Өмнөд Солонгос улсад ЛГБТИК+ хүмүүс харьцангуй хаалттай байдаг ч маш олон уран бүтээлчид өөрсдийн бүтээлээр дамжуулан дэмжлэг үзүүлж, хэвшмэл ойлголтуудыг бага багаар халж байгаа нь гайхалтай хэрэг билээ.
Сүүлийн жилүүдэд кпоп урлаг дэлхий даяар эрчийг авч, олон сая фенүүдтэй болоод байгаа билээ. Энэ хэрээрээ кпоп уран бүтээлчид нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг ил болон далд хэлбэрээр хүргэх нь элбэг болсон. Өмнө нь та бүхэнд нээлттэй гей кпоп уран бүтээлч Holland-ын тухай хүргэж байсан бол энэ удаад та бүхэндээ ЛГБТИК+ сэдэвтэй, ЛГБТИК+ хүмүүсийг харуулсан кпоп, kr&b болон бусад Солонгос клипүүдийг хүргэж байна.
- Will – Please Don’t (2012)
Кпоп фенүүдийн дунд хамгийн их шуугиан тарисан клипүүдийн нэг бөгөөд санаанд оромгүй үйл явдлуудаараа хүмүүсийн анхаарлыг ихээхэн татсан байдаг.
- Planet Shiver – Rainbow (ft Crush) (2015)
ЛГБТИК+ гэлтгүй бүх хүмүүсийн тэгш эрхийн тухай дуу юм.
- SISTAR, Giorgio Moroder – One More Day (2016)
Бие биедээ дурлаж буй хоёр бүсгүйн тухай өгүүлнэ. Гэвч нэг нь хүчирхийлэгч найз залуутай бөгөөд хамтдаа даван туулахаар хичээнэ.
- After School – Because of you (2009)
Уг клипэн дээр 3 охины дундах хайрын гурвалжинг өгүүлнэ.
- Red Velvet – Wish Tree (2016)
Лесбиян хосуудын тухай өгүүлэх клип
- Mad Clown – Love is a dog from hell (ft Suran) (2017)
Трансжендэр эмэгтэй болон түүний найз охин сизжендэр эмэгтэйн тухай өгүүлнэ.
- Heechul, Min Kyung Hoon – Sweet Dream (2016)
Солонгосын алдарт реалити шоу болох Knowing Brothers-ийн дуу бөгөөд Heechul, Kyunghoon, Momo гурвын хайрын гурвалжинг харуулна.
- 10CM – Help (2017)
Уг клипэнд Өмнөд Солонгос улсад тулгардаг томоохон асуудлуудыг шууд тусгаж өгсөн бөгөөд үүний нэгээр нь гей хосууд хүмүүсийн өмнө нээлттэй байж чадахгүй байгааг харуулжээ.
- Tenny – 159cm (2018)
Лесбиян хосууд хомофобик, хэт уламжлалт гэр бүлтэйгээ тэмцэх тухай гарна.
- Khan – I’m your girl (2018)
Лесбиян хосуудын тухай
Нийтлэл бэлдсэн: Mega
WIlly
K.will.iih bol zuger l legend shdee😍😍😍