2014 оноос эхлэн ЛГБТ Төв нь бодлогын түвшинд урлагаар дамжуулан ЛГБТИК+ хүний эрхийг хөхиүлэн дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой.

Энэ жил бид цахим үзэсгэлэн зохион байгуулж байна.  Та бүхэн цахим сүлжээнүүдэд #IDAHOTB2020MNG хаштэг дор күийр сэдэвтэй уран бүтээлүүдийг хүлээн авна уу.

Тус санаачлагын хүрээнд жил бүр уламжлан зохион байгуулж ирсэн “Шилдэг бүтээлийн уралдаан”-ыг энэ жил ковид-19 цар тахлын улмаас цуцалсан билээ.  Уран бүтээлчдийг цахим үзэсгэлэнд оролцоход нээлттэй тул та бүхэн 5-р сарын 25-ыг хүртэл бүтээлээ khulan@lgbtcentre.mn хаяг руу хавсралтаар илгээнэ үү. 

 (Уран бүтээлчийн нэр, бүтээлийн нэр болон огноог хамт бичих)

3 дахь уран бүтээлч: ТЭМЭЧИН

Instagram: @temechin_

Товч тайлбар: Күийр. Зураач бас манга бүтээгч. Улаанбаатар хотын сонирхолтой бас эгэл хүмүүстэй уулзаж, хөрөг зургийг нь зурахдаа тэдэнтэй өрнүүлсэн халуун дотно яриагаа цахим ертөнцөөр түгээдэг байгаа. Та бүхэн түүнийг заавал дагаж, эерэгээр цэнэглэгдээрэй. Магадгүй нэг өдөр зуруулах ч юм билүү?

Түүний бүтээлүүдтэй танилцъя!

Бүтээлийн нэр: Аз жаргалын Алим

Ашигласан материал: Торгон хэвлэл

Бүтээлийн тайлбар: Энэ бол бүх хүмүүс тэгш эрхтэй, харилцан бие биенээ хайрлан хүндэтгэдэг ертөнц юм.

 

Харин түүний Улаанбаатар хотын төрөл бүрийн сонирхолтой хүмүүстэй уулзсан тэмдэглэл, хөрөг зургуудыг доорхи инстаграм хаягаас сонирхож болно.

 

2016 онд ЛГБТ Төвөөс зарласан “Шилдэг бүтээлийн уралдаан”-ы тусгай байр авсан бүтээлийг хүлээн авна уу.

Бүтээлийн нэр: “Айдас”

Ашигласан материал: Торгон хэвлэл

Бусад уран бүтээлчидтэй танилцах бол  ЭНД дараарай!