Захидлын буланд маань шинэ захидал ирлээ!
ЛГБТ Төв ЛГБТИК+ олон нийтээс ирсэн захидлын вэбсайтдаа 2017 оноос хойш нийтэлж байна. Та бүхэн и-мэйлээр эсвэл манай цахим сүлжээнүүд рүү өөрийн захидлыг явуулах боломжтой.
И-мэйл: info@lgbtcentre.mn
Facebook: The LGBT Centre (Mongolia)
Instagram: lgbtcentre.mongolia
Бусад захидлын унших бол ЭНД дарна уу.
Энэ захиаг унших өдрийн мэнд хүргэе.
Юуны өмнө дэргэдээ байгаа хайртай хүнээ байгаа цагт нь хайрлаарай гэж хэлмээр байна.
Хайрлахгүй байсаар байгаад явсан цагт нь ойлгодог юм байна лээ. Би өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй явсаар хайртай хүнээ зөндөө гомдоож өөрөөсөө түлхсэн удаа бий. Одоо би үүндээ маш их харамсдаг. Тэр минь эргэж ирэхгүйгээр явчихсан. Түүнээс мэдэрдэг мэдрэмжүүд, над руу хардаг харцыг нь би хэзээ ч мартахгүй ээ.
Хэн нэгэн чамд таалагдах, хэн нэгнийг жинхэнээсээ хайрлах хоёрын ялгааг би түүнийг хайрласныхаа дараа ойлгосон. Анх удаа л хүн тэгж их хайрласан учраас би түүнийгээ миний анхны хайр гэнэ. Цор ганц гэсэн харьяалалд өөрөө орчихдог учраас анхны гэсэн бүхэн хамгийн онцгой.
( Always remember us this way)