Энэ удаагийн дугаараар бэлгийн харьцааны тухай ойлголтууд болон лесбиян, бисексуал охид болон транс* хүмүүс их эргэлздэг асуудлуудын талаар ярилцлаа. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нөхөн үржихүйн асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Б.Амарсанаа зочноор орлоо.

Та бүхэнд асуултууд ирвэл чөлөөтэй явуулаарай. khulan@lgbtcentre.mn эсвэл ЛГБТ Төвийн фэйсбүүк чатаар холбогдоорой.

 

Хөтлөгч: Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт уншигчид аа. Хүндэт сонсогчид оо. Mongolian Queer Podcast-н ээлжит дугаар эхлэж байна. Бид 6-р улирлаа онцгой улирал болгохоор хичээж байгаа. Тиймээс өнөөдөр анх удаа бэлгийн боловсролын тухай дугаар бэлтгэсэн байгаа. Энэ дугаарыг бэлтгэхийн тулд маш их судалгаа шинжилгээ хийж, мөн хүн хайсан.

За манай зочин өөрийгөө танилцуулна уу?

Зочин: За сайн байцгаана уу? Сонсогч/уншигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Амарсанаа гэдэг. Би “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв”-д Нөхөн үржихүйн эрүүл мэнд, Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан байна.

Хөтлөгч: Цаг заваа гаргаад ирсэнд баярлалаа. Үр өгөөжтэй подкаст болох байх гэж найдаж байна. Та бүхэн бас энэ дугаараас зөв мэдээллийг аваад найзууддаа түгээгээрэй гэж хэлмээр байна. Яагаад гэвэл бид өдөр тутамдаа хоол идэж, ус уудагтай адилхан ямар нэгэн байдлаар бэлгийн амьдралд хөл тавих байх, тавьчихсан байж ч магадгүй, идэвхтэй амьдралтай байж ч магадгүй, үгүй ч байж болно. Энэ талаар бол мэдлэгтэй байх нь чухал болоод байгаа. Энэ дугаарын эхэнд бол – “Секс гэж юу юм бэ?” гэдэг талаар ярьж байгаад сүүл хэсэгт илүү охид руу чиглэсэн байдлаар асуултуудаа бэлдсэн. Даргаагийн подкастаар бол нөгөө олон нийт рүүгээ илүү Гей, Бисексуал эрчүүд, Транс охид руугаа хандсан асуултууд бэлдсэн дугаар хийх болноо.

Заа тэгээд эхний асуултандаа оръё. Ер нь секс гэж юу юм бэ? Үүнд яг тайлбар байдаг юм уу?

Зочин:  Секс гэхээр маш өргөн ойлголт л доо. Шууд энийг секс гэнээ гээд тодорхойлолт тавихад хэцүү. Секс бол хүний байгалаасаа заяагдсан хийдэг үйлдлүүдийн нэг. ЭРҮҮЛ ҮЙЛДЭЛ. Нийгэмд бол сөрөг ойлголт байдаг л даа. Секс гэхээр муу муухай зүйл, хүмүүс ярих ёсгүй ч гэдэг юм уу. Тэгэхээр ерөөсөө тийм биш, байгалаасаа заяагдсан хүний хийдэг л үйлдлүүдийн нэг. Хүн бүр сексийг өөрөөр тодорхойлдог. Ихэнх тохиолдолд нийгэмд секс гэхээр зөвхөн эрэгтэй эмэгтэй 2 хүн оролцдог гэж төсөөлдөг. Бэлгийн олонх бол эрэгтэй ба эмэгтэй эсвэл стрэйт гэж явдаг учраас хүмүүс тэрүүгээр нь төсөөлдөг. Тэгэнгүүт хүмүүс сексийг төсөөлөхдөө эрэгтэй хүний бэлэг эрхтэн, эмэгтэй хүний үтрээ оролцсон тэр харилцааг секс гэж ойлгоод байдаг. Тэр бол мэдээж секс мөн. Нэг үндсэн төрөл нь. Түүн дээр нэмэгдээд дахиад хоёр өөр төрөл байгаа. 1 нь аман секс, нөгөө нэг нь болохоор анал секс буюу анусны нүхээр хийх секс мөн сексийн төрөлд ороод явж байгаа. Үүнээс гадна хүн бүр өөрөөр тодорхойлдог гэсэн шүү дээ. Тэгэхээр зарим хүмүүс хүрэлцэх, үнсэлцэх, гар хангалага хийх зэргийг сексийн төрөлд оруулж тодорхойлдог. Гэтэл зарим хүмүүс бүр түрүүн хэлсэн аман сексийг сексэд тооцохгүй ээ гэж үздэг. Тэгэхээр хүн бүр өөрөөр тодорхойлдог. Сексийн маш олон төрөл байдаг. Сүүлийн үед нэмэгдэж орж ирж байгаа сексийн төрөл гэх юм бол цахим секс, онлайн секс, видео колл бие бие рүүгээ хийгээд ямар нэгэн тиймэрхүү төрлийн үйлдэл хийх ч юм уу, эсвэл утсаар хийх ч юм уу 21-р зуунд тэр төрөл бол газар авч байгаа. Тэрийг бас сексийн төрөлд тооцох уу, үгүй юу гэхээр тухайн хүний өөрийнх нь тодорхойлолт болоод явчихаж байгаа юм л даа.

Хөтлөгч: Ямар сонирхолтой юм бэ? Нээрэнгээсээ ийм цахим талаас ерөөсөө бодож байгаагүй. Хүмүүс хийдэг гэж сонсож байсан ч гэсэн ч секс мөн үү, биш үү гэдэг талаар бодож байгаагүй юм байна. За тэгэхээр секс хийхэд бас дүрэм байдаг юм уу? Тэгж хий, ингэж хий гэсэн ерөнхий ойлголт байдаг юм уу?

Зочин: Энэ талаар илүү дэлгэрүүлж сонирхож байгаа хүн байх юм бол Эрүүгийн хуулийн 12-р бүлгийг бүгдийг нь сайн унших хэрэгтэй. Тэр бүлэг дотор заасан чухал зүйл нь бол Бэлгийн мөлжлөгийг хууль бус гэж Монгол улсад үздэг, дээрээс нь хүч хэрэглэн хүнтэй бэлгийн харьцаанд орох буюу хүчингийн хэрэг гэж бид нар ярьдаг. Тэр бол маш чухал заалт. Энэ дотроо хүч хэрэглэх, заналхийлэх,  сэтгэл санааны дарамт үзүүлэх, сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан хүнтэй бэлгийн харилцаанд орох, биеэ хамгаалах чадваргүйг нь далимдуулаад бэлгийн харьцаанд орох, аль эсвэл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлаар эрхшээлдээ байгааг далимдуулж бэлгийн харьцаанд орох зэргийг бол бүгд хууль бус эрүүгийн хэрэг гэж Монгол улсад явдаг. Залуучуудын дунд гардаг хамгийн том жишээ бол “Энэ хүнийг архи сайн өгөөд, таслаж байгаад бэлгийн харьцаанд орчихьё” гэдэг ч юм уу, тиймэрхүү хандлага залуучуудын дунд их байгаад байдаг. Тэгэхээр залуучууд маань тийм нөхцөл байдалд бол өөрийгөө гэмт хэрэг эрүүгийн гэмт хэрэг хүчин үйлдэж байнаа гэдгээ ойлгох хэрэгтэй. Тэгэхээр өөрийн гэсэн шийдвэр гаргах чадваргүй болтлоо архи уучихсан хүнтэй хүн бэлгийн харилцаанд орох ёсгүй гэсэн үг.

Хөтлөгч: Заа тэгэхээр нөгөө талаасаа бас ямар нэгэн байдлаа архи, согтууруулах ундаа уухаар явж байгаа бол хяналттай байх нь байна, гэр рүүгээ таксидах мөнгөтэй байх хэрэгтэй, утсаа цэнэглэх хэрэгтэй, өөрийгөө хамгаалах байдлаасаа илүү бэлтгэлтэй байхгүй бол манай ЛГБТИК+ олон нийт бол цаашаа цагдаа энэ тэр рүү явах гэхээр эцэг, эх нь мэдэх гээд байдаг, гэр бүлдээ кам аут хийгдэх гээд байдаг гээд маш эмзэг байдалд орчихдог. Тиймээс илүү болгоомжтой байх хэрэгтэй.

Нөгөө талаасаа яг ЛГБТИК+ хосууд жишээ нь секс хийе ээ гэж ярих юм бол ямар дүрэм ч юм уу? Ямар мэдэгдэхүүнтэй байх ёстой вэ?

Зочин: Тэгэхээр одоо ямар ч хүн хэнтэй бэлгийн харьцаанд орох нь хамаагүй. ЛГБТ байна уу, стрэйт байна уу хамаагүй. Үндсэн дүрмүүд нь адилхан. Ямар нэгэн байдлаар бэлгийн харилцаа үүсгэж эхлэхэд бүх харилцааны үе шат, хийж байгаа үйл явц бол харилцан зөвшилцөл дээр үндэслэх ёстой. Тэгэхээр аль аль нь зөвшөөрсөн байх ёстой. Бие биенийгээ хүндлэх ёстой. Нээлттэй харилцах ёстой. “Хүн хэлээрээ мал хөлөөрөө” гээд тэгдэг шүү дээ. Тэгэхээр хоорондоо сайн ярилцах ёстой. Ихэнх залуучууд бодохдоо бэлгийн харилцаа гээд гэхээр зөвхөн бие физилогийн асуудал, яриад байх зүйл бараг байхгүй, бараг юу ярьдаг юм, дуугүй ингээд хийх ёстой гэдэг ойлголттой байдаг. Тэр бол ерөөсөө тийм биш. Ялангуяа бэлгийн харьцаанд орохынхоо өмнө маш сайн ярилцах хэрэгтэй. Би тийм юманд дуртай дургүй, ингэмээргүй байна, тэгмээргүй байна ч юм уу? Эсвэл бэлгийн харьцаанд орж байх үедээ ч гэсэн нээлттэй ярилцах хэрэгтэй. Яагаад гэхээр ямар нэгэн үйл хөдлөл, тухайн хамтрагчийнх нь үйлдэл таалагдахгүй байвал шууд “наад чинь болохгүй байнаа, чи наадхаа боль оо” гээд тэр дор нь хэлэх хэрэгтэй. Харилцан зөвшилцөх гээд тэгсэн шүү дээ.

Хүн зөвшөөрсөн ч гэсэн өөрийнхөө зөвшөөрсөн шийдвэрээс хэзээ ч буцаж болно.

Тэгэхээр миний харилцаанд орж байгаа хүн хэдий зөвшөөрөөд “тэгье” гэсэн ч гэсэн яг хийгээд эхлэнгүүт эвгүй санагдаад, “за за дэмий юм байнаа, болилоо” гэхэд бол тэр хүнийг шийдвэрийг тухайн хүн ойлгоод хүндлэх ёстой. Одоо жишээ нь: Бэлгийн харьцаанд ороход сэтгэл зүйн хувьд бэлэн биш, орьё оо гээд хэлчихсэн байдаг. Тэгээд яг орох гээд үнсэлцээд ч юм уу, эхэлсэн чинь эвгүй санагдаад “заза би болилоо” гэхэд тухайн хүний шийдвэрийг хүндлэх ёстой. Чи нэгэнт орно гээд хэлсэн юм чинь орохоос өөр аргагүй гэж дарамталж болохгүй. Хамгийн гол зүйл нь бол зөвшилцөх, хоорондоо сайн ярилцах, бие биенийгээ хүндэтгэх энэ 3 зарчмыг сайн хэрэгжүүлэх юм бол ямар ч дарамт шахалтгүй гоё бэлгийн харьцаа үүсэх нөхцөл 100% бүрднэ.

Хөтлөгч: Манай сонсогчид/уншигчид гайгүй юу? Ичиж байна уу? Сонин байна уу? Яаж байна? Санаа зовоод. Энгийн юм шиг хэрнээ амьдрал дээр хэрэгтэй зүйлүүд яригдаж байгаа шүү. Би ч гэсэн бас заримыг нь сонсоод нээрээ бас тийм юм гардаг шүү, ингэдэг юм байна шүү гэж бодож байна.

Нийгэмд их яригддаг шдээ. Онгон хальс гэж юу юм? Байдаг юм уу? Тэрийг яг охидын үзлэг гээд байгаа юмаар үзэж болдог юм уу? Баталж болдог юм уу?

Зочин: Заа тэгэхээр охидын үзлэг гэж одоо бол хийгдэхээ болчихсон. Нэлээн хэдэн жилийн өмнөөс больсон. Юу байдаг байсан бэ гэхээр, эмч эмнэлгийн нөхцөлд охидын үтрээ рүү хоёр хуруугаа хийгээд, үтрээнийх нь онгон хальс гээд байгаа хальсыг бүтэн байгаа, урагдсан байгаа эсэхийг нь шалгаж үзээд тэгээд энэ охин хүнтэй унтсан байна аа, унтаагүй байна гэдгийг нь тодорхойлдог тийм үзлэг байсан. Яг энэ үзлэгийн талаар маш олон эрдэм шинжилгээний ажлууд хийгдээд “Ер нь энэ үзлэг нь эмэгтэй хүнийг онгон байсан эсэхийг зөв тодорхойлж чаддаггүй юм байна аа” гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Энэ дүгнэлтийг үндэслээд НҮБ болон ДЭМБ-аас охидын үзлэгийг хийхийг хориглосон зөвлөмжийг бүх гишүүн орнууддаа гаргасан. Монгол улс мэдээж НҮБ, ДЭМБ-ын гишүүн орон учраас энэ зөвлөмжийг дагаад энэ үзлэгийг хийхийг хориглосон байгаа. Яагаад охидын үзлэг тодорхойлж чадахгүй байна вэ гэхээр Онгоны хальс гэхээр ихэнх хүмүүс төсөөлөхдөө бараг эмэгтэй хүний үтрээ битүү онгоны хальсаар хучигдсан төрдөг юм шиг сэтгэдэг. Яг үнэндээ бол тийм биш. Охидуудын бараг 90 хэдэн хувь нь онгорхой үтгээрий нүхтэй төрдөг. Угаасаа нормал нөхцөл байдал бол тийм байх ёстой. Яагаад гэвэл 10 нас хүрлээ, охидын өсвөр нас эхлэлээ. 11-12 настайд сарын тэмдэг ирж эхлэнэ. Тэгэхээр сарын тэмдэгний цус чинь үтрээний нүхээр гадагшлах ёстой байдаг. Тэгэхээр эмэгтэй хүн төрөхдөө л онгорхой үтрээний нүхтэй төрөх ёстой. Харин эсрэгээрээ маш ховор тохиолдолд үтрээний онгон хальс нь билүү төрсөн охидууд байдаг. Тийм тохиолдолд зайлшгүй эмч дээр очиж мэс заслын аргаар тэр нүхийг онгойлгох хэрэгтэй. Яагаад гэхээр сарын тэмдэгнийх нь цус нь гадагшлах боломжгүй болоод өвчин эмгэг үүснэ гэсэн үг. Эмэгтэй хүн бүр өөр хэмжээтэй, өөр хэлбэр дүрстэй үтрээний хальстай төрдөг. Энэ хальсыг ер нь онгоны хальс гэж нэрлэх нь ч буруу. Зүгээр үтрээний амыг хучиж байрласан арьс гэх юм уу нимгэн арьс байдаг. Зарим эмэгтэй хүн онгоны хальс ч үгүй төрдөг. Зарим нь бага арьстай, зарим нь нилээн хуччихсан, том жижиг, эмэгтэй хүн бүр өөр төрлийн арьстай төрдөг.  Тийм учраас яг тогтсон энэ арьс тийм байх ёстой, ийм байх ёстой гэж хэлэхэд маш хэцүү. Тийм ч учраас тэр хальсаар эмэгтэй хүнийг хүнтэй унтсан эсэхийг тодорхойлох боломжгүй. Дээрээс нь арьс л юм чинь тэр арьс нь сунана, урагдана, янз бүрийн юм болно. Тэгэхээр битүүдүү зузаан арьстай төрсөн эмэгтэйчүүд бол анх бэлгийн харилцаанд ороход цус гарах ч юм уу, өвдөх шинж тэмдэг илэрч болно. Анхнаасаа төрөхдөө хальсгүй ч юм уу, бага хальстай төрсөн эмэгтэй хүн бол анх унтахдаа ямар ч өвдөлт мэдрэхгүй байж болно. Дээрээс нь эмэгтэй хүн спортоор хичээллэх, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, морь унах, дугуй унах зэрэг тиймэрхүү нөхцөл байдал үтрээнийх нь хальс сунах эсвэл урагдаж болно. Тиймээс заавал бэлгийн харьцаанд ороход тэр хальс урагдаж, сунана гэсэн үг биш.

Тийм учраас охидын үзлэг бол

1-рт Хүнтэй унтсан эсэхийг нь батлах аргагүй

2-рт Охидыг хүнтэй унтаагүй байхад нь унтсан байна гээд буруу оношлоод, эвгүй байдалд оруулна, сэтгэл зүйн болон нийгмийн хувьд сөрөг үр дагавартай учраас Олон улсын хэмжээнд ч хориглочихсон тийм үзлэг байгаа.

Хөтлөгч:  Үтрээ гэдэг чинь бас сонин зүйл юм байна лээ шдээ. Сунадаг. Дээрээс тархинаас ч юм уу сигнал ирэхээр бэлэн байх юм бол норно гэж хэлдэг шдээ шингэн нь ялгараад,зөөлрөөд сунахад эдр амархан болдог юм шиг байгаа юм. Би бас мэддэггүй байсан. Тэгсэн яасан гэсэн чинь тэр сунасан хүмүүсийг их бэлгийн харьцаанд ордог гэж шоолдог ч юм уу, бариу биш байна гэдгээр нь гадуурхдаг юм байна лээ. Яг тэр талаар юу гэж хэлэх вэ? Тийм юм байдаг юм болов уу?

Зочин: Эмэгтэй хүний үтрээ бол булчингаас тогтдог. Тэгэхээр хэдэн хүнтэй унтсан байна гэдэг бараг нөлөөлөхгүй. Булчингаас бүрддэг гэхээр бусад хүний ч гэсэн биеийн булчин дасгал хийхгүй болохоор сулардаг шүү дээ. Эсвэл дасгал хөдөлгөөн хийхээр чангарч болдог. Кегел дасгал гэж байдаг шдээ. Тэрийг хэрэглээд байх юм бол хэн ч үтрээнийхээ булчинг чангалж болно. Ямар ч кегел дасгал хийхгүй яваад байвал хүнтэй унтаагүй ч юм уу, нэг хүнтэй унтсан ч гэсэн үтрээний булчин суларч болно. Ер нь эмэгтэй хүн бусад биеийн дасгал хөдөлгөөнд анхаардагтайгаа адилхан үтрээнийхээ булчинд анхаараад кегел дасгалыг байнга хийж байх хэрэгтэй. Хэнтэй унтсан тэрэнтэй бол хамаагүй. Булчин учраас сунах чадвартай, эрэгтэй хүний бэлэг эрхтэн орсны тоолонгоор шууд хэлбэрээ алдаад сунаад үлдчихнэ гэсэн үг биш. Эмэгтэй хүний үтрээний суналтанд нөлөөлж болохуйц ганц зүйл бол хүүхэд төрүүлэх. 2-3 юм уу олон хүүхэд төрүүлээд ирэхээр тэр нь харин үтрээний суналтанд нөлөөлж болно. Аан гэхдээ кегелийнхээ дасгалыг хийх юм бол анх ямар байсан буцаад тийм болох бүрэн боломжтой.

Хөтлөгч:  Аан тийм гэж үү? Наад чинь надад ч гэсэн хэрэгтэй мэдээлэл байна.  Өөр бид хэдэд гэх юм юм уу? Манай олон нийтэд тулгардаг сонирхолтой зүйл нь болохоор – Хоёр эмэгтэй хүн унтлаа. Эр бэлэг эрхтэн оролцохгүй юм чинь халдвар авах эрсдэл байхгүй гэж үзээд байдаг. Бараг л эрэгтэй хүн л тэрний эх үүсвэр мэтээр үзээд байдаг. Хамгаалалт хэрэглэдэг юм уу, үгүй юм уу? Ёстой юм уу, үгүй юм уу? гэх талаар юу хэлэхээр байна.

Зочин:  БЗХӨ-үүд гэж байгаа шүү дээ. Маш олон төрөл байгаа. Тэр өвчин дотроос зөвхөн арьс шүргэлцэхэд л дамжиж болдог өвчин байна. Жишээ нь: хамхуу, бэлгийн бөөс, бэлгийн үү байна. Тэгэхээр 2 эмэгтэй хүн бэлгийн харилцаанд орохоор бол БЗХӨ-с заавал сэргийлэх хэрэгтэй. БЗХӨ халдах бүрэн боломжтой. Аман сексийн үед тэмбүү, заг хүйтэн бүгд халдах боломжтой.  Тэгэхээр 2 эмэгтэй хүн бэлгийн харьцаанд орж байхдаа бол бэлгэвч хэрэглэж болно эсвэл аман секс хийж байх үедээ Монголд эмийн сангуудаар зардаг эсэхийг мэдэхгүй байна Америкт зардаг “Dental Dam” гэдэг нэртэй бэлгэвч шиг материалаар хийгдсэн, гэхдээ ийм том дөрвөлжин даавуу шиг ер хүмүүс хоорондоо аман секс хийхдээ яг бэлэг эрхтнийхээ хавьцаа тэр дөрвөлжин силкэн юм юмаа дээр нь тавиад тэгж байгаад аман секс хийдэг. Тэгээд бас гар хангалага хийх, гараараа бие биенийхээ эрхтэнийг үрэх үед бас БЗХӨ халдаж болно. Тэр үед мэс заслын латексан бээлий байдаг шүү дээ. Тийм бээлий өмсөөд гар хангалга хийж болно. Ер нь хоёр эмэгтэй хүн бэлгийн харьцаанд орохоор бол мэс заслын бээлийнээс эхлээд хэцүү сонсогдож байгаа биздээ. Тэгэхээр миний өгөх зөвлөгөө бол яг өөртөө үнэнч нэг хамтрагч олж авах, бие биедээ үнэнч байх, тэгээд жил болгон эрүүл мэндийн үзлэгт хамрагдаад, өөрсдийнхөө өвчтэй эсэхийг шалгуулаад байгаа тохиолдолд эмчлүүлээд явах. Тэр бол хамгийн зөв арга гэж бодож байна.

Монгол улсад  Эрүүл мэндийн даатгал төлж байгаа тохиолдолд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэгүй хамрагдаж болдог. Тэгэхээр ажил хийж байгаа ч юм уу? Эсвэл 18 нас хүртэл улсаас ЭМД-ыг даадаг, өөрөө эсвэл хувиараа даатгалаа төлж болно. Даатгал төлж байгаа ямар ч хүн хувийн эмнэлэг байна уу, улсын эмнэлэг байна уу хамаагүй даатгалын жагсаалтанд нь орсон эмнэлэгт нь очоод жил болгон БЗХӨ-ний бүх төрлийн өвчний шинжилгээ үнэгүй өгөх эрхтэй байдаг. Тийм учраас урьдчилан сэргийлэх эмчилгээндээ байнга хамрагдаад, зөвхөн нэг хамтрагчдаа үнэнч байх юм бол илүү баталгаатай өөрийгөө хамгаална гэсэн үг. Тэгээд хүний л амьдрал юм чинь нэг удаа, нэг шинэ хамтрагчтай болох ч юм уу, эсвэл нэг шөнийн явдал болох гэх мэт тохиолдолд бэлгэвч хэрэглэх эсвэл мэс заслын бээлий хэрэглэх, тиймэрхүү хамгаалалтаа сайн хэрэглэх хэрэгтэй.

Энэ хүн эмэгтэй юм чинь өвчингүй байх гэж бодож ерөөсөө болохгүй.

Аль эсвэл бид 2 яг үтрээ рүү бэлэг эрхтэн орсон секс хийгээгүй юм чинь ямар ч юм халдахгүй ээ гэж бодож болохгүй. Бүх өвчин халдах боломжтой.

Хөтлөгч: Энэ талаар бол би бас хэдэн вэбсайтаас уншсан чинь түрүүний хэлсэн Америкт зардаг зүйл олдохгүй байх юм бол хүнсний гялгар уутыг хайчилж байгаад аман секс хийж болох юм билээ. Бас хумсаа маш сайн ав гэж хэлдэг юм байна лээ. Бид хэд чинь бас гараараа их юм хийнэ ээ хэхэ. Мэдээж Sex Toy, Dildo ч юм уу ашиглахаар бол тэрийгээ сайн угаах хэрэгтэй. Бие биедээ сольж хэрэглэх гэж байгаа бол тэр болгон дээрээ угаах хэрэгтэй.   

Зочин: Тэрэн дээр бас ингэж болно. Sex Toy хэрэглэж байгаа бол жишээ нь би эхлээд хэрэглэлээ гэхэд би тусдаа нэг бэлгэвч sex toy-ндоо хийж хэрэглээд, дараа нь хамтрагчдаа хэрэглүүлэхдээ дахиад шинэ бэлгэвч хийгээд тэгж хэрэглэж бас болно.

Хөтлөгч: Тийм байна тэ! Угаахаас залхуураад байвал. Lubricant гээд чийгшүүлэгч их зүгээр гэж сонссон. Манай оффис дээр Lubricant үнэгүй байдаг болохоор ирээд авч болно шүү. Үтрээ чинь бас аягүй эмзэг юм байна лээ шдээ. Бараг л үтрээний савангаа өөрчлөх тутамд л шинээ бактери эдр нь өөрчлөгдөөд янз бүр болдог л юм байна лээ. Тэгэхээр бэлгийн эрүүл мэнддээ анхаарч байх нь чухал юм байна лээ. Тэрнээс нээх ичээд “намайг хэнтэй унтсан бол гэж бодох вий дээ” гэж бодоод байхгүйгээр бүгдээрээ эрүүл мэнддээ анхаарья аааа. Надтай цуг эмнэлэг яваарай.

Өөр бас лесбиян охидуудад ялангуяа тэгж хэлдэг – Эр хүнтэй унтахгүй бол эр даавар дутагдана, чи заавал унтах ёстой лесбиян үгүй чинь хамаагүй, эмэгтэй хүн бол эрэгтэй хүнтэй унтаж байж л дааврын хувьд хэвийн байна” гээд маш их тийм зүйл сонсож байсан. Тэр яадаг юм бол?  

Зочин: Тэгэхээр хүний биеэс маш олон төрлийн даавар ялгарч байдаг. Бүгд өөр өөрийн гэсэн зорилготой. Яг нөхөн үржихүйн эрхтнүүдийн хөгжил хэвийн ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг бас маш олон төрлийн дааврууд байгаа. Тэр даавруудын үндсэн 2 даавар нь бол тестостерон, эстроген гэж байдаг. Монголчууд бол ихэвчлэн эр даавар, эм даавар гэж яриад байдаг. Гэхдээ тэр бол Анагаах ухааны хувьд зөв нэршил биш. Тэгэхээр бүгдэрээ “ Т” даавар, “Э” даавар гээд ярьчихья. Энэ хоёр маань эрэгтэй, эмэгтэй гэлгүй бүх хүний биеэнд байдаг дааврууд. Тэгэхээр хүн өөрөө тэр дааврыг биеээсээ ялгаруулдаг. Эрэгтэй хүмүүс голчлон “Т” дааврыг нь ялгаруулаад, “Э” дааврыг нь арай бага хэмжээгээр ялгаруулдаг бол, эмэгтэйчүүд “Э” дааврыг нь арай их ялгаруулаад, “Т” дааврыг нь арай бага хэмжээгээр ялгаруулдаг. Тэгэхээр хүн өөрөө биенээсээ энэ 2 дааврыг ялгаруулдаг болохоос биш бэлгийн харьцаанд орж байгаа хүнээсээ энэ дааврыг авна гэсэн ойлголт байхгүй.

Заа эрэгтэй хүний эр бэлгийн эсэнд бага хэмжээний  “Т” даавар байдаг. Гэхдээ тэр нь эмэгтэй хүний биеэнд шингээд дааврын үйл ажиллагаа явуулна гэсэн ойлголт байхгүй. Эмэгтэй хүн өөрийнхөө “Т” дааврыг өөрөө л ялгаруулна. Тэгээд хүмүүсийн биеэнд байгаа дааврын өөрчлөлт гээд байдаг шдээ.

Даавар өөрчлөгдөөд ирэхээр янз бүрийн гаж нөлөөнүүд үүсч эхлэдэг. Жишээ нь нүүрэн дээр юм гарах, бүр хүндрээд ирэхээрээ хорт хавдар үүсэх ч юм уу?. Гэхдээ дааврын өөрчлөлтөд нөлөөлдөг хүчин зүйлүүдийн нэг бол тогтмол бэлгийн харьцаанд орох байдаг. Тогтмол бэлгийн харьцаанд орсноороо хүний дааврын үйлдвэрлэлт  хэмжээ нь ихэсдэг. Тогтмол бэлгийн харилцаа гэдэг нь заавал эсрэг хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орох гэсэн үг ерөсөө биш. Хүнд сэрэл хөдлөх, таашаал авах зэрэг мэдрэмжүүд бэлгийн харьцаанд орох үед төрдөг шдээ. Тэр мэдрэмжүүд төрөөд ирэхээр тархинд сигнал өгөөд тэгээд тэр дааврууд нь хүний биеэнд арай эрчимтэй үйлдвэрлэгддэг. Тэрнээс биш зөвхөн эсрэг хүйснийхээ хүнтэй бэлгийн харилцаанд орлоо гэнгүүт даавар нь ихсээд байсан юм бол байхгүй. Тэгээд дааврын өөрчлөлт байлаа гэхэд дааврынхаа түвшинг эмнэлэгт очиж тогтоолгоод дааврын эмчилгээ хийгээд явчихаж болно. Ихэдсэн байвал бууруулах эмчилгээ хийлгээд, буурчихсан байвал даавар нэмэлтээр витамин уудаг шиг уугаад л тэгээд эмчлээд явчих бүрэн боломжтой.

Чиний саяын хэлсэнчлэн лесбиян охидууд заавал эрэгтэй хүнтэй унтаад байх шаардлага байхгүй. Яагаад гэхээр эрэгтэй хүнээс бол даавар авахгүй. Өөрсдөө даавраа үйлдвэрлэнэ. Өөрсдөө даавраа эмчилгээний аргаар ч гэсэн эмчдээ хэлээд зохицуулаад явчихаж боломжтой. Бэлгийн харьцаа гэдэг бол дааварт нөлөөлж байгаа маш олон хүчин зүйлүүдийн ердөө ганц нь байгаа. Дааварт бол эрүүл амьдралын хэв маяг тэр чигээрээ нөлөөлдөг. Эрүүл хооллолт, зөв унтаж амарч байна уу? сэтгэл зүйн байдал ямар байна? дасгал хөдөлгөөн хийж байна уу? гээд хүний амьдралын бүх хүчин зүйл хүний дааварт нөлөөлж байдаг. Тэгэхээр ер нь өөрөө эрүүл амьдралын хэв маягтай байх юм бол дааврын хэмжээнд нээх өөрчлөлт гараад байхгүй.

Хөтлөгч: Бидэнд маш их гайхаад эргэлзээд яваад байдаг асуултуудад хариул өгсөнд баярлалаа. Манай сонгсогч/уншигч нарт нэмээд та бүхэн тохиолддог асуудлууд байх юм бол бидэн рүү мессежеер ч юм уу? чаатаар илгээгээрэй. Ямар нэгэн байдлаар цуглуулж байгаад дахин подкастаар мэдээлэл өгөхийг бодно.

Өөрөөр манай сонсогч/уншигчдад хэлмэээр байгаа зүйл байна уу? Заавал секстэй холбоотой байх албагүй.

Зочин: За тэгэхээр би өөрөө нөхөн үржихүйн эрүүл мэнд хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан гэж явдаг. Тэгэхээр залуучууддаа уриалж юу хэлмээр байна вэ гэхээр аюулгүй бэлгийн харилцааг чухалчилж үзэж байгаарай. Яагаад гэхээр бэлгийн харьцаа гэдэг зүйл хүнд таашаал, аз жаргал, гоё зүйлүүдийг өгдөг ч гэсэн хэрвээ та аюултай бэлгийн харьцаа хийгээд эхлэх юм бол маш их өвчин зовлон, сэтгэл зүйн шаналалыг авчирч болдог. Аюултай бэлгийн харьцаа гэж юуг хэлээд байгаа юм бэ? гэхээр эсрэг хүйстэнгээ бэлгийн харьцаанд ордог хүмүүсийн хувьд хүсээгүй жирэмслэлт байна, бусад бүх хүнд хамааралтай гэвэл БЗХӨ байна, дээрээс нь сэтгэл зүйн сөрөг үр нөлөөнүүд байна тэгэхээр энэ бүгдийгээ бодолцож үзээд энэ хүнтэй ойртоход би БЗХӨ-өөс хамгаалж чадаж байна уу? Хүсээгүй жирэмслэлтээс хамгаалж чадаж байна уу? Эсвэл би сэтгэл зүйн хувьд ямар нэгэн шархтай үлдэх гээд байна уу? Энэ талаас нь бодож үзээд өөрийгөө хамгаалаад, байнгын аюулгүй дандаа таашаал авдаг тийм гоё бэлгийн харьцаанд орж байгаарай гэж уриальяаа.

Хөтлөгч: За баярлалаа. Сүүлийн өгүүлбэр нь их таалагдлаа.                                                                       

Мэдээлэл авсан бүх хүмүүстээ баярлалаа. Цааш цааш нь хүн бүрт аюулгүй бэлгийн харилцааны талаар мэдээллийг хүргээсэй гэж хүсэж байна. асуултууд авч байгаа шүү. Зуныг зугаатай өнгөрөөгөөрэй. Баяртай

Зочин: Баярлалаа. Баярлалаа

ЛГБТ Төв: Хүн бүрд Хүний эрх, Шударга ёс, Нэр төр

Та сая Mongolian Queer Podcast-ыг  уншлаа.

Нийтлэлийг бэлтгэсэн: Bilguun Batchuluun

Дугаарыг бэлтгэсэн, хөтөлсөн: Кенна