Хайрын түүх:  Ирээдүйд миний хань болох хүн мөн байна гэж бодсон.

ЛГБТ Төв: Хүн бүрд Хүний эрх, Шударга ёс, Нэр төр

Та яг одоо Mongolian Queer Podcast-ыг уншиж байна.

Хөтлөгч: Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт уншигчид аа. Та бүхэн Mongolian Queer Podcast-н 6-р улирлын шинэ дугаар эхэлж байна. Өнөөдөр уншигч, сонсогчдынхоо дуртай сэдвээр ярилцлагаа бэлдэж 2 зочноо урьсан байгаа. Ямар түүх вэ гэхээр: Хайрын түүх. Хайрын түүхээ ярихаар хосууд биечлэн ирсэн байна. 

Эхлээд манай зочид өөрсдийгөө танилцуулна уу? 

Зочид: Сайн байцгаана уу? Намайг Ариука  гэдэг. 26 настай.  Транс эрэгтэй. Намайг Ану гэдэг 23 настай. 

Хөтлөгч: Өнөөдөр манайхыг зорьж ирээд подкастад маань орж байгаад баярлалаа. Олон хүмүүст итгэл найдвар, урам зориг өгөх байх гэж найдаж байна. Тэгэхээр та хоёр маань анх хэзээ танилцсан бэ? Яаж яваад үерхчихэв ээ? 

Ариука: Одоо бараг 3 жил болох гэж байна. Анх найзын харилцаатай байсан юм. Сүүлдээ чааталсаар байгаад илүү дотно болсон. Танилцаад 14 хоног, чатлаад 7 хоноод л үерхчихсэн. 

Хөтлөгч: Заа Friendzone-дуулна гэж байдаг шдээ. Найзлаж байгаад дараагийн түвшинд орж үерхэх гэхээр хэцүү байдалд ордог шдээ. Яаж тэгэхгүйгээр үерхэж эхлэсэн бэ? Эсвэл тэгсэн ч гэсэн явж явж байгаад үерхсэн юм уу? 

Ану: Бидэнд тийм юм байгаагүй. Ер нь анх эрэгтэй хүн санаачлага гаргах албагүй, эмэгтэй хүн санаачлаад, зориглоод алхам хийвэл илүү үр дүнд хүрдэг гэж би бодоод анх энэ хүнд өөрийнхөө сэтгэлийг илчилж байсан. Тэгээд энэ хүн маань эхлээд тоглоомоор хүлээж авсныхаа дараа, өөрөө буцаад намайг гуйсан байдаг юм ххэ. Хамгийн чухал нь өөртөө итгэлтэй зоригтой байх гэж хэлмээр байна. 

 Хөтлөгч: Яг энэ хүнтэй л байх ёстой юм байна гэж оч авсан үе ч юмуу? Тэр мэдрэмж ямар үед төрсөн бэ?  

Ариука: Чаатлаад нээх удаагүй байсан. Шөнө 3 цагийн үед яагаад ч юм би гэрийнх цонхны дор оччихсон байсан. Яг яагаад би гэнэт босоод, хувцсаа өмсөөд тэднийх руу явсанаа мэдэхгүй. Цонхных нь дор очоод тэр 6 давхраас хараад, дээр доор хоорондоо чатлаад тэр үед сэтгэлээ илчилж байсан. Зүрх сэтгэл минь дуудсан л юм байлгүй дээ ххэ. 

Ану: Миний хувьд бол энэ хүнийг анх хараад л, нүднийх нь харцыг нь хараад л “Энэ хүн л надад хэрэгтэй юм байна. Энэ бол миний ирээдүйн хань болох хүн байна аа” гэж бодсон. 

Ариука: Би машиныхаа толинд харсан байдаг байхгүй юу? Бид 2 найзууд байх үедээ уулзаж байсан. Тэгээд харсан чинь л намайг крашилцан гэсэн шдээ хха. 

Хөтлөгч: Вааав романтик юм аа. Гэхдээ тэр машины толиор Но-той харсан уу  үгүй юу? 

Ариука: Мэдэхгүй ээ. Би бол зүгээр л харсан ххэ 

 Хөтлөгч: Толь чинь Но-той хараад байгаа нь мэдэгддэг юм байна лээ шдээ. Би бас хүмүүсийг мэдрээд байдаг шдээ ххэ. Тэгээд анх үерхэж эхлэх үед ямар байсан бэ? Дөнгөж эхлэж байхаад гоё л байдаг түүнээс содон, онцгой гэхээр зүйлүүд юу байсан бэ? 

Ариука:  Тийм шүү. Анх эхлэж байхад бүх л юмнууд гоё. Очихдоо сандрана, уулзахаараа сандрана, яах ийхээ мэдэхгүй. Ер нь бүх авч байгаа мэдрэмжүүд нь гоё байсан. Миний хүсдэг мэдрэмжийг надад өгдөг. Харцнаас нь, инээднээс нь. Бидний анхны болзоон дээр бид 2 гулсуур дээр тоглоод, би угаасаа тийм хүмүүст дуртай. Тэгээд тэр мэрэнд нь болоод их татагдсан. Ер тэр өдрөөс миний хүссэн хүн дэргэд минь байгаа мэдрэмжийг одоо хүртэл мэдэрч байна. 

Ану: Хажууд нь байхад өөрийнхөөрөө байх боломжийг олгодог. Ойлгодог. Тийм болохоор л энэ хүнтэй хамт байдаг. Тийм мэдрэмжийг авч чаддаг болохоор одоо хүртэл эхнийх шигээ аз жаргалтай байдаг. 

❤️Хандив: Голомт банк, 1405012628 ЛГБТ Төв
❤️Гүйлгээний утга: Үйл ажиллагаанд
🏳️‍🌈ЛГБТ Төвөөс олон нийтэд зориулан зохион байгуулдаг үнэ төлбөргүй, олон төрлийн үйл ажиллагаануудад хандив өгөх боломжтой.🥰 Таны хандивласан 1 Төгрөг бүр бидэнд болон ЛГБТИК+ олон нийтэд үнэ цэнтэй.

Хөтлөгч: Подкастын эхэнд хэлсэн байгаа. Өөрийгөө транс эрэгтэй гэж тодорхойлдог гэж. Яг ингээд транс эрэгтэй хүний хувь хүнтэй үерхэхэд ямар ямар бэрхшээл байдаг вэ? Яг одоогийн хайртай хүндээ өөрийгөө хэзээ илэрхийлсэн бэ? Эсвэл анхнаасаа ойлгомжтой байсан юм уу? 

Ариука:  Ер нь би өөрөө нилээн хожуу мэдсэн. Анх ангид ороод өөрөө ойлголтгүй явж байгаад Би ингээд транс юм байнаа гэдгээ мэдээд, саяхнаас мэдээд бараг жил л болж байх шиг байна даа. Анх транс найзтайгаа танилцаад түүнээс хойш авдаг мэдрэмж, илэрхийлэл нь угаасаа миний хүсэж байгаа зүйл байсан. Тэгээд анх транс гэдгээ мэдсэн. Анх үерхэхдээ бол транс гэдгээ хэлээгүй. Тэр үедээ өөрөө ч мэдээ ч үгүй байсан. Тэгж хэлэхэд хүлээж авсан нь надад их таалагдсан. Надад илүү дутуу зүйл хүсээгүй. Транс хүмүүс их тавгүйцдэг. Тэрийг минь хүртэл сайн ойлгоод байдаг. Ямар мэдрэмж төрснийг нь бол сайн мэдэхгүй.  

Хөтлөгч: Анугийн хувьд ямар байсан бэ? Чамд илэрхийлэхээс өмнө болон дараа чамд ямар сэтгэгдэл төрж байсан бэ? Харилцаанд чинь хэр их өөрчлөлт гарсан бэ? 

Ану: Харилцааны хувьд өөрчлөлт гараагүй. Энэ хүнийг хэлэхэд нь бага зэрэг эргэлзэж байсан. За юу болох нь вэ?, Одоо юу гэж яриад байнаа? гэж  гайхаж байсан. Тэр талаар нь судлаад өөрийг нь ойлгох гэж хичээсний дараа зарим нэг үг хэллэг дээрээ анхаараад тавгүй болгодог зүйлсийг өөрөөсөө аль болох мэдрүүлэхгүй байхыг хичээсэн. Мэдээж түүндээ хайртай учраас ойлгосныхоо дараа бол надад ямар ч асуудал байгаагүй. 

Хөтлөгч: Магадгүй транс хүнтэй үерхэх гэж байгаа, крашилж байгаа ч юм уу хүн байж магадгүй. Яг тэр үед тавгүй мэдрэгддэг зүйлс нь юу байдаг юм бол? Зөвлөгөө маягийн юм өгвөл? 

Ариука: Анх хоёул хоёулаа мэдээгүй байх тэр үед тавгүйцдэг байсан юм нь найзууддаа ч юм уу энд тэнд  “манай найз охин” гэж ярьдаг. Надад бол хамгийн эвгүй зүйл бол тэр л байдаг юм.Гэхдээ анхнаасаа сэтгэлийн бэлтгэлтэй байсан байх. Хэлсний дараа харилцаанд ямар ч өөрчлөлт ороогүй. Транс хүнтэй үерхэж байгаа хүмүүст зөвлөхөд бол аль болох хоорондоо ярилцах хэрэгтэй. Хоорондоо ярилцахад хэцүү юм байхгүй шдээ. Нэгэндээ сайхан асуудлаа ярилцаад ийм юман дээр ингэвэл жоохон эвгүй байдаг шүү гээд. Транс гэж ямар хүн юм, ямар мэдрэмж авдаг вэ? гэдгийг нь сайн судлах л хэрэгтэй.

Хөтлөгч: Та хоёр маань 3 жил үерхэж байна гэхээр надад бол их удаан санагдаж байна. Залуу хосуудын хувьд бол маш олон бэрхшээлтэй тулгарна, амьдралын саад, шинэ зүйлүүдтэй тулгарна. Тэр болгоныг даваад гарж байгаа нь их гоё санагдаж байна.  Та 2-н харилцаанд мэдээж бэрхшээл байгаа байх. Тэд нараасаа дурьдах юм бол юу юу байсан бэ? Хэрхэн давж гарах вэ? Залуу хосууд юун дээр анхаарвал зүгээр байдаг юм бэ? 

Ариука:  Гадуур хамт алхахаас эхлээд бэрхшээл гэх юм бол хамгийн нэн түрүүнд тулсан байгаа нь бол гэр бүлийн асуудал. Би бол бүрэн кам аут хийгээгүй ч гэсэн гэр бүл маань гадарладаг, мэддэг, гэхдээ хүлээн зөвшөөрдөггүй. Манай хүнийх бол таг эсрэг зогсдог. Бид 2 баригдах нь бол баригдсан. Гэхдээ одоо бол бас л хаалтай гарч ороход хэцүү. Гэхдээ тууштай байх хэрэгтэй. Зөндөө эсэргүүцэлтэй тулгарна. Наад зах нь гудамжинд явж байхад хүмүүс чинь есөн жороор хэлнэ. Гэртээ ороод хамаатнуудтай уулзахад ч гэсэн хэцүү. Сүүлдээ тэгээд тоохоо больчихдог юм даа. Ер нь энэ хүнтэй л цаашаа амьдрана гэсэн итгэлтэй байгаа болохоор ямар ч саад байсан аль болох талаас нь үзээд явдаг.

Ану: Гол нь бие биедээ итгэх хэрэгтэй. Сайн ярилцаж ойлголцох хэрэгтэй.

Ариука: Гэхдээ маргаан гардаггүй биш гарна. Гэхдээ эсэргүүцлийг давах маргаан гарахгүй шдээ. Ер эсэргүүцлийн асуудал ангиуд дунд ч гэсэн нилээн том асуудал байх. Аль болох зөв талаас нь тууштай тэ! Эсэргүүцээд байнаа гээд больцон бол бид 2 аль жил гарны өмнө больчихсон байх байсан. Болих хугацаа бол зөндөө байсан, болих асуудал зөндөө тулгарч байсан. Хоорондоо маргалдана. Түүнээсээ болж хэсэг хэдэн сар холбоогүй байж үзсэн. Сэтгэлээр унана. Үнэхээр би чадахгүй юм болов уу? энэ хүнтэй ирээдүйд байж чадахгүй юм болов уу? гээд стресстэнэ. Гэхдээ хосуудын харилцаанд хэдэн жилээс дээшээ ийм хүндрэл гардаг гэж хүмүүс ярьдаг шдээ. Тэр үеээ давчихвал ер нь болчихдог гээд. Бид 2-н хувьд тэр үеээ давчихсан гэж бодож байгаа. Цаашдаа ямар ч бэрхшээлтэй тулсан байсан даваад гарахыг хичээнэ дээ. 

Ану: Бие биеээ мэддэг болохоороо бие биенээ туслаж дэмжээд асуудалгүй явнаа гэж бодож байгаа. 

Хөтлөгч: Эргээд романтик хэсэг рүүгээ орьё. Түрүүн анхны болзоо гэж ярьж байсан шдээ. Түүнээс хойш зөндөө л болзсон байх. Сэтгэлд үлдсэн хамгийн гоё болзооныхоо тухай ярьвал?

Ариука: Болзоо гэхээр намайг аягүй болзооны санаагүй гэж хэлдэг хха. Би угаасаа төмс тал руугаа хүн лдээ. Ямар болзоо нь хамгийн гоё бол бэ? Ану,,,

Ану: Би гадагшаагаа явж сурах гээд тэрнийн өмнө “Хоёулаа ингээд жил салахгүй шүү” гээд надад бөгж өгч байсан.  Тэр болзоо 3дахь болзоо. Ерөөсөө санаанаас гардаггүй. 

Ариука: Би тэнэг ч юм шиг, романтик ч юм шиг. 3 болзчихоод бөгж өгдөг хүн байдаг ч юм уу? үгүй ч юм уу? Гэхдээ бид хоёр уулзаад удаагүй байхад гадагшаа явахаар болчихсон юм. Тэгээд яг ингээд явуулахдаа өмнө хүн хүлээж үзээгүй, хүлээнэ ч гэж өөрийгөө бодоогүй. Хэр удаан явах вэ гэсэн 2 жил гэсэн. Ер нь бид 2-н тал хувь нь хүлээлтэн дунд байсан. Тэр үед маазраад л хэлдэг шдээ гавлах л юм хийхгүй бол алдчих гээд байгаа юм шиг санагдаад байсан. Хол зай чинь бас л хүмүүсийг хөндийрүүлнэ шдээ. Сэтгэл зүйгээсээ хамаараад, хэр дотно байхаасаа хамаараад. Тэгээд яахав тэр үед зориулаад бөгж өгч байсан. 

Хөтлөгч: Ваав та 2 бас холын харилцаанд байсан юм байна шдээ. Би тэгж бодоогүй юм байна. Би бол холын харилцааг бүтэхгүй гэж боддог төрлийн хүн лдээ. Яагаад гэхээр бүтнэ гэж бодож явж байгаад бүтээгүй. Тэгсэн чинь бөгж өгөөгүй юм байна лдаа ххэ. 

Холын харилцаанд байх яма байсан бэ? Тэр үеийн дурсамжаасаа хуваалцвал?

Ариука: Жил гаран байсан. Холын харилцаанд байхаар утастай л ойр байдаг юм доо. Найзуудтайгаа уулзсан ч байнгаа утсаа оролдож байна. Хаана ч явсан бүх юмаа л ярьна. Холын харилцаанд тэгэхээс өөр арга байхгүй. Уг нь манай хүн 2 жил сурах ёстой байсан юм. Тэгээд сүүлийн хагас жилийг ер нь бол хаяаад ирсиймаа. Надаас болж байгаа юм лдаа. Би чинь хямрана, сэтгэлээр унахаараа аймаар унана. Дундуур нь шантрах үе зөндөө гарна. Найзууд охинтойгоо эдэр байхаар хямрах явдал гарна лдаа. Ер нь хүлээхгүй гэсэн ч хүлээдэг юм билээ. Яааж ийж байгаад хэрэлдэж маргалдсан ч гэсэн тэгээд ойлголцоод л. Байнга video call хийдэг байсан. Байнга хараад л унтсан ч хамт унтаад, өглөө сэрээд л хамт хооллоод л, хамт хичээлээ хийгээд л хүндрэлтэй юм нээх байгаагүй лдээ. Намайг хэзээ ч хуурахгүй, намайг хэзээ ч орхихгүй гэдэгт итгэдэг болохоор хүлээгээд өдийг хүрсэн. 

Ану: Хүндрэлтэй юм. Надад бол бараг байгаагүй. Гэхдээ намайг тэнд хүн хүлээж байгаа шүү гэж бодохоор тэр хүний төлөө илүү хичээх ёстой гэсэн бодол толгойноос гардаггүй. Өглөө боссон ч гэсэн Video Call хийнэ, ярьна. Хичээл дээр байсан ч гэсэн бичнэ. Хол байхын хамгийн том бэрхшээл бол гарнаас нь барихгүй байх, бие биенийгээ тэврэхгүй байх, бие биенээ харахгүй байх. 

Хөтлөгч: Их удаан хол байж байгаад анх уулзах  мөч ямар байсан бэ? Бүр эхнээс нь ярья. Заа уулзах өдөр нь тодорхой болчлоо. Онгоцондоо суучлаа. Нөгөөдөх нь хүлээдэг. Тэддэх өдрийн тэдэн цагт буух юм байнаа шүү гээд бичиж байгаа. Тэр бүрийн деталь болгоныг нь сонсьёоо. 

Ариука: Эхнийх нь өвлийнхөө амралтаар ирсэн. Түрүүн хэлсэнчлэн ирэх өдөр нь тодорхой, буух цаг нь тодорхой, вагоноос тосно гээд. Тэрнээс чинь бүр 7 хоногын өмнө сандарч эхлэсээн. Одоо ёстой яах у? Ийх үү? гээд л… Баярлах  сандрах бүх юм зэрэгцээд.  Тэр уулзах мөч миний хувьд амьдралдаа сандарч үзээгүйгээрээ сандарч , хүлээж үзээгүйгээрээ хүлээж. Яг тэр хүнээ тосох гээд хүлээж байгаа мөч бол зүрх “лүг лүг лүг лүг” гэж цохилоод. Бас бичлэг эдр авч үлдсэн байдаг юмаа. Санаж санаж уулзах бол үнэхээр сайхан. Ямар их хайртайгаа тэр үед илүү их мэдэрсэн.

Ану: Би бол нэг сарын өмнөөс ханан дээрээ календариа наачихдаг. Тэрнийхээ тоог өдөр болгон авах үнэхээр гоё санагддаг байсан. Удахгүй уулзах нь дахиад нэг хоног, дахиад нэг хоног гээд яг явахын өмнөх өдөр сандраад би ер нь явахаа больдог юм уу гээд дотроо бодож байсан. Яагаад гэхээр аймаар сандарч байсан. Энэ хүн очсон чинь арай өөр болчихсон байвал яанаа гэж бодож байсан. Уулзах мөч бол үнэхээр их том аз жаргал, баярын нулимас ч гэсэн унадаг юм билээ. 

Хөтлөгч: Тэгээд уулзчаад ямар байсан бэ? Жоохон өөр ч юм уу санагдсан уу? Би бол хол байж байгаад очсон чинь ичээд юм ярьж чадахгүй амнаас үг гарахгүй. Тэгээд хөтлөлцөхөд өөр, хоолой нь ч утасны цаана байдгаасаа өөр тиймэрхүү сонин сонин мэдрэмжүүд авч байсан. 

Ариука:  Эхэндээ бол юу ярихаа мэдэхгүй. Байнга холбоотой нэгнийхээ амьдралын үе шатыг мэддэг ч гэсэн уулзахлээр эхний 10-20 минутанд ээрч түгдрээд байснаас түүнээс хойш өөр санагдсан юм байхгүй шүү. Илүү байгаа юм нь надад ойр би тэврээд үнсээд, мэдрээд байж байх нь байсан лдаа. 

Хөтлөгч: Буцаад хэр удаж байж явсан бэ? Тэр үе бас хэцүү байсан байх тэ!  

Ариука: Харин тийм. Ойртох тусам нь ёооё гээд л. Хэр их удлааа. 

Ану: Хорин хэд хоноод явсан. 

Ариука: Тэгж явсаныхаа дараа буцаж ирэх хугацаа нь илүү удаан байсан. 

Ану: Явах үе хамгийн хэцүү. Орхиод явна гэдэг бол маш том шаналал шиг байсан. 

Ариука: Дахиад явуулна. Дахиад хүлээнэ гэж бодохоор айдастай л байсан л даа. Тэгээд яалт ч байхгүй явах ёстой. Хүн чинь хүнтэй үерхлээ гээд хамаг юмаа хаячихаж болохгүй шдээ тэ! Хичээл номондоо сураад хийх юмаа хийх ёстой. Эргээд ирнэ гэдгийн мэдэж байгаа учраас аль болох тайвнаар хүлээж авахыг хичээсэн дээ. Хэцүүгийн хувьд их хэцүү байсаан. Тэр явуулсан мэдрэмж одоо ч энд байна. Ирсэн мэдрэмж нь ч байна.  

Хөтлөгч: Үерхээд явж байгаа хоёр хүний хувьд бие биенээсээ суралцах илүү өөрийгөө хөгжүүлэх зүйл байдаг шүү дээ. Нөгөө хүнээсээ авсан хамгийн сайхан зан чанар, хараад биширсэн зүйл нь юу байсан бэ? 

Ану: Би илүү буурь суурьтай болж, том хүн шиг болж сурсан. Ганцхан би өөрийгөө гэж бодохгүйгээр дэргэдэх хүндээ зориулж шийдвэрүүдээ гаргахдаа илүү сайн бодож нухацтай төлөвлөж байж гаргадаг болсон. Манай хүн ч гэсэн тийм. Бүх юмаа өөрөө аваад явчихдаг. Миний бодсоноос хамаагүй илүү буурь суурьтай, мундаг ухаантай байсан. Тэрийг нь одоо ч гэсэн бага багаар сурч байгаа. Цаашдаа ч гэсэн сурна гэж бодож байгаа. 

Ариука: Би чинь нэг тийм муухай зантай л даа. Ганцаараа байсан болоод ч тэр юм уу? Ганцаараа юмыг шийдээд сурчихсан. Буулт хийнэ гэсэн ойлголт миний харилцаанд байдаггүй байсан. Ерөөсөө л ингээд “би өөрийнхөө санал бодлыг хэлчихсэн миний зөв” гээд л. Гэхдээ миний зөв гээд улаан цайм дайраад байхгүй л дээ. Гэхдээ буулт хийхдээ талдаа сул. Энэ хүн л намайг “За ингэчихье, Заа тэгчихье”, “Заза миний буруу юм байна”,  “ Хайр нь ингэчихье” гээд анхнаас нь тэгсэн. Гэхдээ яваандаа уучлалт гуйж сурна, аргадаж сурна. Саяхнаас л сурч байна уу даа. Энэ занг нь авахыг хичээдэг болсон. Тэрний хийх хийхгүй хоёрын ялгаа бол буулт хийчихээр харилцаад илүү амар байдаг. Аргадуулаад тайвширчина. Уурлах нь багасана. Эрхлүүлхээр манай хүн их дуртай. Тиймэрхүү, тиймэрхүү зүйлүүдийг нь дөнгөж л сурч явна даа. 

Хөтлөгч: Ер нь бол та 2-н түүхийг бол асуугаад дуусчихлаа. Хувийн юм жаахан асуучих уу? Ариука маань сайхан л өөрийгөө транс хүн гэж тодорхойлсон гэж байна. Тэр хүртлээ ямар мэдрэмж байгаасаа авдаг байсан бэ? Өөрийгөө таньж мэдсэн процессынхоо тухай ярьвал?

Ариука: Яг их сургуулийн оюутан болоод төгсөөд 2015 онд өөрийгөө ер нь яг транс гэдгээ мэдэхгүй ч, ямартаа ч би эмэгтэй хүн сонирхдог, миний бэлгийнчиг баримжаа, хүйсийн  баримжаа ийм юм байна гэдгээ гадарлаад, уншиж судлаад. Багаасаа охидууд барбигаар тоглодог, охидууд плать өмсдөг. Надад тийм юм байгаагүй. Дураараа өссөн, хашаа даваад гүйж байдаг, буугаар тоглодог, гудамжныхантайгаа бол алалцаад л явж байдаг байсан. 10 жилдээ тэгээд мэдэхгүй болохоор ямар алхам хийхээ мэдэхгүй. Одоо бодоод байхад ангийнхаа охинд эдр сайн байсан юм шиг байна лээ. Тиймэрхүү мэдрэмжийг авч байсан байгаа байхгүй юу? Тэр үед мэдэхгүй болохоор ийм байна аа гэсэн тодорхойлолт байхгүй. Тэгээд яг оюутан болоод төгсөөд эмнэлэгт хэд хоног хэвтэхдээ ЛГБТ хүмүүс, би ер яагаад өөрийгөө ингэж мэдрээд байгаа юм болоо, яагаад эмэгтэй хүнд илүү татагдаад байгаа юм бол? гэдгээ тэр үед л ойлгож байсан. Гэхдээ транс гэдгээ мэдрэхээс өмнө tomboy гээд тийм тодорхойлолтоор явж байсан. Анх мэдэрсээн  гэвэл  хэрэв тэр үедээ мэдэж байсан бол 7-8 анги гэж бодож байна. 

Хөтлөгч: Найзууддаа анх ЛГБТ хүн гэдгээ хэлэх, дараа нь транс хүн гэдгээ хэлэх ямар байсан бэ? Найзууд нь ер нь яаж хүлээж авсан бэ? 

Ариука: Манай найзууд ер нь бүгд эерэгээр хүлээж авсан. Тийм олон найзууд байгаагүй ч өөрийгөө транс гэдгээ хэлэхэс айх айдас байгаагүй. Ямар ч гэсэн хүлээгээд авчих байх гэж бодсон. Миний найзууд бүгд намайг хүлээн зөвшөөрсөн одоо ч гэсэн миний талд байдаг.  Гэр бүлтэйгээ ойлголцоход бас их тусладаг. 

Хөтлөгч: Гоё найзуудтай азтай хүмүүсийн нэг байна шдээ. Ану энэ талаар ярих уу? Нээлттэй байдаг уу?

Ану: Нээлттэй байдаг. Гэхдээ бүрэн гүйцэд нээлттэй бол биш. Зарим найзууд маань мэдэхгүй. Яагаад гэхээр тэр хүмүүсийн хувийн үзэл бодлыг нь мэддэг болохоор нээхээсээ айдаг биш нээхийг хүсдэггүй. Яг хэлсэн найзууд маань бүгдээрээ эерэгээр хүлээж авсан. Манай хүнийг ч мэддэг. Бид хоёрыг аягүй сайн дэмждэг. Бараг гэр бүлийн найзууд шиг болсон. Найзууд бол кам аут хийхэд хамгийн эерэгээр хүлээж авах хүмүүс юм болов уу гэж боддог. 

Хөтлөгч: Анх өөрийгөө таньж мэдээд олж нээсэн үе хэзээ вэ? 

Ану: Анх 10-р ангидаа нэг охинд дурлаад “Энэ юу вэ? Юун эмэгтэй хүн бэ?” гээд өөрийгөө гайхаж байсан. Тэрнээс өмнө ангийнхаа хөвгүүдтэй зодолдоод л барилдаад л явж байдаг байсан. Тэрийгээ бол бусдаас өөр юм байна, эмэгтэй хүн сонирхдог юм байна гэдгээ ерөөсөө мэдэхгүй. Зүгээр л ингээд хүүхдүүдтэй ноцолдоод явж байдаг гэж боддог байсан. Тийм охидууд ч зөндөө байдаг байсан. Анх тэрийгээ мэдсэн үе бол тэр охинд дурлаж байсан үе. Тэрнээс хойшоогоо бага багаар интернетээр мэдээлэл хайгаад. Хамгийн сонин нь 11-р ангид манай сургуульд зөндөө олон гей хүүхдүүд байдаг байсан. Тэд нартай энэ талаар ярилцаад бүр илүү эрэгтэй хүн, эмэгтэй хүн заавал ийм байр ёсгүй юм байна гэдгийг тэр хүүхдүүдээс ойлгож байсан. Тэгээд өөрийгөө хүлээн зөвшөөрсөн нь анх тэр сайн болсон охиноос болсон гэж боддог. 

Хөтлөгч: Заа ер нь харьцангуй өөр хүмүүс байгаа юм байна шдээ. Нэг нь харьцангуй эрт өөрийгөө олоод нөгөө нь хаа байсан их сургуулиа төгсөөд мэдсэн байна. 

За цаг заваа гаргаад ирсэн та 2-тоо баярлалаа. Энэ дугаарыг уншиж байгаа ЛГБТ хүмүүстээ юу гэж хэлмээр байна. Манай сүүлчийн асуулт. 

Ариука: Монголын нийгэмд хүмүүс ямар их асуудалтай тулгардаг билээ, тэр болгонд битгий шантраарай. Өөрийнхөө аз жаргалтай амьдралын төлөө. Олон хүнийг шархлуулах байх, гомдоох байх. Чи нэг л амьдрана. Өөрийнхөө хүслээр зоригтой, хүссэн бүхнээ хийгээд, гол нь зөв амьдрах хэрэгтэй. Ер бол зоригтой л байгаарай гэж хэлье даа. 

Ану: Аливаа зүйлд тууштай, доторх эрч хүчээ битгий алдаарай гэж зөвлөе. 

Хөтлөгч: Заа нэмээд асуухад хол байх хугацаанд араас нь очиж байсан уу?

Ариука: Очиж байсан. 3 удаа ч юм уу? Эхнийх нь бол аягүй их шантарчихсан, сэтгэлээр уначихсан яг тийм үе байсан миний хувьд гэх юм бол. Энэ хүн бол ойлгоод хичээгээд л байгаа юм. Яг тэр үедээ юу хийхээ мэдэхгүй, яавал би ийм байдлаас гарах вэ? Бид хоёрын цаашдын харилцаа яах ёстой юм болоо? гэж бодож байгаад араас нь очихоор шийдсэн юм. Тэгээд тэр чинь зун байсан. Амралт нь болох гээд тэрийг нь тааруулаад очиж байсан. Яг юугаа ч мэдэхгүй хүний нутаг, ер бол их харанхуй явсан. Тэгээд бид хоёр зөндөө удаан уулзаагүй байж байгаад тэр үед үүрээр автобуснаас тосож авсан. Би чинь хамт байхдаа энэ хүнийг чинь ийм тийшээ ганцааранг нь явуулахгүй гээд санаа зовсон. Шал танихгүй мэдэхгүй газар ганцаараа явж ирээд намайг тосож аваад тунелийн хоёр талаас яг тааралдаж байсан юм. Үүрийн 5 цагт өмнө нь тэгж явж үзээгүй сандрах айх зэрэгцчихсэн одоо ингээд олохгүй бол яаах билээ, холбоо барих юу ч байхгүй надад гэж бодоод бас би тэнд хүнтэй хэлийг нь ч ойлголцохгүй. Яг тэр уулзах мөч бол нэгдүгээрт үнэхээр их санасан байсан. 2-рт аймаар айсан ч байсан. Хамаг юм давхцаад сайхан л байсан. Тэрнээс хойшоо бол “Өө хаамаа байж уу” гээд л тэр үеийн мэдрэмж над дээр ирдэг мэдрэмжтэй яг адилхан аягүй гоё байсан. Тэнд бол арваад хонолуу даа. Тэгээд маш олон гоё дурсамжийг бүтээж чадсан, илүү ч ойр болсон байх. Хямарч байсан үе бол тийм юм болоогүй юм шиг болдог юм байна лээ. 

Хөтлөгч: Дараа нь бас шаналах үедээ тэгж очсон шүү, тэгж уулзахад гоё байсан шүү гэсэн мэдрэмжээрээ өөрийгөө бас тэжээдэг юм шиг байгаа юм. 

Ариука: Тийм шүү. Сүүлд бол дасдаг хугацаа нь ирсэн учраас одоо хямраад яахав дээ, хүлээж л байя, ирээд болно бүтнэ гээд. Ер нь тэгээд илүү их итгэлтэй болчихдог юмдаа. 1-2 уулзаад олон зүйлийг даваад, сүүлдээ өөрийгөө ялан дийлсэн. Би ингээд хүлээхгүйгээр шантраад тэнд үлдчихэж болох л байсан. Ер нь хүн өөрийгөө л ялан дийлэх хэрэгтэй байдаг байх. Тэр үед хамгийн их мэдэрсэн гэдэг юм уу? 

Хөтлөгч: Тэгээд бас энэ чинь аягүй олон зүйл төлөвлөнө шдээ. Ажлаа зохицуулна. Мөнгөө зохицуулна. Бас нөгөө хүнийхээ амралт эдрийг нь хараад, билетээ аваад, аялалын маршрут гаргаад. Би өөрөө тэгж явж байсан болохоор сайн ойлгоод байна лдаа. Маш том шийдвэр байдаг. Гэхдээ яаалт үгүй хайртай гээд явж байгаа учраас, бас тийм аймар ч том санагдахгүй лдээ. Дараа нь харахаар бас Вааав л гээд гайхдаг л юм байна лээ. 

Анугийн хувьд тийм шийдвэр гаргасных нь дараа ямар мэдрэмж төрж байсан бэ? 

Ану: Маш их баярлаж байсан. Заа ашгүй дээ л гэж бодож басйсан. Яагаад ч юм ерөөсөө тэгж явж байгаагүй гэж хэлэнгүүт нь За тэгвэл би тосож авах ёстой юм байна гээд шөнөжингөө вагонд унтахгүй сугаагаараа яваад очиж байсан. Ерөөсөө намайг хүн авчих вий дээ гэж айхгүйгээр таксийнд суугаад, ямар ч мэдэхгүй таксийнд суугаал хаана байгааг нь мэдэхгүй. Заа автобус нь тэнд буудаг шдээ гээд баримжаагаар очиж байсан. Очихоосоо өмнө бас төөрөөд харанхуй гудмаар ганцаараа алхаж үзсэн. Очихоосоо өмнө бас нэлээн айчихсан байсан. Яг барааг нь харчихаад л миний баатар гараад ирлээ гээд аймар баярлаж байсан. 

Ариука: Баатар нь юу ч мэдэхгүй баатар. Газар мэдэхгүй баатар. Өөрөө айчихсан. Салганачихсан. Ирэхгүй бол яаанааа гэсэн ухааны юм бодчихсон. 

Хөтлөгч: Сүүлдээ бол 2,3дах удаагаа бол сурчихсан байсан уу? 

Ариука: Тийм шүү. Сүүл рүүгээ хамт ирж буцах боломж гарч байсан. Хамт аялалаар явж байсан. 

Хөтлөгч: Аялал гэснээс хамт аялал зохицуулахаар ажил үүргээ яаж хуваах уу? Зарим нь илүү нарийн юм зохицуулаад зарим нь санхүүг нь зохицуулаад байдаг шдээ. Тэр их сонирхолтой санагдаж байна. 

Ариука: Би бол угаасаа газар мэдэхгүй, байрлах байраа мэдэхгүй, юугаа ч мэдэхгүй. Төсвийг нь л ерөнхийдөө зохицуулсан. Энэ хүн чинь өөрөө яг хаана байхрлах вэ? хаагуур явах уу? юу үзэх үү?  юу хийх үү? хаагуур явбал дурсамжтай байх уу? гээл нарийн детальны юмыг нь манай хүн мэддэг юм даа. Надад төлөвлөгөө , марктенг талын юм байхгүй. Харанхуй тийм хүн шүү дээ. 

Хөтлөгч. Чемаданыг нь хэн баглах вэ? 

Ариука: Манай хүн баглана. Миний өмсөх хувцасыг хүртэл бараг тийм хувцас хэрэггүй шүү гээд бүгдийг нь зохицуул байгаа юм чинь. Би чинь юугаа ч мэдэхгүй. Заримдаа хоосон гараад явчихна. Өмссөн хувцастайгаа ххэ. Бүх л юмыг “За одоо ингэнэ”, “Толгой нь өвдвөл ингэнэ” , “Харшил нь хөдлөвөл ингэнэ” гээд бүх л юмыг зохицуулна. Сүүлд надад хэлсэн шдээ. Хүүхэд өргөөд авчихсан юм шиг байна” гээд. Хаана ч явсан намайг маллаад явж байдаг шдээ. 

Хөтлөгч: Чемодан баглах ажил үнэн тамтай. Би бол тэрэндээ авьяасгүй. Чихсэн чигээрээ яваад тэрнээсээ болоод 114мянган төгрөг төлж байсан юм ххэ. Харийн сүүлийн хэдэн удаа манай найзууд ирээд баглаад өгдөг болсон. Бас сайн найзтай ашгүй гэж. Нэг удаа бандаашаа олдоггүй тэгсэн чинь манай найз аймар жижигхэн болгоод карма руу нь хийчихсэн. Би бүүр гайхаад. Ядаж байхад тэр нь миний эрэгтэй найз за юу? Угаасаа гей эрэгтэй хүмүүс чинь тийм нарийн ширийн юмандаа сайн шдээ. Тэгээд би заза гээд л бодоод өнгөрсөн дөө. 

За та 2-тоо аз жаргал хүсье. Гэр бүлийн асуудлаа шийдээрэй. Урт удаан тэмцэлб байх байх. Би ч бас гэр бүлийнхэнтэйгээ тэмцэж л явж байна. Бид бүгдэд нэг л асуудал байдаг. Нэг асуудалтай хүмүүс ойрхон байдаг юм шиг байгаа юм. Сонсогчид/Уншигчиддаа ч бас амжилт хүсье. 

Заа баяртай. Дараагийн дугаараар уулзацгаая. 

 

ЛГБТ Төв: Хүн бүрд Хүний эрх, Шударга ёс, Нэр төр

Та сая Mongolian Queer Podcast-ыг  уншлаа.