ЛГБТ Төв сайн дурын ажилчидтайгаа хамтран Mongolian Queer Podcast-ыг эрхлэн гаргаад жил гаруй болсон байна. Хүртээмжтэй байх үүднээс унших хувилбараар оруулдаг болоод нэг жил болжээ. Хөл хорионы үеэр манай олон нийт юу хийж байгаа тухайгаа хуваалцсан дугаарыг унших хувилбараар хүргэж байна.
Мэдээлэл:
ЛГБТ Төвийн сайн дурын ажилчид, Mongolian Queer Podcast-ын багийнхан подкаст/ярилцлага бүрийн цаана тусалж, хичээж байдаг билээ. Нэг подкастыг шивж, нийтлэхэд л гэхэд дунджаар 6 цаг ажилладаг юм шүү. Мөн манай подкаст ашгийн бус бөгөөд санхүүжилтгүй хэрэгждэг тул та манай сайн дурын ажилчдыг дэмжээрэй.
ЛГБТ Төвийн үйл ажиллагаа болон хүний эрхийг дэмжиж, хувь нэмрээ оруулж буй танд талархлаа илэрхийлье!
Голомт банк, 1405012628 ЛГБТ Төв, Төгрөгийн данс
Утганд нь: Подкастын багт
К: За сайн байцгаана уу, эрхэм хүндэт сонсогчид оо. Өнөөдрийн дугаараараа алс холын нутгаас хосуудтай ярихаар болсон байна аа. Бараг сарын өмнөөс ярьж байгаад өнөөдөр холбогдож байна. Тэгээд одоо тун удахгүй болох гэж байгаа Гэгээн Валентины баярт зориулаад та бүхэндээ тусгай зочдыг урьсан байгаа. За ямар зочид вэ гэхээр яг өмнөх жил Валентинаар хосуудын хайрын түүхийг цацаж байсан. Тэр хоёрыгоо одоо урьсан байгаа. Сайн байцгаана уу?
Ш: Сайн сайн уу Кенна. Сайн уу Шики байна.
У: Hi, Ууганаа байна.
К: Та хоёрыг бол манай сонсогчид мэддэг. Дуртай дугааруудын нэг нь. Ерөнхийдөө хосуудын дугаар цөөхөн байдаг болохоор энэ хосууд хаана юу хийж байгаа бол гэсэн асуултууд их ирдэг. Тэгэхээр үүнээс эхлээд подкастаа эхэлье.
2019 онд оролцсон подкастыг унших бол ЭНД дарна уу.
Ш: Одоо нэг жилийн дараа подкастанд орж байгаадаа баяртай байна. Би өчигдөрхөн орсон подкастаа сонссон. Тэгээд саяны сүүлийн нэг жилд бид хоёрын амьдралд маш чухал чухал өөрчлөлтүүд орсон. Эхэндээ бол бид хоёр түрүү жил 4 сард Лос Анжелэс хот руу нүүж ирсэн. Тэ?
У: Мхн.
Ш: 4-р сард. Тэгээд дараа нь бид хоёр гэрлэлтээ батлуулсан. Энэ бол аймар том мэдээ байх. /инээв./
К: Вааав, одоо бүр манай сонсогчид аймар гайхаж байгаа байх аа. Энэ талаараа илүү яриач, ооё.
Ш: Бид хоёр болохоор аммм.
У: 5 сарын 8-нд.
Ш: 5 сарын 8-нд. Тийн. Ярьж тохироод. Угаасаа энд амьдарч байгаа бол гэрлэлтээ эндэхийн хуулиар батлуулж болдог. Энэ нь гэхдээ аймар том өөрчлөлт юм байна лээ. Амьдралд. Одоо ингээд бид хоёр бүх юмаа хамт хийнэ. Яг нөгөө гэр бүлийн асуудлууд орж ирдэг. Бид хоёр үерхлийн харьцаанаас илүү гэр бүлийн харилцаанд орж эхэлж байгаа болохоор илүү олон өөрчлөлтүүд гарч байгаа бид хоёрын амьдралд.
К: Ямартай ч баяр хүргэе. /алга ташив/
Ш,У: Баярлалаа.
К: Ооё чихшиг, ганцаараа алга ташаад тэ. Аан тэгэхээр тэр өөрчлөлтүүдээсээ хуваалцвал жишээ нь ямар зүйлүүд болох уу?
Ш: Жишээ нь одоо ирээдүйдээ зориулж мөнгөө хурааж эхлэх, эсвэл хувь хувьдаа данстай байсан бол илүү бие биенийхээ, илүү амьдралаа босгох гэж явах юм уу. Хуучин үерхдэг байсан бол, бид хоёр зүгээр тус тусдаа байдаг байсан бол, одоо бүх юмаа тооцоод, зардал, хоолны мөнгө, унаа зардлын мөнгө, хувцас хунар гээд бүх юмаа хамтдаа шийдэх хэрэг гарч байгаа. Тэгэхээр тэр нь бид хоёрт гарч байгаа маш том өөрчлөлт. Тэгээд тэрүүгээрээ дамжуулаад бид хоёр маш их зүйл сурч авч байгаа.
К: Гэрлэх талаар шийдэхэд яг юу нөлөөлсөн бэ? Хэн нь тэр талаар эхэлж ярьсан бэ?
Ш: Мэдэхгүй, хоёулаа л ярьсан шд.
У: Гэхдээ LA-рүү нүүж ирсэн зорилго нь ер нь бол LA-д бид хоёр гэрлэлтээ батлуулъя гэж шийдсэн. Яг нүүж ирэхээсээ өмнө. Тэгээд LA-д нүүж ирчихээд бас сар гаран харж байгаад, ажил төрлөө зохицуулаад, эндэх амьдралдаа товхинож байгаад гэнэт л нэг өдөр яваад гэрлэлтээ батлуулъя гээд өмнөх өдөр нь яриад тэгээд гэрлэлтээ батлуулсан даа. Гэхдээ тэрийг ер нь бол аймар эртнээс ярьж байсан.
Ш: Мхн. Гэхдээ бид 2 тийм аймар лаг том зүйл хийгээгүй. Зүгээр л явж гэрлэлтээ батлуулсан. Энэ нь бид хоёрын амьдралд аймар том зүйл л дээ. Нэг тийм аймар лаг биш ч гэсэн. Зүгээр маш том өөрчлөлтийг оруулж ирж байгаа болохоор.
К: Мхн.
У: Монголд чинь гэрлэлтийн баталгаа гэж өгдөг шд. Нэг хавтас мавтастай аймар сүртэй диплом шиг юм. Тийм юм ирэх юм болов уу гэсэн чинь зүгээр нэг өргөмжлөл шиг юм гэрийн хаягаар хүрээд ирдэг юм байна лээ. /инээв/
Ш: Цаас л ирдэг юм байна.
К: Та хоёрыг одоо гэрлэсэнг хэр их найзууд, ойр дотны хүмүүс чинь мэдэж байгаа вэ?
Ш: Яг манай хамт амьдарч байгаа найзууд мэднэ. Тэгээд энэ LA-д одоо байгаа найзууд, эгч нар, ах нар мэднэ. Зүгээр хэлчихдэг. Одоо нэг тийм аймар хаалттай байхаа больчихсон, энд ч гэсэн. Тэгэхээр ер нь энд байгаа хүмүүс бол мэднэ. Тэрнээс биш Монгол руу бол зүгээр манай зарим нэг найзууд маань л мэдэхээс биш яг гэр бүлийнхэндээ бол бүрэн хэлээгүй. Аан, миний амьдралд болсон бас нэг том зүйл нь болохоор би ээждээ кам аут хийсэн. Монголд очиж байгаад хийнэ гэж өмнөх дугаар дээр ярьж байсан боловч тодорхой шалтгаан гараад үнэхээр үүнээс цааш нууж, хааж явахгүй ээ гээд ээждээ өөрийгөө илэрхийлсэн. Түүнийхээ дараа би фэйсбүүк дээрээ бичээд бүх найзууддаа кам аут хийсэн.
К: Баяр хүргэе. Нэг жилд маш их юм болсон байна. Манай сонсогчид бас сонсоод аягүй гайхаж байгаа байх аа.
Ш: Саяны сүүлийн нэг жил бол бүр зөндөө их юм тохиолдсон. Гэхдээ LA-д амьдрах, энэ Los Angeles хотод амьдрах илүү бүр гоё байна. Яг өмнө бас ярьж байсан. Virginia-д байхад DC-д байхад, энд ингээд аймар гоё gay friendly гээд ярьдаг байсан. LA-д бол бүр бүр тэр нь бүр илүү гоё. Хүмүүс нь бүр нээлттэй, open. Тэгээд бүр гей гудамжууд нь аймар их. Гей барууд бүр маш олон. Тэгээд энд одоо байгаа бүх хүнд л гей найзууд байдаг болохоор энд бол яг that’s a бүр normal thing(хэвийн зүйл). Тэгэхээр энд амьдрах нь бүр илүү гоё байгаа.
У: Тэгээд нөгөө өмнөх подкастыг манай 10 жилийн хүүхдүүд аймар их сонссон байна лээ, нээрээ. Тэгээд аягүй олон хүүхдүүд надаас бас асууж байсан. Гэхдээ би яг ингэж тэгж тодорхой хариу өгөөгүй л дээ. Санаа зовоод ч гэх юм уу, яагаад ч гэх юм. Яг тэгж явчхаад нөгөө ажилтай завгүй байдаг болохоор тэгээд тэр чигээрээ мартчихсан байна лээ. Уучлаарай.
Ш: 10 жилийнхэндээ хэлж байгаа юм уу?
У: Тийн. /инээв/
Ш: Аан.
У: Хэрвээ сонсож байвал уучлаарай.
К: Манай сонсогчдод бас ингээд хайранд итгэх итгэл өгч байгаад маш их баярлалаа гэж хувийн зүгээс хэлмээр байна аа.
Ш: Баярлалаа, дараа жил уулзацгаая. Аая. Дараа жил бид хоёрын 5 жилийн ой.
К: Та хоёр 5 жилийн ойгоороо юу хийх вэ? Содон юм төлөвлөсөн байгаа юу?
Ш: Ямар ч байсан нэг газар луу аялах байх аа. Тэр нь бол одоохондоо тодорхой биш. Гэхдээ л нэг газар луу хоёулаа аялах байх. Хээе, гэхдээ би хүүхэдтэй болмоор байна.
У: Хүүхэдтэй болохоосоо өмнө нохойтой болно. Гэвч манай нөхөр нохойны харшилтай.
Ш: Yeah, хээе гэхдээ одоо хамгийн гоё зүйл нь юу гээч. Ингээд нөхөр, нөхөр гэж хэлэх нь аймар гоё. Ийшээ тийшээ явна шдээ бид хоёр. Тэгэнгүүт жишээ нь, анкет энэ тэр бөглөхөд өмнө нь single (ганц бие) гэдэг байсан бол одоо married (гэрлэсэн) гэдэг. Тэгээд хүн ганц бие юм уу? гээл тэгэнгүүт үгүй ээ, би гэрлэсэн тэгж хэлэхээр их гоё байдаг, надад. Тэр мэдрэмж нь. Ганц бие хүмүүс нь, бүгдээрээ гоё хүмүүстэй болзоод, гоё хосоо олоорой гэж уриалмаар байна. /инээв/
У: Уриална ч гэж юу гэсэн үг юм.
Ш: Тэгээд хостой болон одоо ингээд болзож байгаа хүмүүс нь бие биедээ улам сайн итгээд, илүү сайхан аз жаргалтай амьдарцгаагаарай бүгдээрээ гэж хэлье дээ, бүгдэнд нь.
У: Ямар нэгэн жоохон юм болсон ч гэсэн, жоохон байтугай том юм болсон ч гэсэн битгий шантраарай. Ямар ч л байсан бүх зүйл зүгээр болноо гэж би өдөр болгон нөхөртөө хэлдэг.
Ш: /инээв/
У: Тэгэхээр ямар ч байсан болох юм болдгоороо л болох байх. Ямар ч байсан дор бүрнээ сайн хичээцгээгээрэй.
Ш: Бүгд биеэ бодож эрүүл саруул амьдарцгаагаарай.
ЛГБТ ТӨВ. ХҮН БҮРТ ХҮНИЙ ЭРХ, ШУДАРГА ЁС, НЭР ТӨР. ТА ЯГ ОДОО MONGOLIAN QUEER PODCAST-ийг уншиж байна.
З: За тэгээд цоглог байгаарай манайхаан.
Э: Аанхан, шантрашгүй мятрашгүй байгаарай тэгээд. Жоохон тэвчээртэй л хүлээчих. Хэрвээ ганц бие хүмүүс маань сонсож байгаа бол тэвчээртэй хүлээчих.
К: За манай зочид сайн уу?
Э,З: Сайн уу? Сайн байна уу?
К: За манай зочид өөрсдийгөө танилцуулаарай.
Э: За намайг Эма гэдэг.
З: Намайг Зулаа гэдэг.
К: Бид хэд бараг 7 цагийн зөрүүтэй өнөөдөр холбогдож байна.
Э: Бид хоёр Германаас холбогдож байна. Манай энд одоо 12 өнгөрч байна. Өдрийн.
К: Мхн, за сонин юу байцгаана? Өнөөдөр ямар байна?
Э: Өө өнөөдөр гоё байна. Өчигдөр том шалтгалтныхаа ард гарчихсан. Манай хүн бас шалгалтаа өгчхөөд амраад ирсэн. Тэгээд ерөнхийдөө бол гоё байна. /инээв/
К: За бараг өөрсдөө эхэлж холбогдсон байгаа, манай подкастанд орох гээд. Тэгээд анх яагаад холбогдоод, яагаад подкастанд орохыг хүссэн бэ?
Э: За энэ бол миний санаа байсаан. Бид хоёр ерөнхийдөө аягүй их сонсох дуртай тэр подкастуудыг. Энэ подкаст ч гэсэн бид хоёртой ерөнхийдөө, угаасаа бид хоёрын танилцсантай ч гэсэн холбоотой. Тэгээд бид хоёр тэрийг сонсох дуртай. Тэндээс хүмүүсээс урам авч, эсвэл яг яадаг гэсэн тэр мэдээллүүдийг их авдаг болохоор аймар таалагддаг.
З: Бид хоёрын танилцсан түүхтэй холбоотой болохоор яг гоё тэрийгээ дагаад л ормоор санагдсан.
К: За манай дугаарт оролцсонд маш их баярлалаа. Та хоёрын нэг жилийн ойн мэндийг хүргэе. Бас Гэгээн Валентины хайрын баярын мэндийг хүргэе. Бас их аз жаргал хүсье.
Э: Баярлалаа, аая.
Э: Бид хоёр, би яг 2018 оны шинэ жилээр ойрхон хажуу талын хотод байдаг ах эгч дээрээ очиж он гаргаж байсан байхгүй юу. Би ганцаараа амьдардаг байхгүй юу. Тэгээд тэднийд очиж он гаргаад л байж байсан чинь их уйтгартай. Тэгээд хүүхдүүд жижигхэн болохоор би одоо тэд нартай тоглолттой нь биш. Тэгээд уйдаад байж байсан чинь надад нэг найзын хүсэлт ирээд, би танихгүй хүсэлт авдаггүй байхгүй юу. Тэгээд гайхаад юу билээ гэж бодчихоод profile-г нь хальт харчхаад л, тэгээд заза гээд авчихсан байсан. Угаасаа уйдаад байж байсан болохоор. Тэгээд л тэгсэн чинь юм бичмээр санагдаад л. Мессеж бичээд эхлээд. Тэгээд тэгсэн чинь манай хүн хариу бичээд. Нэлээн байж байгаад хариу бичсэн тэ бас.
З: Наадахыг чинь гэхдээ би ярьвал гоё юм уу?
Э: За ярь л даа. /инээв/
З: Би нөгөө анх подкаст энэ тэр хийдэг гэдгийг нь мэдэхгүй. Тэгээд фэйсээр явж байгаад, подкастных нь нэг пост нь фэйсбүүк дээр гараад ирчихсэн. Би тэрэн дээр дараад л орсон чинь подкаст орчихсон байсан байхгүй юу. Тэгээд тэрийг нь сонсоод л аймар хөөрхөн санагдаад л. Тэгээд буцаад фэйсбүүк рүүгээ ороод л постных нь доор бичсэн хүмүүсийх нь комментыг уншсан чинь манай хүн байж байгаа байхгүй юу. Тэгээд би аймар profile энэ тэрийг нь харж харж байгаад л тэгээд л найзын хүсэлт явуулаад, гэхдээ би бол тийм атгаг санаатай явуулаагүй л дээ. /инээв/
Э: Би болохоор тэр подкастыг сонсчхоод аймар сэтгэл хөдөлсөн. Нээх гоё тэр хоёрт аз жаргал хүсмээр санагдаад. Аз жаргал хүссэн коммэнт үлдээчихсэн байхгүй юу. Тэгээд бас юм санаачгүй юм. Ядаж аймар сэтгэлд хүрсэн подкаст байсан болохоор ямартай ч урам өгөөд, гоё аз жаргал хүсээд коммэнт үлдээчихье гэж бодоод тэгээд биччихсэн байсан. Тэгээд тэрийгээ бас мартчихсан байсан юмаа. Тэр чинь бас нэлээн өмнө, нэг сарын өмнө бичсэн байсан байх аа. Тэгээд л санамсаргүй байж байгаад харин…
Унших бол энэ холбоосоор ороорой.
З: Тэгээд би найзын хүсэлт явуулчихсан чинь бараг шууд тэр дороо авчихсан. Тэгээд би бүр гайхаад за за, тэгээд авчихсан л байна гэж бодоод л. /инээв/
Э: Тэгэхэд чинь тэр уйдаад юун .. /инээв/
З: Тэгээд би уул нь өдөр нь тэгж явуулчхаад, тэгсэн чинь орой нь бараг сайн уу гээд ороод ирсэн.
Э: Аа энэ бол би, аая.
З: Үгүй ээ, сайн уу биш ээ, сайн уу биш. Таньдаг билүү, таньдаг билүү? гэсэн
Э: Аанхан, би зүгээр сайн уу майн уу ч гээгүй.
З: Би чинь тэгээд таньдаггүй юм болохоор тэгээд шууд бантаад наасан. “Гүээ, гүү” гэж бичсэн. /инээв/
Э: “Үгүй л дээ, аая. Зүгээр Германд байдаг болохоор” гэж хариулсан. Тэгээд фэйсбүүк дээр амьдардаг хот мотоо биччихвэл аягүй зүгээр юм байна гэж би бодсон.
Э: Тэгээгүй бол нээрэн над руу бараг бичихгүй байсан байх өө.
З: Аа нээрээ тийн шдээ. Би бас Германд байдаг юм байна гэж бодоод тэгээд найзын хүсэлт явуулж байсан юм байна.
Э: Би бас чамайг авахдаа аан Германд байдаг юм байна. Нэг гарынх нь таньдаг гар байна даа. Аая. /инээв/
З: Аая заза. /инээв/
К: Аймар хөөрхөн сонсогдож байна аа. Тэр хоёрын дугаар бас аягүй сонирхолтой шд тэ. Итгэмээргүй уулзчихсан.
Э: Аанхан, тэр нөгөө нэг ослоор танилцдаг хоёр байсан. Тэгээд яг нэг нь жолооч нь байгаад л, нөгөөх нь яг зам гарч дайруулаад. /инээв/
З: Дайруулаад байхдаа яахав дээ.
Э: Тэгээд би тэрийг сонсчихоод энэ ямар итгэмээргүй түүхтэй юм гээд тэгсэн чинь тэр хоёр өөрсдөө яг тэр подкастан дээрээ ярьж байсан. Итгэмээргүй юм шиг хүмүүс ойлгодог гээд ярьж байсан. Одоо гэхдээ бид хоёрын юуг…
З: Бүр ойлгохгүй дээ хүмүүс.
Э: Бид хоёрынхыг ингээд бодохоор бас сонсохоор итгэмээргүй сонсогдож байгаа биз дээ. Би өмнө нь ингээд фэйсбүүкээр хүмүүсийг танилцсан гэхээр жоохон сонин юм тэ ухааны юм боддог байсан чинь одоо өөрөө тэгээд л.. /инээв/ Тэгээд манай хүн чинь ерөөсөө надад юмнуудаа хэлдэггүй байсан байхгүй юу. Таньдаг билүү гээд бичсэн чинь “Үгүй л дээ, зүгээр Германд байдаг болохоор нь” гээд л тэгээд нээх юм бичихгүй. Би чинь аймар хатгаж үзээд л. “Чи юу юм?” гээд би асуудаг байхгүй юу. /инээв/ “Лесбиян” юм уу, эсвэл “бисексуал”” юм уу гээд аймар шулуухан тэ.\
З: Нутаг ус хуучиндаа юу муучиндаа юу. Эхлээд нэг жоохон юм асууж болно шдээ тэр чинь.
Э: Тэгсэн чинь манай хүн надад ерөөсөө юу ч хэлээгүй байдаг юм.
З: Тэгсээр байгаад тэгээд бичээд өнгөрчихсөн. Тэгээд бараг шинэ жил болсон шд. Тэгээд хоёулаа бичихээ больцгоосон шдээ.
Э: Тэгээд нээх онц юм хэлэхгүй болхоор нь би бичихээ больчихсон байсан байхгүй юу. Тэгээд нэг хоёр хоногийн дараа билүү…
З: Үгүй тэгж биччихээд би тэр бичсэн бүх чатуудаа устгачихсан байсан байхгүй юу. За дахиад нэг удаа бичих юм бол би зөрүүлээд яг юм бичье гэж бодоод… Тэгээд аймар хараад байж байсан чинь яг нэг өдөр “дон дон” гээд хүрээд ирдэг юм. /инээв/ Тэгээд чи бүр мэдэж байсан ч юм уу, аймар итгэлтэй байсан болохоор тэгээд заза гээд .
Э: Гэхдээ одоо энэ өндөрлөгөөс харахад манай хүн ингээд намайг хатгаж хаячхаад бүх юмаа надаар хийлгээд яваад байсан байгаа байхгүй юу. /инээв/ Тэгээд би тэрний дараа хоёр дахиа бичихдээ идэвхтэй бичсэн бас. Яагаад гэвэл би нөгөө тэр үед сургалттай байсан, эдний амьдардаг хотод нь. Тэгээд азаар ч гэх юм уу яг бас эдний хотод сургалт байж таараад, тэгээд би сар болгон эдний хот руу явдаг. Тэр чинь бараг 9 сар үргэлжилсэн сургалт. Тэгээд би 5 сарыг нь аль хэдийн яваад, сүүлд нь 4 сар л үлдсэн байсан байх. Тэгээд тэр чинь шинэ жилийн дараа юм чинь. Тэгээд би яг 1 сард сургалтаар очих болчихож байгаа байхгүй юу, эдний хот руу. Тэгээд л би 1 сард очно, хоёулаа тэр үед уулзах уу, найзууд байя майя ухааны юм яриад. Ер нь зүгээр аймар бичихэд яг санаа нийлж байсан болохоор аймар таалагдаад. Тэгээд тэгсэн чинь тэгье, яахав тэгсэн ч болно молно ухааны юм.. /инээв/ Манай хүн аймар ичимхий байхгүй юу. Тэгээд уулзах юм чинь хоёулаа ингээд нүүр хагарах хэрэгтэй. Чи тэгээд ингээд хоёулаа гоё утсаар ярья гээд. Би тэгээд залгасан чинь утсаа авдаггүй юм. /инээв/ Тэр анхны удаа залгасан. Тэгээд за яалаа?
З: Хэн тэгээд ер нь танихгүй хүн лүү шууд залгадаг юм. /инээв/
Э: Би. /инээв/ Тэгээд залгасан чинь утсаа аваагүй. Тэгэнгүүт нь дахиад залгаад, ахиад жоохон мессежээр дарамталж байгаад ахиад залгаад тэгсэн чинь утсаа авсан шд. Уулзах л юм чинь ярих хэрэгтэй шд. Жоохон ярих хэрэгтэй.
К: Тэгээд хэр удаж байгаад уулзсан юм?
Э: Тэгээд 1-р сарын сүүлээр уулзаж байсан.
З: Айж байна уу энэ тэр гээд намайг бүр аймар сүрдүүлж байгаад уулзсан шд.
Э: Энэ ядаж байхад бүр аймар ичимхий болохоор би чинь бүр улам оодроод, өөртөө илүү итгэлтэй болоод наасан.
З: Тэгээд аймар уулзаад явсан чинь манай хүн өөрөө аймар ичээд тааз, мааз ширтээд
Э: За байж бай, чи яг гоё хэсгийг нь алдагдуулаад байна. Тэгээд би эдний хотыг сайн мэдэхгүй болохоор, хоёулаа манай сургалтын байрны буудал дээр нь би хичээлээ тараад тэгээд уулзъя гээд тохирсон байхгүй юу.
К: Мхн
Э: Тэгээд бид хоёр чинь шууд би ганц мэддэг газар луугаа дагуулж ороод. Тэр нь бид нарын өдрийн хоолоо иддэг нэг бургер билүү, бургерийн газар байдаг. Тэгээд бид хоёр тэнд орж суугаад халуун юм ууцгаагаад, халуун дотно яриа өрнүүлээд, аая.
З: Яг шдээ, халуун юм уугаагүй. Бид хоёр нөгөө юм идэх гэж орсон байхгүй юу. Тэгээд бид хоёр нэг нэг бургер авчихсан байлуу?
Э: Тэгээд хөөрхий, тэр өдөр чинь хоол идэцгээчхээд л салсан тэ? Тэгээд бичилцээд ярилцсаар яваад аймар балиар дахиж уулзах уу гэдгийг надаар хэлүүлэх гээд байгаа байхгүй юу. Аймар балиар. Үгүй ээ хэлүүлэх гээд байгаа биш, угаасаа хэлүүлсэн л дээ. Зүгээр намайг хатгангуутаа надаар хэлүүлж байдаг наасан. /инээв/ Дахиад уумаар байна уу чихшиг.
З: Өнөөдөр жоохон уумаар ч юм шиг санагдаад л гэсэн чинь л. Мэдэхгүй ээ, тэр үед тэгээд л..
Э: Тэгээд би маргааш нь найзуудтайгаа манай нэг найз араас ирнэ гээд бас тэнд байдаг. Эдний хотод би аль хэдийн найзуудтай болчихсон. Тэгээд тэд нартайгаа цугтаа уулзана. Орой нь уулзана гээд байж байсан чинь бид хоёр тэрний өмнө уулзаад тэгээд манай энэ чинь яваад. Гэр лүүгээ явах зуураа намайг хүргэж өгчхөөд.
З: Үгүй ээ чи найзуудтайгаа уулзана гээгүй, найз чинь ирнэ л гэж хэлж байснаас чи уулзана гэж хэлээгүй байсан байхгүй юу. Тэгээд намайг гэр лүү явах гээд гаргаж өгөөд…
Э: Аан чамайг буудал хүргэж өгчхөөд, тэгээд буудлаасаа тэд нарыг авах гэж явсан шдээ.
З: Тийн тийн тийн. Тэгээд буцаад чи харьж чадна биз дээ гэсэн чинь би чаднаа гээд л үлдсэн. Тэгээд би гэр лүүгээ харих гээд тэрүүгээр аймар явж байгаад залгасан чинь өө манай хүн гэрээсээ шал өөр газар явж байдаг юм. /инээв/
К: Төөрчихсөн юм уу тэ?
Э: Үгүй ээ би төөрөөгүй. Би зүгээр манай өөр найз маань уулзъя гээд. Тэгээд би хайрыг суулгаж өгчхөөд шууд тэр найз руугаа явчихсан байхгүй юу. Тэр миний байгаа буудлаас нэг буудлын зайтай байдаг юм. Тэгээд би тэр буудал руу араас нь суугаад явчихсан байхгүй юу. Тэгсэн чинь аймар инээдтэй. Над руу бичлүү, залгалуу?
З: Залгасан шд.
Э: Залгахад нь би найзуудтайгаа уулзаад Антон дээр байна гээд тэгсэн чинь юу хийж байгаа юм гээд би одоо яг одоо очлоо наанаа байж бай гээд /инээв/ Тэгээд би тэр найзтайгаа уулзаад бид хоёр зүгээр нөгөө найзыг маань иртэл нь цуг байж байгаад нэг нэг пиво уучихъя гээд яриад л байж байсан байх даа. Тэгсэн чинь манай хүн шууд уурлаж ирээд л, аймар ууртай байсан. Бид хоёр чинь тэгээд хоёр дахиа л уулзчихсан байсан чинь аймар уурлаад байхаар нь би бүр гайхаад /инээв/ Тэгсэн чинь дараа нь сонссон чинь намайг хардсан байна лээ. /инээв/ Би тэр өндөр найздаа аягүй сайн байхгүй юу. Ерөнхийдөө энд байдаг бүх найзууд маань намайг мэддэг. Тэгээд найз охинтой мохинтой, тэр үед чинь найз охин мохин ч гэж байхгүй. Ерөнхийдөө өөрийгөө бүгдэнд нь хэлчихсэн. Бүгдээрээ намайг мэддэг байсан. Тийм болохоор нэг тийм өөр шугамаар намайг эргүүлэх гээд байх ч юм уу, тиймэрхүү юмнууд байхгүй нь амар байдаг байсан шд. /инээв/ Тэр найзыгаа миний бас сайн найз болохоор хайртайгаа танилцуулчихъя, дотно хоёр хүнээ танилцуулчихъя гэж бодсон чинь хоёулаа зүгээр бие биедээ дургүй болоод наасан. /инээв/ Бид хоёр манай найзад шууд баяртай гэж хэлээд намайг буцаад нөгөө байр луу хүргэж өгсөн. Тэр үед чинь би нөгөө ганцаараа түрүүлээд ирчихсэн байсан болохоор буудал муудал байхгүй байсан шд. Тэгээд би нөгөө сургалтынхаа байранд тэр өдөр нь байсан байхгүй юу. Тэгээд намайг буцаж хүргэж өгнө гээд. Тэгээд л бид хоёр шууд цугтаа унтсан шд тэр өдөр. /инээв/
К: Ёооё, ширүүн юм бэ. /инээв/
Э: Юу ч болоогүй.
З: Нөгөө тэр унаа нь зогсчихсон.
Э: Үгүй ээ тэгэхэд чинь бүр 2 цаг өнгөрч байгаа байхгүй юу. Тэгсэн чинь энэ намайг хүргэж өгчхөөд явна гээд байдаг юм. Би тэгээд тэр үед чинь нэг пиво уучихсан байсан тэгээд жоохон даадаггүй юм. Тэгээд “үгүй ээ үгүй чи яаж ингэж явдаг юм”, энд нөгөө бүх юмаа аппликейшнээр харчихдаг байхгүй юу нийтийн тээвэр хэдээс яаж явахыг нь. Тэгээд хуваарийг нь харсан чинь 4,5 гээд явах байсан. Тэгээд тэр вокзал дээр нь бараг хонохоор байгаа байхгүй юу. Тэгээд тэгэнгүүт нь би явуулаагүй. Тэгээд бид хоёр цугтаа манай байранд хоноод. Эхлээд аймар гоё. Тэр нөгөө юу ор болгоод сунгачихдаг буйдан байдаг байхгүй юу.
К: Мхн
Э: Тэгээд буйдан чинь нэг тал нь урт, нөгөө тал нь богинохон г үсэг шиг байдаг шдээ. Манай хүн надаас өндөр байхгүй юу. Тэгээд тэр урт тал дээр нь унтуулаад, өөрөө нөгөө тал дээр нь унтаад. Хоёулаа аймар хувцас, мувцастайгаа унтаад, аймар далжиганаад. Тэгээд тэгсэн чинь шөнө жинхэнэ даараад сэрдэг юм даа.
З: Бүр хоёулаа чичирчихсэн сэрж байдаг. За яршиг, яршиг унтъя гээд.
Э: Тэгээд хөлдөж үхэж байснаас гээд шууд нэг хөнжилдөө ороод. /инээв/ Тэгээд тэр чинь дөнгөж хоёр дахиа уулзаад байж байсанг ч хэлэх үү. Ингээд би амьхандаа ингээд мөрөнд нь хальт хүрээд, мөрийг нь хальт дэрлээд унтаж байгаа байхгүй юу. Тэгээд бас тэвэрч мэвэрчих юм бол энэ чинь эвгүй шдээ. Ингээд анх уулзаж байж юу гэж ч бодох юм. Буруу сэтгэгдэл төрүүлэхгүй гэж бодоод л. Тэгээд буруу хараад хэвтчих юм бол бас аягүй эвгүйгээр ойлгочих юм болов уу. Надад дургүй байна майна гээд бодчих юм болов уу гэж бодоод би аймар гүрийгээд нэг талаараа хэвтэж хоносон байдаг юм, нэг өдөр.
З: Би болохоор нөгөө жоохон хөдөлчихвөл мөрөн дэрээс толгойгоо авчих гээд байгаа юм болов уу гэж бодоод ерөөсөө хөдлөхгүй тэр чигээрээ өглөө болдог наасан.
Э: Хоёулаа яг зүгээр бие биенээсээ айсаар байгаад нэг оройг тэгж өнгөрүүлсэн. Гэхдээ тэгэхэд аймар гоё дулаахан унтсан тэ.
З: Мхн. Чамд л дулаахан л байсан байх л даа. Зүгээр нөгөө хөнжлөөрөө өөрийгөө бүтэн ороочхоод миний зүгээр мөр гараад байдаг наасан. /инээв/
К: Та хоёр ер нь яаж явж байгаад ерөнхийдөө яг үерхэхээр шийдсэн юм?
Э: Тэгээд би нөгөө сургалтаа дуусгаад угаасаа энэ хотдоо хичээлтэй тэгээд тэр сургалт ерөнхийдөө амралтын өдрөөр ордог тийм сургалт байсан байхгүй юу. Тэгээд сургалтаа дуусгачхаад би чинь угаасаа хагас сайн бүтэн сайнд нь тэнд байчхаад тэгээд бүтэн сайных нь орой явж байгаа байхгүй юу. Тэгээд өглөө нь бид хоёр цуг хоночхоод манай хүн гэр лүүгээ явчхаж байгаа байхгүй юу. Тэгээд би аймар намайг гаргаж өгөх байх даа гээд аймар горьдоод. /инээв/ Тэгсэн чинь намайг гаргаж өгөөгүй.
З: Би ч тэгээд бас бодсон шд. Хэд хоног дарааллаж уулзаад, тэгээд шууд гаргаж өгөөд бас арай л арай л эрчимтэй яваад байна уу гэж бодоод тэр өдөр албаар гаргаж өгөөгүй. Тэгээд гэртээ унтсан. Тэгээд гаргаж өгье гэж бодсон л доо. Гэхдээ л гаргаж өгөөгүй.
Э: Тэгээд л би аймар гомдоод л, ганцаараа яваад, нулимс мулимсаа дуслуулаа, аая. /инээв/ Тэр үедээ ч арай тийм дээрээ тулаагүй байсан юм аа. Тэгээд л зазазаза гаргаж өгдөггүй юм байна, ямар сонин гар вэ, амарч байгаа юм байж гээд, би тэгж бодсон шд нээрээ. Тэгээд аймар сонин, би бүр нэг сонин алдах гээд байгаа юм шиг санагдаад. Бид хоёрын яриа мариа яг л миний сонирхол байгаад байгаа байхгүй юу. Тэгээд би бүр алдах гээд байгаа юм шиг санагдаад, утсаар анх удаагаа хэлсэн байхгүй юу. Хоёулаа үерхье гээд хэлсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь битгий ийм юм яриад бай мариад бай, би наадахыг чинь уулзахаараа өөрөө асууна гэж хэлсэн. Чи яагаад ингэж хараад байгаа юм. Тэгээл биз дээ чи.
З: Тэгсэн, тэгээд би дараа нь өөрөө асуугаагүй. Чамайг эхлээд асуучихсан болохоор чинь.
Э: Ийм муухай харж байна уу? Тэгээд хүнээр хамаг юмаа асуулгаад л яваад байдаг наасан. Тэгээд хамгийн гоё нь нөгөө нэг бид хоёрын бишээ миний нөгөө нэг юу дараагийн сургалт яг 14-ний өдөр байж таардаг юм. Тэр чинь яг бас амралтын өдөр байж таараад.
З: 2 сарын 14
Э: Тийн, 2 сарын 14. Тэгээд яг Валентины өдөр бид хоёр яг үерхэж эхэлсэн байдаг юм. Тэгээд би нөгөө хурдны галт тэргээр очсон байхгүй юу. Тэгээд манай хүн намайг хамгийн урд талын хаалганаас нь бараг бууна ухааны юм бодоод бүүр урд нь оччихсон, би тэгсэн чинь бүр хамгийн сүүлд нь суучихсан. Тэгээд яг тийм Валентины өдөр болохоор хүмүүс чинь аймар уур амьсгал орчихсон.
З: Тэрийг нь би ярьчих уу?
Э: Аанхан. За уучлаарай. Би арай л их яриад байна уу? Сайн байна шдээ намайг ингээд жоохон stop-лоод.
З: Ммдада. Тэгээд нөгөө нэг тэр өдөр манай хүн болохоор амьдардаг хотоосоо манай хот руу ирнэ гээд л. Тэгээд би угаасаа яг тэр өдөр баярын өдөр байсан болохоор би бүр аймар гоё бэлэг мэлэг авмаар санагдаад, тэгээд өдөржингөө бэлэг хайж яваад. Бүр тэр хавиар чинь самарч байгаа юм чинь. Тэгээд нэг бэлэг олж авчхаад, тэгээд нэг л хоосон санагдаад, цэцэг авъя гэж бодоод л. Тэгээд аймар цэцгийн дэлгүүр дээр оочерлосон чинь бүр аймар оочертой. Баахан бадриун бадриун ах нар дунд ганцаараа ороод зогсчихсон. /инээв/ Нөгөөдүүл нь над руу муухай харж мараад. Бараг тэгээд цаг оочерлож байж би 3 ширхэг сарнай авч, боолгоод. Тэгээд би нөгөө зогсох зогсоолоос нь нэлээн, юу билээ. Тэгээд яагаад ч юм аймар урдуур бууж ирэх юм шиг санагдаад, би бүр нэлээн урдуур зогсчихсон. Тэгээд хүмүүс нь буугаад байдаг, буугаад байдаг манай хүн гарч ирдэггүй. Тэгээд би бүр гайхаад залгасан чинь хамгийн хойно байна гээд. Тэгээд бүх хүмүүс гарах гээд нөгөө миний өөдөөс ирээд. Би бүр ганцаараа нэг 3-н цэцэгтэйгээ өөө баахан хүмүүс сөрчихсөн. Аймар байж байсан чинь манай хүн бүр хамгийн хойно нь явж байсан. Тэгээд л цэцгээ өгөөд, бэлгээ өгөөд, манай хүн чинь ичингүйрээд.
Э: Тэгээд тэр өдөр бас бид хоёр анхныхаа юуг селфиг хийсэн байдаг юм. Аая. Тэр өдөр ичингүйрэн барин үнссэн байдаг юм. Аая. Бид хоёр одоо яг жилийн ой маань 2 сарын 14нд тохионо. Миний хувьд бол хамгийн гоё дурсамжтай үе маань бол яг бид 2 8 сард нөгөө нэг анх уулзаад болзоод явж байсан газруудаа бүгдээр нь явсан. Тэгээд яг тэнд юу хийж байсан, энд юу хийж байсан гээд тэд нарыгаа ингээд бүгдийг нь гоё дурсаж яриад, тэгээд сургалт маань 8 сард аль хэдийн дуусчихсан мөртлөө бид хоёр тэр сургалтын байрны гадаа аймар хөгжилтэй өдрүүдийг өнгөрөөж байсан болохоор аймар гоё санагдаад. Одоо дараа жил ч магадгүй бас дахиад яг тэр нэг тойрон аяллаа хийнэ гэж бодож байгаа. Миний хайр ямар байсан? Ямар байсан ч гэж хамгийн дурсамжтай үе?
З: Надад бол тэр эхний хонодог өдөр аймар дурсамжтай санагддаг шд. Тэгээд би тэр өдөр гадуур хонох ямар ч төлөвлөгөөгүй явж байгаад, гадуур хонож моноод бүр.
Э: Үгүй би зүгээр аймар номын охиныг май чи ингэж номын байгаарай гээд….
З: Зүгээр гэр, сургууль, гэр, сургууль гэж байгаад нэг өдөр алга болчихсон байдаг наасан. /инээв/
Э: Байрныхан нь бүр алсан байх. Чи хаагуур яваад байнаа.
К: За тэгээд одоо яг онлайнаар байж байгаад уулзаад яваад байна шдээ. Энэ хоёрын яг ялгаа нь ямар байдаг вэ?
З: Миний хайр сул үг багатай ярина шүү. /инээв/
Э: За, онлайнаар гэдэг чинь тэр үед чинь яг доторх хүнийг нь аймар мэдэж авдаг юм шиг санагдсан. Бие биенийгээ хараагүй мөртлөө, надад таалагдах эсэхийг нь мэдэхгүй шдээ. Тэгсэн мөртлөө, өөрийгөө зүгээр магтаж байгаа ч юм биш, аая. Яг хүний сэтгэлтэй нь харьцаад, таниад, дасчхаад дараа нь уулзаад ярих шал ондоо юм байна лээ, гоё.
З: Бид хоёр чинь анх уулзахаасаа өмнө бас нэлээн удаан фэйсээр ярьсан шд. Тэгэхдээ бараг л цуг байгаа юм шиг л ярьдаг. Аймар чөлөөтэй, юунд дуртай, яадаг ийдэг, бүх юмаа ярьж байгаа юм чинь. Тэгээд уулзах өдрөө бараг аймар дотно уулзсан юм шиг санагдаад. Уул нь анх удаагаа л уулзаж байгаа байхгүй юу. Тэгээд яг мэддэг хүнтэйгээ уулзаж байгаа юм шиг. Тиймэрхүү мэдрэмж төрж байсан.
Э: Тэгээд бид хоёр анх аймар, ерөнхийдөө өглөө бид хоёр аймар эрт сэрдэг байхгүй юу. 5,6 гээд л. Тэгээд өглөөний мэнд гэж эхлээд л тэгээд 3 өнгөртөл 4,5 цаг утсаар ярьчихдаг байсан. Нэг өдөр би аймар санааг нь зовоох гээд. Тэр үед чинь бид хоёр уулзахгүй ярьж байдаг үе байхгүй юу. Би аймар цасанд дуртай. Тэгээд манай ангийн нэг охин нөхөртэйгөө цуг хоолонд оръё гээд дуудаад. Бид нар цугтаа гадуур яваад, тэр өдөр аймар их цас ороод, аймар хүйтэн. Тэгээд тэр өдөр аймар цас ороод тэгээд би албаар, миний утсанд дата байгаа. Би хүсвэл датагаа асаагаад интернет ороод юм бичиж болохоор байгаа байхгүй юу. Тэгээд би албаар аймар удаж байгаад ирсэн чинь энэ яг чамайг угаасаа албаар тэгснийг чинь мэдэж байна гэж наасан. /инээв/
З: Тэр өдөр угаасаа цас орчихсон байна гээд надад тэгж хэлж байсан. Тэгээд алга болчихсонг нь угаасаа мэдэж байгаа юм чинь. Яалтачгүй нэг цасанд ганцаараа уянгалаад явж байгааг нь мэдэж байгаа байхгүй юу.
К: Яг Монголоос хэдэн жилийн өмнө явсан бэ? Тэгээд Монголд байх болон наана чинь байгаа хоёрын ялгаа яг ямар санагдаж байна. Болзооны тал дээр ч юм уу.
Э: Би чинь 3 жилийн өмнө Монголд байсан. Монголд байхад чинь нэг тийм, нөгөө анги гэж ярьдаг юм байна лээ шдээ. Би тэрийг мэддэггүй байсан юм. Тэгээд тэр хүмүүстэй уулзаж үзэх юмсан, өөртэйгөө адилхан хүмүүстэй уулзаж танилцаж үзэх юмсан гэж аймар боддог байсан. Тэгээд тэр үед найзын хүсэлт явуулж байхад намайг хэн ч аваагүй байдаг юм. Мэдэхгүй ээ, хүмүүс бас яадаг юм мэдэхгүй. Тэгээд би аймар олон хүн рүү хүсэлт явуулж байсан. Намайг хэн ч аваагүй. Тэгээд подкаст сонсоод коммент үлдээсэн гээд тэгсэн шдээ. Тэрний дараа над руу бүр аймар их хүсэлт ирсэн. Би бүр хүн чинь ийм хурдан од болдог юм байх даа гэж бодоод. Тэгсэн чинь надад бүр аймар өдөрт 6,7 ирээд байсан шд. Би тэгээд гайхаад зарим жоохон хүүхдүүдийг нь аваагүй шүү. Уучлаарай. /инээв/
З: Мэдэхгүй ээ би Монголд байхад яг энэ ЛГБТ хүмүүсийн тухай нээх мэддэггүй байсан шд. Тэгээд ийм групп байдгийг нь ч мэдэхгүй, бараг, бараг ч гэж ер нь мэдээлэлгүй л байсан л даа. Тэгээд угаасаа би бас нээх эндээ нээх эмзэглээд, ач холбогдол өгөөд яваад байдаггүй болохоор нээх асуудал байгаагүй. Надад бол ямар нэг асуудал угаасаа байдаггүй. Тэгээд энд ирээд анх подкаст энэ тэрийг олж сонсоод яг тэр ЛГБТ групп байдаг гэдгийг мэдээд, тэрнээс хойш нэлээн мэдээлэл цуглуулж, сонирхож эхэлсэн. Тэгээд өөр бол нээх надтай адилхан хүмүүс хаана байна энээ тэрээ гэж тэгж явж байгаагүй болохоор сайн мэдэхгүй л байна.
К: За тэгээд та хоёрын хувьд бэрхшээлтэй зүйл байсан уу? Хамт байхад.
Э: Би болохоор нөгөө ганцаараа амьдардаг. Хажуугийн хотод ах эгч 2 маань амьдардаг. Тэгсэн ч гэсэн тэр хоёр нээх байн байн ирээд байдаггүй болохоор, манай хүнийг бол харж байсан угаасаа. Тэгээд танай энэ найз чинь, майз чинь гээд. Шинэ жилээр угаасаа бид хоёр оноо хамтдаа гаргана гээд шинэ жилээр хамт байсан. Тэгээд би энд бас нэг гоё юмаа яримаар байна. Миний шинэ жилийн бэлгийг бүр аймар гоё хийсэн. Надад бүр аймар таалагдсан. Манай хүн аймар завгүй байдаг байхгүй юу ер нь. Өглөө хичээлдээ яваад л, заримдаа ажилтай байдаг. Бид хоёр одоохондоо сар болгон уулзаж чадахгүй. Ерөнхийдөө хоёр сард нэг, амралтын үеэрээ нэг уулзаж байгаа. Тийм аймар завгүй байдаг мөртлөө надад шинэ жилийн бэлэг гээд өөрийнхөө гараар ороолт нэхэж өгсөн. Баярлалаа. Бэрхшээлтэй юм гээд яг гол сэдэврүүгээ орох юм бол миний хувьд тийм бэрхшээлтэй юм байхгүй. Ерөнхийдөө энчээ байдаг зарим нэг хүмүүсээс зайтай байхыг боддог. Санаа нийлдэг хүмүүстэйгээ ойрхон дотно, бүх юмаа хэлээд ярилцаад явчихдаг. Нэг тийм ойлгохооргүй сэтгэгдэл хүнд төрдөг дөө. Тийм байхад ойлгуулах гээд хичээгээд байх ч хэрэггүй, харьцах гээд байх ч хэрэггүй. Миний хувьд ямар нэгэн асуудал бол байхгүй. Энд байдаг ихэнх найзууд маань ерөнхийдөө мэдэж байгаа.
З: Үгүй ээ яахав бэрхшээл гэх юм бол тэгээд байнга уулзаж чадахгүй болохоор бас жоохон хэцүү. Тэгээд бас нэг бодлын байнга уулзахгүй байгаад байдаг нь аймар сонирхолтой ч юм шиг.
Э: Надад лав гунигтай байна.
З: Надад бол би хүн болгонд би ийм тийм гээд яриад яваад байдаггүй. Угаасаа тийм шаардлага ч нээх байдаггүй болохоор тэгээд надад бол тийм хэцүү юм байдаггүй юм шиг санагдаад байдаг шд. Би нэг найздаа бол хэлж байсан. Тэр их амар юм болсон л доо. Би өөрөө бол тэрийгээ аймар хүндээр тусгаж аваад л нөгөө хүндээ аймар хэцүү хэлмээр аядах гээд, хэл ам нь эвлэхгүй. Тэгээд би чамд юм хэлмээр байна гээд нөгөөдөх чинь юу юм юу юм гэж байгаад “аан, охин сонирхдог гэдгээ надад хэлэх гээд байгаа юм уу” гээд шууд бараг өөрөө мэдчихсэн. Аан тэрийг чинь мэднэ шдээ гээд зүгээр өдөр тутмын юм ярьж байгаа юм шиг тэгж хүлээж авсан. Тийм болохоор энэ надад мэдсэн ч сонин биш, мэдээгүй ч сонин биш юм шиг санагдаад тэгээд зазаза гээд л өнгөрч байсан.
К: Мхн, за
Э: Би болохоор найзууддаа хэлсэн чинь “за худлаа яриад бай” гээд аймар сонин хүлээж авсан. Тэгээд би бас дүүдээ хэлсэн. Тэгсэн чинь манай дүү намайг сайн байна гэсэн. Аая чихшиг. /инээв/ Хүлээн зөвшөөрч байна, таны талд байгаа гэдгээ надад аймар гоёор илэрхийлж надтай хамт байна гээд, надад аймар гоё сэтгэгдэл төрүүлсэн. Эерэг хүлээж авсан. Ямартай ч би хүлээн зөвшөөрч байна гэдгээ хэлсэн. Ямар ч үед таны талд байна гэдгээ хэлсэн нь сэтгэлийн гоё дэм болж байсан.
З: Миний comIng out нэг тийм аймар гоё байсан юм шиг санагдаад байдаг шд. Яг нэг тийм аймар сонин ч юм сонсоогүй, нэг ийм байдаг л зүйл гэдгийг нь угаасаа мэддэг. Нэг тийм баярлаа ч үгүй, гуниглаж, уурлаа ч үгүй яг тэр нь надад аймар гоё санагдсан.
К: Залуу хүүхдүүд байгаа шдээ. Хосууд эсвэл дөнгөж үерхэж байгаа. Бүгдээрээ л ямар нэг байдлаар хэзээ нэгэн цагт хүнтэй үерхэнэ. Тэрэн дээр та хоёр яг ямар зөвлөгөө өгмөөр байна?
Э: Бид хоёрын хувьд бид 2 хоёулаа өмнө нь нэг өөр өөр хүмүүстэй одоо хальт нэг үерхэх аядаж байсан. Тэгээд яг эцэст нь хүртэл нь яваагүй. Одоо яг өөрсдийнхөө цугтаа байгаагаас, бид хоёр ерөнхийдөө одоо жил болж байна шд. Одоо 2 сарын 14нд жилийн ой болно. Миний зүгээс бол аймар гоё хүлээцтэй байгаарай. Бие биенийгээ гоё сонсдог байгаарай. Бид 2 бас бүтэн жилийн хугацаанд дунд нь бас маргалдаж, хоёр өөр ертөнц ингээд нэг болох гээд үзэж байна гэхээр угаасаа нээх амар байхгүй л байх. Тэгээд бид хоёрт тийм том асуудал бол гараагүй. Дунд нь нэг л удаа маргалдаж байсан байх тэ. Нэг л удаа аймар гомдож маргалдаж байсан. Тэгээд л түүний дараа нэг нь уучлаад, нөгөөдөх нь уучлалт гуйгаад хүлээцтэй гоё ярилцсанаараа ямар ч асуудлыг хамтдаа даван туулж чадах юм болов уу гэж би бодсон.
З: Миний хувьд гэх юм бол яахав. Яг үерхэж байгаа бол бие биенийгээ аймар сайн ойлгодог байх хэрэгтэй. Угаасаа л хоёр өөр орчинд өссөн. Хоёр өөр зантай хүмүүс байгаад би л нэг ийм ааштай, тйим ааштай гээд байхгүй аль болох бие биетэйгээ ойлголцоод, зан аашаа засах ч юм уу эсвэл бүр аймар гомдож туниж муньдгаа болих хэрэгтэй. /инээв/
Э: Намайг аваад хаячихлаа. /инээв/
З: Бие биенийгээ ойлгодог байхад л тэгээд бараг болчихно дөө.
Э: Одоо Монголд чинь тэгээд хөөрхий, бид хоёр хэрвээ Монголд байсан бол хүссэнээрээ энд тэнд тэгээд л бие биенийгээ үнсээд л, хөтлөлцөөд дуртайгаараа явж чадахгүй шдээ. Энд бол бид хоёр ямар ч тийм баригдмал биш дураараа байж чаддаг.
З: Угаасаа Германд Монголыг бодвол хамаагүй чөлөөтэй.
Э: Харин тийн. Бид 2 нээрээ юу яасан шд. Сая манай хотын pride-д хамтдаа оролцоод. Орой нь queer disco гээд болдог байхгүй юу.
К: Аанха.
Э: Тэгээд тэрэн лүү нь гэртээ буцаж ирж цай ундаа уучхаад, тэгээд манай 2 найз бас байсан байхгүй юу. Тэгээд тэр хоёр гэй байхгүй юу. Гэхдээ үерхдэггүй, зүгээр найзууд. Тэгээд бид 4 манайд ирээд хувцас хунараа сольчхоод, аймар дискодкоод явдаг баатрууд болсон чинь паспорт шалгаж оруулна гээд тэгсэн чинь манай хүн паспортыг гэртээ орхичихсон. Гоё болох байх гэж бодож байсан чин даанч орж чадаагүй.
К: Дараа жил нь орчихгүй юу?
Э: Наана чинь тийм юм болдог юм уу?
К: Болдог шдээ. Бид хэд pride-р алхчхаад тэгээд орой нь дискоддог. Party-тай.
Э: Ямар гоё юм бэ.
К: Миний хувьд гудамжаар чөлөөтэй байх дээр бас Монгол гадаадаас илүү бас хүний дотоод юм нөлөөлдөг гэж бодсон шд.
Э: Намайг дадлага хийж байхад, тэр дадлага хийдэг төрийн бус байгууллагынх нь үүдэнд тараг мараг асгачихсан.
К: Тийн зүгээр харах өнцөг юм шиг л санагдсан. Надад лав. Хомофобик хүмүүс рүү төвлөрөх үү эсвэл өөрийнхөө эрх чөлөө гэдэг талаас нь харах уу ч байдаг юм уу. Тэгээд би бас Европт байлаа, нээлттэй оронд байлаа гээд хүн бас айдсаасаа ангижирдаг гэсэн үг биш юм байна л гэж бодсон.
К: За манай подкастанд цаг заваа гаргаад оролцсонд маш их баярлалаа. Маш олон залуучууд сонсоод урам аваад, хайранд итгээсэй гэж хүсч байнаа. Хамгийн сүүлд та хоёр өөрсдийнхөө сэтгэгдлийг эсвэл хэлэхийг хүссэн үгээ хэлнэ үү гээд микрофоноо шилжүүлье ээ.
Э: Хаана байна аа микрофон нь
К: Төсөөлөөрэй.
Э: За бас хүсэлтийг минь хүлээж аваад подкастандаа оруулсанд маш их баярлалаа.
З: Бидний хайрын түүхийг хуваалцсанд баярлалаа.
Э: Бидний хайрын түүхийг тэвчээртэйгээр сонссон сонсогчдодоо баярлалаа. Тэгээд бас урам өгөх байх аа гэж найдаж байна.