ЛГБТ Төв нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь бэлгийн болон хүйсийн цөөнх олон нийтийн нөхцөл байдлыг сайжруулахад хувь нэмэр оруулах чин хүсэлтэй залуу хүмүүсийг чадавхжуулах хөтөлбөрийг 5 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. 2011, 2015, 2016 болон 2018 онуудад тус тус амжилттай зохион байгуулж, 50 гаруй оролцогчдоос 5 нь ЛГБТ Төвд бүтэн цагийн, үндсэн ажилтан болж байсан түүхтэй. Энэ удаад оролцогч бүрээ илүү анхааран, цаашдаа бусдыг болоод өөрийгөө манлайлахад нь дэм болох үүднээс хөтөлбөрөө нэмж баяжуулсан байгаа бөгөөд Канадын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулах гэж байгаад таатай байна.

ЛГБТИК+ олон нийттэй ажиллах хүсэлтэй сэтгэл зүйч болон байгууллагыг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна. Нийт 4 сэтгэл зүйчтэй хамтран ажиллана.

Сэтгэл зүйчид тавигдах шаардлага:

-2 ба түүнээс дээш ажилласан

-ЛГБТИК+ олон нийттэй ажиллах хүсэлтэй

Ирүүлэх материалууд:

-Сэтгэл зүйч бүр CV, cover letter (англи эсвэл монгол хэл дээр)

-Тодорхойлох захидал

Шалгаруулах үйл явц:

  1. Материал хүлээн авах
  2. Ярилцлага

Сэтгэл зүйч нарын ажиллах хугацаа: 2021 оны 1-р сарын 4-с 4-р сарын 30-г дуустал, ойролцоогоор нэг сард 8 цаг зарцуулагдана.

Хамтран ажиллах хүсэлт болон бусад материалуудыг info@lgbtcentre.mn имэйлээр эсвэл ЛГБТ Төвийн оффис дээр 12-р сарын 13-г дуустал хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээлэллийг  info@lgbtcentre.mn хаягаар болон 70110323 утсаар холбогдон авна уу.