2014 оноос эхлэн ЛГБТ Төв нь бодлогын түвшинд урлагаар дамжуулан ЛГБТИК+ хүний эрхийг хөхиүлэн дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой.
Энэ жил бид цахим үзэсгэлэн зохион байгуулж байна. Та бүхэн цахим сүлжээнүүдэд #IDAHOTB2020MNG хаштэг дор күийр сэдэвтэй уран бүтээлүүдийг хүлээн авна уу.
Тус санаачлагын хүрээнд жил бүр уламжлан зохион байгуулж ирсэн “Шилдэг бүтээлийн уралдаан”-ыг энэ жил ковид-19 цар тахлын улмаас цуцалсан билээ. Уран бүтээлчдийг цахим үзэсгэлэнд оролцоход нээлттэй тул та бүхэн 5-р сарын 25-ыг хүртэл бүтээлээ khulan@lgbtcentre.mn хаяг руу хавсралтаар илгээнэ үү.
(Уран бүтээлчийн нэр, бүтээлийн нэр болон огноог хамт бичих)
Өнөөдрийн танилцуулах уран бүтээлч бол Микаела
Товч тайлбар: Күийр, 17 настай
Эхний бүтээлийн нэр: Хил хязгааргүй
Бүтээлийн тайлбар: 20-р зуурын гей хүмүүсийн тухай бодож энэхүү бүтээлээ зуржээ. Тэр үед хүмүүс ямар их нуугдаж, айдастай байсан бол оо?
Цуврал бүтээлийн нэр: Мөрөөдөл
Бүтээлийн тайлбар: Хайртай хүнтэйгээ хамт байхыг хүсдэг гэдгээ илэрхийлж доорх зургуудыг зурсан.
Түүний түүхийг сонсох бол доорх холбоосоор ороорой!