ЛГБТ Төв: Хүн бүрт Хүний эрх, Шударга ёс, Нэр төр
Та яг одоо Mongolian Queer Podcast-ыг уншиж байна.
Хөтлөгч: Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт уншигчидаа. Та бүхэн Mongolian Queer Podcast-г сонсож байна. Хөтлөгч Кенна та бүхэнтэй хамт байна. Удахгүй шинэ хөтлөгч нар маань орж ирнэ. Хол хориоой байгаа учраас би хөтлөөд яваад байгаа шүү. Өнөөдөр маш чухал бөгөөд амьдралд хэрэгтэй гэхдээ бага зэрэг уйтгартай гэмээр сэдвээр подкастаа бэлдсэн байгаа.
Эхлээд манай зочин өөрийгөө танилцуулна уу?
Зочин: Сайн байна уу? Намайг Болортуяа гэдэг. Уйтгартай сэдэв гэдэг нь ХУУЛЬ. Уйтгартай ажил болох ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧ мэргэжилтэй хүн байна.
https://soundcloud.com/user-134307932/huuliintuhai
Хөтлөгч: Эхний асуулт бол хууль яагаад хэрэгтэй юм бэ?
Зочин: Энэ асуултанд хариулахаас өмнө ер нь хууль байхгүй байсан бол ямар байх байсан бэ? гэдгийг төсөөлөөд үзэх хэрэгтэй байх л даа. Тийм байх юм бол ямар ч хэм хэмжээ байхгүй байна, ямар ч зохицуулалт байхгүй байна гэсэн үг. Хүн бүр амьдрахын төлөө тэмцдэг учраас магадгүй хурдан гүйдэг нэг нь сул дорой нэгнээ цохиж унагаачихаад, гүйж очоод хоолыг нь булаагаад авчихдаг ч юм уу? эсвэл авьяастай нэг нь бусдад таалагдаад гоё сайхан амьдраад байдаг ч юм уу? иймэрхүү юм болж магадгүй гэж төсөөлөгдөж байна. Бүх хүн тэгш биш учраас хууль гэдэг зүйл хэрэгтэй байдаг. Хууль гэж юу вэ? гэдгийг мэргэжлийн үүднээс хэд хэдэн онолоор тайлбарладаг лдаа. Гэхдээ маш энгийнээр тайлбарлах юм бол “Хүн бүр хамтдаа сайхан амьдрахын тулд гаргаж ирж байгаа хэм хэмжээ” байгаа юм.
Хөтлөгч: Манай подкастын ихэнх сонсогчид маань бэлгийн цөөнх хүмүүс байгаа. Тэгэхээр бэлгийн цөөнх хүмүүсийн хувьд хууль гэдэг нь ямар учиртай зүйл байх юм. Яг юу гэж тодорхойлох вэ? Миний хувьд илүү хамгаалалт гэдэг тал дээр ойлгодог. Хуулийг мэддэггээрээ, ярьдгаараа, хэрэглэж чадаж байгаагаараа…
Зочин: Хамгаалалт гэдэг нь зөв лдөө. Би түрүүн хэлэхдээ илүү обьектив талаасаа ярьсан. Илүү субьектив утгаараа надад бас чамд ямар хэрэгтэй вэ гэхлээр намайг хамгаалах ёстой зүйл болж таарч байгаа юм. Хэн нэгэн миний эрхэнд халдахгүй байхын тулд, хүн бүр өөр өөр төрсөн тэр өөр өгөгдөл маань амьрал дээр сул тал болж болохгүй.
1-рт бид тэр хууль гэдгээ мэддэг, тодорхой ойлголтой байна гэдэг нь өөрийнхөө эрхийг хамгаалах хүчин зүйл болж таарна.
2-рт хууль гэх зүйлийг бүр өргөн утгаар нь зорилгыг нь хэрэгжүүлье гэж байгаа бол энэн дээр шүүмжлэлтэй хандаад, эрхийг чинь зөрчөөд байгаа бол дуу хоолойгөө өргөөд, батлалцах субьектэд нь нөлөөлнө.
Энэ утгаараа хамгаалалт учраас өөрсдийнхөө төлөө бид өөрсдөө л дуугарч чадна гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Хууль үргэлж бидэнд хэрэглэгдээд яваад байдаг. Өдөр тутмын харилцаа бүрт гарч ирдэг. Дэлгүүр орсон ч хуулийг хэрэглэж байгаа, автобусанд бид картаа уншуулаад сууж байна аа гэдэг маань хэм хэмжээг мөрдөж байна гэсэн үг шүү дээ. Гэхдээ тэнд ямар нэгэн зүйл болохгүй байхад дуугүй байх нь хууль хэрэглэж чадахгүй гэсэн үг. Мэдэгдэж, мэдрэгдэж байж хууль чиний хамгаалалт болж чадна.
Хөтлөгч: Тэгэхээр олонхийн гаргасан хууль нь ямар нэгэн алдаа, зөрчилтэй байгаа бол бид нар юу хийх ёстой вэ?
Зочин: Олонхийн батласан хууль тогтоомжийг нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ гээд байгаа. Ганцхан хууль гэхгүй эрх бүхий байгууллагаас, албан тушаалтнуудаас баталсан тушаал шийдвэр, дүрэм журам гэдэг юм уу? Эднийгээ нийлүүлээд нийтээр мөрдөх хэм хэмжээ гэчихээд заавал дагаж мөргөх ёстой гээд байгаа юм. Гэхдээ бидэнд гомдох эрх байдаг. Ямар нэгэн хууль миний эрхийг зөрчөөд байна аа, болохгүй байнаа гэж үзэх юм бол бид гомдох эрхтэй гэсэн үг. Тэрийг ардчиллын үнэт зүйл гэж хэлж болох байх. Тэгэхээр би гомдох эрхтэй байна гэдэг чинь үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй байна гэсэн үг. Бидний хамгийн хамгийн эхэнд хийж чадах зүйл бол ямар ч хэлбэрээр хамаагүй үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжтэй хандах юм. Магадгүй иргэний нийгмийн зохион байгуулалтанд ороод явбал илүү хүчтэй , тийм биш байсан ч гэсэн хэлэх нь үр дүнтэй.
Хөтлөгч: Жишээ нь ийм тохиолдол байна лдаа. ЛГБТ Төв болон бусад хүний эрхийн байгууллагууд олон жил нөлөөллийн ажил хийгээд л тэмцсэний үр дүнд 2017 оны 7 сарын 1-ээс Эрүүгийн хуулийнд шинэ заалт орсон Цөөнхийн бүлгийг ялгаварлан гадуурхаж, гэмтэл хохирол учруулах юм бол эрүүгийн гэмт хэрэгт тооцно гээд 14.1-т тусгасан. Эхлээд өөрийнхөө эрхийн баримтжуулалтыг манайд ирж хийлгээд, цаашдаа эрх зүйн зөвөлгөө аваад холбон зуучлуулж болно, туслуулж болно. Тиймэрхүү үйлчилгээг манай ЛГБТ Төвөөс өгдөг. Гол нь практикт суулгахын тулд манай олон нийт сайн хэрэглэх шаардлагатай юм байна.
ЛГБТ Төвийн утас 70110323
Зочин: Ер нь ингээд харахад ойлгомжтой бичигдчихсэн. Үг үсэг нь ойлгомжтой. Тэгэхээр тохиолдлууд нь баталгаажаад, магадгүй нотлох асуудлууд нь өөр байж магадгүй . Гэхдээ л боломжгүй бол биш. Хэрэглэж болох л байх..
Хөтлөгч: Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ гэж ярьж байна. Тэр нь яг юу юм бэ? Бид нарын өдөр тутмын амьдралтай хэр холбогдох бол?
Зочин: Ер нь нийтээр дагаж мөрдөх хэмжээн дотор цөөхөн л юм ордог юм. Парламентаас батлаж байгаа хууль, Засгийн газар, хэрэгжүүлэгч агентлагаас хэрэгжүүлж байгаа дүрэм журам, тушаал шийдвэрүүд. Гэхдээ эд нар бол төгс биш. Хүн батлаж байгаа учраас төгс биш.
Зохицуулалт хийж байгаа гээд хэн нэгний эрхийг зөрчиж байж магадгүй. Зарим тохиолдолд нэг бүлгийн эрхийг хамгаалах гэж байгаа гээд нөгөө бүлгийнхэний эрхийг хөндчихөөд байж ч магадгүй шүү дээ. Тэгэхээр дагаж мөрдөх гэсэн шинж тэмдэг байгаа. Гэхдээ бидний харилцааг ерөнхий байдлаар л зохицуулна. Амьдрал чинь өөрөө их баялаг учраас бүх асуудлыг яг таг, тодорхой тусгана гэж байхгүй. Ерөнхий л тусгаж өгнө. Гэхдээ тэр бүхэн маань эцсийн дүндээ юунд захирагдаж байх ёстой вэ? гэхлээр Үндсэн хууль, үнэт зүйл, ёс суртахууны хэм хэмжээнд захирагдаж л байх ёстой байхгүй юу?
Тодорхой нэг захиргааны шийдвэр чиний эрхийг зөрччихсөн, цагдаа дээр би гомдлоо бариад очлоо гэхэд миний эрхийг зөрчөөд байж болно шдээ. Үгийг маань сонсохгүй байх ч юм уу? Ялгаварлан гадуурхаж болно. Хүн бүр төгс биш учраас ямар нэгэн үйлдэл гаргана. Гэхдээ тэрэнд гомдоод яваад байх эрх байдаг. Манай улсын захиргааны тогтолцоо шаталсан учраас дээд шатных нь байгууллагад гомдоллох эрх байдаг. Бүр болохгүй бол шүүхэд хандах эрх бас байдаг. Бүүр хууль бидний эрхийг зөрчөөд байнаа гэвэл Цэцэд ч хандах эрх байдаг.
Хөтлөгч: Миний зүгээс тамхины эсрэг хуульд баярладаг байхгүй юу? Би өөрөө 4 жил тамхи татдаг байж байгаад больсон. Тамхи татах шалтгаан нь хүн бүрт өөр шдээ. Миний хувьд бол эрүүл мэндэд хортой гэдгийг нь мэддэг байсан ч гэсэн татаж байгаад л ЗА ЕРӨӨСӨӨ БОЛЬЁ гээд гарсан. Яг гарсны дараа гудамжинд миний хажууд тамхи татах ч юм уу эсвэл урд явж байгаа хүн тамхи татаад салхи нь орж ирэх ч юм уу? Хажуу айлын хүн цонх нээлттэй байхад тамхи татах юм уу? гэх мэтчилэн би дам тамхидалтанд өртөөд байдаг. Би өөрөө хүсээд, өөрийнхөө сонголтоор тамхи татахгүй байхад намайг тэр орчинд оруулаад байхад би их бухимддаг. Хэрэв тамхинйи эсрэг хууль гараагүй байсан бол нийтээр дагах хэм хэмжээ нь “хаана ч татсан яадаг юм. Тамхи татдаггүй хүний эрх гэж байхгүй” гэж ойлгох байсан. Энэ мэтчилэн хууль бидний амьдралыг өөрчлөөд, одоо ихэнх тамхичид тамхи татдаггүй хүмүүсийг ойлгодог байлгүй дээ.
Зочин: Чиний ойлгож байгаа зөв байна л даа. Бидэнд чинь тодорхой нэг заачихсан эрхүүд байна. Үндсэн хууль дээр бичээд өгчихсөн. Энэ хууль бол тамхи татдаггүй хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх дээр тулгуурлаж гарч байгаа хууль болж байгаа. Чиний эрх миний эрхээр хязгаарлагдана гэдэг бил үү? Тийм үг бий. Тэгэхээр тодорхой нэг зааг байх ёстой. Тэр заагийг л хууль гаргаж өгөх ёстой.
Хөтлөгч: Гомдол гаргая ч юм уу? хэрэглэе гэвэл хаанаас мэдээлэл авах вэ? Яг юунаас эхлэх вэ? Энэ талаар хууль надад ямар хамаатай юм гээд явж байсан хүн сонсоод юу хийх вэ эхлээд??
Зочин: Гомдол гаргая гэвэл эхлээд цагдаа, сэргийлэх гэхээсээ илүүтэйгээр яг тэр бүлгийг зохицуулж байгаа хүн байх ёстой. Удирдаж байгаа хүн ч юм уу? Тэр хүн бол хамгийн түрүүлж тэр хүний асуудлыг сонсоод шийдвэрлэх ёстой хүн гэж ойлгож байна. Ажлынхаа үүрэг даалгаварын хүрээнд. Тэгэх үнэхээр боломжгүй байгаад ирэх юм бол цагдаад хандаж болно. Гэхдээ ялгаж ойлгохгүй бол үнэхээр зөрчлийн, эрүүгийн шинжтэй бол цагдаад хандахгүй бол болохгүй.
Хүний эрх маань зөрчигдлөө, гомдмоор байна аа гэх юм бол цагдаад ханд! Илүү ялгаварлан гадуурхалт, хандлага талаасаа яриад байгаа шүү. Шүүхэд ханддаг өөр өөр харьяалалууд бий. Ер нь намайг нэг хүн доромжиллоо, өөр ямар нэгэн байдлаар эвгүй байдалд орууллаа гэж үзэх юм бол харья цагдаагийн байгууллага дээрээ очоод гомдлоо бичгээр өгөх хэрэгтэй. Хүмүүсийн “Цагдаа дээр очихоор цагдаа миний асуудлыг авч хэлэлцдэггүй, цагдаа нь өөрөө намайг доромжлоод байдаг юм” гэсэн яриаг сонсдог л доо. Цагдаа үнэхээр тэгж хандах юм бол тэр цагдааг чинь хариуцсан албан тушаалтан байх ёстой. Тэр хүнд нь бас гомдлоо гаргаад явж болно оо. Хүмүүс заргач гэж муухайгаар хэлээд байгаа болохоос биш уг нь тэгж явах ёстой лдоо.
Болохгүй бол тэнд хэрэлдээд нервээ бараад байх ямар ч шаардлага байхгүй, бичгээр зохих ёсны байгууллагад өгөөд өгөөд явах ёстой. Бүүр шаардлагатай гэх юм бол хуульч нараас зөвлөгөө авч болно.
Хөтлөгч: Энэ дээр бол Хүний эрхийн үндэсний комисс бас хууль, эрх зүйн зөвлөгөө өгдөг юм билээ. Үнэ төлбөргүй. Гол нь “Цагдаа намайг ялгаварлан гадуухана” гээд айчихдаг. Айснаасаа болоод эрхээ зөрчүүлээд яваад байдаг. Тэгэхгүйгээр албан ёсны хууль дүрмээр яваад л, гол нь хууль гээд байгаа зүйл маань биднийг хамгаалах ёстой , хүн бүрт ээлтэй орчныг бүрдүүлэх үүрэгтэй учраас хэрэв бид хэдийг гомдоох юм бол бодсоноо сайн илэрхийлээд дараа дараагийн залуу үе, ЛГБТ олон нийтдээ ээлтэй орчин бүрдүүлэх нь чухал юм уу даа гэж бодож байна…
Зочин: Айх гэж ярьж байна шдээ. Би бол тэгж боддог. Хүн юунаас айдаг вэ? гэхээр тодорхойгүй юмнаас айдаг. Жишээ нь харанхуйгаас. Харанхуйд юу гараад ирэх нь тодорхойгүй. Тэр тохиолдолд ч гэсэн дараа нь яах бол гэдэг нь тодорхойгүй байдаг болохоор байдаг. Тодорхой болгосон юм ч цөөхөн л дөө. Гэхдээ ямар тохиолдолд айдсаа дарах магадлалтай вэ? гэхлээр хүн өөрөө эрхээ мэдэж байх юм бол.
Хүний эрхийн үндэсний комиссын хууль зүйн зөвлөгөө өгөх утас 7000 0222
Цагдаад дуудлага өгөх 103
Энэ утгаараа би юу хэлэх вэ гэхээр “Та өөрийнхөө мөн чанараар бусдын дор орохгүй, доромжлуулахгүй амьдрах хэрэгтэй. Эрүүл байх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Би ийм эрхтэй гэдэг туйлын эрхтэй байна гэдэг, тэрийг маань зөрчөөд байна гэдгийг мэдчих байх аа гэж бодоод байна лдаа. Ийм юмаа юмаа мэдэж байнаа гэдэг маань таньд хамгаалалт байгаа.
Хөтлөгч: Ерөнхийдөө хууль эрх зүйн мэдээлэл өгөх подкастуудыг тогтмол болгоно. Та бүхэн энэ талаар тодорхойгүй байдаг, ЛГБТ байдлаасаа болоод асуудалд өртчихлөө ч юм уу? Ийм юм тохиолдлоо гэсэн асуултууд ирэх юм бол бид 2 бэлдээд подкаст болгоод олон нийтэд түгээх болноо. Санал хүсэлт, гомдлоо чөлөөтэй явуулаарай гэж хэлмээр байна. Баярлалаа
Зочин: Баярлалаа. Баяртай
Нийтлэлийг бэлтгэсэн: Билгүүн Батчулуун
ЛГБТ Төв: Хүн бүрт Хүний эрх, Шударга ёс, Нэр төр
Та сая Mongolian Queer Podcast-ыг уншлаа.