ЛГБТ Төв сайн дурын ажилчидтайгаа хамтран Mongolian Queer Podcast-ыг эрхлэн гаргаад жил гаруй болсон байна. Хүртээмжтэй байх үүднээс унших хувилбараар оруулдаг болоод нэг жил болжээ. Хөл хорионы үеэр манай олон нийт юу хийж байгаа тухайгаа хуваалцсан дугаарыг унших хувилбараар хүргэж байна.

Мэдээлэл:

ЛГБТ Төвийн сайн дурын ажилчид, Mongolian Queer Podcast-ын багийнхан подкаст/ярилцлага бүрийн цаана тусалж, хичээж байдаг билээ. Нэг подкастыг шивж, нийтлэхэд л гэхэд дунджаар 6 цаг ажилладаг юм шүү. Мөн манай подкаст ашгийн бус бөгөөд санхүүжилтгүй хэрэгждэг тул та манай сайн дурын ажилчдыг дэмжээрэй.

ЛГБТ Төвийн үйл ажиллагаа болон хүний эрхийг дэмжиж, хувь нэмрээ оруулж буй танд талархлаа илэрхийлье!

Голомт банк, 1405012628 ЛГБТ Төв, Төгрөгийн данс

Утганд нь: Подкастын багт

 

ЛГБТ Төв хүн бүрд шударга ёс, нэр төр. Та яг одоо Күийр Монгол подкастыг уншиж байна.

Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт сонсогчид оо, өнөөдөр та бүхэнтэй хамт Кенна хөтлөж байна.

Ийнхүү шинэ улирал маань эхэлж байна. Манай подкаст маань их сонсолттой болж байгаа өмнөх 3 улирал маань бараг 6,0000 сонсогчтой болчихсон байна лээ. Тэгээд өнөөдрийн зочноор орсон хүнтэйгээ танилъя.

  • Сайн байцгаана уу? Намайг Сүрэнхор гэдэг. 21 настай. Genderfluid гэх төрөлд хамаарагддаг хүн байна. 

Сонсох бол ЭНД дарна уу.

Кенна: Genderfluid гэхээр сонсогчид маань бас анх удаа сонсож байгаа байх энэ дээр өөрийхөөрөө тайлбарлавал. Яаж өөрийгөө мэдэрдэг вэ?

  • Заа тэгэхээр ер нь бол өөрийгөө эмэгтэй хүн гэж бодож байгаагүй, аниа гэж дуудуулахаар аймар сонин санагддаг. Жендер-fluid гэдэг нь би өөрийгөө эрэгтэй хүн шиг мэдэрдэг ч гэсэн 100% эрэгтэй хүн болохыг хүсдэггүй тийм байдлыг хэлдэг нэршил.

Кенна: Гадаад хэлнүүд байгаа шдээ төлөөний үгийг хүйсээр оноодог. Орос хэл дээр гэвэл эрэгтэй байвал он, она англи хэл дээр he, she гэж байдаг шдээ тэгэхээр энэ дээр ямар төлөөний үг ашиглагдаг вэ? Гадаадаар ярина гэвэл?

  • Ер нь бол He гэж ашигладаг. Яагаад гэвэл надад тааламжтай байдлаар саяхан нэг баримтат кино хийгдсэн байгаа. Тэрэн дээр намайг He гэж дуудаж тийм байдлаар хийгдсэн. 

Кенна: Энийг би яагаад нэмж хэлээд байгаа гэхээр хүний эрхийн мэдрэмжтэй хүмүүс болон ЛГБТИК+ олон нийт маань үүнийг мэдэх хэрэгтэй яг хувь хүний мэдрэмж, дотоод мэдрэмжийг хүндлээд тэр хүнд бас тэр хүнийг хүндэлж байгаа бол, тэр хүнийг ойлгодог бол тэр хүнд эвтэйхэн байгаа төлөөний үг ашиглах хэрэгтэй. Монголд чинь бас амархан тэр гээд дуудчихдаг болохоор манайханд шинэ ойлголт юм шиг санагдаж байгаа байх. Хэрвээ энэ дээр лавлаад асуухад She гээд хэлчүүл өөрт чинь яг ямар мэдрэмж төрөх вэ?

Жишээлбэл би ингээд найз чинь ‘she is my friend’ гээд хэлчүүл яах вэ?

  • Тэгвэл жоохон эвгүй л санагдана. Таагүй мэдрэмж төрнө. Яагаад гэвэл тэрэнд сэтгэл зүй нийцэхгүй байгаа учраас. Ер бол би яг ингэж боддог: манай найзууд ч юм уу, манай найз охин намайг she тэгээд  girlfriend гэвэл надад зүгээр санагдана. Харин танихгүй хүмүүс аймар ёжлонгуй энэ одоо эмэгтэй юм уу эрэгтэй юм уу? Эсвэл би өөрөө хөндлөнгийн хүний хувьд яг эрэгтэй хүн шиг харагдахыг хүсэж байгаа шдээ, тэгэнгүүт намайг “хөөе охион” “аниа” гэхээр жийрхээд зугатаачихмаар ч юм шиг санагддаг

Кенна: Дотны хүмүүс чинь She гэж дуудвал зүгээр гэж үү?

  • Тийн дотны бол сонсоор байгаад дасчихсан байх. Гэнэт танихгүй хүн тэгэхээр сонин санагддаг. Зарим хүндэлдэг хүмүүс байдаг. Бидний тухай мэдлэгтэй тийм хүмүүс намайг “ах аа” ч юм уу “хөөе бандиа” ч юм уу тэгэхээр арай л нэг тайван сэтгэлд амар байдаг.

Кенна: Гэхдээ яг өөрийн чинь хувьд дотны хүмүүсдээ ч юм уу найз охиндоо энэ талаар хэлээд намайг He бас найз охин гэхгүй байвал яасан юм гэж боддоггүй юу?

  • Угаасаа хэлсэн гэхдээ ихэнх танилууд маань тэгж дууддагүй, одоо тэгээд л хэчнээн надаас жоохон байсан, манай дүү бас найзууд “чи” гэдэг болохоор тэрэн дээр нээх аймар санаа зовдоггүй зарим нь “манай залуу” гээд хэлдэг. Ерөнхийдөө манай найзууд бага багаар өөрчлөгдөж байгаа, тийм болохоор тэр тал дээр нээх санаа зовохгүй байгаа.

Кенна: Заа манай Сүрэнхор бас ЛГБТ Төвийн идэвхитэй сайн дурын ажилтан. 7-р сараас эхлээд сая Тэгш эрх,бахархалын өдрүүдээр маш их тусалсан тэгээд ЛГБТ Төв дээр ирэх хүртэл замнал чинь аягүй сонирхолтой шдээ. Тэрийг ярих уу?

  • Би анх цэцэрлэгт орсон цагаасаа дандаа хөвгүүдтэй тоглоод л охидын барби эдрээр ерөөсөө тоглож үзээгүй. Манай цэцэрлэгийн найз байдаг тэр бид 2 монита болгон дээр бэлэг солилцдог, надад хэзээ ч эмэгтэйлэг бэлэг өгч байгаагүй. Гар буу, эвлүүлдэг лего ч юм уу тиймэрхүү юм өгдөг байсан болохоор багаасаа өөрийгөө эмэгтэй гэж мэдэрч байгаагүй, трико өмсөх аймар дургүй байсан. Өвөл болохоор хүмүүс чинь яаалтчгүй трико өмсдөг байсан. Унтах гээд унтлагынхааа өрөөнд хувцасаа солиод байж байсан чинь манай ангийн банди трико өмсчихсөн байхыг хараад “энэ одоо эрэгтэй байж яагаад трико өмсчихсөн юм бол?” гэж аймар гайхаж байсан. Тэгээд тэр үеэс л өөрийгөө эмэгтэй гэж ерөөсөөө боддоггүй, яг эрэгтэй хүүхэд шиг л бодсоор байгаад яаалтчгүй 1-р ангид орсон чинь юбка өмсөнө гээд тэгээд л бүр аймар сонин санагддаг. Тэрнээс хойш тухайн үедээ бол хайр сэтгэлийн тал дээр юм байхгүй байгаа ш дээ, өөрийнхөө мэдрэмжийн тал дээр эрэгтэй хүүхэд шиг байсаар байгаад…
  • Анх 4-р ангид ороод нэг охинд сайн болвоо. Гэхдээ тэр үед өөрийгөө яагаад байгаагаа мэдээгүй зүгээр шууд тараад харих ёстой байсан ч хүргэж өгмөөр санагдаад найзтайгаа тоглохдоо манай найз бид 2 эрэгтэй болоод тэр охиныг булаалцалдаж байна гэж тоглоод л… их л жаргалтай байсан. Тухайн үедээ бол юм бодохгүй байгаа шдээ. Хамгийн анх ингэж л охин сонирхоод гэхдээ би ерөөсөөө буруу гэж бодож байгаагүй, энэ естой буруу гажиг гэсэн юм бодож байгаагүй тэгээд явсаар байгаад 20 хүрлээ манай найз надаас гэнэт асуугаад “миний найз аа чи ер нь яаг юу юм бэ гээд” 

Кенна: Яаанаа заа?

  • Би өөрөө ч ерөөсөө тийм юм бодоогүй. Зүгээр л өөрийгөө буруутгах ч гүй зөвтгөх ч гүй, мөрөөрөө л явж байсан. Манай найз надаас “чи яаг аль нь юм бэ” гэж асууж байсан. Тэр үед л өөрийгөө яг аль нь юм бэ гэж бодсон. Тэгээд 1-рт би чинь өөрөө эмэгтэй тэгээд эмэгтэй хүнд татагдаж байгаа юм чинь лесбиян юм биш үү гэж бодоод тухайн үед тэгж ярьж байсан. Тэгээд манай найз “ЛГБТ Төв гэж байдаг ядахдаа пэйж рүү нь ороод үзээч” гэхэд нь би аймар айгаад орж лайк дарах ч зориг байхгүй “заа дараа болно доо болно” гээд хойшлуулаад байсан. Тэр чинь энэ 4-р сард юм уу

Кенна:  Тийм үү саяхан юм байна шд.

  • Тийн саяханаас л өөрийгөө танин мэдэж байгаа байхгүй юу? Тэгээд болно гэж явж байгаад 6-р сар болоод хойшлуулаад хичээл амраад дадлага эхлээд… 

Кенна:  Тэр хоорондоо пэйжийн нийтлэл үздэг байсан уу? 

  • Үгүй орж харахаасаа ч айдаг байсан. Ямар ч байсан 6-р сар болоод дадлага эхэлж байхад автобусны буудал дээр Ялгаварлан гадуурхалтыг зогсооё гэсэн самбар байсандаа нөгөө хүний зурагнууд эвлүүлчихсэн. Тэрийг харчаад л нэг тийм мэдрэмж төрөөд л заа энэ яах ч ёстой юм? гээд 2 3 хоног дадлага руугаа явах замдаа тэр самбаруудтай таарж байгаа юм. Заа ядаж л пэйжрүү нь орж үзье одоо арай дэндлээ, олон сар өнгөрлөө гээд пэйжрүү нь орж үзээд маш сонирхолтой санагдаж байсан. Аймар олон мэдээллүүд байсан болохоор ямар ч мэдээлэлгүй байсан би өөрийгөө ч таниж мэдэхгүй явж байсан байна лээ. Тэгээд мэдээллээ гүйлгэж байгаад подкаст байдгийг хараад подкаст анх сонсоод хамгийн анх трансжендэр Билгүүний подкастыг сонсож байсан. Орой аяга тавгаа угаагаад л сонсож байсан чинь өөрийнхөө талаар тийм ийм гээд сонсож байгаад би трансжендэр ч юм уу гэж бодсон. Өөрийгөө яг ямар хүн гэдгээ мэдэхгүй байгаа учир өөрийгөө ямар ч мэдээлэлгүй юм байна гэдгээ мэдсэн. Заа Сүрэнхор минь ингэж эргэлзэнэ гэж юу байхав гээд бүх подкастаа татаж аваад би чинь бас залхуу болохоор уншихгүй сонсож мэдээлэл авсан юм. Бүгдийг нь татаж аваад завтай үе бүрдээ сонсож явсаар байгаад тэгээд хөөрхөн зориг гаргаж пэйж дээр нь лайк дарсан. 

Кенна: Заа баярлалаа

  • Тэгээд лайк дарсан хүнийх нь тоог хараад “заа арай ч бас ганцаараа биш юм байна аа” гээд би чинь бас тэрнээс өмнө хоер ч стрэйт охинтой үерхээд ер бол жоохон сэтгэлээр унах талруугаа хандчихсан байсан. Ёстой гажиг юм аа, ганцаархнаа би ийм байх гээд бодчихсон явж байсан ш дээ тэгээд лайк дарсан хүмүүсийн тоог хараад арай тайвширсан юм даа. 
  • Тэгээд л мэдээлэлтэй болж эхэлсэндээ. Лайк дарчихсан байнгын мэдээлэл ирж байгаа тэгээд мэдээллүүд дунд 7-р сарын 2-нд ЛБ охидын уулзалт зохион байгуулагдана гээд тэрийг харчаад очих уу? яах уу? гэж бодож байгаад зааза очьё аль болгон тэгээд стрэйт охинд сэтгэл алдарч сэтгэлээ зовоох вэ? ядаж ямархуу хүмүүс байна харъя гэж бодоод өөрийгөө таниж мэднэ гэсэн зорилготой тэр уулзалтанд дадлагаа таслаж очиж байсан. 

Кенна: Хөөх дадлагаа юу? Яана аа айлын хүүхдийн дадлагыг нь таслуулаад… 

  • Хоёр лесбиян хосын подкаст байсан надад бүр аймар таалагддаг, одоо ч хүртэл сонсдог. Тэгээд бас YouTube дээрээ лебиян хосын бичлэг үзэхээр хоёулаа л урт үстэй, тэрийг нь харчхаад сэтгэлээр унаад бас үсээ ургуулдаг ч юм билүү гэсэн бодолтой хоёр үе шахуу ургачихсан “заа одоо үсээ яаах вэ?” “засуулах уу?” “нэг мөсөн ургуулах уу?” гэсэн эргэлзээтэй тэр өдөр очсон. Тэгээд би цагийн өмнө очсон мөртлөө газрыг нь хайгаад олдоггүй тойроод л, тэгээд яаг цаг болох гээд 1:58 гээл ёоо заа олохгүй юм байна харилаа гээд яг шантраад харих гээд байсан чинь “заа юмыг яааж мэдхэв алхаад үзье” гээд Герман элчингийн урдуур явж байсан чинь гараад ирлээ цаг яаг 2 боллоо “Яах уу зугтаачих уу?” “Орох уу?” гээд аймар сандраад тэгээд л зориг гаргаад орсон. Тэр үед тэгээд жоохон хэцүү л байсан шүү.

Кенна: Тэгээд яасан? Аягүй сонирхолтой сонсогдож байна 

  • Тэгээд орсон чинь нэг ч таньдаг хүн байхгүй. Тэд нар чинь нэгнээ танидаг хоорондоо юм яриад л би тэнд ганцаараа… тэгээд утсандаа тоглоом татах минь яавдаа гэж бодсон бүр ямар ч таньдаг хүн байхгүй, ярих хүн байхгүй. Тэгж байтал ашгүй эхэллээ. Тэр үед бол дотроо үхэж байсан. Яалтчгүй анх удаа байсан болохоор тэгсэн байх. Тэгээл бие биетэйгээ танилц гээд 2 минутын дотор танилцаад байж байсан чинь хүн болгон миний насыг аймар гайхаж байсан би наснаасаа аймар жоохон харагддаг. 

Кенна: Тийн шд. Бүр 10 жилийн хүүхэд ирчихсэн юм шиг л харагдсан. 

  • Яаг үнэндээ бол насанд хүрэх гээд л явж байна. 

Кенна:Гүээ насанд хүрэх гээд гэхээр чинь хүмүүс чамайг жоохон гээд ойлгочихно шд. Одоо 21 хүрэх гэж байгаа биздээ 

  • Тийн 

Кенна: Архи ууж болох нас 

  • Тийн миний шоудаж болох нас.

Кенна: Тэгээд тэр өдрөөс хойш ямархуу өөрчлөлт гарсан бэ? Анх удаагаа ирээд үзлээ, хүмүүстэй танилцчихлаа, ерөнхий мэдээлэлтэй болчихлоо 

  • Тэр өдрөөс хойш их юм өөрчлөгдсөн. Тэр өдөр анх удаа анги охинд найруулах гэж, найрах гэж үзсэн сонирхолтой санагдсан. Яриан дунд нь нэг юм нь таалагдаагүй болохоор цааш үргэжлүүлье гэж бодоогүй. Аягүй л сонирхолтой санагдаж байсан. Тэр охин нээх аймар таалагдаагүй болохоор бас нэгэнт гаргаад ирсэнийх гээд хүргэж өгөөд тэгээд буцаад харсан чинь гадаа нартай, цаг эрт тэгээд бүхэл бүтэн өдрийг тасалж зорьж ирчээд иймхэн юм болно гэж үү гээд буцаад тэр газар луу явсан. Тэгээд очсон чинь ашгүй чи сууж байсан чамайг бас их судалсан фэйсбүүкээр 

Кенна: Заа би ямар харагддаг юм байна?

  • Аймар нээлттэй тэгээд мэдээлэл авахад их амар байсан.

Кенна: Тийн шд миний фэйс бол ер нь зарын чанартай л фэйсбүүк /инээв/

  • Бас эвэнт чи хийчихсэн байсан. Тэгээд хамгийн анх анги хүн лүү хүсэлт явуулсан нь чи шүү 

Кенна:  Өө тиймүү. Тэгээд яг фэйсбүүкээс мэдээлэл аваад жишээ нь намайг ч юм уу харсан байгаад уулзаад Төв дээр ирсэн чинь бас хэр өөр байдаг юм байна. Ямар мэдрэмж төрсөн бэ?

  • Би анх аймар өндөр юм байна гэж бодож байсан. Тэгээд ороод харсан чинь “өө жижигхэн юм байна” гэж л бодсон тэрнээс бол аймар бодоогүй. Фэйс дээрээ бас амьдрал дээрээ идэвхитэй байдаг болохоор ялгаатай зүйл харагдаагүй. Сошиал дээрээ илүү боловсон үг үсгийн алдаа дээрээ аймар анхаардаг тийм хүн байдаг даа, уулзангуут бүр чөлөөтэй гоё гоё түүхүүд яриад л тэр нь надад аймар тус болж байсан. Тэгээд буцаж очоод чамтай танилцсандаа аймар баяртай байдаг. 

Кенна: Заа тэрийг подкастаар яриад яах юм бэ?

Заа тэгээд сонирхолтой л байгаа байх ихэнх ЛГБТИК+ хүмүүс анх өөрийгөө ганцаараа гэж бодож байгаад аягүй өөр өөр замаар бусад өөртэйгээ ижил олон нийтээ олсон байдаг ш дээ. Тэгээд олон нийтээ олсны дараах амьдрал нь бас их сонирхолтой. Хүн болгон бас нэг юм бодож байгаа байх аа.

Одоо яаг тэр үеэ хараад кам аут хийхээсээ өмнөх үеэ бодохоор чамд ямар мэдрэмж төрдөг вэ? 

  • Би өмнө кам аут хийгээгүй байхдаа аймар айдастай байсан одоо бол нээх аймар айдаггүй аягүй амар амгалан байдаг. Манай найзууд намайг мэддэг, манай ээж хүртэл намайг мэдэж байгаа болохоор би ерөөсөө элдэв янзын зүйлд санаа зовохгүй айж ичихгүй явдаг. Тэрнээс бол өмнө болохоороо “яаанаа энэ одоо намайг юу гэж бодож байгаа бол” гээл аймар айдаг байсан. Би эмэгтэй хүн сонирхдог гэж хэлэх ч зориг байхгүй ш дээ баригдчихгүй юм шүү гээд “өө тэр банди ямар хөөрхөн юм”  гээл худлаа яриад л өөрийгөө ч зовоогоод бусдад ч худлаа яриад аймар хэцүү байсан.

Кенна: Сая нөгөө ээждээ хэлсэн гэсэн шдэ. Ээждээ кам аут хийсэн түүх ээ ярьж болох уу? 

  • Аанхан тэгэлгүй яахав. Би яг тэр эвэнтээс хойш хэд хэдэн удаа чамтай ирж уулзсан ш дээ. Илүү дэлгэрэнгүй мэдээлэлүүдээ авчихаад наадмын үеэр гэр лүүгээ харих болоод, манай ээж оёдолчин наадмын үеэр аймар захиалгатай би тэгээд ээжид тусладаг. Тэгээд туслаж байх зуураа ямар ч хамаагүй сэдэв яриад л хайр дурлал ирээдүй үр хүүхэд гээл ямар ч хамаагүй сэдвээр юм ярьж байгаад өөрийгөө хэлчихсэн. Би уул нь өөрийнхөө амьдралд хөлөө олчихоод өөрийн гэсэн байр суурьтай болчхоод хэлье гэж бодож байсан. Тэр нь яагаад гэхээр ихэнх подкастыг сонсоход ч юм уу хүмүүсийн түүхийг сонсоход дандаа тийм хөөгдсөн, зодуулсан битүүхэндээ айдастай байсан, яахав манай аав ээж хоер ойлгоод зодохгүй байлаа ч гэсэн ядаж араа даах чадвартай болчихоод хэлнэ гэж бодож байсан. Тэгсэн чинь ээж бүр намайг хатгаад байгаа юм шиг чи хэлээч гэсэн байртай, тэгээд аймар тойруулаад ч байгаа юм шиг тэгээд ээжээс асуучихсан “ээж би нэг тийм бусдаас өөр гажиг бол яах вэ”  хэрвээ тийм бол та тэр хүүхдийг хаях байсан уу? яг өөрийгөөө гэж хэлээгүй хэрвээ таны нэг хүүхэд энгийн нэгнээс өөр төрсөн бол та тэрийг яаах байсан бэ? эсвэл арай төрөөгүй ч юм уу та тэрийг нь мэдвэл яах байсан бэ гэсэн чинь “хэрвээ төрөөгүй байсан бол авхуулах л байсан байхдаа” гэхээр нь шоконд орсон. Заа дараа л хэлэх хэрэгтэй юм байна гэж бодож байгаад тэр чинь тэгээд 5-хан минутын айдас явчиж байгаа юм, заа лай хэлчихдэг ч юм уу гээд бараг 2 цаг эргэлзээд тэгээд “зааза би танд нэг юм хэлье” гээд цаас аваад бал аваад “заа тэгэхээр ээж эмэгтэй хүн эмэгтэй хүндээ татагдах нь энэ нь лесбиян…” гээд хичээлээ орж байгаа юм. Ээж сонсоод л тэгээл сүүлд нь ээж “аан би наадхыг чинь мэднэ шдээ” гээд “та тэгээд эрт хэлэхгүй намайг шал хий дэмий яриулчихсан байхын” гэж ээжид хэлээд би ийм төрөлд нь ордог гэсэн. Тэр үедээ бол би өөрийгөө транс гэж бодож байсан тэгээд “би транс юм шиг байна” гэсэн чинь “би ер нь бол багаас чинь гадарласан, аавтай чинь энэ тухай ярилцсан, чиний л амьдрал чи өөрөө л өөрөө өөрийнхөө амьдралыг бүтээнэ. Чи аль жаргалтай байх замыг өөрөө олж сонгох ёстой” гэж хэлсэн тэр үед нь би бүр вааа гээл тэрнээс хойш нээлттэй болчихсон. Сүүлд би чинь аймар их юм болсон Күийр Театр эдрт ороод л сайн дурын ажил хийгээд л тэр болгоныгоо ээжид хэлчихдэг “ээж би одоо ЛГБТ жүжигт тоглож байна, би одоо ЛГБТ хүмүүсийн эрхийн өдөр барьж алхах лоозонгууд хийж байна. Би энэ өдөр алхана” “миний тухай баримтат кино хийгдэх гэж байна” гээд л ээжтэй аймар нээлттэй ярьдаг. Тэгээд би сая Цэнхэр тэнгэрийн цаана кино уралдаанд орсон. “Тэнд орж байгаа ээж” “заа тэгээд амжилт хүсье”гээд бүхий л талаар дэмжиж байсан. Ер нь ээж чи ямар ч үед өөрийгөө дагах хэрэгтэй гэдэг мэргэжлээ ч гэсэн өөрөө сонгож байсан. “Энэ чиглэлээр явмаар байна” гэхэд “тэг тэг чиний сонголт, чи өөрийнхөөө амьдралыг авж явна  гэдэг байсан, тэр үгээ ч бас кам аут хийх үед хэлсэн. 

Кенна: Гоё түүх байна ихэнх эцэг эхчүүд хүүхэддээ илүү заадаг ч юм уу, захирах шинж байдаг шдээ. Тэгээд яг ялангуяа гэрийнхэндээ хэлэх нь ЛГБТ+ олон нийтэд бол аймар том айдас том үе шат байдаг шдээ. Эцэг, эх чинь гоё хүлээн зөвшөөрсний дараа чиний амьдралд эцэг, эхийн чинь харилцаанд ямар өөрчлөлт гарсан бэ? Яахав хэлсэн л дээ гэхдээ бүр нарийн хэлвэл? 

  • Одоогоор манай аав бол мэдээгүй байгаа. Манай ээж бид 2 болохоор хамаатнуудаас хамтдаа нуугдаж яваа. Тэгээд ээжид иймэрхүү тиймэрхүү юм боллоо тэглээ ингэлээ гээд хэлнэ шдээ тэгэнгүүт “ заа тэгээд мэдээтэй байгаарай, битгий ингээд хамаагүй ил байгаарай” гэдэг ч юм уу бас ээжийн хурган айдас байгаа, миний өмнөөс давхар айгаад байдаг юм шиг. Ямар ч байсан аавд бол бид 2 удахгүй кам аут хийнэ гээд ярьчихсан байгаа. Аав бол ямар ч байсан эерэгээр хүлээж авна гэхдээ нээх юм ярихгүй байх. Угаасаа эрэгтэй хүмүүс тийм байдаг шдэ дотогшоо, бодлогшронгуй тэгэх байх гэж бодож байна. Ээж бид хоёрын харилцаа бүр илүү дотно болсон утсаар ярих болгондоо “хайртай шүү ээж” гэж хэлдэг болсон. Ер л юу ч нуумааргүй юм шиг санагддаг болсон. 

Кенна:  Манай подкастыг бас эцэг, эхчүүд сонсдог байх гэж аймар найддаг. Хэрвээ ингээд сонсдог бол аль болох бусад эцэг, эх болсон найзууддаа хэлээрэй. Эцэг, эх болон хүүхдийн холбоо чинь уул нь нуухгүй бие биедээ хайртай гэдгээ хэлсэн байвал гоё байдаг. Миний хувьд одоо ээж хүлээж аваагүй байгаа гэрийнхэн мэдэхгүй байгаа тэрийг нуух ёстой гээд үзчихсэн үнэндээ бүх юмаа нуух шаардлага гарч байгаа юм. Нэг нууцаас дахиж нууц гараад л худлаа юмнаас дахиж худлаа юм гараад л гэтэл чи ерөөсөө буруу юм хийгээгүй л гэж боддог шд. Буруу юм хийж амьдраагүй биз дээ

  • Ер нь бид төрхөөсөө өмнө сонгосон биш. Бид эцэг эхээ ч сонгож төрөөгүй. Өөрсдөө ийм байхыг ч сонгож төрөөгүй. Би бол ямар ч байсан эмэгтэй хүнтэй сууна гэдгээ аягүй тойруу утгаар хэлсэн ээж болохоор “ямар ч байсан хүүхэдтэй болоорой”  ер нь чадвал эрэгтэй хүнтэй суугаарай гэсэн ухааны юм ярьсан. Тэгээд би “би чинь ямар ийм байхаа сонгож төрсөн бишдээ” гэж хэлсэн нэг өдөр би бэрийг чинь дагуулж орж ирнэ ээ гэсэн үг. 

Кенна:  Тэгж хэлсэн юм уу?

  • Ер нь бол тиймэрхүү. Би хүчээр хэн нэгнийг хайрлаж чадахгүй өөрийгөө тэгж зовоохгүй, хэн байхаа сонгож төрөөгүй бас хэнийг хайрлахаа мэдэхгүй байна. Миний сэтгэл хэнд татагдах тэр тал дээр нарийн ширийн юм амлаж чадахгүй хүүхэд эдр хүсвэл “мэдэхгүй ээ дүү нараас л хүсэхгүй юу” гээл тиймэрхүү утгатай юм ярьсан. Азаар манай гэр бүл олон охидтой юм даа. 

Кенна:  Ммхан аягүй л сонирхолтой л байна. Одоо тэгээд найз охинтой гэсэн үү? Энэ дээр бас болзооны амьдрал хэр байна чи тэгээд өмнө стрэйт охинтой үерхсэн, хайртай болж байсан гэсэн тэр түүхээсээ сөхвөл. Тэгэхгүй бол сайн мэдэхгүй байгаа хүмүүс бол бараг л бэлгийн цөөнх бол бараг харсан болгондоо дурладаг, бараг найз гэсэн хүн болгондоо дурладаг ч юм уу, улангассан бух шиг боддог шдээ. Энэ дээр яаг яривал ямар байдаг вэ?

  • Улангассан бух шиг гэсэн чинь Амараагын нэг үг байдаг шдээ, Бахархалын өдрөөр алхаж байхад жоохон хүүхэд эдр байхаар “эд наар бөөнөөрөө явж сексдэх гэж байна гэж боддог юм шиг байна” гээд тэр бүр яг хүмүүсийн буруу ойлголтыг олоод хэлчихсэн юм шиг. Тэр эрхийн төлөө жагсаж байгаа болохоос биш буруу үлгэр дуурайлал хийгээгүй шдээ. Өөрсдийнхөө эрхийн төлөө жагсаж байгаа тэр гэнэт санаанд орлоо.
  • Тэгэхээр найз охины хувьд гэвэл хамгийн анхны найз охин маань би жоохон байсан 10-р анги байсан байх. Би фэйсбүүк хаяг нээгээд өөрийгөө эрэгтэй гэж худлаа хэлээд үерхэж байсан. Эхний жил бол яаалтчгүй харьцаад л гэхдээ би хэчнээн холоос ч гэсэн аймар сэтгэл гаргадаг байсан. Миний төрсөн өдрөөр ч юм уу бид хоерын 5 сарын ой ч юм уу, өдөр нь тэгээд таарчихдаг тэгэнгүүт тоорт дээрээ тэдэн сарын ойн баярын мэнд гээл зургыг нь дарж явуулаад л. Би бас хааяа шүлэг бичдэг тэрийгээ явуулна, уул нь байнгын сэтгэлийг нь шинэхэн байлгах гэж хичээж байгаа юм. Очиж уулзмаар санагдаад л ээжид “тэмцээнд орлоо” эдр гэж худлаа ярьж хотод ирээд уулзаад л тэгсээр байгаад 3 жил болсон юм даа. 

Кенна:  Өөөөх бүр 3 жил үү? 

  • Тийн эхний 2 жил ирэн очин байж байгаад, би чинь бас ажил хийгээд,  сургалтанд сууна эдр гэж ирээд л байнга уулзах гээд. Тэгээд оюутан болж ирээд нэг жил хамт байгаад 3 жил үерхсэн. Тэгээд бид хоёрын салсан шалтгаан гэвэл охидуудын нэг зан байдаг. Байнга халамжлаад л хайрлаад л байхаар энэ хүн намайг угаасаа тэгэх ёстой гэсэн ойлголтонд хүрээд намайг гэсэн юмаа гээгээд зөвхөн надаас юм авж байх ёстой гэсэн юм шиг сэтгэхүйтэй болчихдог. Тэгээд тэрэнд нь би гомдоод тэгсэн надад бас зөрүүлээд гомдсон. “Чи намайг ойлгох ёстой”  яг тэгээд л би өөрөө салъя эдр гэж хэлээгүй “чи ийм байхаа жоохон болихгүй юм уу“би бас хааяаа ч гэсэн хайр халамж мэдэрмээр байна” гээд хэлсэн тэрнээс хойш бид хоёрын харилцаа хөндийрсөн. Яг тэр үеэр надад бас сургуультай холбоотой аймар хүнд асуудал гараад тэгчлээ ингэлээ гэсэн чинь юу ч болоогүй юм шиг “хоёулаа салъя” гэж надад хэлээд “чи яг ийм хэцүү үед надад ингэж хэлээд байхдаа яахав дээ” тэр чинь ядаж байхад миний төрсөн өдөр байсан. “Чи ядаж өөр өдөр хэлж болоогүй юм уу” гээд аймар гомдоод автобусанд уйлаад л маргааш өглөө нь миний давхраа гарчихсан байсан. 

Кенна: Яаанаа ийм том давхраатай хүний давхраа нь гарчихсан байсан байна шд. 

  • Тэгэээл автобусанд ороод л тэвчихгүй уйлж эхлээд автобуснаас буугаад гэр лүүгээ орохдоо “заа арай ингэж орж болохгүй” гээд л гүрийж гүрийж байгаад орон дээр хэвтээд тэгээд л уйлаал шөнөжингөө уйлаад тэгээд л өглөө давхраа гарчихсан. Өглөө үнэхээр өөрийгөө таниагүй ээ.
  • Тэр үед яаг дотуур байранд байсан. Тэгсэн чинь манай дотуур байрны нэг эгч надад бас аймар сайхан хандаад л хоол унд надад зөөгөөд л, чихэр жимс барьж гүйгээд л “аниагийн дүү” аниагийн дүү” гээд л. Тэгээд яг тийм аймар сэтгэл санааны хямралын дараа тийм юм авахаар арай гоё санагддаг юм байна лээ. Би ч бас өөрөө тэр хүнээс хайр халамж хүсэж байсан чинь өөр хүн надад хайр халамж өгвөл тэр хүн миний сэтгэлийг татаж эхэлж байгаа юм. Би бас нэг өдөр тэр хүнд аймар тэнэг дурлаж байсан. Тэр хүнд надад ингээд сайхан сэтгэл гаргадаг ш дээ, нэг удаа яагаад ч юм мэдэхгүй унтаж байхдаа зүүдлээд намайг коридорт алхаж байсан чинь тэр хүн намайг хүзүүдэж ирээд үнсэж байна гэж зүүдлээд өглөө босчоод “яагаад намайг үнссэн юм бол” гээд үнссэн гэдгийг нь бодсоор байгаад сайн болчихсон. “Тэгээд одоо яаах вэ?” гэж бодоод өөрөө сайн болчиж байгаа юм чинь чихэр аваад дэрэн доогуур нь хийгээд гоё гоё үгнүүд бичээд. Тэр аймар эрт босдог тэгээд тэрнээс эрт босох гэж аймар хэцүү байсан. Өнөөдөр өглөө зөвхөн чамд зориулж нар мандаж байна гээл аймар уянгын халилтай 

Кенна: Шүлэг бичдэг хүн гэсэн шиг айн? Нөгөө нэг чихэн дээр нь цэцэг ургуулж найрдаг төрлийн хүн юм биш үү?

  • Тийн тийн ер нь тийм шүү. Тэгсээр байгаад хэдий болгон дэрэн доор нь чихэр хийх вэ? гэж бодоод би яаг болзъё гэж хэлж чадахгүй, угаасаа стрэйт болохоор нь тухайн үедээ тэрийг нь сайн бодоогүй л дээ, гэхдээ мэдэрдэг шдээ. Тэгээд л “хоёулаа тийм юм хийх үү” “ингэх үү” байнгын миний хувьд бол болзоо тэр хүний хувьд болохоор би зүгээр гадуур дагуулаад яваад байгаа юм шиг. Миний хувьд болзоо болчоод байдаг шууд хэлж чадахгүй. Би чинь бүтэн жил шахуу араас нь гүйж байлаа. 

Кенна: Ямар аймар уйгаггүй юм.

  • Харин гүйсэн юм аа. Тэгээд юм бичиж өгөөд л байнга мессежлээд л чатлаад  байнга нэгж явуулаад л өөрлүүгэээ мессеж бичүүлэхийн тулд тэгээд хамгийн анх 7-р сард надруу “хоеулаа утсаар ярих уу?” гэсэн би аймар догдолсон. Миний нөгөө жил уйгаггүй гүйсэн хөдөлмөрийн дүнд над руу утсаар ярьж байгаа юм. Намар буцаж оронгуут бид 2 уулзаад л бид хоёрын хамгийн анхны болзоо гэх юм уу? Астра парк үзэж байсан, од хараад л. Тэр аягүй гоё газар байдаг шүү хүмүүс ээ. Тэнд од харуулаад л гарч ирээд Жүр үр эдр ороод л тэрний дараагаас ууланд гаръя дараа нь кино үзье ч юм уу тэрийгээ аягүй сонирхолтой байх үүднээс тэгж ингэж явсаар байгаад тэгээд 2 жил үерхсэн юм даа. Яагаад салсан бэ гэхээр надаас 2 насаар эгч байсан, их сургуулиа төгсөөд ажилд ороод холдоод юун намайг гэх болоод холдоод 

Кенна: Нарийн ширийн юм байсан юм байна аа.

  • Байсан байсан. 

Кенна: Тэгээд анги олон нийтэд орж ирээд стрэйт биш гэдгээ мэдэж байгаад хоорондоо харьцах ч юм уу тэр нь бас ямар байдаг юм байна. Арай өөр байна уу?

  • Аанхан аягүй гоё байсан. Яг юу нь гое байсан  гэхээр стрэйт хүн шиг болзож үзэхийг хүсдэг байсан гадуур хөтлөлцөөд л. Би яаг үнэндэээ өмнөх эксүүдтэйгээ болзохдоо тэгж гадуур хөтөлж явж үзээгүй тэвэрч ч үзээгүй, намайг сугадуул их юмдөө. Тэгж л явдаг байсан хүн амьтнаас нууцаар хүүе хаая гээл хүн байхгүй бол ганц үнсээд л тэрүүхэн хооронд амжуулдаг байсан бол одоо ерөөсөөө тийм биш. Би чинь бас анги найз охинтой болох юмсан гээд бүтэн жил ганц бие явсан. Ер нь аргаа бараад л тэр уулзалтанд очиж байгаа юм хөөрхий чааваас. Тэр уулзалтанд очсоны дараагаас тийм хүрээлэлтэй найзуудтай болж эхлээд тэдний найзын найзууд гэж явсаар байгаад танилцаад би эксүүдийнхаа түүхийг яриад жоохон эмгэнэлтэй ч юм шиг байгаа шдээ сэтгэл зүйд. “Ёоо яаж дээ” гээл “найз нь чамд найз охин олж өгнө өө” гээд л найзууд дандаа тэгдэг.

Кенна: Ерөнхийдөө яаг ЛГБТ найзуудтай байх, стрэйт сизжендэр найзуудтай байх хоёрын хоорондох ялгаа нь ямар байна. Нөгөө талын стрэйт найзууд чинь хэр хүлээж авж байна. 

  • Стрэйт найзууд маань болохоороо надтай багаасаа найзалсан. Нөгөө надад тусалсан найз “чи яг аль нь юм бэ” гэдэг найз маань болохоороо “ер нь би чамайг аль дээрээс хойш ажиглалаа, чи өөрөө хэлэхгүй юм” гээд надад шууд тулгаад тэрний дараагаас хэлье гээд одоо дотуур байранд Эрка гээд найздаа баригдчихсан. Манай экс бид хоёр өдөр өдрийнхөө сэтгэгдэлийг бичдэг тэмдэглэлийн дэвтрээ дэрэн доороо хийчихсэн байж байгаад уншуулчиж ээ. Тэгээд надаас “чи ер нь эмэгтэй хүнтэй сууя гэж бодож байна уу?” “эрэгтэй хүнтэй сууя гэж бодож байна уу?” гээд намайг бүр шалгаасаар байгаад олоод мэдчихсэн. Уул нь тэрэнд өөрийгөө стрэйт гэсэн утгаар л ойлгуулсан байгаа шдээ, тэгээд би “эдэхгүй ээ намайг л хайрлавал эр эм нь хамаагүй” гэсэн. Тэрний дараа өөрийгөө олж мэдчээд найз нь яаг ийм юм байна ааа гэсэн чинь “ёоо би чамайг мэдээд байсан юм ааа ямар гоё юм бэ” гэсэн, ер нь ихэнх нь ямар гоё юм бэ гэдэг. Заримд нь болохоор “найз нь эмэгтэй хүн сонирхдог” гээд аймар хичээгээд хэлсэн чинь “аан чамайг мэднэ шдээ” гээд зарим нь болохоор ерөөсөө итгэхгүй “худлаа тоглоод бай” гэдэг юм. Тэд нар угаасаа таг стрэйт тиймэрхүү мэдээлэл байхгүй болохоор итгэхгүй, одоо удахгүй итгэх байх аа. Би сайн мэдээлэлтэй болгоно оо. Сүүлд Ялгаварлан гадуурхалтыг зогсооё гэсэн стикер “ямар гоёын өгчих” гэхээр нь наагаад өгчихсөн тэгсэн “миний найз манай хүмүүсийг бэлгэддэг юм шдээ” гэсэн чинь “заазаа хүн амьтан мэдэхгүй биз дээ энийг чинь” гээд өөрөө бас тиймэрхүү юмнаас жоохон айдаг юм шиг байна лээ нээх хүчлээд яах вэ гэж бодсон. Манай стрэйт найзууд болохоор намайг угаасаа л мэдэрдэг юм шиг байна лээ. Нэг инээдтэй түүх ярьчих уу?  
    • Хамгийн анх оюутан болж ирээд манай ангийхан намайг эрэгтэй гэж бодож байсан. Биеийн тамир орох хүртэл. Биеийн тамир ороод жагсаарай гэсэн чинь намхан болохоор хамгийн доор зогссон чинь “Сүрээ Сүрээ” хөвгүүд нь дээшээ зогсоно гээд намайг, тэгэхээр нь би тоглодог ч юм уу гэж бодож байгаад “юуу л даа би эмэгтэй” гэсэн чинь бүгдийнх нь эрүү салж унах гэж байгаа юм чинь тэнд 3 охин хөлөө ачаад суучихсан байсан чинь “юуууу” гээл….. 

Тэрнээс хойш намайг гадарлах нэг нь гадарлаад гадарлахгүй нэг нь мэдэхгүй үлдээсэн юм шиг байналээ. Тэрнээс хойш 3 жилийн дараа кам аут хийж байгаа юм тэр хүмүүст. Оюутан ангийнхандаа болохоор би энэ жил төгсөнө тэгээд зугаалгаар явахдаа л кам аут хийе гэж бодож байгаа. Түүнээс нийлдэг хүүхдүүдээ кам аут хийсэн би нэг найзаа бүр юу ч мэдээгүй байхад нь Күийр театр дээр авчирж үзүүлээд өөрөө кам аут хийсэн. Нэг нь мэдэж байгаа нөгөө нь мэдэхгүй би жүжигт тоглож байгаа гэсэн “үзье үзье” гээд хүрээд ирсэн. Энэ нөгөө “ЛГБТ жүжиг” гэсэн чинь “аан” гээд шууд шоконд орчиж байгаа шдээ. Одоо чамайг бүр илүү гэнэтийн бэлэг хүлээж байгаа гээд нөгөөх нь бүр гайхчихсан хүлээж авч чадахгүй “айн” “ммнн зааза” гээл хоёр жүжгийн дараа хэсэг алга болчихсон байсан чинь гадаа нөгөөхдөө тайлбарлаад… тэгж нэг кам аут хийсэн. Ер нь бол ихэнх найзууд маань намайг мэдэрсэн гэсэн би чамайг ийм байх гэж мэдэрж байсан энэ бол буруу зүйл биш гэдэг нь амар байсан. Ихэнх хүмүүс ЛГБТ байдлын тухай зөвөөр ойлгодог болж байгаа юм байна гэсэн гоё дүгнэлтэнд хүрсэн. Ингээд ЛГБТ Төвдөө баярлалаа. 

Кенна: Найзууд чинь бас хэцүү муухайгаар ойлгосон бол эргээд нуугдах магадлал ихэсдэг. 

  • Тийн манай найзууд аймар нээлттэй “чи яагаад нуугдаад байгаа юм“надаа яагаад хэлэхгүй байгаа юм” тэгэнгүүт нь би ярьсаар байгаад аймар нээлттэй болоод сүүлд кам аут хийснээсээ хойш ЛГБТ найзуудтай болсон үзэл бодол ялгаатай юм гээд байх юм байхгүй.
    Зүгээр манай стрэйт найзууд ямар байдаг тэд нар бас яаг л адилхан хийдэг зүйлс нь адилхан нэг л зүйлээрээ ялгаатай. Тэр юу гэхээр стрэйт найзууд хөвгүүд ярьдаг тэгэхээр нь би аягүй ганцаарддаг. Далийгаал охин ярих гэхээр тэд нарт сонин л байдаг байх.

Кенна:  Маш урт сонирхолтой өөрийнхөө дэлгэрэнгүй ярьсанд маш их баярлалаа тэгээд подкаст сонсогчддод бас уншигчдад хандаж хэлэх үг байна уу? 

  • Яг түрүүн хэлсэн шигээ хүн өөрөө ямар байхыг сонгож төрдөггүй, би ЛГБТ байх нь ямар нэгэн гаж буруу зүйл биш. Тиймээс нээлттэй хэн нэгэнд одоо хүнээ зөв таниж мэдээд кам аут хийж байгаасай гэж хүсэж байна. Тэгснээр амьдрал илүү тайван болдог шүү. Тэгээд гэр бүлийхэн чинь эсэргүүцэж байвал тэрийг бас ойлгуулах хэрэгтэй. Энэ бол миний амьдрал юм. Би энэ амьдралыг сонгож төрөөгүй би цаанаасаа л ингээд төрчихсөн би бас эцэг эхээ сонгож төрөөгүй. Бас ЛГБТ байхаа сонгож төрөөгүй, миний л амьдрал учраас та нар зөвөөр ойлгоорой, бас эцэг эхдээ сайн ойлгуулаарай гэж хэлмээр байна. Миний ээж намайг ойлгосонд би их баяртай байгаа ер нь бол хүүхэддээ хайртай эцэг эх бол ойлгох байх гэж бодож байна. ЛГБТ хүмүүсийн тухай буруу цуу яриа байдаг тийм цуу яриаг улам ихэсгэхгүйн тулд хувь хувьдаа өөрсдийнхөө карьераа хөгжүүлээд явцгаагаарай гэж зөвлөмөөр байна. 

Кенна:  Заа маш их баярлалаа. Амжилт хүсье. 

  • Баярлалаа 

Кенна:  Дараа нь хосоороо ороорой. 

Нийтлэл бэлгэсэн: Chimmy Zya