Хөл хорионы үеэр күийр уран бүтээлчид болон уран бүтээлүүдээс түүвэрлэн хүргэж байна. Тун удахгүй дараагийн күийр хөгжмийн жагсаалт цацагдах гэж байгааг дуулгахад таатай байна.
https://soundcloud.com/user-134307932/queer-playlist-1-by-kenna
Эхний playlist-д орсон уран бүтээлчдийг танилцуулъя.
The Knife
Шведийн дуо хамтлаг нь 1999 онд үүсгэн байгуулагджээ. Олоф болон Карин Дрейэр нар бол эгч дүүс бөгөөд элекстроник хөгжмийн хамтлаг юм. Карин өөрийгөө нээлттэй күийр хүн гэж тодорхойлдог бөгөөд тус хамтлаг күийр онолын талаар бүтээлдээ тусгаж, илэрхийлдэг байна.
Sam Smith
Бидний мэдэх Сэм Смит нээлттэй нонбайнари, жендэркүийр хүн юм. Орчин үед олноо танигдсан ЛГБТИК+ уран бүтээлч, дуучин гэвэл яах аргагүй Сэм Смит билээ. Түүнийг анхны күийр хөгжмийн жагсаалтандаа орууллаа.
King Princess
King Princess уран бүтээлийн нэрээрээ танигдсан Микаела нь эмэгтэй хүнд татагддаг гэдгээ нээлттэй илэрхийлдэг. Түүний дууны клип, үг гээд тэр чигтээ күийр!
Andrea Di Giovani
Андрэа ди Жиовани нь нээлттэй жендэрфлүид, гей уран бүтээлч юм. Тэрээр түлхүү поп урсгалаар дуу хөгжмөө бүтээдэг байна.
LP-Lost On You
Түүнийг Lost on you дуугаар нь бараг хүн бүр мэднэ биз ээ.
Тэрээр бидний сайн мэдэх Cher, Rihanna, Leona Lewis, Celine Dion болон Christina Aguilera гэх уран бүтээлчдэд дуу бичиж өгсөн авьяаслаг хүн юм.
Dorian Electra
Дориан Элэктра бол АНУ-д өсөж яваа, нээлттэй күийр уран бүтээлч юм. Түүний жендэрт маш олон хүмүүс эргэлзэж, сонирхдог ч тэрээр өөрийгөө ямар нэгэн нэр томьёогоор илэрхийлдэггүй. Түүний бүтээлүүд маш өвөрмөц өнгө аястай бөгөөд күийр байдал нь нэвт шингэснийг та бүхэн заавал олж үзээрэй.
Freddie Mercury
Фрэди Меркюри-г ЛГБТИК+ олон нийтийн төлөөлөл гэдгийг өнөө цагт хүн бүр мэдэх байх. Түүний тухай харуулсан Bohemian Rhapsody киногоор хүмүүс бүр ч сайн мэдсэн байж болзошгүй.
т.А.Т.у. хамтлаг
2000-аад оны эхээр Оросын т.А.Т.у. хамтлаг Дэлхий дахинаа шуугиулж байлаа. Лесбиян охидын хамтлаг гэж олны өмнө гарч ирэн, нээлттэйгээр хайрын дуугаа дуулж байлаа. “Түүнгүйгээр бол би ухаанаа алдах нь ээ, уучлаарай ээж ээ, аав аа” гэсэн үгтэй “Я сошла с ума” дууг нь бид сонгон Күийр хөгжмийн жагсаалтандаа оруулав.
Holland
Өмнөд Солонгос улс дуу хөгжмөөрөө Дэлхий дахинаа танигдаж, байлдан дагуулж байж болох ч ЛГБТИК+ уран бүтээлчид нээлттэй байх нь ховор, бүр байхгүй гэхэд ч болох юм. Хамгийн анхны нээлттэй гей дуучин Holland “Би айхгүй байна” дууны клипэндээ нэгэн залууг үнэсэх болно. Мөн түүний тухай дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл энд дарна уу.
L Devine
Английн поп дуучин L Devine бол өсөж яваа залуу уран бүтээлч. Тэрээр өөрийн бүтээлдээ күийр хүн гэдгээ нээлттэй бөгөөд тодорхой илэрхийлдэг юм. Та бүхэн түүний дуу, клипүүдийг заавал үзээрэй.
Whitney Houston
Өнгөрсөн үетэй харьцуулахад өнөө цагт ЛГБТИК+ байдлаа нээлттэй илэрхийлэн, ярилцлага өгч, бүтээлдээ өөрийн мөн чанараа шингээх боломж дээрдээд байгаа билээ. Уитни Хьюстон өөрийгөө күийр гэж нээлттэй илэрхийлж байгаагүй ч тэрээр ЛГБТИК+ олон нийтийн нэг хэсэг гэгддэг. Түүний хамгийн сайн найз Робин Кроуфорд болон Уитний Хьюстон хоёрын хайр сэтгэлийн талаар маш олон хэвлэл мэдээлэл, хүмүүс шуугидаг юм. Тиймээс бид түүний хамгийн алдартай дууг жагсаалтандаа орууллаа.