2014 оноос эхлэн ЛГБТ Төв нь бодлогын түвшинд урлагаар дамжуулан ЛГБТИК+ хүний эрхийг хөхиүлэн дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой.

Энэ жил бид цахим үзэсгэлэн зохион байгуулж байна.  Та бүхэн цахим сүлжээнүүдэд #IDAHOTB2020MNG хаштэг дор күийр сэдэвтэй уран бүтээлүүдийг хүлээн авна уу.

Тус санаачлагын хүрээнд жил бүр уламжлан зохион байгуулж ирсэн “Шилдэг бүтээлийн уралдаан”-ыг энэ жил ковид-19 цар тахлын улмаас цуцалсан билээ.  Уран бүтээлчдийг цахим үзэсгэлэнд оролцоход нээлттэй тул та бүхэн 5-р сарын 25-ыг хүртэл бүтээлээ khulan@lgbtcentre.mn хаяг руу хавсралтаар илгээнэ үү. 

 (Уран бүтээлчийн нэр, бүтээлийн нэр болон огноог хамт бичих)

 

Өнөөдрийн онцлох уран бүтээлч бол Мега

Товч намтар: 19 настай, media artist болохыг хүсдэг охин бөгөөд ЛГБТ төвийн сайн дурын ажилтнуудын нэг, дэмжигч билээ.

Эхний бүтээл

https://www.instagram.com/p/B-XBsUuA5dI/

Бүтээлийн тайлбар: Транс* эмэгтэйн торсо буюу цээжин хэсгийн барималыг хамгийн үзэсгэлэнтэй сорвийнх нь хамт харуулахыг зорьсон.

 

2 дахь бүтээл

Бүтээлийн нэр: Farewell to a dear friend/Найзтайгаа хийсэн салах ёс

Тайлбар: Бид хоёр 17-той байсан. Дараа нь би 18 хүрсэн ч тэр 17-той хэвээрээ үлдсэн. Удахгүй би 19 хүрэх ч тэр 17-той хэвээр…

3 дахь бүтээл

Бүтээлийн нэр: Similar girl/Надтай төстэй охин

Тайлбар: Өөрийгөө нууж буй транс* эмэгтэй болон түүний найз бүсгүй. Тэд адилхан гэдгээ мэдэхгүй, гэвч төрөхөд л байсан ижил чанарыг нь юу ч өөрчилж чадахгүй.

 

Урлагаар дамжуулан үзэл бодол болон өөрийн мөн чанараа илэрхийлэх нь маш чухал зүйл билээ. ЛГБТИК+ залуу уран бүтээлчид олон болж байгаад бид маш их баяртай байна! Та бүхэн энэ жил АЙДАХОТБ цахим үзэсгэлэнд оролцоогүй ч, дараа жил заавал оролцоорой.

 

БУСАД УРАН БҮТЭЭЛЧИДТЭЙ ТАНИЛЦАЖ, ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ҮЗЭХ БОЛ ЭНД ДАРНА УУ.