ЛГБТ Төв: Хүн бүрт Хүний эрх, Шударга ёс, Нэр төр
Та яг одоо Mongolian Queer Podcast-ыг уншиж байна.
Хөтлөгч: Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт уншигчид аа. Хүндэт сонсогчид оо. Mongolian Queer Podcast-н ээлжит дугаар эхлэж байна. Энэ дугаар бол маш онцлог байгаа. Би маш их доглоод та хэддээ яаж цацах вэ гэж бодож байна.
За манай зочин өөрийгөө танилцуулна уу?
Зочин: За сайн байцгаана уу? Mongolian LGBT friends. Hello Everybody, Hello guys. Миний нэрийг Дэлүүн гэдэг. Найз нар маань намайг Дэли гэж дууддаг. Би Өвөр Монголын Ордос хотын Эзэн хороо хошуунд нутагтай. Энэ жил 39 настай. Би эрэгтэй хүн. Би гей хүн.
Хөтлөгч: Заа баярлалаа. Уншигчид маань ойлгосон байх. Өвөр Монголоос манай ЛГБТ олон нийтиийн төлөөлөл маань оролцож байгаа юм байна. Маш сонирхолтой байдлаар энэ хүнтэй танилцсан.
Заа тэгээд эхний асуултаа асууя. Та анх өөрийгөө яаж мэдэрч байсан бэ?
Зочин: Хариултынхаа эхэнд Mongolian Queer Podcast-ын хамт олон намайг хүлээн авч ярилцаж байгаад талархлаа илэрхийлье. Анх ахлах сургуульд байх үедээ өөрийгөө бусад ангийн нөхдөөсөө бэлгийн шинж тэмдэг талаасаа өөр байгааг мэдэрсэн. Тэрнээс өмнө би өсвөр насандаа 80-90-ээд оны үед бага байхад хүмүүс намайг бусдаас өөр байна, алхах нь ондоо, ярих нь ийм тийм, үйл хөдлөл нь эмэгтэйлэг юм байна, яагаад эмэгтэй хүүхэд болж төрөөгүй юм гээд ярьдаг байсныг би яг тод ойлгож мэдээгүй байсан. Хүмүүс яагаад ингээд байгаа юм бэ? Би эрэгтэй хүн байна шдээ гэж боддог байсан. Ер өөрийгөө эхэлж таних үе маань High School/Ахлах сургууль/ гэж бодож байна. 17-18-тай байхдаа юм даа.
Хөтлөгч: Тэр үед танд өөрийгөө таньж мэдэхэд юу нөлөөлсөн бэ? Ямар үйл явдал болж байсан бэ? Хүнд дурлах ч юм уу, кино үзэх ч юм уу янз бүрийн зүйл тохиолддог шдээ. Тэр зүйлээсээ хуваалцвал?
Зочин: Урьд нь би арван хэдтэй байхдаа бол эрэгтэй хүнд дурлаж үзээгүй. Нэг зүйл яривал кино үзэх буюу “Титаник” гээд киног ангиараа театрт очоод үзэхэд тэр үед надад төрсөн мэдрэмж бол: нэг романтик үзэгдэл гардаг шүү дээ, Розег зурдаг хэсэг. Тэр үед миний нүд Розийн биеэн дээр тусахгүй байсан санагдаж байна. Өөр бусад зүйл нээх санаанд орохгүй байна аа.
Хөтлөгч: Та тэгвэл яг хэдэн насандаа өөрийгөө би гей хүн юм байнаа гэдгээ мэдсэн бэ?
Зочин: Би яг гей гэдгээ өөртөө хүлээж авсан цаг маань нэлээн хожуу юмаа. Миний өссөн үед буюу 80-аад он, 90-ээд оны үед интернет байхгүй шдээ тэ. Тэр тухай сайн олж үзээгүй. Дэргэд ахмад гей юм уу? ЛГБТ төлөөлөгч хүн ах, эгч нар яг байгаагүй. Байдаг ганц нэг хүнийг би өөрөө хайж олж судалсаар гей гэдгээ бүр мөсөн нээж олсон юмаа. Энэ үе нь би их сургуулиа төгсөөд, ажиллаад 1-2 жил болсны дараа буюу 2006-2007 оны үе гэж бодож байна. Сургуулиа төгсөөд үйлдвэрт инженерээр ажиллаж байсан. Тэгээд нутагтаа ирээд 20 хэдэн настай байсан чинь гэрийнхэн гэрлэх цаг чинь болжээ гэж хэлсэн. Тэрнээс өмнө би өөрийнхөө энэ бэлгийн чиг баримжааны талаар огт боддоггүй байсан байна лээ. Тэгээд гэрийнхэн маань тэнд нэг хөөрхөн бүсгүй байна, охин байна, чи очиж танилцахгүй юу? гээд хуучин маягийн танилцуулга хийсэн юм. Тэгээд очоод нэг бүсгүйтэй танилцаад хоёр талын гэр бүлүүд маань ойлголцоод энэ хүү болноо, манай ээж аав ч бас энэ бүсгүйг бэрээ болгож буулганаа гэж ярьдаг байсан шдээ. Тэр үедээ би өөрийгөө ч сайн мэдэхгүй гэрийнхээ ахмад настнуудын хүсэл эрмэлзлийг биелүүлэх юм уу эсвэл нийгмийн хариуцлагыг гүйцэлдүүлэх гэж бодсон тийм нэг байдалтай тэр эмэгтэйтэй нилээд удаан хамт байж үзсэн. Ер нь эхнээсээ эцэс хүртлээ хайртай болж дийлсэнгүй ээ гэдгээ одоо би сайн мэдэж байна. Үүний дараа бас нэг хүүхэнтэй суух дөхсөн юм аа: Бас бүтээгүй. Тэр их уурласан. Манай гэрт маш их юм болсоон. Гадны нүдээр бол бүсгүйг би их зовоосон харагдсан юм шиг байгаа юм. Тэгээд цаашаа бодсон лдоо. Яагаад ийм зүйлс болоод байна, миний талаас ямар шалтгаан байна? Би яагаад эмэгтэй хүнд хайртай болохгүй байна гэж бодохынхоо хажуугаар би гей хүн гэдгээ хүлээн авч нэг насаараа гей хүнээрээ явна аа гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм аа.
Хөтлөгч: Та тэр үедээ хэдэн настай байсан гэсэн үг вэ?
Зочин Тэр үедээ би хорин хэдтэй болчихсон, их сургуулиа төгсчихсөн байсан. 2007-2008 он. 2010 оноос лав өмнө.
Хөтлөгч: Танай нутагт ЛГБТ хүмүүс бие биенээ олж, танилцдаг вэ? Анхны уулзсан ЛГБТ хүн тань ямар хүн байсан бэ? Тэр талын дурсамж юу байна даа.
Зочин: Манай энд тэр үед WeChat гэж байгаагүй. Компютер дээр QQ гэсэн апп-ыг татаад тэрэн дээрээс хүмүүстэй ярьдаг байсан. Хаанаас олдог байсан бэ гэхээр pybk(朋友别哭),danlan(淡蓝),aibai(爱白) гээд LGBT сайт байдаг байсан. Тэгээд тэр сайт руу ороход хүмүүс өөрсдийнхөө QQ-гынхээ ID юм уу дугаараа үлдээчихсэн байдаг байсан. Тэрнийг нь орж харж байгаад түүнийг нь QQ дээрээ нэмээд, QQ дээрээ үсэг зохиож шивж ярилцдаг байсан. Тэр үед чинь ойр орчны хүмүүстэйгээ ярилцахаас татгалздаг, голдуу хол байдаг хүмүүстэй ярилцдаг. Тэр хүний ямар зүстэй, ярьсан нь үнэн үү, худлыг нь мэдэхгүй шдээ. Энэ чинь бараг 10 хэдэн жилийн өмнө. Одоо Монголд ч гэсэн байдаг байх Blued гээд апп, тэгээд Grindr, бас Alaho гээд апп байдаг. Тэрэн дээр ороод өөрийнхөө зураг, байдлаа данслаад бичээд ойр орчмын хүмүүстэйгээ уулзаж болдог оо.
Хөтлөгч: Цугладаг газар байгаа юу? Бид хэд энд цугладаг бар, пабтай болчихсон. Өмнө нь байсан лдаа. Саяхнаас Coffee Shop, Bubble Tea-ны газартай болж байгаа.
Зочин: Өвөр-Монголоор барнууд байжээ. Гей барууд Хөх хотод нилээн байсан. 2-3 газраар очиж байсан. Тэнд очиж бүжиглэх юм уу? Дрэг шоу байдаг шдээ, эрэгтэй хүн эмэгтэй шиг биеэ засчихаад lip sync (ам барих) хийдэг тоглолт бас харж байлаа. Мөн Poll Dance юм уу, бүжгийн шоунуудыг үздэг байсаан. Одоо Кафе юм уу ийм газар Өвөр-Монголд сонсож байсан ч би өөрөө очиж хүн амьтантай уулзаж учраагүй. Бас нэг уулздаг газар гэвэл апп эдр гараагүй байхад сайт руугаа ороод нутаг нутгынхаа цэцэрлэг юм уу, гей хүмүүс уулздаг газар байдаг гэнэ ээ. Тийм чимээ олж харж байсан. Бие угаалгын газар эдр байдаг гэсээн. Тэр газруудаар очиж үзээгүй ээ.
Хөтлөгч: Та өөрийгөө хүлээн зөвшөөрчхөөд хэнд хамгийн анх кам аут хийсэн бэ? Тэр үйл явдал хэдэн онд болсон бэ?
Зочин: Хэхэхэ. Хамгийн анх кам аут хийсэн хүн маань миний үеэл байсан. Яг оныг нь мартсан байна. Түүний дараа би аав ээждээ хэлж байсан минь тод байнаа. 2009 оны өвөл 2дахь найз охинтойгоо салсаны дараа, биеэ хүлээж авсаныхаа дараа ээж аавдаа хэлсэн байгаа. Миний ээж надаас асуусан ч үгүй, “ Чи яаасан ч миний хүү, хайртай хүү” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй. Манай аав харин сайнаар хүлээж авалгүй маш их ууртай байсан. Аав ээж 2 маань намайг сэтгэцийн талын ямар нэгэн өвчинтэй юм уу гэж боддог гэдгийг хэлмээр байна. Ээж аав 2 маань намайг дагуулаад Бээжингийн сэтгэцийн эмгэг судлалын эмчид үзүүлээд, эм тариа авч байсан. Биеээ хүлээж авах явцан дунд нилээд depression/сэтгэл гутралтай болсон шдээ. Хэдэн сар эм ууж байсан. Гэр бүлийн талаас ээж сайн ойлгоод, би найз залуутай болсныхоо дараа ээжтэйгээ золгуулж, очиж ярилцдаг байсан. Аав ээжийнхээ дараа.. би ах дүү 2лаа. Би дүүдээ хэлсэн. Миний дүү бас надыг сайхан хүлээж авсан. Залуу хүн болохоор амархан хүлээж авсаан. Түүнийхээ дараа би дотны найзууддаа 1-2-оор нь хэлсэн. Тэгээд түүнээс хойш бол хүн бүрд өөрийгөө нотлох шаардлагагүй by the way I’m gay (юутай ч би гей шүү) гээд явдаг болсон.
Хөтлөгч: Их сонирхолтой байна. Их эерэг түүх сонслоо. Энд ч гэсэн эерэг түүхийн хажуугаар хэцүү хүлээж авдаг гэр бүлүүд байна. Жишээ нь манай ээж аягүй их цочирдоод, маш их шоконд орж байсан. Хэсэг хугацаанд харилцахад хэцүү болж байсан. Тэгэхээр Өвөр-Монголд байгаа ЛГБТ хүүхдүүд янз бүрийн зүйлстэй тулгардаг байх. Ихэвчлэн ямар байдаг вэ?
Зочин: Өвөр Монголын хүүхдүүдийн олонхын гэр бүлийн хувьд хүлээж авахад нэлээн цаг хугацаа хэрэгтэй. Эмэгтэй хүмүүс төрөлхийн ч юм уу, энэ талаар хүлээж авахад амархан юм уу чамайг, чиний байдлыг хүлээж авахад амархан байдаг. Чи тэгээд эрэгтэй нь юм уу, эмэгтэй нь юм уу гээд инээмдэмтэй асуулт асуудаг ч аав нарыг бодвол дээр юм шиг санагдаж байна. Миний хувьд манай аав одоо хүртэл энэ тухай ярих, асуух дургүй ээ. Яг тийм биш шигээр надад ханддаг юм аа. Би кам аут хийгээд хэдэн жилийн хооронд надтай үг ярьсангүй ээ. Өөр миний дотны хүмүүс олонх нь гэр бүлдээ кам аут хийгээгүй. Би л хамаг олон хүнд хийсэн хүн нь гэж хэлж болно. Гэр бүлдээ хэлдэггүй ч сайн найзууддаа хэлдэг нь олон байдаг. Өөрийгөө нээлттэй илэрхийлж, ярилцдаг, апп эдр ашигладаг хүмүүс харьцангуй залуу болсон юм шиг санагдаж байна. Миний насны 40-ээд насны гей хүмүүсийн олонх нь нийгмийн дарамт, гэр бүлийн хариуцлага гээд, эсвэл өөр нэг лесбиян эмэгтэйтэй хуурмаг хурим хийгээд гэр бүлийнхэндээ харагдаад, тийм байдалтай амьдардаг нь бас байна. Энэ бас хэцүү шүү дээ өөртөө хайргүй, өөрөө хайргүй хүнтэйгээ нийгмийн дарамтаас болоод суучихсан. Би өөрөө ч тэгэх гэж байсан ч одоо би өөрийгөө хүлээгээд авчихсан. Тиймээс энэ явдлыг их шүүмжилдэг юм аа. Гэр бүл болчхоод, хүүхэдтэй болчихоод бас л гей-үүдтэй учрах юм уу? Энэ бол үнэхээр зохисгүй санагддаг.
Хөтлөгч: Тэндэх нөхцөл байдлын талаар бас товч ойлголт өгсөнд маш их баярлалаа. Надад бас төстэй л санагдаж байна л даа. Ижилхэн нэг тивд амьдарч байгаа учраас ч юм уу? Соёлын хувьд арай ойрхон байдаг болохоор төстэй зүйлүүд их байна. Таны хувьд өөрийгөө хүлээн зөвшөөрөх хүртлээ сэтгэл санааны байдал хэцүү байсан гэж сая ярьлаа. Өөрийгөө хүлээн зөвшөөрсний дараах сэтгэл санааны байдал чинь ямар болсон бэ? Кам аут хийх гэж байгаа хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ?
Зочин: Кам аут хийсний дараа би өөрийн биеийн дарсан нэг том хад, уулыг аваад хаячихсан юм шиг санагдсан. Хөнгөн мэдрэмж төрсөн. Бас ганцаардал мэдрэгдэж байсан. Учир нь би кам аут хийсний дараа энэ талаар ярилцах гей наз нөхөдтэй болоогүй байсан. Бас найз залуутай байгаагүй. Түүний дараа би өөрийн экс найз залуутайгаа танилцаад, бүтэн 7 жил хайрлаж яваад ноднин салсан. Энэ долоон жилийн хооронд надад өгсөн хувирал гэвэл хоёр хүний романтик харилцааны хувьд яааж хоорондоо харилцах юм, энэ харилцаагаа яаж авч үлдэж үргэлжлүүлэх талаар арвин туршлагатай болсон. Миний эксийн хувьд бол гэр бүлийнхэн нь нэлээд уламжлалт Монгол гэр бүлтэй учраас түүнд кам аут хийх боломж байгаагүй. Тэгээд 7 жилийн дараа “2-лаа салхымуу” гээд тэр үеийн дарамтаас болоод хоёр тийш болсоон.
Alright… Надаас бага юм уу, надтай нас ойролцоо хүмүүс хэрвээ кам аут хийх бодолтой байвал миний зүгээс хэлэхэд чи өөрөө биеээ хүлээж авах мөртлөө өөрийн биеэ нөхцөлгүй хайрлах хэрэгтэй. Энэ бол нэгдүгээрт. Ингэсний дараа чи хүмүүст кам аут хийгээд тэд чамайг ойлгохгүй байсан ч чи өөрийн биеэ хайрладаг болохоор чиний сэтгэлд тийм их шок өгөхгүй байх гэж бодож байна. Хоёрдугаарт чи кам аут хийхдээ хүрэх цэгээ урьдаар сонгож болно. Хамгийн сайн найзаасаа эхлэдэг юм уу, эгч юм уу, ээжээсээ эхлэж болноо гэж хэлмээр байна. Манай Монгол эрэгтэйчүүд уламжлалт соёлоороо ч юм уу, их эрэлхэг, баатарлаг ийм зүйлийг хүлээдэг болохоор гей, ЛГБТ хүүхдүүдийг хүлээж авахад хүндрэлтэй байж магадгүй. Аавдаа юмуу ахдаа хэлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй.
Бас нэг зүйл гэвэл би Монголын ЛГБТ олон нийттэй хамааралтай баримтат сурвалжлагыг Анар мэтийн хүмүүсийн яриаг үзэж байсан. Трансжендэр хүмүүсийг 10-20 жилийн өмнө нилээд доромжилж, түгшүүртэй амьдруулж байсан гэж сонсож байсан. Хэрвээ чиний хажууд ийм юм тохиолдож байвал чи урьдаар кам аут хэрэггүй ээ гэж бодож байна. Чи өөрөө өөрийгөө хүлээн аваад багахан хэмжээнд кам аут хийгээд амар түвшин орших хэрэгтэй гэж хэлмээр байнаа. Ерөнхийдөө хот, хүмүүс арвинтай, залуучууд арвинтай газар аж төрвөл нэн чөлөөтэй байх байхаа гэж бодож байна. Хөдөө тосгон юм уу, жижигхэн газар бол чамтай адил ЛГБТК хүнтэй учрах хэцүү гэж бодож байна. Учир нь би бас тийм байдалтай нутагтаа ийм байдалтай байсан. Хамгийн сүүлд ярихад сургуульдаа байгаа бичиг ном үзэж байгаа дүү нар минь бичгээ сайн үзээрэй, мэргэжлээ сайн сураарай. Хожим аминд тулсан ямар ч үе болсон бай, гэр бүлийнхэн чинь чамайг хүлээж авахгүй бол чи биеэ дааж, мөнгө олж өөрийгөө тэжээх болно шүү гэж хэлмээр байна.
Хөтлөгч: За маш үнэтэй зөвлөгөөнүүд өгсөнд баярлалаа. Манай уншигч/сонсогчид маань ойлгосон байх гэж итгэж байна. Түрүүн таны ярианаас нэг зүйл асуумаар санагдаад Хосын романтик харилцаанд байхад хэрэгтэй зүйлсийг сурч авсан гээд тэгсэн шүү дээ. Тэрэн дээр залуу сонсогчдод зөвлөгөө өгвөл? Яг хосын харилцаанд юу чухал байдаг юм? ЛГБТ хүмүүсийн хувьд хосын харилцаанд ямар бэрхшээл байдаг юм? Хэрхэн даван туулах вэ?
Зочин: Энэ тухай ярьвал би өөрийнхөө туршлагаас ярья. Надад тийм арвин романтик туршлага байгаагүй. Нэг л хүнтэй романтик харилцаатай байсан гэж боддог юм аа. Салсаныхаа дараа өнгөрсөн 7 жилд миний алдаа дутагдал юу байна? Хэрэв юуг хийсэн бол бид хоёр салахгүй байх байсан бол? гэж боддог. Миний хэлэх эхний зүйл бол түрүүн хэлсэнчлэн чи биеэ хүлээн авч хайрлах хэрэгтэй, Чиний биеэ хүлээж авсан хэмжээ юм уу, байдал нь нөгөө хамтрагчтайгаа ойролцоо биш, ойлгогдохгүй байдалд байвал дэмий утгагүй юм. Нэг нь ингээд үнэхээр нэээлтэй “Би ЛГБТ хүн” гэдгээрээ бахархадаг байхад нөгөө нь аймар гүнзгий, хаагдмал байдлаар амьдардаг, нийгэмд хүмүүст мэдэгдэхээс айж эмээдэг ийм хүн байвал энэ хоёр хүний харилцаа урт удаан хугацаанд явж дийлэхгүй ээ гэж бодож байна. Тиймээс хоёр хүн анхнаасаа энэ талаар ярилцах хэрэгтэй гэж бодож байна.
Дахиад нэг юм хэлэхэд янаг хосын харилцаанд үнэндээ зөв буруу гэсэн зүйл байхгүй шүү. Зөв бурууг булаацалдхын оронд энэ хүн яагаад ингэж бодож байна? Ямар шалтгаан байна гэх зэрэг зөвхөн өөрийн талаас биш нөгөө хүнийхээ талаас ч бодож үзэх хэрэгтэй гэж бодож байна. Хүлээцтэй байх хэрэгтэй шүү. Хагацашгүй сайхан амрагтаа марташгүй хатуу үгийг битгий хэл гэдэг дээ.
Манайд ч тэр, Монголд ч тэр ижил хүйсийн гэрлэлтийг хуулиас батлаагүй байгаа учир 2 хүн хоорондоо мөнгө төгрөгний талаас юм уу, орон сууц, машин тэрэг гээд өөрийнхөө зүйлээ хамгаалах хэрэгтэй гэж бодож байна. Санхүү мөнгөний тал дээр голцуу миний дэргэд байдаг өөр гей хосууд их маргаантай байдаг.
Хамгийн сүүлд гэвэл хол зайны харилцаа бол үнэхээр үнэхээр бүр үнэхээр хэцүү байдаг. Хоёр талд хоёр өөр залуутай уулзаад яваад байх ч боломжтой учраас.. Залуус минь зоригтой байх хэрэгтэй шүү. Тэр тийм амархан юм бишээ.
Хөтлөгч: За баярлалаа. Миний бэлсэн асуултууд бас дуусчихлаа. Подкастын төгсгөлд та миний асуугаагүй үлдсэн зүйл байвал чөлөөтэй хэлээд, сонсогч/ уншигч нарт хандаж хэлмээр байгаа зүйлээ хэлж болно шүү.
Зочин: Заа ингээд 6-р сарын сүүлийн өдрүүд ирсэн байна. Бүгдэнд нь бахархлын сарын мэндийг хүргэе.
Би бас хэдэн асуулт асуумаар байна. Болох уу?
Хөтлөгч: Бололгүй яахав
Зочин: Учир нь би өөрөө ЛГБТ олон нийтийн төлөөлөгч болсоны хувьд Монгол улсад ЛГБТ хүмүүсийн эргэн тойрон нь ямар байдгыг мэдэх санаатай. Учир нь миний хуучин үзэж байсан баримтат сурвалжлагуудыг үзэхэд нэлээд хэцүү байсаан. Трансжендэр эмэгтэйчүүдийг гудамжинд зовооно, эсвэл гей гэж нэрлэгдсэн дуучныг амийг хорлож байсан тухай сонсож байсан. Эдгээр нь үнэн юм уу? Одоо ийм байдал байна уу? Та бүхэн яаж амьдарч байгаагаа бага сага ярих болов уу гэж бодож байна.
Хөтлөгч: Сонирхолтой асуулт байна. Таны хэлж байгаа юмнууд бол болж байсан. 90-ээд оны сүүл, 2010-аад оны эхээр, тэрнээс ч өмнө болж байсан сенсацтай мэдээнүүд байна. Би тэр үед өөрөө их жоохон байсан болохоор сайн мэдээгүй. Хожим ийм хэрэг явдлууд болж байсан тухай сонсож байсан. ЛГБТ ах эгч нар, томчуудаас асуусан гэсэн үг. Тэгээд одоогийн хувьд Монгол улсад ЛГБТ хөдөлгөөн аягүй хурдацтай явж байгаа. Залуу хүмүүс маш их кам аут хийгээд, өөрийгөө хүлээн зөвшөөрөөд найзууддаа хэлээд байгаа. Энэ тал дээр бол Өвөр-Монголд байга хүмүүстэй адилхан санагдаж байна. Бас хуулийн хувьд хамгаалалттай болж эхлэж байгаа. 2017 оноос хойш ЛГБТ хүмүүсийг гадуурхах юм бол эрүүгийн гэмт хэрэг болно гээд хуулиндаа заачихсан байгаа. Удахгүй хөдөлмөрийн хуулинд бас хамгаалах хэсэг орох гэж байгаа гэж дуулсан. Гэхдээ гэрлэлтийн хувьд ЛГБТ хүмүүсийг гэрлэж болно гэсэн хууль одоохондоо байхгүй байгаа. Мөн энэ жил сонгууль болсон. Улсын их хурлын гишүүдийг сонгох сонгуулиар нээлттэй байдаг ЛГБТ хүн, хэрэв та сонсож байсан бол Ган-Од гээд эмэгтэй нэр дэвшсэн. Гэхдээ УИХ-ын гишүүн болоогүй. Анх удаагаа Монгол улсад нээлттэй ЛГБТ хүн нэр дэвшиж үзсэн. Тэр нь их түүхэн үйл явдал болж өнгөрлөө.
Зочин: Заа тэгвэл шинэ түүх бичигдэж байгаа юм байна. Сайхан чимээ сонсогдлоо. Тэгвэл Монгол улсад ойрын жилүүдэд ЛГБТИК олон нийтийн үйл ажиллагаай, үзэл санаа нааштай өөрчлөгдөх юм шиг санагдлаа. Манай энд бас энэ талаар хожим адилхан сайн сайхан зүйлс болох болтугай гэж хүсэж байна.
Түүнээс гадна танай ЛГБТ Төв хэрхэн ажилладаг вэ? Ямар ямаршуу хүмүүс ажлыг өрнүүлж хийж байгаа тухай бага сага танилцуулаад өгнө үү?
Хөтлөгч: Заа.. ЛГБТ Төв 2007 онд үүсгэн байгуулагдсан. Одоогоор 4 үндсэн ажилтантай. Бүтэн цагийн. Гүйцэтгэх захирал, Залуучуудын хөтөлбөрийн менежер, Эрүүл мэндийн хөтөлбөрийн менежер, Эрх зүйн хөтөлбөрийн менежер гэсэн 4 үндсэн ажилтантай явж байгаа. Нэмээд хагас цагийн санхүүгийн ажилтантай. Бүгдээрээ салбар салбартаа байгаа бодлогын түвшинд нэмээд нөлөөллийн ажил хариуцаад хийдэг. Жилдээ 2 удаа нийлээд ЛГБТ Төв “Тэгш эрх- Бахархлын өдрүүд”, “АЙДАХОТБ” гээд үзэсгэлэн гаргаад тийм томоохон 2 үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд бол Ковид-19-өөс болоод “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ээ онлайнаар хийх төлөвтэй байгаа. Тэгээд манай Төвд маш олон сайн дурын ажилтнууд байдаг. Маш ихээр тусладаг дэмждэг олон залуучуудтай.
Зочин: Woow…. That’s Great. Заа миний асуулт дууслаа.
Хөтлөгч: Заа тэгвэл хоёулаа дуусгачихья. Маш их баярлалаа. Маш сонирхолтой ярилцлага өрнүүллээ. Илүү урт ярьмаар байвч подкастын маань цаг дуусаж байна. Аз жаргал хүсье. Өвөр Монголд байгаа ЛГБТ хүмүүст мэнд хүргээрэй.
Зочин: Намайг мөн Подкастандаа хүлээн авсанд баярлалаа. Монгол ахан дүүс, ЛГБТИК нөхдүүд манай Өвөр Монголд ирвэл манай Ордос нутгаар морилон саатаарай гэж хэлмээр байна. Баяртай.
Хөтлөгч: Баяртай.
ЛГБТ Төв: Хүн бүрт Хүний эрх, Шударга ёс, Нэр төр
Та сая Mongolian Queer Podcast-ыг уншлаа.