Сайн байцгаана уу, эрхэм хүндэт уншигчид аа. Күийр Монгол подкаст маань ээлжит дугаар эхэлж байна. Та бүхэнтэй хөтлөгч Кенна хамт байна. Заа манай зочин өөрийгөө танилцуулах уу?

  • Заа сайн байцгаана уу, подкаст сонсож байгаа залуучууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Цагаанаа гэдэг. Сүүлийн 7 жил гаран Япон улсын Токио хотод ажиллаж амьдарч байгаа. 30 гаран насны гей залуу байна. 

 

Кенна: Манай подкастанд оролцож байгаад маш их баярлалаа. Бид хоёрын таарсан явдал их сонирхолтой. Манай сонсогчид бас гайхах байх. Би өчигдөр подкастаа янзлаад шинэ дугаараа цацах гээд кофе шопд сууж байсан чинь “Танай подкастыг сонсдог” гэж ирээд, тэгээд би чинь аягүй амжиргаатай юм болохоороо “подкастанд орооч” гээд урьж цаг товлоод өнөөдөр уулзсан байгаа. Ер нь манай подкастыг хэр сонсдог бэ?

  • Ер нь саяханаас нэлээн подкаст сонсож байгаа. Японд ер нь гал тэргээр явах цаг аягүй  урт. Тэр цагаараа ном уншдаг ч юм уу подкаст хүмүүс их сонсдог. ЛГБТ Төвийн подкастыг болохоор гарж эхлээд хэр удсан билээ. 

 

Мэдээлэл:

ЛГБТ Төвийн сайн дурын ажилчид, Mongolian Queer Podcast-ын багийнхан подкаст/ярилцлага бүрийн цаана тусалж, хичээж байдаг билээ. Нэг подкастыг шивж, нийтлэхэд л гэхэд дунджаар 6 цаг ажилладаг юм шүү. Мөн манай подкаст ашгийн бус бөгөөд санхүүжилтгүй хэрэгждэг тул та манай сайн дурын ажилчдыг дэмжээрэй.

ЛГБТ Төвийн үйл ажиллагаа болон хүний эрхийг дэмжиж, хувь нэмрээ оруулж буй танд талархлаа илэрхийлье!

Голомт банк, 1405012628 ЛГБТ Төв, Төгрөгийн данс

Утганд нь: Подкастын багт

К: Одоо жил гаран болж байна. 

  •  6 7 сарын өмнө мэдсэн юм уу? Тэгээд Монгол хэл дээр ийм подкаст байдаг юм байна гээд өмнөх дугааруудыг ухаж сонссон. 

К: Заа тэгээд уламжлалт асуултаараа эхэлье. Танай үеийхэн өөрсдийгөө хэрхэн мэдэрч байсан бэ? Сонсогчдод их сонирхолтой байгаа байх. 

  • Манай үеийхэн гэхээр бас би бас яг сүүлийн 7 жил Японд амьдарч байна. Тэрнээс өмнөх амьдрал гэх юм бол Улаанбаатарт байсан. Тэгээд яг мэдэрч байсан гэвэл анх яаж өөрийгөө олж байсан гэдэг утгаараа юу?

К: Тийн. 

  • Яг анх гей хүнтэй Улаанбаатарт танилцаж байсан гэвэл mongolia.de гээд чат байдаг байсан. Ихэнх залуучууд болон нөгөө гей найзуудаасаа сонсож байхад тэр чатаар танилцдаг. Тухайн үед чинь би 7 8-дугаар анги байсан уу? Чатанд нөгөө гей гэсэн нэр харагдангуут нь давхиж ороод “Хаая, сайн байна уу? Би ер нь танай төрлийн хүн байх шүү” гээд “Таньтай уулзаж ярилцаж болох уу?” гээд бичиж байсан. Тэгээд нэг гей ах хүнтэй тухайн үед уулзаж үзэж байлаа хамгийн анх. Улаанбаатарт түүх нь тийм. Яг мэдэрсэн гэвэл бүүүр цэцэрлэгийн наснаасаа гэдэг ч юм уу бага ангиасаа ер нь мэддэг байсан. Тэр чинь тэгээд яг бэлгийн бойжилт эдр гээд учраа мэдэхгүй л яваад байгаа шд. Тэгээд хүчтэй дурлаж эрэгтэй хүнд татагдаж байна гэдгээ мэдсэн нь гэвэл би дунд анги шахуу. Тэр 7 8-дугаар анги хавьцаа л…

К: Тэр чатнаас өмнө байсан уу? 

  • Тийм өмнө нөгөө ангийн нэг хөөрхөн залуу байдаг. Тэрийг завсарлагаанаар нэг мэдэхэд гөлөрчихсөн зогсож байдаг нэг тиймэрхүү. Ер нь би чинь ийм төрлийн хүн юм байна гэж мэдрээд тэрнээс өмнө гэх юм бол цэцэрлэгийн насанд ч юм уу? Яаг хүчтэй дурлаагүй ч эрэгтэй найзууддаа илүү их дассан байдаг. Тийм юм ажиглагдаж байсан. 

К: Тэр чатаар гэдэг нь зөвхөн ЛГБТ хүмүүсийн чат байсан юм уу? Эсвэл зүгээр л бүх хүмүүс ордог фэйсбүүк шиг байсан юм уу? 

  • Үгүй. Mongolia.de гэдэг нь бүх төрлийн хүмүүс. Тухайн үед нэт ховор янз бүрийн нээлттэй чат байсан. Чат гэдэг юм чинь яг бодитоор чаталж болдог юм байна гээд тэрүүгээр л мэдэж байсан байх. Тухайн үед чинь дөнгөж 7 8-р анги и-мэйл, интернэттэй танилцаж байсан үе.

К: Тэгээд уулзаж байсан тухай асууж болох уу? Аймар сонирхолтой байна. Бид хэд тийм чат мэдэхгүй шдээ. Уулзаад хамгийн эхэнд юу асуусан бэ? Тухайн үеийн мэдрэмж ямар байсан бэ ? 

  • Тухайн үеийн мэдрэмж гэвэл жоохон хүүхэд өөрийгөө илэрхийлнэ гэдэг юм уу? Өөртэйгээ ижил төстэй хүмүүсийг хайж олно гэдэг чинь бас л эр зоригийн асуудал гей гэдэг нэр харагдангуут нь чатлаад л уулзаж юм асуумаар байна гэсэн чинь тухайн үед хэдэн насны зөрүү байсан юм, ямар ч байсан надаас ах хүн байсан. Тэгээд хамтрагчтайгаа амьдардаг тэгээд уулзаад “2 3 дотны найзтай хэрэв чи коммунити үүсгэнэ гэвэл манай найзуудтай танилцаж болно шүү” гээд аягүй нөхөрсөг хүн байсан. Тухайн үеийн мэдрэмж гэвэл мэдээж 7 8-дугаар ангийн хүүхэд чинь сандарна тэгээд айдастай байгаа хэрнээ би хэзээ ч өөрийгөө буруу юм хийж байна гэж ерөөсөө бодоогүй. Бүрэн бат итгэлтэй харин ч аз жаргалтай байсан. Өөртэйгээ л ижил хүмүүсийг олж аваад одоо сүргээ олж байгаа ч гэдэг юм уу.

К: Тэгээд 7 8-дугаар анги гэхээр хэдэн он бэ? 2000-аас өмнө үү?

  • Тийн 2000 он хавьцаа 

К: Тэр үеийн түүх гэхэд харьцангуй эерэг сонсогдож байна. Зарим хүмүүс чинь аймар айдаг байсан эргэлздэг нуудаг байсан гэж ярьдаг. Хэзээ яг кам аут хийсэн бэ? 

  • Кам аут гэдэг чинь хэцүү том асуудал. Их зүрх зориг шаарддаг тэгээд өөрөө өөрийгөө хүлээж авах нь гэдэг бас тусдаа асуудал. Түрүүн хэлснээр 7 8дугаар ангид гей гэдэг нэр харагдангуут тэр үгний учрыг ч бүрэн ойлгоогүй байж бусдад уруу татагдаж байна, буруу зүйл хийж байна гэж хэзээ ч бодож байгаагүй. Өөртэйгөө адилхан найз нөхдөө олж авж байна гэсэн утгаараа их баяртай байсан. Кам аут тухай гэвэл би энэ жил ээждээ хэлсэн. Сүүлийн 7 8 жил Японд амьдарч байгаад энэ жилийн 8-р сард хэлсэн. Хүлээж авахын хувьд гэвэл ер нь манай ээжийн насны хүмүүс хүлээж авах нь жоохон хэцүү байдаг юм шиг байна лээ.. Тэгээд дэрээс нь би айлын бага, ганцаараа эрэгтэй бусад нь бүгд манай эгч нар байдаг. Тийм учраас эрэгтэй хүүхдэд монголчууд чинь хүлээлт хариуцлага өгдөг утгаараа жоохон хүнд санагдаад байгаа юм шиг байна лээ. Тиймээс жоохон тэр сэдвээс зугатаад байгаа.
  • Кам аут хийх сэдэл нь юу байсан гэхээр одоо би найз залуутай байгаа 4 сар үерхэж байна, найз залуутайгаа уулзаж эхэлж байх үе болоод ч юм уу хүн чинь дурлахаараа сэтгэл санаа хямардаг эморно… Эхний сар тийм байдалтай байж байгаад дурласан хүний дэврүүн сэтгэлээр,…. Би ерөөсөө хэлж зүрхэлнэ гэж боддогүй байсан, манай ээж өмнө тийм кино юм уу тиймэрхүү мэдээ харахаараа л хэцүү ойлгож авах шинжгүй үг хэлээл гялс суваг сольдог тэр төрлийн хүн. Тийм болохоор би ерөөсөөө кам аут хийж зүрхэлнэ гэж төсөөлөөгүй явсан. 2-т бас би блог уншдаг байсан. Тэр Анараа ахын блог байх аа. Анараа ахын кам аут түүх дээр нь ээждээ хэлсэн чинь ээж нь шаналж явж байгаад цус харвалт болчихсон тэрийг уншаад айдастай байсан. Манай ээж бас даралт нь ихэсдэг хүн болохоор би хэлээд  настай хүн ойлгохгүй янз бүрийн болчих вий гэж бодоод айдастай. Тиймээс хэлээд хэрэггүй юм байна, хэлэхгүй гэж боддог байж байгаад яагаад ч юм тохироо нь бүрдсэн юм уу, айдсаа давна гэдэг юм уу тэгээд хэлсэн. Уурлаагүй, бүр тийм аймар дайн дажин болохоор юм үүсээгүй л байна гэхдээ ер нь хүлээж авахгүй гэсэн байртай би ч бас сэдвээс зугтсан байдалтай. Гэхдээ гоё юм нь би хэлчихсэн бандан тас гэдэг шиг.

К: Би бас найзууддаа кам аут хийснээ ярих байх гэсэн чинь шууд гэр бүл рүү үсэрчихлээ. Гэхдэээ манай олон нийтэд бол гэр бүлийхэндээ кам аут хийх нь бараг хамгийн хэцүү үлгэрийн мөрөөдөл нь ч юм уу эсвэл бүр тас нууц нь байдаг. Би ч бас хэлэхгүй л гэж боддог байсан гэхдээ баригдчихсан юм. 

  • Тийн баригдах гэсэн асуудал кам аут өөрөө хэлэх гэсэн 2 асуудал байдаг. Найзуудын хувьд бол би хэлж байсан нь зөндөө, яахав бүх найзууддаа бүгдэнд нь сошиалд нээлттэй байддаггүй. Дотны найзууддааа ганц 2 хэлээл явсан тэгэхэд хүмүүсийн хариу үйлдэл “оо зүгээр шдээ” зарим нь “мэдэж байсан” зарим “ямар сонин юм”. Одоо бол залуу хүмүүс ойлгоно уу үгүй тэр хүмүүсийн л сонголт. Ер нь ажиглаж л байгаа байх нийгэм нь ямар хурдацтай өөрчлөгдөж байгаа. Тэр хэмжээгээрээ хүмүүс өөрсдийнхөөө сэтгэлгээгээ өргөн хүрээнд нээж мэдрэхгүй л бол нэг харж үзсэн юмаараа хүмүүсийг дүгнээд, түүндээ баригдаад амьдрах гэдэг чинь хүн болж төрснийх гунигтай юм биш үү? гэж хэлнэ. 

К: Монголд байх Японд байх хэр ялгаатай байна. Гей гэдгээрээ ч юм уу Японд бас зөндөө танилтай байх.

  • Харьцуулах юм бол асар их ялгаа Япон дахь болон Монгол дахь амьдралын хооронд байгаа. Хүмүүс сонсож байсан байх shinjuku nichome гээд нэг гей хороолол, дүүрэг байх жишээний. Тэнд чинь аливаа хүн амын 10% гэж ярьдаг, гоё байж чаддаг. Тэгээд найз нөхөдтэйгээ гарч орно, гоё байх газарууд бол асар их. Монголд болохоор бас байгаа гараад пиво уугаад суух газар байгаа хэчнээн эдийн засаг хүн ам багатай орон ч 2 баар байна. Зарим орныг бодоход хамаагүй урд алхаж байна. Ялгааны хувьд бол соёлын ялгаа эдр гээл зөндөө байгаа. Гэхдээ эцсийн дүнд хүн л бол хүн адилхан л байя гэвэл Монголд ч бас гоё байна.

К: Анхны найз залуутай болсон түүхээ хуваалцаж болох уу? Хэдэн он байсан бэ? 

  • Он цагийн баримжаа жоохон муухан байна. Анхны найз залуутайгаа ямар ч байсан Төв шуудангын урд тааралдаж байснаа санадаг. Цаг товлоод болзож байсан. Би бас радиод ажилладаг байсан. Мань эр манай нэвтрүүлгийг сонсдог залуу байсан “Чамайг ерөөсөө гей гэж бодоогүй” гээд л, тиймэрхүү юм ярьж байснаа санаж байна. Анхны найз залуу гэвэл тийм. 

К: Та хоёр яааж танилцсан бэ? Нөгөө чатаар уу? 

  • Чатаар биш, бид 2 mutual friends/дундын найзтай байгаад тэр найзаас маань намайг гей гэдгийг сонсоод над руу чат бичсэн. 

К: Тэгээд жоохон дэлгэрэнгүй сонсъе

  • Бид чинь жил гаран үерхсэн. Хамгийн анхны болзоо Төв шуудангийн өмнө уулзаад л баахан ярьж алхаж байсан. Намайг гей биш гэж хардаг, гэхдээ таалагдаж байсан юм шиг байгаа юм, тэгээд гей гэдгийг нь сонсоод аймар баярласан гэсэн. Дээрээс нь болзоод надад бас таалагдаад жил орчим үерхээд салсан. Бие биенээсээ уйдсан юм уу яагаад ч юм мөр мөрөө хөөсөн. Тэгээд дараа нь гэвэл Япон явахаас өмнө Монголд байх найз залуу гэвэл нэг байгаа тэр залуутай 6 сар үерхсэн.

К:  Одоо монголд ирээд залуучуудаа харахад хэр өөрчлөгдсөн байна. Одоо подкаст сонсоход ч юм уу? Манай шинэ үеийхэн ямар санагдаж байна. 

  • Шинэ үеийхэн угаасаа уулыг нүхэлж усыг эргүүлнэ яаана яана гэдэг билээ. Ер нь бол үнэхээр залуу үеийхэнд итгэдэг. Ямар ч нийгэмд залуу үеийхэн түрж гарж ирнэ гэдэг. Одоо подкаст сонсож байхад 17 18-тай хүүхдүүд аль хэдийн кам аут хийчихсэн. Гэр бүл нь хүлээгээд авчихсан ойлгодог, хамтрагчтайгаа нэг хоёр жил үерхэж байна гэдэг ч юм уу аягүй өөрчлөгдсөн. Би их эерэгээр харж байгаа гое байгаа

К: Подкаст сонсож байгаа хүмүүст хандаж хэлэх үг байна уу? Арай олон жил күийр коммунитид байсан анзаараад байхад ийм юм болдог шүү гээд 

  • Тийн анзаараад байхад нэг тал аягүй эрт кам аут хийж байгаа ч гэсэн одоо ч олон залуучуууд өөрийгөө хүлээж авж чадахгүй аймар их айдастай нөгөө нэг шүүгээндээ амьдраад л байх шиг санагддаг. Тэгэх хэрэг байхгүй юм биш үү гэж хэлье. Хүн болгон нэг л удаа амьдарч үзэж байгаа. Аз жаргал бол аз жаргалтай байх, өөрөө өөрийгөө хүлээж авах, өөрөө өөртөө үнэнч байх гэдэг аягүй их суурь зарчим үзэл бодол гэх юм уу, итгэж үнэмшдэг. Өөрөө өөртөө үнэнч бай, аз жаргалтай байх юм болвол бусад нь болно. Хүн болгон ирээдүйн талаар их санаа зовдог боддог стрессддэг. Гэхдээ чи эхлээд өөрөө өөрийгөө хүлээж аваад өөрөө өөртөө хангалуун, өөрөө өөртөө аз жаргалтай байх юм бол бусад нь бол яаж ийгээд л болно. Зөв сайн сайхан чиг рүүгээ явна гэдэгт би бат итгэдэг л гэж хэлье. 

К: Заа манай подкастанд оролцсонд баярлалаа. 

Нийтлэлийг бэлтгэсэн: Chimmy Zya