Та бүхэнд лесбиян сэдэвтэй 5 богино хэмжээний киног шууд үзэхээр санал болгож байна.

Монгол орчуулгагүйд хүлцэл өчиж байна, та бүхэн CC-г нь дараад хадмалтайгаар үзээрэй!

Forward Thinking (2018)

XX-р зуунд ЛГБТИК+ хүний эрхийн хөдөлгөөн бараг байхгүй байх үед бие биедээ хайртай лесбиян хосууд хэрхэн амьдардаг байсан бол? Энэхүү киноноос гол дүрийн 2 бусдын бодлыг үл тоон хамт байх үгүйг нь олж мэдээрэй.

Sunflowers (2019)

Маш энгийн бас хөөрхөн хайрын түүх! 4 минут тэр чигтээ хайр мэдрээрэй.

Novem (2017)

ЛГБТ Төвийн кино урлаг сонирхогч залуусын The Q Project баг 2017 оны 48 цаг бэсрэг кино наадамд нууцлаг жанр сугалан, энэхүү киног бүтээсэн билээ. Маш олон хүний сэтгэл зүрх, хичээл зүтгэл шингэсэн энэ киног сонирхон үзээрэй.

Sonder (2018)

“Хүний Эрхийн Залуу Манлайлагч” хөтөлбөрийн 2018 оны төгсөгчдийн санаачилсан төсөл болох лесбиян сэдэвтэй богино хэмжээний “Sonder” киног хүлээн авч үзнэ үү. Уг кино нь “Тэгш эрх, Бахархлын өдрүүд”-ээр зохион байгуулагддаг “Цэнхэр Тэнгэрийн цаана” ЛГБТИК кино наадмаар нээлтээ хийсэн билээ.

Warmish (2017)

Жил хамт байгаагүй 2 охин уулзаад харилцаагаа дараагийн шат руу гүнзгийрүүлэхийг хүснэ. Гэхдээ яаж гэдгээ мэдэхгүй…