлээ үзэх хэрэгтэй байдаг би бас хичээлээ үзэх хэрэгтэй байдаг. Ойлгохгүй байгаа болохоор зурагтаар үзэх ямар ч сонирхолгүй. Утсаараа үзэх гэхээр интернэт байхгүй, дата байхгүй тэгээд бол асуудал бол их байна. Шалгалт авна мавна гээд байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Тэр нь ерөөсөө таалагдахгүй байгаа. Тэгээд бусад хүүхдүүдэд ч бас таалагдахгүй байгаа байх гэж бодож байна.

Зочин 9: За сайн байцгаана уу? ЛГБТ Төвийн сайн дурын ажилтан Мөөгий байна. Гэртээ карантилагдаад 3 сар болоод 4 сар болох гэж байна. Хичээл орохгүй 4 сар болж байна. Онлайнаар хичээлүүд орж эхэлж байгаа энэ хугацаанд. Тодорхой хэмжээнд карантилах нэг талаараа хүнд ач тусаа үзүүлж байгаа нөгөө талаараа жоохон хэцүүдэлтэй байгаа. Хичээлийн хувьд гэх юм бол эхэндээ ерөөсөө ойлгохгүй. Юу гэх юм бэ дээ ядаж ингээд заагаад байх хүн байхгүй тээ. Багш нар юмаа явуулчихдаг. Одоо болохоор грүп  видео колл хийгээд байж байгаа болохоор бас хөөрхөн юмнуудаа ойлгож байгаа. Би одоо ингээд 2 дүүтэйгээ хамт байдаг байхгүй юу. Манай 2 дүү зурагтаар хичээлээ үздэггүй. Сургууль нь өөрсдийн гэсэн хичээлүүдээ онлайнаар хийгээд онлайнаар бас заадаг. Тийм болохоор надтай давхацаад төхөөрөмжийн дутагдалд ороод, цаг нь давхацангуут интернэтийн дутагдалд ороод тэгээд аль альнийх нь видео колл гацаад хэцүү л байна.

Би яг одоо өглөө босчихсон байна. 08:05 минут. Хөл хорионд ороод тохиолдсон  хамгийн гоё зүйл гэвэл хүнтэй үерхсэн. Одоо үерхээд хоёр долоо хоног болж байна. Содон л юм байна лээ. Нэг талаараа гоё, нэг талаараа жаахан хэцүү тээ. Хамт гоё гадуур явая гэхээр болохгүй. Гоё тал нь гэхээрээ нэг нэгнийдээ уулзчихдаг. Хамт гоё юм хийгээд л тээ. Гэртээ кино үзчихдэг, хамт хоол хийчихдэг тэгэж байх бас гоё юм байна лээ.

ЛГБТ Төвтэйгөө ойлгомжтой холбоотой байгаа. Тийн. Бас ингээд онлайнаар юмнуудаа бид нар бас хийгээд тээ. Заавал очихгүй юмаа гэхэд юмнуудаа шивээд тээ. Бие биерүүгэ подкастуудаа  явуулаад. Энэ подкастыг Кенна санаачилсан. Аймар гоё санагдаж байна надад. Яагаад гэвэл карантины үед ч гэсэн технологийн дэвшилийг ашиглаад өөрсдөө ингээд тал талаасаа ярилцаад подкаст хийнэ гэдэг бол аймар гоё санагдаж байна. Баярлалаа, баяртай.

Зочин 10: Сайн байцгаана уу?

Би ЛГБТ Төвийн Эрх зүйн хөтөлбөрийн менежер Эрдэнэбүрэн байна. Карантины үед бид оффис дээр дөрвүүлэхнээ суудаг ч гэсэн хоёроос дээш хүн цуглуулахгүй бүгдээрээ гэр гэрээсээ ажиллаж байгаа. Эрүүл мэндийн яамны захирамжийг дагаад бид олон нийтийг хамарсан бүх үйл ажиллагаагаа цуцалсан. Зөвхөн гэрээсээ ажилж байгаа. Албан бичиг ч юм уу ганцаарчилсан уулзалтын үеэр л гарч байгаа. Иймэрхүү байдалтай ажиллаж байна. Миний хувьд гэрээсээ ажиллах сонирхолтой байна. Өглөө 10 цагт ажил эхэлдэг бол өмнө нь 8 гэж босох ёстой байсан бол одоо 9 гэж босоод л ажилдаа бэлдээд л том өрөөндөө ороод суучих жишээний. Өдөр гэрийн хоолоо идэх хэсэг нь гоё байгаа. Бусдаар бол бид нар ажилчид дундаа грүп чаттай. Тэрүүгээрээ ажлаа яриад л иймэрхүү байдалтай ажиллаж байна. Одоо болохоороо би оффис дээрээ ирээд хэрэгтэй юм авах гээд ирчихсэн байна. Оффис дээр хүн байхгүй. Сайн дурынхны өрөөг хоосон харах жоохон сонин байдаг карантиний үед. Одоо бараг дасаж байна дөө. Удахгүй өвчин намжаад бүгдээрээ сайн дурыхан маань ирээд шуугилдаад гоё байх байх гэж бодож байна.

Зочин 11: Коронавирусээс болоод хөл хорио тогтоогоод амарч байгаа байх дийлэнх хүмүүс. Манай ажил бол амраагүй. Тийм болохоор миний хувьд болонгуут амралт гэхээсээ илүү хөл хорио тогтоохоос өмнө байдаг байсан ажлын долоо хоногууд үргэлжилсээр байгаа. Амрахгүй байгаа учраас уйдах зав бол надад алга. Ажил гэр ажил гэр гэсэн циклээр явж байгаа. Хөл хорио тогтоосон учраас гадуур гарч найзуудтайгаа гоё цаг өнгөрөөх тийм нөхцөл боломж бүрдэхгүй байна. Бага зэрэг boring/уйтгартай байгаа ч гэсэн ажил гэр хоёрын хооронд тийм идэвхитэй амьдралтай л явж байна. Бусад хүмүүс маань болонгуут их уйдаж байгаа юм шиг байна лээ. Миний хувьд та нар шиг амарч байсан бол гэртээ хийх зүйлс олон байх байсан.

Зочин 12: Сайн байна уу? Намайг Заяа гэдэг. Корона гараад карантин тавигдсанаас хойш 3 сар гэртээ байна. Манай СУИС 1-р сард хичээл амраад 2 сард орохын даваан дээр карантин тавигдсан. Одоо хүртэл үргэлжилсээр л байгаа. Гэртээ удаан байсан чинь дургүй зүйлээ их санаж байна. Хичээл хурдан ороосой гэж бодоод хичээлээ аймар их санаж байна. Эрх чөлөөтэй байсан юм байна гэдгийг мэдэрч байгаа. Энэ карантины үед надад сонирхолтой зүйл нь би удаан сингл/ганц бие явж байгаад корона гараад карантин тавигдсан чинь найз охинтой болсоон /инээв/. Бид 2 уулзаж болзох нь ховор. Хойно зусланд байж байнгуут автобус зогсоогоод зам хаасан.

Ингэж байгаа нь надад таалагдаж байгаа. Яагаад гэвэл би хувь хүн талаасаа хөгжиж байгаа гэж бодож байгаа. Би бараг бүрэн англи хэлтэй болж байх шиг байна. Дуртай ном, кино бүгдийг нь үзэж дусгаж байна. Хичээлийн хажуугаар ерөөсөө амждаггүй байсан тийм зүйлүүдээ бүгдийг нь хийж байгаа болохоор надад гоё санагдаж байгаа. Бусад хүмүүсийг ч бас тэгээсэй, өөрийнхөө дуртай зүйлээ хийгээсэй гэж бодож байна. Ер бол нэг иймэрхүү л. За баярлалаа.

Зочин 13: Бүх хүмүүст энэ өдрийн мэнд хүргэе! Би classmate, gay. Ийм залуу байна. Би өнөөдөр ингээд коронавирусын дэгдэлт Дэлхийн бүх улсуудад тархаад байгаа энэ цаг үед бол мэдээж маш их харамсалтай, гунигтай, уйтгартай байна. Би бол ажлаа хийдгээрээ хэвийн хийж байгаа. Үзээгүй байсан маш олон кинонуудаа үзэж байгаа. Тэндээс маш их ухаарал авч байгаа. Уншиж эхлээгүй байсан номнуудаа уншиж байгаа. Ер нь өөртөө цаг зав гаргах нилээн их боломж гарч ирсэн юм шиг санагдаж байгаа. Яагаад гэвэл гадуур дотуур нааш цаашаа явахгүй байгаа болохоор гэртээ байгаа. Нэлээн таргалж байгаа /инээв/.

Гей залуусдаа, олон нийтдээ хандаж хэлэхэд зөв эрүүл хооллоод, мэдээж ЭМЯ болон улсаас өгч байгаа зөвлөмжүүдээ маш сайн дагаад анхаарал сэрэмжээ алдаж болохгүй. Мэдээж энэ өвчин бүрэн намжтал маш чанга хатуу байхыг хүсэж байна. Би бол Залуусын эрүүл мэндийн Төвийн оффис менежер Бонго. Манайх бол олон нийтдээ тэр дундаа гей, трансжендэр охидууддаа бэлгийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг. Манай үүд хаалга үргэлж нээлттэй. Мэдээж манайд олноороо ажиллаж байгаа гээд олноороо бужигнаж  байгаа юм байхгүй. Өдөрт 2,3-аараа ирээд үйлчилгээ авч байгаа. Эрүүл мэндийн зөвлөгөө авч байгаа. Мөн манайх сэтгэл зүйчтэй. Та бүхэн мэдээж гэртээ уйдаж байвал манайд ирээд чөлөөтэй кофе уугаад, ном уншаад,  сэтгэл зүйн зөвлөгөө авмаар байвал аваад, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгүүддээ хамрагдах бүрэн боломжтой шүү. Манай хаяг баруун дөрвөн зам, гранд плаза, 15 давхар 1501 тоот. Та бүхэн хүрэлцэн ирж болно шүү. Мэдээж олон хүн бужигнаагүй. Та ирэхдээ маскаа сайн зүүгээд ирээрэй гэж хэлье. Баярлалаа.

Зочин 14: За Сайн байцгаана уу? ЛГБТ Төвийн гүйцэтгэх захирал Энхмаа мэндчилж байна. Коронавирус үүссэнээс хойш эхэн хэсэгтээ жоохон хямарсан, гайхсан. Одоо яг яах ёстой юм болоо гээд маш их төлөвлөгөөт ажлууд маань хойшлуулахад хүрсэн. Тэгээд хойшлуулсан ч гэсэн Дэлхий даяараа яг яахаа мэдэхгүй байгаа үед ажил төлөвлөхөд үнэхээр бэрхшээлтэй байгаа. Аа гэхдээ тэрнээс наагуур хийх маш их ажлууд байгаа. Төв дээр очихгүй байх, гэрээсээ ажиллах нь сайнтай бас муутай. Сайнтай нь бол мэдээж өөрийгөө эрсдэлээс хамгаалж байгаа тиймээ. Гадуур мөнгө үрэхгүй хоол хийж идэж байгаа. Тэр нь гоё байна. Арай илүү цаг унтаж байна. Эсвэл үргэлжлүүлээд удаан цагаар ажиллаад суухад нэг их тийм ажил дээрээ байснаас бага ядрах ч юм уу.

Муу тал нь гэх юм бол ор харагдаад байна, юм идмээр санагдаад байна, гармаар,.. Би ядаж байтал тамхи татдаг. Би өөрөө 10 давхарт амьдардаг. Тэндээсээ гарч орж тамхи татах маань жоохон бэрхшээлтэй болсон гэхгүй юу. Төв дээр ирдэг хүмүүс мэдэх байх. Манайх 2 давхарт байдаг. Арай амархан байдаг. Мэдээж хүмүүсийн царайг санаж байна. Ажлыхантайгаа болвол онлайнаар харьцаад явж байгаа. Гэхдээ тэр чинь царай царайгаа хараад ярилцах нэг өөр. Сайн дурынхныгаа санаж байна. Ер нь бол хүний мөрөөс болж байна даа. Одоо ЛГБТ Төв дээр ирдэг сайн дурынхан маань мэдэх байх. Доор байдаг 3 жижүүр өвөөгөө л хараад өөр  нэг их хүнтэй тааралдахгүй явж байна. Дээр Сүрэнхүү ах орж ирэхэд нь би бүүр ахыг удаан байлгаж яричих гээд л тиймэрхүү байсан. Ажлаа хийгээд л  одоо ингээд 4-р сарын 30 хүртэл сунгагдчихлаа.

Тэгш эрх, бахархалын өдрүүдийг олон хүмүүс  хүлээж байгааг мэдэж байгаа. Энэ жил 6 сар гээд төлөвлөчихсөн байсан боловч харамсалтай нь бүтэхгүй нь тиймээ. Тэгээд 8 сарын сүүл гээд төлөвлөсөн байгаа. Корона маань хийлгэхнэ үү, хийлгэхгүйнэ үү. Энэ бас илүү төлөвлөх хугацаа өгч байгаа. Янз, янзаар ингэвэл ч гоё юм уу, тэгвэл ч гоё юм уу, ингэсэн дээр юм уу гээд л олон санааг дэвшүүлэн ярилцаж байгаа шүү бид. Сайн дурынхныгаа санаж байна. Удахгүй бүгдээрээ шуугилдаад бүгдээрээ Төв дээрээ уулзалдана гэж найдаж байна. Биеэ сайн бодоцгоогоорой. Ялангуяа сэтгэл зүйдээ анхаарах хэрэгтэй. Корона гээд хүн болгон гэртээ байгаа шдээ. Мэдээж бид нар гэр бүлийхэндээ хайртай, дотны хүмүүсдээ хайртай. Тэгэхдээ нэг орон зайд дэндүү удаан байхлээр хэчнээн хайртай хүмүүс ч гэсэн байхад бэрхшээлтэй байдаг. Тэр нтр дээр өөрсдөө сайн анхаараарай. Өөртөө зориулж гоё юм хийгээрэй. За тэгээд хайртай шүү. Удахгүй уулзана гэж найдая. Баяртай. Энхмаа байлаа.

Зочин 15:   За Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд! Японоос мэндчилж байна. ЛГБТ Төвийн ажилчид болон нийт сайн дурын ажилчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе аа. Японд коронавирусын өвчлөлийн байдал мянга давчихсан явж байгаа. Маргааш өглөөний мэдээгээр хэд болохыг мэдэхгүй явна. Ямар ч байсан мэдээ болгоноор, хаа сайгүй л коронавирус гэж бичсэн байгаа.  Жишээлвэл манай ажил дээр гар хатаадаг хатаагуурыг ажиллуулахгүй цаанаас нь хаагаад битүүмжилчихсэн. Энийг ажиллуулж болохгүй гээд. Бүх газар маск зүүж байгаа. Маскгүй хүмүүс ч бас байгаа. Тэгсэн мөртлөө энд маскны эрэлт маш хүчтэй. Өглөөдөө эмийн сангийн гадаа оочирлож алаан болж авч байгаа сурагтай байна. Миний хувьд бол харьцангуй гайгүй байгаа. Өмнө нь авчихсан байсан болохоор. Ихэнх үйл ажиллагаа явуулдаг жуулчид хүлээн авдаг газрууд үйл ажиллагаагаа зогсоочихсон байгаа. Тоглолт, шоу моуг зогсоосон байна лээ. Мэдээгээр гарч байна лээ. Бусад албан байгууллагууд болон үйл ажиллагаа явуулдаг жижиг жижиг ресторан, баар ч юм уу тээ, иймэрхүү лоунжууд бол ажилласаар л байгаа. Шибуяагаар явах юм бол корона болж байгаа юм уу үгүй юм уу юу ч болж байгаа юм ямар ч хамааралгүй мэт хүмүүс бол цугларсаар л байна лээ. Өдөр болгон ийм байдалтай харагдаж байна лээ. Өдөр болгон хаа сайгүй л коронавирусын талаарх мэдээ мэдээллүүд ер нь бол явагдаж байгаа. Метронд хүртэл явагдаж байхад анхаарал сануулга өгч байх шиг.  Ерөнхийдөө метронд бол аюултай байгаа. Ялангуяа өглөө оройны ажилдаа явдаг, ажил тардаг тэр цагт маш их хүн байдаг. Метрогоор маш их  үйлчлүүлж байгаа хүмүүс ороод л шахцалдаад л зогсож байдаг. Яг тийм байдаг болохлоор тэр дундаас корона үүсэх маш өндөр боломжтой гэж ер нь бол хүмүүс бодож байгаа ч гэсэн ажилдаа вяахгүй байж  чадахгүй. Цаанаасаа ажлыг нь зогсоохгүй байгаа  болохлоор явахаас  өөр арга байхгүй. Би ч гэсэн гэртээ өдөржингөө амраад  хаашаа ч гарахгүй баймаар байгаа ч гэсэн ажил нь байгаа болохоор явсаар л байна.

Тэгээд сая миний төгсөлтийн баяр болсон. Төгсөлтийн баяр дээрээ яалтачгүй манай сургуулийн үйл ажиллагаа цомхоон нэг цагийн  хэмжээнд үйл ажиллагаа явуулсан ч бүгдэнгий нь маск зүүлгэж байсан. Тэнд масктай маскгүй маш олон хүүхдүүд ирж байсан ч гэсэн бүгдэнд нь маск зүүлгэсэн. Багш нар өөрсдөө маск зүүсэн. Захирал хүртэл маск зүүсэн тийм байдалтай байсан. Нэг бодлын надад аймар айдас төрсөн. Яагаад гэвэл нэг тийм гамшгийн байдалтай. Угаасаа тэгээд гамшгийн байдалтай байгаа ч гэсэн яг тэр үед л би яг Бурхан  минь л гэж бодсон. Тэр бол яг эвгүй санагдуулсаан. Яалтачгүй бүгд зургаа даруулахдаа масктай байхаар чинь жоохон эвгүй л юм байна лээ. Хувьдаа зургаа даруулахдаа хальт  маскаа авчихаад л буцаж зүүгээд л ер нь бол тиймэрхүү байдалтай төгсөлтийн баяр шахуу юм хийсээн. Одоогийн байдлаар Японд иймэрхүү байдалтай байна. Карантин тогтоогоогүй байгаа болохоор бусад жижиг сажиг үйл ажиллагаанууд бол хэвийн ажилж байгаа. Байгууллагууд байгууллагаасаа хамаараад хүмүүсээ амраах үгүйгээ шийдэж байгаа. Тэгсэнээс биш улсаас бол бүгдийг нь амраа гэж бол хэлээгүй байгаа. Тэрийг л сайн ойлгохгүй болвол хүн болгон л над руу ингээд л найз нөхөд чат бичихээр наагуур чинь гайгүй юу, яаж байна ийж ю байна  гээд л үнэндээ  бол юу гэж хэлхээ мэдэхгүй байна. Энгийн юм шиг байгаад байгаа болохоор  энийг  гайгүй гэж хэлэхэд хэцүү, гайтай гэж хэцүү л байна. Хувь хувьдаа анхаараад л тиймэрхүү байдалтай байна даа.

Ямар ч байсан гарч орохгүй зөвхөн ажилдаа явчихаад л буцаад харьдаг ч юм уу нэг тиймэрхүү л байхыг хичээж байна. Энэ подкастанд урьж оролцуулж байгаад маш их баярлалаа. Та  бүхэн ч бас дор бүрнээ анхаарлаа битгий сулруулаарай. Дархлаагаа сайн дэмжээрэй, гараа сайн угааж, маскаа сайн зүүгээрэй, аль болох гарч орохгүй байхыг  надаар ч бараг  хэлүүлэлтгүйгээр мэдэж байгаа байлгүй дээ. Хүн болгон л угаасаа үүнийг дор бүрнээ хэлдэг болсон байна. Амны уншлага мэт л болсон байна. За тэгээд Монгол байгаа найз охиндоо хайртай шүү. /инээв/

Зочин 16: Карантины үеийн сэтгэгдэл гэвэл жирийн байдаг үеээсээ хамаагүй өөр байгаа л даа. Би бол ерөнхийдөө завгүй байдаг хүн. Явдал аймар ихтэй. Хичээл ихтэй байдаг болохоор гэртээ зөвхөн унтах гэж л очдог. Одоо бол бүүр гэрээсээ бараг гарахгүй байна. Сайн тал нь гэвэл би аймаар завгүй өөртөө огт цаг гаргаж чаддаггүй байсан. Тэр болгоныгоо өөртөө цаг гаргаад энэ номыг л уншчих юмсан, энийг л тэгчих юмсан, унших байсан номныхоо жагсаалтыг гаргачихсан байж байгаад одоо ингээд уншаад уншаад явж байгаа. Өөр сайн тал мал гэвэл би ер нь гэртээ байх дургүй. Сургууль дээрээ л байх дуртай байдаг байсан чинь одоо болохоор гэртээ байгаад бараг гэрээ таньж маниад  ххэ тийм юм болж байна. Муу тал нь гэвэл аймар залхуу болж байна өө. Ойлгомжтой юман дээр залхуураал, амархан юман дээр залхуураад л нойр солигдчихсон. Үүрийн зургаа мургаа гэж унтаад л өдөр нь сэрээд л тэгээд л аймар тийм болчихсон. Карантин дуусчихвал хэвэндээ орох гэж нилээн удах байх гэж бодож байна.

Зочин 17: Миний хувьд АНУ-ын Калифорниа муж, Лос Анжелэс  хотод гурван хүүхэдтэйгээ амьдардаг. Коронавирус гарч эхлэж байх үеээс ер нь жоохон болгоомжлонгуй хандаж бага сага хоол хүнснээс эхлээд ариутгалын бодис, ариун цэврийн хэрэгсэлүүд, янз бүрийн юмнуудаа хүмүүсийг тайван нам гүм байхад бага багаар юмнуудаа базаагаад эхэлсэн. Тэгээд нэг их удалгүй Америкт вирус албан ёсоор бүртгэгдээд эхэлсэнээс хойш хүмүүс тэвдээд дэлгүүрийн лангуу хоосроод эмх замбараагүй болоод эхэлсэн. Энэ үед би ажилдаа явахаа болиод хүүхдүүдийн сургууль карантилагдаад бид гэртээ тусгаарлагдаж суухад бүх зүйл бэлэн болсон байсан л даа. Карантилаад  гэртээ байж байх хугацаанд аль болох амин дэмтэй, илчтэй хоол хүнс хүүхдүүддээ хийж өгч дархлааг нь дэмжсээр байна. Өвчин туссан ч нэгэн зэрэг биш цуварч тусах хэрэгтэйгээр аяга тавга, хэрэглээний зүйлсийг тус тусад нь хувиарилсан байгаа. Тэгэхгүй бол жишээ нь намайг өвдөөд хамгийн хүнд үедээрээ байж байхад хүүхэд зэрэгцэж өвдөөд хүндрэх юм бол тэнд аймар хэцүү байдал үүсэж эхлэнэ. Хүүхдээ асрах уу, өөрийгөө асрах уу яах вэ гээд. Яагаад гэвэл Америкт коронивирусын халдвар аваад өвдсөн ч гэсэн их хүнд биш бол гэртээ тусгаарлагдаж, гэртээ эмчлэх ийм заавартай байгаа. Эмнэлэг хүлээж авахгүй байгаа. Карантинд байх өнгөрсөн 10 хоногийн хугацаанд өмнө нь бэлтгэл муу байсан бол би гурван хүүхэддээ эх хүний хувьд барьц алдах байсан юм байна  гэж одоо бодож сууж байна. Гэхдээ мэдээж одоогоор ажилдаа явахгүй учир орлого маань зогссон байгаа. Байрны түрээс, бусад төлбөрүүдээ бас төлөхөд хүндрэл учирах нь тодорхой болчихсон. Гэхдээ энэ бүхнийг мэдээж давж гарна л гээд бодчихсон явж байна. Одоо эхэн үеэ бодоход залуучууд маань энэ вирусын талаар хангалттай мэдээлэлттэй болчихсон байгаа учраас миний зүгээс залуучууддаа /за нэг их мундаг хүн биш болохлээр зөвлөгөө гэх нь хаашаа юм/ санал болгох зүйл гэвэл дүрэм журмаа мөрдөж, хувийн зарчим, ариун цэвэр, хүндлэл буюу бусдад хүндлэлтэй байх бас нөхцөл байдалд тайван эрүүл ухаанаар хандах гэх мэт өөрөөс шалтгаалж нийгэмдээ сайнаар нөлөөлж үлгэр дууриалалттай байх байдлаа хадгалж чадвал бүгдээрээ, дэлхий нийтээрээ энэ вирусыг зогсоож олимпоо хамж хийж чадах байхаа. Мөн мэдээллээр гарч буй тоо баримтуудын сайн мэдээ буюу эдгэрсэн хүмүүсийн тоонд чих тавьж тэрэнд нь ач холбогдол өгч сонсож байгаарай. Мэдээж тэр тоо муу мэдээнийхээ тооноос хамаагүй илүү байгаа шүү. Тийм болохоор өөдрөг байгаарай. За бүгдээрэнд нь эрүүл энх аз жаргал хүсэе. Баярлалаа.

Зочин 18: Сайн байна уу? Энэ цар тахалын үеэр эрсдэлээс сэргийлэн гэртээ байж,  гэрээсээ ажиллаж,  гэртээ өөрийн гэсэн бяцхан ертөнц үүсгээд аж төрөн амьдарч байна даа. Одоогоор би Test4UB аянд холбогдуулан ЛГБТ сэдэвтэй комик зурж байгаа. Бусад хүмүүст хандаж хэлэх үг гэвэл энэ цар тахлын үеийг бөөнөөрөө эв түнжинтэйгээр  давж туулна гэдэгт итгээд ер нь бол эв түнжинтэй байцгаая л гэж уриалмаар байна. Баярлалаа.

Зочин 19: Сайн уу? Коронатай үед карантинаа хамгийн сайн биелүүлээд гарч орохгүй байгаа хүн байна өө. Гэхдээ карантинтай байсан карантингүй байсан өмнө нь нэг их угаасаа гарч ордоггүй л байсан л доо. Одоо гарч талх л авч байгаа. Би одоо 12-р анги гэхдээ надад хичээл дээр очоод нэг их юм сурч байгаа юм шиг санагддаггүй байсан болохоор гэртээ байсан нь ч надад нэг их ялгаа алга оо. Өдөрт гэртээ нэг сайхан цэвэрлэгээ хийж аваад л хичээлээ хийгээд тэгээд жоохон хийцгүйрээд тэгээд  хоолоо хийгээд л тэрийгээ цэвэрлээд л ер нь өдрийн давтамж нэг иймэрхүү л. Тэгээд дандаа өдрийн турш, өдөр болгон найз охиндоо хайрлуулж, хайрлаж байгаа /инээв/ хаха зүгээр гайхуулсан юм. Тэгээд ер нь 12-р анги болохоор карантинтай  байсан карантингүй байсан ЭЕШ-д санаа зовох л байсан л даа. Бэлддэг юм уу гээд л одоо л эхлэх гэж байх шиг  байна шд ххэ. Бусаддаа хандаж хэлэх юм бол карантины хугацаанд өдөрт ядаж ганц цаг ч юм уу, ганц хоёр цаг хичээл хийгээд, нэг ном ч юм уу шагайгаад, интернэт утсаа ухаж байхдаа жоохон хичээлтэй холбоотой юм хум уншаад өөртөө хэрэгтэй юм хум уншаарай гэж хэлмээр байна аа. Янз бүрийн гоё ЛГБТ тэгээд өөр янз янзын гоё гоё кинонууд  үзээд гэрээ сайн цэвэрлээрэй.

Кенна: Миний хувьд болохоороо хөл хорио тогтосноос хойш 2-р сард ажилж байгаад ээлжийн амралтаа авсан байгаа. 12 сар ажилласныхаа дараа хөдөлмөрийн  хуулиараа ажлын 15 хоног амардаг байгаа. Миний ажлын ихэнх хэсэг нь олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах байдаг учраас зохион байгуулж болохгүй болонгуут за за энэ үеийг далимдуулаад амарчихъя гэж бодоод амарсан. Одоо ч гэсэн амарсаар байгаа ч гэсэн  манай сонсогчид шинэ дугаар хүлээж байгаа гэж бодоод хийе гэж бодсон байгаа. Заза баяртай~ Энэ дугаарыг сонссонд баярлалаа.

Нийтлэлийг бэлтгэсэн: Номи