#IDAHOTB2020MNG хаштэг доор маш их нийтлэлүүд цуварж яваа харагдаж байна уу? Та бүхэндээ энэ удаагийн нийтлэлээр АЙДАХОТБ өдөрт зориулсан цахим үйл ажиллагаануудаа цэгцэлж хүргэхээр шийдлээ.

 

АЙДАХОТБ гэж юу вэ?

Энэ үг нь IDAHOTB буюу International Day Against Homophobia, Transphobia and Biphobia гэсэн үгсийн товчлол юм. Зарим Хүний эрхийн байгууллагууд IDAHOBIT гэж хэрэглэх үе ч бий. Ерөнхийдөө ЛГБТИК+ хүмүүсийг ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэх Олон Улсын өдөр юм. 

Үүсэл хөгжил

1990 оны тавдугаар сарын 17-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг сэтгэцийн өвчний жагсаалтаас хассан билээ. 2005 оноос хойш жил бүрийн энэ өдрийг Хомофоб, трансфоб ба бифобийн эсрэг Олон Улсын Өдөр болгон тэмдэглэдэг болсон билээ.

Тус өдрөөр бэлгийн болон хүйсийн цөөнх хүмүүс болох ЛГБТИК+ хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхах, үзэн ядах хандлагыг эсэргүүцэх, нийгэмд шинжлэх ухаанч, зөв мэдлэг ба ойлголтыг өгөх зэргээр Дэлхий даяар өргөн тэмдэглэх зорилготой юм.

АЙДАХОТБ Монголд

2011 оны тавдугаар сарын 17-нд Монголд анх удаа тус өдрийг нийтэд нээлттэй хэлбэрээр тэмдэглэв. Олон улсын гей, лесбиян нийгэмлэг буюу ILGA хийсэн “Зориг зүрх амьдаараа” баримтат киног монгол хадмалтай толилуулж, хүний эрхийн шинжээчидтэй панель хэлэлцүүлэг болон залуучуудын оролцоотой жүжиг зохион байгуулжээ.

 2014 оноос хойш жил бүр уламжлал болсон “Шилдэг бүтээлийн уралдаан” зарлаж, ирсэн бүтээлүүдээс шалгарсан бүтээлүүдийг “Эрхийн төлөө урлаг” үзэсгэлэн олон нийтэд гаргадаг билээ.

 2020 оны хувьд Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас хамаарч тус өдрийг цахимаар тэмдэглэхээр болсон юм.

Цахим АЙДАХОТБ ямар үйл ажиллагаатай вэ?

Инстаграм филтер

Энэ холбоосоор орж филтерээ ашиглаарай.

https://instagram.com/a/r/?effect_id=2976619705747584

Бидний зүгээс та бүхэнд хөргөгчний наалт, төмөр тэмдгүүд, ном зэрэг гарын бэлэг өгөх болно.❤️

Оролцох заавар:

Манай хуудас руу зураг, эсвэл бичлэгээ илгээх

Өөрийн Инстаграмдаа филтертэй зураг/бичлэгээ хийхдээ @lgbtcentre.mongolia mention хийх

Пост хийх бол #IDAHOTB2020MNG хаштэг ашиглах

Филтер бүтээсэн @zoro.obj

Тайлбар видео

Маш энгийнээр бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа гэх 2 ойлголтыг нэг дор тайлбарласан тус видеог заавал үзээрэй.

АЙДАХОТБ өдрийн мэндчилгээ

Цахим үзэсгэлэн

Уламжлан зохион байгуулдаг “Эрхийн төлөө Урлаг” үзэсгэлэнгээ цахим орчинд дэлгэж байна. Өдөрт 1 уран бүтээлчийг онцлон вэбсайтдаа нийтлэлийн хэлбэрээр хүргэж байгаа юм.

http://lgbtcentre.mn/tag/onlinegallery/

TikTоk-д нэгдлээ.

Та бүхэн @lgbtcentremongolia хаягаар биднийг дагаарай.

Күийр хөгжим

10 ЛГБТИК+ кинонуудыг дурьдаж, подкаст хэлбэрээр тус кинонуудын хөгжмийг сонсож болох нь ээ.

 

https://soundcloud.com/user-134307932/queer-playlist-special-for-idahotb

Кинонуудын талаар нийтлэл унших бол энд дараарай.

“Битгий сонс”

UB Comedy-ийн “Битгий сонс” подкастанд ЛГБТ Төвийн Э.Энхмаа, Залуус эрүүл мэнд Төвийн Г.Нямпүрэв болн Хүний эрхийг хамгаалагч Б.Болорсайхан нар оролцсон юм.

Ямар байгууллагууд дэмжив?

Мөн Монгол дахь Америкийн элчин болон Австралийн элчин, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв,  People in Need Mongolia болон Зориг сан байгууллагууд маань тус хаштэгийн дор өөрсдийн мэндчилгээгээ дэвшүүлсэн юм. Мөн Yolo вэбсайт тус өдрийн талаар мэдээлэл оруулж, Зүрхээ сонс подкастаар олон нийтэд эерэг, зөв мэдлэг түгээсэн байна. ЛГБТИК+ хүмүүсийн тэгш эрхийн төлөө дуу хоолойгоо өргөж буй хамт олон, байгууллага бас хүмүүс олон болж байгаад бид маш их баяртай байгаа шүү!

 

https://www.instagram.com/p/CAW0_a_BTTv/?utm_source=ig_web_button_share_sheet

 

Хуваалцаж болох зураг

Та бүхэн ЛГБТ Төвийн цахим сүлжээнүүдийг дагаарай! Бид танд уйдахааргүй сонирхолтой бас өгөөжтэй мэдээллүүдийг тогтмол хүргэж байх болно.