2014 оноос эхлэн ЛГБТ Төв нь бодлогын түвшинд урлагаар дамжуулан ЛГБТИК+ хүний эрхийг хөхиүлэн дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой.
Энэ жил бид цахим үзэсгэлэн зохион байгуулж байна. Та бүхэн цахим сүлжээнүүдэд #IDAHOTB2020MNG хаштэг дор күийр сэдэвтэй уран бүтээлүүдийг хүлээн авна уу.
Тус санаачлагын хүрээнд жил бүр уламжлан зохион байгуулж ирсэн “Шилдэг бүтээлийн уралдаан”-ыг энэ жил ковид-19 цар тахлын улмаас цуцалсан билээ. Уран бүтээлчдийг цахим үзэсгэлэнд оролцоход нээлттэй тул та бүхэн 5-р сарын 25-ыг хүртэл бүтээлээ khulan@lgbtcentre.mn хаяг руу хавсралтаар илгээнэ үү.
(Уран бүтээлчийн нэр, бүтээлийн нэр болон огноог хамт бичих)
Өнөөдрийн онцлох уран бүтээлч бол Энххүслэн
Товч тайлбар: Уран бүтээлч, зураач. Монгол дахь иллюстратор зураачдаас заавал мэдэх ёстой хүн юм шүү.
Охидтой харц тулгарвал та нар яадаг вэ? Яг тэр агшинд ичингүйрч, бантаж бас зугтмаар хэцүү мэдрэмжийг ямар хөөрхөн дүрслээ вэ!
Түүний бүтээлүүд дунд ЛГБТИК+ дүрүүд олон байдаг. Та бүхэн инстаграмаар нь заавал зочлоорой!
2019 онд ЛГБТ Төв зохион байгуулсан “Шилдэг бүтээлийн уралдаан”-ы тэргүүн байрын бүтээлийг та бүхэнд хүргэж байна.
