2014 оноос эхлэн ЛГБТ Төв нь бодлогын түвшинд урлагаар дамжуулан ЛГБТИК+ хүний эрхийг хөхиүлэн дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой.

Энэ жил бид цахим үзэсгэлэн зохион байгуулж байна.  Та бүхэн цахим сүлжээнүүдэд #IDAHOTB2020MNG хаштэг дор күийр сэдэвтэй уран бүтээлүүдийг хүлээн авна уу.

Тус санаачлагын хүрээнд жил бүр уламжлан зохион байгуулж ирсэн “Шилдэг бүтээлийн уралдаан”-ыг энэ жил ковид-19 цар тахлын улмаас цуцалсан билээ.  Уран бүтээлчдийг цахим үзэсгэлэнд оролцоход нээлттэй тул та бүхэн 5-р сарын 25-ыг хүртэл бүтээлээ khulan@lgbtcentre.mn хаяг руу хавсралтаар илгээнэ үү. 

 (Уран бүтээлчийн нэр, бүтээлийн нэр болон огноог хамт бичих)

Эхний онцлон уран бүтээлчийг та бүхэндээ танилцуулж байна.

Нэр: Энх-Оюун

Инстаграм: @tarakashslsht

Товч мэдээлэл: Күийр уран бүтээлч, хүүхдийн номын зураач, 26 настай

 

“Хөл хорио дууссаны дараа” 2020 он, дижитал уран бүтээл

 

 

 

“Уруулын будаг” 2020 он, дижитал уран бүтээл

 

Тэрээр 2016 оны 48 цаг бэсрэг кино наадамд ЛГБТ Төвийн сайн дурын залуучуудтай хамтран оролцож, “Хязгааргүй” кинонд дүр бүтээсэн юм.

Цахим үзэсгэлэнг дэлгэрэнгүй үзэх бол энд дараарай.