2014 оноос эхлэн ЛГБТ Төв нь бодлогын түвшинд урлагаар дамжуулан ЛГБТИК+ хүний эрхийг хөхиүлэн дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой.
Энэ жил бид цахим үзэсгэлэн зохион байгуулж байна. Та бүхэн цахим сүлжээнүүдэд #IDAHOTB2020MNG хаштэг дор күийр сэдэвтэй уран бүтээлүүдийг хүлээн авна уу.
Тус санаачлагын хүрээнд жил бүр уламжлан зохион байгуулж ирсэн “Шилдэг бүтээлийн уралдаан”-ыг энэ жил ковид-19 цар тахлын улмаас цуцалсан билээ. Уран бүтээлчдийг цахим үзэсгэлэнд оролцоход нээлттэй тул та бүхэн 5-р сарын 25-ыг хүртэл бүтээлээ khulan@lgbtcentre.mn хаяг руу хавсралтаар илгээнэ үү.
(Уран бүтээлчийн нэр, бүтээлийн нэр болон огноог хамт бичих)
Өнөөдрийн танилцуулах уран бүтээлч бол Э.Хүслэн
Товч тайлбар: Уран бүтээлч, зураач, зургийн багш. Мөн тэгш эрхийг дэмжигч гэдгээ чөлөөтэй илэрхийлдэг билээ.
Эхний уран бүтээл: “Тусгал” бүтээлийн хэсгээс.
Та бүхэн түүнийг дагаарай!
Тэрээр энэ жилийн АЙДАХОТБ өдрийг тохиолдуулан дижитал уран бүтээлээ бидэнд илгээсэн юм. Бахархлын тугаараа гангарсан, өөртөө итгэлтэй бас үнэхээр ер бусын дүрийг бүтээлдээ тусгажээ. Гайхалтай биш гэж үү?
Бүтээлийн нэр: Fabulous/Ер бусын
Бүтээлийн тухай уран бүтээлчийн тайлбар: Өөрийнхөөрөө байгаа нэгнийг дүрслэх гэж оролдсон. “Хар л даа, би байгаагаараа ийм үзэсгэлэнтэй” гээд өөрөөсөө гэрэл цацруулж байгаа юм шиг.
Дараагийн бүтээлийг нь хүлээж авцгаая!
Бүтээлийн нэр: Тэмүүлэл
Та түүний энэ бүтээлээс юу мэдэрч байна? Бидэнтэй хуваалцаарай! Таалагдаж байвал нийтлэлийг цааш түгээж, уран бүтээлч Хүслэнг дэмжээрэй!
Бүтээлийн нэр: Бяцхан нууц
ЛГБТ Төвөөс жил бүр зарлагддаг “Шилдэг бүтээлийн уралдаан”-ы 2019 оны 2-р байрын шагналт уран бүтээл.
Зүүн гар талд дүрслэгдсэн дүрийн халаасыг хар даа!