Та бүхэндээ 6-р улирлын анхны подкастаа унших хувилбараар хүргэж байна. Хүлээн авна уу.
Хөтлөгч: Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт уншигчидаа. Та бүхэн Mongolian Queer Podcast-н хүндэт сонсогчид оо. Та бүхэнтэйгээ 6-р улирлын шив шинэхэн дугаартай уулзаж байна. Ингээд 6-р улирлын анхны дугаараа хүргэж байгаадаа бие биедээ баяр хүргэе. 6-р сар маань их чухал сар байдаг. Зун эхлэж байна, бахархлын сар болдог, нэмээд бид ЭЕШ өгдөг, сургуулиа төгсөж, хичээлийн жилээ дуусгадаг, зуны амралт эхлэдэг гээд маш олон үйл явдал болдог. Энэ жилийн тухайд сонгууль болж байгаатай холбогдуулаад бүр их сенсацитай байгааг бүгд мэдэж байгаа байх. Яг энэ үеэр ЛГБТИК+ залуучууд яг юу хийж байгаа вэ? Тэдний өдөр тутмын амьдрал ямар байгаа вэ? гэдгээр өнөөдрийн дугаараа хийж байнаа.
https://soundcloud.com/user-134307932/6-r-sard-zaluuchuud-yuu-khiytsgeezh-baygaa-bol
За энэ талаараа ярилцаж эхлэе.
Зочин 1: Сайн байцгаана уу? Би төгсөх курсийн оюутан байгаа. Сүүлийн 1 сарын хугацаанд дипломын ажлаа бичсэн. Хажуугаар ажил хийж байсан ч дипломоо дуусгахын тулд ажлаасаа түр чөлөө аваад өөрийнхөө хэмжээгээр амжилттай бичээд дуусгасан. Удахгүй дипломыноо хамгаалалтын шатанд ороод, ерөнхийдөө бол төгсөнө. Дипломоо дуусгасан учраас эргээд ажилдаа орсон. Нэг сонирхолтой болсон зүйл нь их орой нь шийдээд өглөө нь 2 найзтайгаа хамт Дархан явж үзсэн. Миний хувьд өмнө нь хэзээ ч ийм шийдвэр гаргаж үзээгүй болохоор их шинэлэг зүйл байсан. Тийшээ явах нь миний хувьд тархины амралт болж өгсөн. Дархан хот нэг тийм тайван, амгалан, аюулгүй ч юм шиг санагдсан. Тэнд очсон надад сайхан амралт болж өгсөн. Тэндээс ирээд хэд хоног амраад, найзуудтайгаа гоё уулзаад, хийх дуртай юмаа хийгээд явсан. Одоо бол ажилдаа ороод эргээд хуучныхаа хэмнэлд орчихсон байна. Гэхдээ бас удахгүй сонирхолтой зүйлүүдийг хийнээ гээд бодсон байгаа. Баярлалаа.
Зочин 2: Заа Сайн байцгаана уу, бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Надад энэ сард юу хийсэн бэ? ойрын үед юу хийсэн бэ? гэсэн асуулт ирсэн. Энэ асуултанд өөрийнхөө зүгээс хариулья. Миний хувьд гадаадад сурдаг. Тэгээд хөл хорио эхлээд 3 сарын хугацаанд өрөөндөө, дотуур байрныхаа өрөөнд ганцаараа өнгөрөөсөн. 5 сарын сүүлээр Монголд ирээд тусгаарлагдаад, тэгээд хүмүүсдээ юу гэж хэлмээр байна гэхлээр энэ тааламжгүй цаг хугацааг өөр өөрийнхөөрөө давж туулаад өдийг хүрсэнд чинь бүгдэнгээр чинь бахархаж байна. Яг энэ эрчээрээ, бүр илүү хүчтэй энэ цаг үеийг давж туулаарай. Сэтгэл зүйн асуудал байвал ойр тойрныоо хүмүүстээ эсвэл сэтгэл зүйчид эртхэн хандаарай. Яагаад гэвэл 3 сарын турш хөл хорионд байх хугацаанаасаа өмнөхөн сэтгэл зүйчид хандах тухай бодож үзсэн, тэгээд хандсан. Үүнийхээ үр дүнд өөрөө өөртөө ахиц дэвшил гаргаад, сэтгэл зүйн хувьд арай тогтвортой болоод, өөрөө өөртэйгөө хамт байж сураад, тэрэнтэйгээ даван туулж сурсан. Сэтгэл зүйч гэдэг нээх халшраад байх зүйл биш юм байна лээ шүү. Заа бүгдэнд нь хайр хүсье. Баярлалаа.
Зочин 3: Сайн байна уу? Намайг Эрдэнэбүрэн гэдэг. Гонто гэж дуудаж болно. Би ЛГБТ Төвд Эрх зүйн хөтөлбөрийн менежер хийдэг. 23 настай. Бисексуал, жендэрфлуид гэж тодорхойлдог хүн байнаа. Энэ 6 сард маш завгүй байгаа. 1-рт. Дэлхий даяар Бахархлын сар болж байгаатай холбоотой нэлээн их ажил байна. Дээрээс нь ганц нэг сургалт, семенарт сууж байна. Дараа долоо хоногт жоохон амарчихаад, аялачхаад ирмээр байна. Мөн сонгуулийн үед иргэний нийгмийн хөндлөнгийн ажиглагч болохоор бүртгүүлчихсэн, үнэмлэхээ хүлээж байгаа. 4 жилд нэг болдог утгаараа сонгуультай жил учраас энэ 6-р сар онцгой болж байна уу даа гэж бодож байна. Найз охинтойгоо ч гэсэн нэр дэвшигчдийг яриад, хөнгөн маргалдаад, хөл хорио гээд хамаг юм цуцлагдсан байгаа үед зугаатай байж чадаж байгаа юм болов уу? Гэхдээ зугаатай гэж хэлж байгаа ч хариуцлагатай байх ёстой л доо. Ямар ч гэсэн 24-нд хийх юм маань тодорхой. Сонгуулиа өгнө. Сонгууль ажиглана. ЛГБТ Төв, Монголын хувьд Бахархлын өдрүүд маань 8 сард болдог. Одоо аль хэдийн бэлтгэл ажилдаа ороод явж байгаа. Ийм ажлуудтай байна даа.
Зочин 4: Сайн байцгаана уу? Бахархлын сарын мэнд хүргэе. Унгар улсын Будапешт хотоос мэндчилж байна. Бахархлын сарыг тохиолдуулаад санал сэтгэгдлээ хэлье гэж бодож байна. Бахархлын сар нь Дэлхийн улс орнуудад өөр өөр саруудад болдог байгаа. Жишээ нь Унгар улсад 7-р сард болдог. Гэхдээ энэ жил цар тахлын улмаас 8-р сар руу шилжсэн байгаа. 8-р сарын 15-с 8 сарын 22-ны хооронд 7 хоног болно. Өмнө би бас оролцож байсан. Тэр үед 7-р сард бүтэн сарын туршид үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж байсан. Хэдий дэлхий даяар Бахархлын сарыг сарыг тэмдэглэж байгаа ч Унгар улсын ЛГБТИК+ олон нийтийн хувьд гунигтай зүйл тохиолдсон. Яагаад гэхээр Унгар улсын Ерөнхийлөгч нь одоогоос 10 хэдхэн хоногийн өмнө хуулиар хүйсээ солиулах бүртгэл хийх боломжийг хязгаарласан байгаа. Өмнө нь бол Трансжендэр иргэд хүйсээ солиулаад улсынхаа иргэний бүртгэлд албан ёсоор “хүйсээ солиулсан” гэх бүртгэл хийлгэдэг байсан бол, одоо төрийн эрх барьж байгаа Фидес гэх нам нь шинэ хуулийн төсөл гаргаад трансжендэр, хүйсээ солиулсан хүмүүс иргэний бүртгэл солиулах боломжгүй болгочихсон. Үүнтэй холбоотойгоор Унгарын Трансжендэр эрхийг хамгаалах байгууллагаас төв талбай дээрээ жагсаал зохион байгуулсан. Тэр жагсаалд миний бие өөрийн сайн найз, найзынхаа найз залуутай оролцож тусалсан.
Бахархлын сараас гадна Дэлхий даяар хар арьст хүмүүсийг ялгаварлан гадуурхалтын эсрэг жагсаал цуглаан болж байгааг бүгд мэдэж байгаа байх. Үүнтэй холбоотойгоор өчигдөр бас Будапешт хотод АНУ-ын элчин сайдын яамны урд талбайд жагсаал болсон. Үүнд бас би найзуудтайгаа оролцсон.
Бахархлын сартай холбоотойгоор ЛГБТИК+ залуустаа хандаж хэлэх үг байна лдаа. Сая George Floyd #BlackLivesMatter жагсаалд явах гэж байхад надад ойр дотны хүмүүс маань чи очоод хэрэггүй ээ, Унгарт фашистууд байгаа, арьс өнгөний үзэлтэй хүмүүс чамайг цохиод авах юм уу? ямар нэгэн үймээн самуун болбол яаах юм бэ? гэж байсан. Тэгсэн ч гэсэн зориг гарган очиж өөрийнхөө дуу хоолойг өргөсөн байгаа. Залуус маань өөрсдийнхөө сайн сайхны төлөө, эрхийнхээ төлөө дуу хоолойгоо ямагт хүргэж байгаарай. Хэн нэгнээс айлгүйгээр, хамгийн гол нь тайван жагсаалаар, тайван байдлаар өөрийнхөө дуу хоолойг нэгтгэж, олон хүмүүст хүргэхээс битгий санаа зовж байгаарай, битгий ичээрэй. Монголчууд хэлдэг шүү дээ. Зүүний үзүүр дээр будаа тогтох тийх хэцүү байдлаар хүн болж төрсөн. Тийм учраас чи үргэлж өөрөөрөө бахархаж байх ёстой. ЛГБТИК+ хүн болж төрсөндөө хэзээ сэтгэлээр унаж, хэн нэгнээс дор юм шигээр өөрийгөө бодох хэрэггүй ээ. Өөрсдийнхөө ирээдүйн сайн сайхан, эрхийн төлөө, ирээдүй хойч ЛГБТИК+ хүүхдүүдийг одоо байгаагаасаа илүү нийгэмд байлгахын тулд бүгдээрээ дуу хоолойгоо нэгтгэж бүгдээрээ сайхан тэмдэглэцгээе гэж хэлмээр байнаа. Баярлалаа. Анхаарал тавьсанд.
Зочин 5: Нiii guys ЛГБТ Төвийн сайн дурийн ажилтан Эрхэмбаяр байнаа… Та бүхэндээ ямар ч байсан Бахархлын сарын мэндийг хүргэе ээ! Ойрын хугацаанд би дүнгүүдээ маш сайн гаргалаа. Энэ семестрийг амжилттай дүүргэлээ гэж хэлж болж байна. Яагаад вэ гэвэл өөрийнхөө төсөөлж ч байснаас өндөр дүн авсандаа өөрөөрөө бахархаж байна. Үнэхээр сайхан байна. Хичээлээ ямар ч гэсэн ингээд дуусгачихсан. Түүнийхээ дараагаар сонгуулийн ажил хийж эхлэлээ. Яагаад сонгуулийн ажил хийж байгаа вэ гэхлээр өөрийнхөө сонгох ёстой хүнээ өөрөө сонгохын тулд, яг сонгуулийн үйл явц ямаршуу өрнөдөг вэ? гэдгийг мэдэхийн тулд сонгуулийн ажил хийж байна. Гэхдээ цалингаа авч байгаа шүү ххэ. Түүнээс гадна улс төрийн талаар маш их мэдээлэлтэй болж чадлаа. Бас томчуудтай буюу ахмад настангуудтай хамт ажиллаж байгаа. Залуучуудтай ч гэсэн хамт амжиллаж байгаа учраас ахмад хүмүүсээсээ үлгэр дуурайлал аваад тэд нарыгаа яаж ажиллаж байгааг ч юм уу? сонгуулиа хэрхэн өгөх вэ гэдгийг сурч авлаа гэж хэлж болно. Тэгээд тиймэрхүү л өрнөж байна даа…. миний амьдрал. Та бүхэндээ зөвлөж хэлэхэд энэ сар маань угаасаа бахархалын сар учраас өөрөөрөө өдөр бүр бахархаасай гэж хүсэж байна. Би ч гэсэн өөрөөрөө бахархаж байна. Цаг тутам, секунд тутамд өөрөөрөө бахархаж “ Би чинь давтагдашгүй хүн, би энэ дэлхий дээр цор ганц байгаа, над шиг хүн хэнд хэзээ ч олдохгүй” гэх мэтчилэнгээр үргэлж өөрөөрөө бахархаж байгаасай гэж хүсэж байна. Зөвхөн энэ сард ч гэлтгүй жилийн 365 хоногт бүгдэнд нь өөрөөрөө бахархасан ч яаадаг юм. Түүнээс гадна сонгуульдаа амжилттай оролцоорой, маш идэвхтэй оролцоосой гэж хүсэж байна. Бид бүхний ирээдүй энэ сонгуулиас шалтгаалах учраас маш маш маш няхуур хандаарай гэж хүсэж байнаа. За түүнээс гадна бас дахиад Бахархалын сарын мэнд хүргэе Guys… Хайртай шүү…. Баяр хүргэе!
Зочин 6: Подкаст уншиж байгаа бүх хүмүүстээ энэ өдрийн мэнд хүргэе. Зөндөө олон удаа сонсож байсан. Өөрөө орно гэсэн чинь сандраад л байнаа. Ойрд юу хийж байгаа вэ гэхлээр… Сонгуулийн сурталчилгааны ажилд явж байгаа. Ухуулагч ххэ. Өглөө дэлгүүр онгойхоос өмнө гэрээсээ гараад, орой дэлгүүр хаачихсан байж таараад байгаа. Тэгээд ерөөсөө талхаа авч чадахгүй байгаа. Тэр их хэцүү байна ххэ. Урьд нь ийм ажил хийж байгаагүй болохоор эхний хэдэн өдөр давж гарч чадахааргүй юм шиг хэцүү санагдаж байсан. Одоо дасаж байна даа. Хүн чинь өөрөө дасан зохицоод л амьдардаг юм байна шдээ. Тиймээс улс төр сонгууль, хэн хаанаас нэр дэвшиж байна, мөрийн хөтөлбөр нь юу байна эдрийг сонирходог болдог юм байна. Хажуугаар нь маазраад л, Сонгуулийн сурталчилгааны ажил жоохон ядаргаатай ч гэсэн олон сонирхолтой хүмүүстэй уулзаж танилцаж байна. Зөндөө сонирхолтой түүхүүд сонсож байна. Зөндөө олон хөөрхөн өвөө эмээ нартай буу халж сууж байгаа. Муухай хүмүүстэй ч мөн таарч л байгаа л даа. Ер нь ихэнх хэсэг нь хөөрхөн байгаа. Өмнө нь харж байгаагүй маш олон зүйлүүдээ анзаарсан. Маш их юм сурдаг юм байна. Өдөрт 12 цаг дээшээ, доошоо гүйгээд, янз бүрийн юм хийгээд ирэхээр маш их өлсдөг, их ядардаг. Гэхдээ ажлаа тараад гараад ирэхэд гадаа үнэхээр гоё болчихсон байдаг. Нар шингэж таараад, зуны гоё орой байдаг шдээ тийм байх үед гэгэлзэж догдлоод болзоонд явмаар санагдаад л.
Уншиж байгаа хүмүүстээ “Гоё хүн байгаарай, бүх хүнийг хайрлаарай” гэж хэлмээр байна. Бас өвөө эмээтэйгээ ярьж сууж байгаарай. Хол байдаг бол ядаж утсаар яриарай. Тэд маань маш их ганцаарддаг юм байна лээ шүү. Өдөржингөө хийх юмгүй байгаа хүмүүс чинь хүмүүстэй ярих үнэхээр дуртай байдаг юм байна лээ шүү. Тэгээд бүгдээрээ сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Бүгдэнд нь Бахархалын сарын мэнд. Өөрөөрөө үргэлж бахархаж байгаарай гэж хэлмээр байнаа. Баярлалаа.
Зочин 7: Миний хувьд ойрын үед юу хийж байгаа вэ гэхлээр. Би өчигдөрхөн шинэ ажилд орсон. Өнөөдөр 2 дахь өдөр нь. Ажлаа хийхээс гадна удахгүй сонгууль болох гэж байгаа болохоор тойрогтоо нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн талаар судлаж байгаа. Сонгуульд болно гэж байгаатай холбогдуулаад залуус өөрсдийнхөө үзэл бодол, хандлагыг хүчтэй илэрхийлж байгаа юм шиг санагдсан. Та хэддээ хандаж хэлэх үг юу вэ гэвэл удахгүй сонгууль болох гэж байгаа юм чинь сонголтоо зөв хийгээрэй. Энэ сонголт нь бидний болон бидний ирээдүйд маш чухал болохоор зөв л сонголт хийгээсэй гэж хүсэж байна. Сонгуулиа заавал өгөөрэй гэж уриалж байна. Зун болж байхад хүмүүс стресстээд байж магадгүй. Тиймээс цагийг зөв боловсон өнгөрүүлээрэй. Бага стресстээрэй.
Зочин 8: Hi юу байна? Энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг энэ подкастанд урьсанд Кенна эгчдээ баярлалаа гэж хамгийн түрүүлж хэлье. Өөрийгөө бас танилцуулчихья: Намайг ерөнхийдөө Поп гэж дууддаг. 16 хүрэх гэж байгаа. Бисексуал. Энэ подкастандаа ерөнхийдөө өөрийнхөө энэ жилийн төлвийг ярьна. Энэ жил 2020 он гээд жоохон тиймэрхүү жил байна. Хүний эрхийн томоохон хөндөгдсөн зүйлүүд боллоо. Сонгууль болох гэж байна. Янз бүрийн хэргүүд гарч байна. Миний хувьд энэ жил томоохон хүний эрхийн зөрчил гэвэл арьс өнгөний ялгаварлан гадуурхалтын хэрэг гадаадад болсон. Энэ асуудал хүчийг аваад Дэлхий дахин, сошиалаар түгээд хүн бүрийн профайл нөгөө #BlackLivesMatter гээд тиймэрхүү болчихсон байна лээ. Монголд тиймэрхүү зүйлс байдаггүй гэдэг боловч цаагуураа хүний эрх маш ихээр зөрчигддөг. Аливаа асуудалд хүмүүс бие биедээ хүндэтгэлтэй хандаж, аливаа зүйлд нухацтай хандаж, хамгийн түрүүлж “ ийм тийм” ингээд байх биш бодож тунгааж шийдэж байгаарай. Миний хувьд энэ жил зөндөө төлөвлөсөн зүйлс маань хойшлогдчихлоо. Ихэнхдээ амраад амраад явчихаж байгаа ч гэсэн. Одоо би нэг амралтын газар ажиллаж байгаа. Цар тахал өвчин байгаа ч гэсэн хүмүүс их очиж байгаа л даа. Тэнд би аюулгүй байдлаа сайн хангаж байгаа маскаа байнга зүүж, сольж байгаа. Тийм болохоор зүгээр байгаа. Одоогоор жилийн хагас нь явж байгаа болохоор нээх томоохон зүйл болоогүй ч гэсэн нэг гоё зүйл болсон. Би найз залуугийнхаа кам аут хийсэн гэр бүлийнхэнтэй нь танилцаад, тэдэнд их таалагдсан.
Энэ жилийн Монголын бахархлын өдрүүд 6-р сард болох байсан боловч 8-р сард болохоор болсон болсон боловч энэ өвчин намжихгүй гээд тодорхой хугацаагүйгээр хойшлогдчих шиг болж байна лээ. Гэхдээ болно гэж найда байна. Найз залуутайгаа болж өгвөл оролцоно гэж бодож байгаа. Өмнө жилийнхэд би очиж байсан . Маш гоё болсон. Найз нартайгаа л явж байсан л даа. Гэхдээ аягүй гоё байсан. Бүх юманд нь оролцсон байх аа. Энэ жил ер нь иймэрхүү байна. Дор бүрнээ сайн хичээж, хөл хориог ашиглаад өөртөө ашигтай, хэрэгтэй зүйлсээ хийгээд, гадуур гарахдаа маскаа сайн зүүгээд, болж өгвөл гэртээ байгаарай. Миний подкастыг уншсанд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай
Зочин 9: Сайн байцгаана уу? Бүгдэнд нь бахархалын сарын мэндийг хүргэе. Би LGBT Online Shop ажиллуулдаг. Ажиллуулаад 8 сар болсон байна. Энэ хугацаанд намайг дэмжиж байсан бүх хүмүүстээ баярлалаа. Энэ 6-р сард найз охинтойгоо хамт байх цаг хугацаагаа дурсамжтай, үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээж байгаа. Залуусдаа хандаад бусдад өөрийгөө илэрхийлэхдээ чөлөөтэй байгаарай. Тэгвэл биднийг арай илүү хүмүүс ойлгодог болно. Дахиад бахархлын сарын мэнд хүргэе.
Зочин 10: Сайн байцгаана уу? Би ойрын үед ажлын бээлий оёж байгаа. Миний хувьд их гоё байгаа. Угаасаа би юм оёж сурнаа гэж бодож байсан. Бээлий оёх маш их дадлага болж өгч байгаа. Манай ээж намайг дадлагажуулаад багаас явж байгаа. Юм сурахаасаа гадна жоохон ч гэсэн мөнгө авч байгаа. Урамтай байгаа. Жижиг сажиг юм оёод тэгэсхийгээд байж л байна. Тэгээд нэг найз залуутай болоод нээх удаагүй байгаа. 2 сар ч арай болоогүй сар гаран болж байгаан байна. Сар хагасын хугацаанд дажгүй шүү. Тэгээд мөрөөдлийнхөө хойноос хөөцөлдөх гээд байж байна. Энэ гэхдээ маш урт үргэлжилсэн зүйл байх байх. Тэвчээртэй суугаад харна даа. Бусдад хандаж юу гэж хэлэх вэ? гэхлээр Өөрийнхөө хүслийг л дага гэж хэлмээр байна. Дор дор нь хүсэж байгаа зүйлээ хийгээд хийгээд яваарай. Битгий хүлээгээрэй гэж хэлмээр байна. Би өөрөө үргэлж бусдын дарамт, шахалтанд удирлагдаж, захирагдаж амьдардаг байсан. Сүүлийн үед өөрийнхөө хүсэж байгаа зүйлээ хийх, дагах тиймэрхүү зүйлүүдээ зориглоод хийх гоё л байдаг юм байна.
Зочин 11: Кенна байна. Заа миний хувьд болохоор 6-р сад маш их ажилтай байгаа. Би бас төгссөн. СУИС-ын Уран зургийн ангийг бакалавр зэргээр төгссөн байгаа. Ер нь бол их удаж байж төгссөн. Төгсөх ёстой байсан хугацаанаасаа 2 жил хойшилж төгссөн. Ажлын хажуугаар сурна гэдэг хэцүү юм байна лээ. Ингэж сурдаг хүмүүсээр маш их бахараж байгаа. Зураач мэргэжилтэй ч гэсэн нийгмийн салбарт тэр тусмаа ЛГБТИК+ олон нийтийг төлөөлөөд ажиллаж байгаа учраас бас стрессээ зохицуулж чаддаггүй байсан. Түрүүний оролцогчын хэлсэнчлэн сэтгэл зүйчид очих нь зүгээр юм байна лээ. Би бас очсон. Манай залуучуул бас маш ихээр стресстээд байвал өөртөө зохисон тайвшрах аргыг олоорой. Би сэлж сурч байгаа. Дөнгөж нэг удаа өчигдөрөөс явсан. Удаан төлөвлөж, шинжилгээ эдэр өгсөөр байгаад их удчихсан. Энэ зундаа бол сэлж сурна гэсэн зорилготой байгаа. Мэдээж Тэгш Эрх, бахархлын өдрүүд энэ жил цахимаар болох нь ойгомжтой болчихсон. Маш сонихолтой хүртээмжтэйгээр та бүхэндээ хүргэнэ ээ гэсэн зорилготой байна.
Зундаа салхинд гарах их гоё юм байна лээ. 14 хоногтой нэг удаа вагоноор ч юм уу, Автобусаар ч юм уу уул ус бараадаж явья гэж бодоод байгаа. Тэгээд та нар подкастын санал хүсэлт байвал чөлөөтэй хэлж байгаарай. Бүгдээрээ сайн сууцгааж байгаарай. Сонсогчид/уншигчиддаа хайртай шүү. Та нар сонсож, уншдаг ч түүнийгээ илэрхийлдэггүйг мэднээ. Гэхдээ зүгээрээ. Дараагийн дугаараар уулзацгаая.
ЛГБТ Төв: Хүн бүрт Хүний эрх, Шударга ёс, Нэр төр
Та сая Mongolian Queer Podcast-ыг уншлаа.
Нийтлэлийг бэлтгэсэн: Билгүүн Батчулуун
Энэхүү подкастын дугаарыг америк ард түмний дэмжлэгээс бүрдсэн Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын хөгжлийн агентлагийн 72043820LA00001 дугаар бүхий тусламжтайгаар бэлтгэв. Бүтээлд илэрхийлэгдсэн үзэл санаанууд нь уг бүтээлийн зохиогчдын үзэл санаа бөгөөд дээрх агентлаг эсхүл АНУ-ын засгийн газрын албан ёсны байр суурь биш болно.