2014 оноос эхлэн ЛГБТ Төв нь бодлогын түвшинд урлагаар дамжуулан ЛГБТИК+ хүний эрхийг хөхиүлэн дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой.
Энэ жил бид цахим үзэсгэлэн зохион байгуулж байна. Та бүхэн цахим сүлжээнүүдэд #IDAHOTB2020MNG хаштэг дор күийр сэдэвтэй уран бүтээлүүдийг хүлээн авна уу.
Тус санаачлагын хүрээнд жил бүр уламжлан зохион байгуулж ирсэн “Шилдэг бүтээлийн уралдаан”-ыг энэ жил ковид-19 цар тахлын улмаас цуцалсан билээ. Уран бүтээлчдийг цахим үзэсгэлэнд оролцоход нээлттэй тул та бүхэн 5-р сарын 25-ыг хүртэл бүтээлээ khulan@lgbtcentre.mn хаяг руу хавсралтаар илгээнэ үү.
(Уран бүтээлчийн нэр, бүтээлийн нэр болон огноог хамт бичих)
4 дэх уран бүтээлч: Гонто
Instagram: @gontography
Товч тайлбар: Күийр. Уран бүтээлч. Хүний эрхийг хамгаалагч. Гонтог хүмүүс нээлттэй күийр гэдгээр нь эсвэл нүцгэн биеийн гэрэл зургуудаар нь, аль эсвэл богино хэмжээний киногоор нь ч мэдэж магадгүй. Тэрээр одоо ЛГБТ Төвийн Эрх зүйн хөтөлбөрийн менежер бөгөөд ЛГБТИК+ хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулахыг зорилгоо болгон ажиллаж байна.
Түүний бүтээлүүдтэй танилцъя!
Бүтээлийн нэр: “Rhapsody” цуврал
Бүтээлийн тайлбар: “Хар ба цагаан илэрхийлэл” эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнд 2019 оны 11-р сард оролцсон бүтээл билээ.
Түүний инстгарамаар заавал зочлоорой!
Түүний өөрийн бэлгийн чиг баримжаагаа олж нээсэн, мөн чанараа бусдад илэрхийлсэн зэрэг нандин түүхүүд, бодлуудын тухай сонсох боломжтой.
https://soundcloud.com/user-134307932/mqp-gonto-bi-biseksual-khn-ene-bol-nen?in=user-134307932/sets/mqp-season-3
Гонто кино урлагийн хорхойтон бөгөөд хэд хэдэн бэсрэг кино найруулж The Q Project-ын хамт бүтээсэн юм. Та бүхэнд 2018 онд бүтээсэн киног нь хүргэж байна.
Мөн “Өнгөт сүүдэр” гэсэн төслийг санаачлан, хэрэгжүүлж байгаа билээ. ЛГБТИК+ хүмүүсийн түүхүүдийг сонсож бас уншиж болох нэг орон зайг бий болгож байгаа юм. Та бүхэн хамгийн анхны Күийр түүхийг хүлээн аваарай. Бас дагахаа мартав аа!
Өнөөдрийн онцлох уран бүтээлч таалагдсан уу? Та сэтгэгдлээ бидэнтэй бас бусадтай хуваалцаарай!