2014 оноос эхлэн ЛГБТ Төв нь бодлогын түвшинд урлагаар дамжуулан ЛГБТИК+ хүний эрхийг хөхиүлэн дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой.

Энэ жил бид цахим үзэсгэлэн зохион байгуулж байна.  Та бүхэн цахим сүлжээнүүдэд #IDAHOTB2020MNG хаштэг дор күийр сэдэвтэй уран бүтээлүүдийг хүлээн авна уу.

 

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ УРАН БҮТЭЭЛЧ БОЛ БҮДЭГ ГЭРЭЛ

Товч тайлбар: Уран бүтээлч, зураач

Бүтээлийн нэр: Тусгал

Бүдэг Гэрэл 2019 онд ЛГБТ Төвөөс зохион байгуулсан “Шилдэг бүтээлийн уралдаан”-д тус бүтээлээрээ тусгай байрын шагнал хүртсэн билээ.

https://www.instagram.com/p/B_-EmAtnN_x/

 

Бүтээлийн нэр: Зөвхөн чи

Тайлбар:

Зүүх нэр

Харагдах төрх, баригдах махан бие

Амьсгалах агаар

Уух ус

Амьдрахад хэрэгтэй бүхнээс би татгалзъя

Чамгүй өдөр хоногуудын тамд

Би өөрийгөө шатааж байснаас

Эр эмийг заагаар хязгаарлагдсан

Хүн төрөлхтний орчлонгоос би татгалзъя

Надад зөвхөн чамайг хайрлах эрх чөлөө л хэрэгтэй

Би чамд хайртай

 

БУСАД УРАН БҮТЭЭЛЧИДТЭЙ ТАНИЛЦАЖ, ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ҮЗЭХ БОЛ ЭНД ДАРНА УУ.