2014 оноос эхлэн ЛГБТ Төв нь бодлогын түвшинд урлагаар дамжуулан ЛГБТИК+ хүний эрхийг хөхиүлэн дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой.

Энэ жил бид цахим үзэсгэлэн зохион байгуулж байна.  Та бүхэн цахим сүлжээнүүдэд #IDAHOTB2020MNG хаштэг дор күийр сэдэвтэй уран бүтээлүүдийг хүлээн авна уу.

Тус санаачлагын хүрээнд жил бүр уламжлан зохион байгуулж ирсэн “Шилдэг бүтээлийн уралдаан”-ыг энэ жил ковид-19 цар тахлын улмаас цуцалсан билээ.  Уран бүтээлчдийг цахим үзэсгэлэнд оролцоход нээлттэй тул та бүхэн 5-р сарын 25-ыг хүртэл бүтээлээ khulan@lgbtcentre.mn хаяг руу хавсралтаар илгээнэ үү. 

 (Уран бүтээлчийн нэр, бүтээлийн нэр болон огноог хамт бичих)

Өнөөдрийн танилцуулах уран бүтээлч бол О.Чимэдцэрэн

Товч тайлбар: Уран бүтээлч. Зураач. Тэрээр хөрөг зургаараа олонд танигдсан бөгөөд ямар ч материалаар хүнийг амьд бас бодит зурдаг чадварлаг зураач билээ.

 

Тэрээр  2019 оны 12-р сард 2=4=19 хамтарсан үзэсгэлэнд оролцохдоо хүйсийн тэгш эрхийг дэмждэгээ илэрхийлсэн юм. Та бүхэн сайн харвал түүний бүтээлд дүрслэгдсэн хос хоёрт тодорхой хүйс заагаагүй, зүгээр л хайр мэдрэгдэж байгаа биз?

Бүтээлийн тайлбар: “Хүн хорвоо дээр хэн нэгэнтэй холбоотой байдаг юм шиг санагдаад л “Холбоо” гэдэг нэр өгсөн юм. Бас хүмүүс хоорондын хүйс хамаарахгүй тэгш эрхийг зургандаа тусгасаан 🤗”

 

Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаж, цахим үзэсгэлэнгээ цаашид тараагаарай!

БУСАД УРАН БҮТЭЭЛЧИДТЭЙ ТАНИЛЦАЖ, ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ҮЗЭХ БОЛ ЭНД ДАРНА УУ.