2014 оноос эхлэн ЛГБТ Төв нь бодлогын түвшинд урлагаар дамжуулан ЛГБТИК+ хүний эрхийг хөхиүлэн дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой.
Энэ жил бид цахим үзэсгэлэн зохион байгуулж байна. Та бүхэн цахим сүлжээнүүдэд #IDAHOTB2020MNG хаштэг дор күийр сэдэвтэй уран бүтээлүүдийг хүлээн авна уу.
Тус санаачлагын хүрээнд жил бүр уламжлан зохион байгуулж ирсэн “Шилдэг бүтээлийн уралдаан”-ыг энэ жил ковид-19 цар тахлын улмаас цуцалсан билээ. Уран бүтээлчдийг цахим үзэсгэлэнд оролцоход нээлттэй тул та бүхэн 5-р сарын 25-ыг хүртэл бүтээлээ khulan@lgbtcentre.mn хаяг руу хавсралтаар илгээнэ үү.
(Уран бүтээлчийн нэр, бүтээлийн нэр болон огноог хамт бичих)
Өнөөдрийн онцлох уран бүтээлч бол Валентина
Товч тайлбар: Күийр, картүүнист-хүүхэлдэйн киноны зураг зурдаг, ахлах сургуулийн сурагч, цахим сүлжээнд идэвхитэйгээр тэгш эрхийг дэмжиж, хүмүүстэй ярилцдаг. Хомофоб, расизм бас сексизм 3-т хамгийн дургүй
https://www.instagram.com/p/B4pYnPTBKsh/
Мөн тэрээр АЙДАХОТБ өдөрт зориулан ийм бүтээл хийжээ.
“Энэ тэнэглэлээ зосгоо! Үзэн ядахаа зүгээр л больчих. Үзэн ядалт ямар их хор хөнөөлтэйг чи бодож үзсэн үү? Энэ чинь бидний залуу залуу үеийнхний мөрөөдөл, хүсэл тэмүүллийг үгүй хийж байна!!!”
“Транс хүний эрх бол хүний эрх”
“Хомофоб гэдэг бол айдас биш. Чи айгаагүй, чи зүгээр л новшийн амьтан”
“Бисексуал байх нь мөчлөг биш, түр зуурын зүйл биш бас сонголт биш. Гэхдээ бифоб үзэлтэй байх нь сонголт мөн!”
“Алив ээ, залуучууд аа! Бид ЛГБТ залуу үеийнхнийгээ ямар ч үнээр хамаагүй хамгаалах ёстой”
Урлагаар дамжуулан үзэл бодол болон өөрийн мөн чанараа илэрхийлэх нь маш чухал зүйл билээ. ЛГБТИК+ залуу уран бүтээлчид олон болж байгаад бид маш их баяртай байна! Та бүхэн энэ жил АЙДАХОТБ цахим үзэсгэлэнд оролцоогүй ч, дараа жил заавал оролцоорой.