ЛГБТ төв: Хүн бүрт Хүний эрх, Шударга ёс, Нэр төр
Та яг одоо Mongolian Queer Podcast-ыг уншиж байна.
Хөтлөгч: Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт уншигчид аа1 Mongolian Queer Podcast маань энэ удаагийн дугаараас эхлээд мэдээлэлийн чанартай булан явуулахаар болсон байгаа. Өнөөдрийн мэдээллийн булангийн маань зочныг хүлээн авна уу?
Сайн байна уу?
Зочин: Сайн, сайн байцгаана уу?
Хөтлөгч: Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
Зочин: Намайг Нарантулга гэдэг. Би зураач, сэтгэл зүйч, арт терапист буюу урлагаар дамжуулан сэтгэл засалч гэдэг мэргэжилтэй. Сүүлийн 10 гаран жил сэтгэл зүйн чиглэлээр ажиллаж байна.
Хөтлөгч: Манай урилгыг хүлээж аваад, цаг заваа зарцуулаад подкастанд маань орж байгаад баярлалаа.
Зочин: Заа баярлалаа
Мэдээлэл:
ЛГБТ Төвийн сайн дурын ажилчид, Mongolian Queer Podcast-ын багийнхан подкаст/ярилцлага бүрийн цаана тусалж, хичээж байдаг билээ. Нэг подкастыг шивж, нийтлэхэд л гэхэд дунджаар 6 цаг ажилладаг юм шүү. Мөн манай подкаст ашгийн бус бөгөөд санхүүжилтгүй хэрэгждэг тул та манай сайн дурын ажилчдыг дэмжээрэй.
ЛГБТ Төвийн үйл ажиллагаа болон хүний эрхийг дэмжиж, хувь нэмрээ оруулж буй танд талархлаа илэрхийлье!
Голомт банк, 1405012628 ЛГБТ Төв, Төгрөгийн данс
Утганд нь: Подкастын багт
Хөтлөгч: Манай уншигчид байнгын сэтгэл гутралтай яваад байвал хамгийн эхэнд юу хийх хэрэгтэй вэ?
Зочин: Сэтгэл гутрал гэдгийг яаж тодорхойлж байгаа вэ? гэдэг нь хамгийн эхний асуулт. Уйтгартай, гунигтай байх үеүүд хүн бүрд байдаг. “Харин уйтгартай, гунигтай байх нь урт удаан хугацаагаар ямар нэгэн өөрчлөлтгүй үргэлжлээд байвал сэтгэл гутралын шинж тэмдэг байна” гэж үзнэ. Сэтгэл гутрал гэдэг нь сэтгэцийн өвчлөлүүд дундаасаа хамгийн хор хөнөөлтэй төрөл. Тийм учраас мэргэжлийн хүмүүст хандаж, арга хэмжээ авбал илүү сайн гэж зөвлөмөөр байна. Тэгэхээр “Сэтгэл гутрал МӨН” гэсэн онош гарах юм бол хувиараа “- Би ингэчихье”, “- Ийм юм хэрэглэчихье” гээд зүгээр нэг стресс шиг, ойр зуурийн уур бухимдал байгаа шиг эмчлэх ямар ч боломжгүй.
Хөтлөгч: Тэгвэл ерөнхийдөө бол сэтгэл гутралд орохоос өмнө өөрийгөө яаж тайвшруулах хэрэгтэй вэ?
Зочин: Сэтгэл гутрал гээд байгаа зүйл маань ямар нэгэн учир шалтгаанаас болж байгаа шүү дээ. Тухайлбал маш хүнд сэтгэл зүйн гэмтэл авах юм уу эсвэл өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөхгүй урт удаан хугацаанд тэмцээд яваад байх юм уу? Энэ мэт зүйлс удаан үргэлжнээс сэтгэл гутрал гэх зүйл маань үүсч бий болдог. Ойр зуурт сэтгэл чинь хямраад, уйтгарлаад байх юм бол хамгийн түрүүлж өөртөө тохирсон, өөрийгөө зугаацуулах гэх мэт аргуудыг хэрэглэж сурах хэрэгтэй. Өөрөө өөрийгөө сайн чагнах ёстой гэсэн үг.
Би хөгжим сонсохоор сайхан болж байна уу?
Зураг зурахаар сайхан болж байна уу?
Ном уншихаар тайлбарлаж байна уу? эсвэл
Өөрөө өөртөө хандаад захиа бичихээр тайвширч байна уу? гэх мэтчилэн маш олон аргууд байгаа.
Хамгийн наад захын энгийн арга гэвэл найзуудтайгаа ярьж болно. Хурдан хурдан алхаж болно /Биеэсээ хөлс ялгаруулах хэрэгтэй/ гэх мэтчилэн ойр зуурын аргуудыг хэрэглэж болно.
Хамгийн гол нь
– Би ямар үед тайвширч байна
– Яавал надад төвөгтэй байна
– Ямар хүмүүсийн дунд орохоор би илүү хямраад байна
– Ямар хүнтэй байхдаа би илүү тайван байна гэх мэтчилэн өөрийгөө ажиглана гэсэн үг.
Хөтлөгч: Хэрэв хүрээллийн хүмүүс нь өөрийг нь ойлгохгүй байгаа мэт мэдрэмж төрөөд байвал яах ёстой бол?
Зочин: Өөрийг чинь ойлгох, хүлээн зөвшөөрөх хүмүүс яг одоо байхгүй байна аа гэж бодож байвал – энэ чинь өнөөдрийн, ойрхон зуурт бодогдож байгаа бодол шүү дээ. Цааш цаашдаа чамайг ойлгох хүн олдоно.
Түүнээс гадна маш энгийн зүйлсээр өөрийгөө тайвшруулах хэрэгтэй. Дотор болоод байгаа сөрөг бодол, сөрөг мэдрэмжүүдийг гаргаж байх нь чухал. Тийм учраас үүнийгээ хэрхэн гаргах вэ? гэхээр зураг зурж болно, дуу дуулж болно, хашгирч болно, кароке-д ороод дуртай дуунуудаа чангаар дуулж болно, гунигтай дуугаа дуулаад уйлж болно, эсвэл өөртөө тохиолдоод байгаа зүйлээ уртаар бичээд түүнийгээ эргэн эргэн уншиж болно гэх мэтчилэн аргууд байж болно. Хүн олоод уншчих вийдээ гээд бодож байвал түүнийгээ шатаачиж болно. Ер нь дотроо бугшаад байгаа зүйлийг ямар нэгэн байдлаа гаргах хэрэгтэй. Ингэж өөрийгөө суллаж байх нь эргээд сэтгэл зүйн, сэтгэцийн тулгамдсан ямар нэгэн асуудлаас урьдчилан сэргийлдэг.
Сэтгэл засалч гэдэг хүн маань дотор чинь бугшаад байгаа зүйлүүдийг гаргахад зөв удирдан чиглүүлэхэд тусалж байгаа мэргэжилтэн хүн шүү дээ. Үнэхээр боломжтой бол сэтгэл зүйчид хандах хэрэгтэй. Сэтгэцийн эмч нарт бас хандах хэрэгтэй. Боломжгүй байх юм болбол энгийн наад захын өөрийгөө тайвшруулах, дотор байгаа зүйлээ гадагшлуулах зүйлсүүдийг хийж болно.
Орчин үед дэлгэрээд байгаа арга бол хөдөлмөрийн хичээл дээр хийдэг шиг зүйлсийг хийлгэдэг. Тэр нь юу вэ? гэхлээр хатуу модон дээр бүдүүн хадаасыг хадуулдаг ч юм уу? Маш их дуу чимээ гаргадаг, дээрээс нь хүнээс маш их хүч шаарддаг. Үүнийг хадаж байх явцдаа хүн өөрийнхөө дотор байгаа тэр бугшсан бөөгнөрсөн зүйлсээ гаргаж чаддаг байх нь.
Хөтлөгч: Сая дурдсанчлан энэ энгийн зүйлсийг хийгээд хэр хугацааны дараа арай дээр мэдрэмж төрдөг болов уу? Шууд мэдрэгддэг бол уу? Эсвэл??
Зочин: Шууд нэгхэн захиа бичээд, ганцхан удаа зураг зураад маш гоё болчихноо гэж байхгүй. Дотор байгаа зүйлээдээ бүгдийг нь л урт удаан хугацаанд гаргах хэрэгтэй.
Жишээлбэл: Хамгийн ойр дотны хүнээ алдаад хүмүүс уй гашууд автдаг шүү дээ. Энэ бол нэгэн төрлийн сэтгэл зүйн өөрчлөлт. Энэ үед тухайн өнгөрсөн хүндээ зориулаад захиа бичүүлдэг. Тухайн хүн нь гэнэтийн явдлаар өнгөрсөн бол тэр гэнэт өнгөрсөн үйл явдлыг нь маш олон удаа давтуулж бичүүлдэг, дүрсэлж зуруулдаг. Энэ нь тэр болсон явдыг бодох тусам хүчтэй сэтгэл хөдлөл мэдрээд байгаа шүү дээ. Тэр хүчтэй сэтгэл хөдлөлийг бидний энгийн өдөр тутмын амьдралд тохиолддог сэтгэл хөдлөлүүд болох – хүн хөгжилтэй юм ярихаар инээдэг шиг – энгийн болгох сэтгэл заслын ач холбогдол нь тэндээ байдаг юм. Тийм учраас хөндүүртэй, таагүй, гунигтай байгаа зүйлүүдээ олон дахин давтаж хийх хэрэгтэй.
Гэхдээ эмчид үзүүл!, сэтгэл зүйчид ханд! гээд байдаг нь СЭТГЭЛ ГУТРАЛ гэдэг зүйл үнэхээр мөн болбол энийг бичүүлэх юм уу? зуруулах юм уу? яриулсанаараа бүр илүү дорддог. Үнэхээр 1-2 сараас урт хугацаагаар ямар нэгэн байдлаар өмнө дуртай байсан зүйлсдээ дургүй болох, хоолны дуршил өөрчлөгдөх, нойр чинь өөрчлөгдөх, унтсан ч гэсэн амраагүй юм шиг байх, хуучин баярладаг зүйлсдээ баярлахгүй байх гэх мэт мэдрэмжүүд маш их буураад, гөлгөр талдаа болоод энэ нь урд удаан хугацаанд үргэлжлэх юм бол “Сэтгэл гутрал байж болзошгүй юм аа” гээд үзээд эхний ээлжинд сэтгэл зүйчид хандах хэрэгтэй. Бүр нарийн эмчилгээ шаардлагатай гэх юм бол сэтгэцийн эмчид үзүүлэх шаардлагатай. Бид сэтгэцийн эмчид үзүүлэх, сэтгэл зүйчтэй уулзах гэдгийг энэ болохгүй бүтэхгүй хүмүүс очдог юм шиг ойлгодог. Энэ чинь шүд өвдөхтэй л ижилхэн, бид нарын сэтгэл өвдөж байгаа шүү дээ. Тиймээс сэтгэл зүйчид хандахад их сандраад, ичээд байх зүйл бол байхгүй.
Хөтлөгч: Сэтгэл зүйч, сэтгэл засалч дээр очиход хэр удаан, хэр давтамжтай очих шаардлагатай байдаг вэ? Хүмүүс нэг удаа оччихоод больдог явдал тохиолддог байх.
Зочин: Хувь хүний өөрийн сэтгэл зүй болон темпраментийн онцлогоос шалтгаална. Зарим хүмүүс нь 3-4 яваад маш гоё болчдог. Зарим удаан явна. Зарим нь зөвхөн ярилцаад аятайхан болдог болбол зарим заавал ч үгүй давхар эм уух шаардлагатай болдог. Тухайн хүнээсээ л шалтгаална даа.
Хөтлөгч: Тэгвэл сэтгэл зүйчээ сонгоход бас зөвлөгөө өгч болох уу? Яг хаанаас эхлэх вэ?
Зочин: Энэ бол маш чухад асуулт. Яагаад гэхлээр зүгээр нэг хүн “ Чи энэ хүн дээр оч оо, энэ их мундаг сэтгэл зүйч” гээд санал болголоо гэхэд чамд ямар нэгэн итгэл үнэмшил төрөхгүй байгаа нөхцөлд та хоёрын итгэлцэл үүсэхгүй байх магадлалтай. Тийм учраас итгэлцэл төрөхгүй байгаа нөхцөлд та өөрийнхөө асуудлыг үнэн бодитоор ярьж, өөрийн дотоод нууц, дотоод хүнийхээ тухай ярихад асуудал үүсдэг учир өөрөө л сайн судлах хэрэгтэй. Энэ ямар хүн бэ? Би ямар хүн билээ. Эрэгтэй хүн дээр очих уу?, Эмэгтэй хүн дээр очих уу?, Нас тогтсон хүн дээр очих уу?, Залуу хүн дээр очих уу? гэх мэтчилэн өөрөө сонгох нь маш зүйтэй байдаг.
Хөтлөгч Кенна: Тэгэхээр шууд очоод хайчихдаг юм уу? Фэйсбүүкээр ч юм уу? Одоо уншиж байгаа хүмүүс яаж хайхаа ч мэдэхгүй байж магадгүй.
Зочин: Мхм.. Тэгэхээр сэтгэл зүйн төвүүд, Фэйсбүүкээр сэтгэл зүйчид маань их олон хуудастай болчихсон байгаа, эсвэл хүмүүсийн санал болгож байгаа хүмүүс дээр эхний ээлжинд очиж уулзах хэрэгтэй. Ер нь бол сэтгэл зүйн төвүүд, эмнэлэгүүдээр ирж байгаа хүмүүс нэг удаа ирээд танилцаад, “ Аан за, баярлалаа ерөнхийдөө ийм юм байдаг юм байна, ойлголоо” гээд явдаг. Тэгээд өөр газар очоод тэр эмч нь надад сайн тохирох юм байна гэдэг, эсвэл өөр эмнэлгээс манайд ирээд 2 хүний хүний зохицол итгэлцэл үүсдэг.
Мэдээлэл: ЛГБТ Төв анхан шатны сэтгэл зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгч байна. Ганцаарчилсан уулзалтыг онлайнаар эсвэл биеэр цаг товлон авах боломжтой. Та 70110323 дугаар луу ажлын цагаар залган цагаа товлоорой.
Хөтлөгч: Манай уншигчид бас уйтгар гуниг тохиолдоогүй байсан ч гэсэн танд өгөх зөвлөгөө байна уу? Яг анхан шатны маш чухал гэсэн зүйлсийг хэлээч. Сөрөг мэдрэмж аваагүй байгаа ч гэсэн юуг мэдэж байвал зүгээр вэ?
Зочин: Хүний бие махбодь өвддөг шиг, сэтгэл зүрх ч мөн өвддөг. Тийм учраас таагүй тааламжгүй байвал “Заа миний сэтгэл зүйн онцгүй байгаа юм байна аа” гэдгийг мэдэрч сурах нь маш чухал.
Өөрийгөө маш сайн мэдрэх хэрэгтэй
“- Би өнөөдөр ямаршуухан байна”
“- Хаана ямар мэдрэмж төрөөд байна”
“- Юунаас болоод би гунигтай болчихов”
Өнөөдөр гунигтай байх юм бол ямар үйл явдал болсноос болоод энэ сөрөг мэдрэмж бий болчихвоо гэдгийг нэгдүгээрт таньж мэдэх нь чухал байдаг. Тэгэхээр даргадаа жаахан загнуулснаас ч юм уу?, эсвэл өглөө босоод эгчтэйгээ муудалцсанаас болдог ч юм уу? таагүй мэдрэмж үүссэн байж болно. Тэр нь өдөржингөө таагүй, сөрөг мэдрэмж, сөрөг бодлуудыг үүсгээд яваад байх магадлалтай байдаг. “Өө тэрнээс болсон байна” гэсэн тэр зүйлээ мэдээд авчих юм бол тэр сөрөг мэдрэмж, бодлуудыг багасгах магадлалтай гэсэн үг.
Аль болох өөрийн хүрээлэлтэй болох хэрэгтэй, найз нөхөд, арай дотно хүмүүсийг өнөөдөр олоогүй байсан ч гэсэн маргааш гарч ирнэ. Үнэхээр өөрийгөө тайвшруулаад ярих найз нөхөд байхгүй байх юм бол өөрийгөө тайвшруулдаг нэг аргатай болох хэрэгтэй. Ямар нь чамд тааламжтай байна.
Ганцаараа дэлгүүр хэсэж болно. Ганцаараа хотын гудамжаар алхаж болно гэх мэтчилэн өөрөө өөрийгөө л маш сайн ажиллаж, өөрийгөө сайн таньж мэдэх хэрэгтэй гэсэн зөвлөгөөг өгье.
Хөтлөгч: Заа. Уншигчид маань өөрсдийн гэсэн асуултууд байвал бид нар руу явуулж болно. Тэгээд бид хэд асуугаад эргээд холбогдох боломжтой байгаа шүү гэж хэлмээр байна.
Заа таньд маш их баярлалаа
Зочин: Заа баярлалаа
Нийтлэл бэлтгэсэн: Б.Билгүүн