2014 оноос эхлэн ЛГБТ Төв нь бодлогын түвшинд урлагаар дамжуулан ЛГБТИК+ хүний эрхийг хөхиүлэн дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой.
Энэ жил бид цахим үзэсгэлэн зохион байгуулж байна. Та бүхэн цахим сүлжээнүүдэд #IDAHOTB2020MNG хаштэг дор күийр сэдэвтэй уран бүтээлүүдийг хүлээн авна уу.
Тус санаачлагын хүрээнд жил бүр уламжлан зохион байгуулж ирсэн “Шилдэг бүтээлийн уралдаан”-ыг энэ жил ковид-19 цар тахлын улмаас цуцалсан билээ. Уран бүтээлчдийг цахим үзэсгэлэнд оролцоход нээлттэй тул та бүхэн 5-р сарын 25-ыг хүртэл бүтээлээ khulan@lgbtcentre.mn хаяг руу хавсралтаар илгээнэ үү.
(Уран бүтээлчийн нэр, бүтээлийн нэр болон огноог хамт бичих)
2 дахь уран бүтээлч: Азука
Facebook page: Azuka
Instagram: @byluckycharm
Товч тайлбар: Түүнийг Facebook page-ээр нь хүмүүс сайн мэднэ. Хүн бүхний сэтгэлийг татсан, өхөөрдөм комик зургуудаа зурахын хажуугаар тэгш эрхийн төлөө үзэл бодлоо нээлттэй дэмждэг залуу уран бүтээлч билээ.
Түүний 3-р сарын 27-нд нийтэлсэн уран бүтээлүүдээс та бүхэнд хүргэж байна.
LGBTQ хүмүүсээс ийм sexist асуултууд асуухаа больцгооё.🙏
Би ч бас lgbtq хүмүүсийг дэмжиж, мэдиагаар сурталчилах хэрэггүй гэж боддог хүмүүсийн нэг байлаа. Бэлгийн чиг баримжаанаас нь л шалтгаалаад хүмүүс дэмжээд, урам өгөөд байвал lgbtq хүмүүст эвгүй байх байх гээд. Straight байгаагийнхаа төлөө хэн нэгнээр дэмжүүлээд байдаггүй шүү дээ. Яг тэрэн шиг л зүв зүгээр хүлээгээд авчихад л болох юм шиг санагддаг байлаа.
Гэхдээ тэгж хүлээж авахгүй байгаад учир байна. Үзэн ядаж, дээрэлхэж, гадуурхан доромжлох нь хамаагүй элбэг тохиолдох юм.
Яагаад? Адилхан л хүн шүү дээ.💗
Тийм болохоор тэдний талд байгаа шүү гэсэн дуу хоолойгоо хүргэхээр шийдлээ. Бидний үеэс л зүгээр хүлээгээд авчихвал бидний хүүхдүүдийн үеэс, тэдний дараах үеэс хэвийн үзэгдэл болон хүлээн авдаг болох болно.